Monthly Archives: September 2015

September, 2015

  • 30 September

    Инфляцийг 7 хувьтай байхаар тусгажээ

    Төв банкнаас 2016 оны Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон байна. Ирэх оны мөнгөний бодлогод инфляцийг  долоон хувьд барихаар Монголбанк тусгажээ.  Энэ жилийн хувьд инфляци 6.6 хувьтай байгаа юм. Инфляцийн төвшин буурсан хэдий бодлогын хүү өндөр байна. Гэвч, улсын төсвийн алдагдалд 679 тэрбумд хүрч, долларын урсгал царцсан тул бодлогын хүүг бууруулах боломжгүй байгааг  төв банкныхан хэлж …

  • 30 September

    Бохь зажлахын ач тус

    Шүдний өвчнөөс сэргийлнэ хэмээн сурталчилдаг бохийг хүмүүс анх ХIХ дүгээр зууны эцсээр мэддэг болсон билээ. 100 гаруй жил өнгөрсөн ч бохины худалдаачид түүнийг бидэнд гарцаагүй хэрэгтэй зүйл гэдэгт үнэмшүүлэхийг оролдсоор бараг л итгүүлж чадсан. Бохийг шүдний өвчнөөс сэргийлж, шүдний өнгөрийг цэвэрлэдэг гэж одоо ч сурталчилдаг. Гэхдээ мэргэжилтнүүд бохины талаар арай өөр бодолтой байдаг аж. Бохь шүлт, хүчлийг тэнцвэржүүлж, шүд хорхойтохоос сэргийлнэ …

  • 30 September

    УИХ-ын дарга З.Энхболд АмЧам-ын хуралд оролцов

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.09.30/ Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-ын сарын ээлжит хуралд оролцов. Гадаад, дотоодын 50 гаруй бизнесийн төлөөлөл оролцсон тус хуралд Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд, эрх зүйн шинэчлэл болон улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Үүний дараа хуралд оролцогчид Монгол …

  • 30 September

    “Ногоон Барилга 2015” үзэсгэлэн яармаг болно

    Монгол Улсад сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ агаарын бохирдол, эрчим хүчний хомсдол зэрэг олон шалтгаанаас байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилга барих, ногоон технологийг нэвтрүүлэх үйл ажиллагаа олон нийтийн тулгамдсан асуудал болсон. Иймд дээрх асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахаар Европын Холбоо, Чехийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих төслийг хэрэгжүүлэгч “Каритас …

  • 30 September

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Буяндалай Ш.Оюундалайд туслахаа илэрхийллээ

    Монголын сайтын холбооноос ясны хорт хавдартай Ш.Оюундалай охинд туслах санаачилгыг өрнүүлж байгаа. Тэрбээр Солонгос улсын цөмийн энергийн төв эмнэлэгт хагалгаа, эмчилгээ хийлгэх бөгөөд эмчилгээний зардалд 90-100 сая төгрөг хэрэгтэй байгаа юм. Охины аав ээж 2 чадах ядахаараа хөнжил оёж, гадуур зарж орлого олж байгаа хэдий ч охиныхоо эмчилгээний зардлыг олж чадахгүй байгаа учраас 4 настай хүүг нь бодон ард олондоо …

  • 30 September

    30 жилийн өмнө “алагдсан” бүсгүй амьд олджээ

    1984 онд Доод Саксони мужийн Брауншвэйг хотод 24 настай оюутан бүсгүй Петра ор мөргүй алга болсон билээ. Хамгийн сүүлд түүнийг шүдний эмчид үзүүлэхээр явах үед нь харсан гэдэг. Цагдаа нар маргааш өдөр нь л түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн ч ул мөрийг нь олоогүй юм. Хэдэн жилийн дараа Вольфсбург хотын цагдаа нар өөр нэг оюутан бүсгүйн үхэлд сэжиглэн нэгэн эрэгтэйг саатуулахад …

  • 30 September

    Жингээ хасах хамгийн энгийн 10 арга

    Оросын телевизийн эмэгтэйчүүдийн шоу нэвтрүүлгийн оролцогч 30 настай Надежда Ангарская нэг жилийн өмнө 120 кг жинтэй байж. Тэгээд тэр өнгөрсөн нэг жилийн хугацаанд 30 кг-аа гээж чаджээ. Яаж…гэсэн асуулт тал талаас нь гараад ирсэн л дээ. Тэр хамгийн түрүүнээ л “Эрүүл мэндийн шалтгаанаар ч юм уу, жингээ барих гэж турахаар шийдээгүй. Хамгийн гол нь би өөрийгөө захирч чадах нь уу …

