Monthly Archives: August 2015

August, 2015

  • 31 August

    ШХАБЕПЗЗ-ийн хуралдаанд оролцлоо

    Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий прокуроруудын Зохицуулах Зөвлөлийн 13 дугаар хуралдаан