  • 30 September

    Пол Уолкерийн охин эцгийнхээ үхэлд “Porsche” компанийг буруутгалаа

    “Галзуу хурд” цуврал киноны од жүжигчин Пол Уолкер агсны охин 16 настай Медов Уолкер автомашин үйлдвэрлэгч “Porsche” компанийн эсрэг гомдол гаргажээ. Түүний аав Пол Уолкер 2013 оны арваннэгдүгээр сард Калифорни мужийн Санта-Кларита хотод найзынхаа  хамт “Porsche Carrera GT” маркийн машинтай явж байгаад осолд орж, 40 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тус машиныг жолоодож явсан найз нь ч мөн амиа …

  • 30 September

    Цагдаагийн байгууллагад үүрэг, чиглэл өгөв

    Дорноговь аймгийн прокурорын газраас 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах талаар тус аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч нартай хамтарсан уулзалт хийлээ. Дээрх уулзалтаар Монгол Өршөөл үзүүлэх тухай 9 дүгээр зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Е/19 дүгээр албан бичгээр хориг тавьсан заалтыг хэрэгжүүлэхгүй …

  • 30 September

    “Авто цогцолбор” руу нүүхгүйн төлөө худалдаачид нэгдэж байна

    Авто бизнес эрхлэгчдэд асуудал тулгараад байна. Нийслэлийн захиргаа, Мэргэжлийн Хяналтын Алба Улаанбаатарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй авто худалдааны төвүүдийг 22-ын товчооны “Авто цогцолбор” хэмээх шинэ төв рүү нүүхийг шаардсан албан бичиг хүргүүлжээ. Гэвч ШӨХТГ захуудыг нүүлгэн шилжүүлэх үндэслэлгүй гэж үзээд байгаа юм. Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд яригддаг энэ асуудлыг төрийн дарамт шахалт гэж худалдаачид үзэж байна. “Авто цогцолбор”-т техникийн …

  • 30 September

    Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалт эхэллээ

    Эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх 19 дэх удаагийн сургалт өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд эхэллээ. Энэхүү сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Японы Олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагаас хамтран зохион байгуулж байгаа юм. Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг сургалтын эхэнд хэлсэн үгэндээ “Та бүхэнд танхимын сургалтаар зөвхөн анхан шатны ойлголтыг бид өгнө. Эвлэрүүлэн зуучлал гэж юу юм, ямар ач холбогдолтой …

  • 30 September

    УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллаж байна

    УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллаж байна. Тэрээр энэ сарын 27-ны өдрөөс эхлэн Булган сумын төв,  Байтаг, Алагтолгой, Баянсудал, Баянгол баг, Мөст, Манхан сумын төвийн иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийг нөхцөл байдлыг танилцуулж, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэгдэж, УИХ-ын чуулганаар …

  • 30 September

    Пэрис Хилтон хуримандаа бэлтгэнэ

    34 настай Пэрис Хилтон томоожихоор шийдэн ганц эр дээр сонголтоо хийсэн байна. Түүний сонгосон эр бол Швейцарийн бизнесмэн Ханс Томас Гросс юм. Тун удахгүй тэд хуримаа хийхээр болжээ. Пэрис, Ханс нар дөрвөн сарын өмнө Канны кинонаадмын үеэр танилцсан аж. Бизнесмэн эрийн хөрөнгийн хэмжээ 200 сая доллараар үнэлэгддэг юм. Пэрис найз залуугаа өөрийн эцэг, эхтэй танилцуулсан гэнэ. Саяхан тэд Пэрисын гэр …

  • 30 September

    Эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй 10 цэцэг

    Таны толгой өвдөх, амьсгал давчдах, эрч хүч буурах зэрэг нь орчны бохирдлоос болдог аж. Өөрөөр хэлбэл танай гэрийн, ажлын өрөөний агаар эрүүл биш, хорт бодис агуулж байгаа хэрэг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн үзэж байгаагаар гэр оронд байгаа агаар гаднахаас 4-6 дахин, зарим тохиолдолд 8-10 дахин хортой байдаг аж. Статистикийн дунджаар өрөө тасалгааны агаарт 20 хүртэлх тооны экологи бохирдуулагч …

  • 30 September

    Жолооч нарын зөрчлийн торгуулийг Өршөөлийн хуульд хамруулжээ

    Хэл ам дагуулан байж, хаалттай горимд хэлэлцэж баталсан Өршөөлийн тухай хууль бүтнээрээ хэрэгжиж эхлээгүй, гол хоёр заалтад нь хориг тавьж, хуулийг үндсэндээ гацаасан байдалтай байгаа билээ. Гол хоёр заалтаас гадна бусад зүйл заалтыг нь хэрэгжүүлж эхэлсэн байгаа бөгөөд эл хуулиар жолооч нар “эрхэлж” байгаа юм. Учир нь, жолооны эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг шалгалтгүйгээр сэргээж эхэлсэн бөгөөд 84 мянган жолоочоос …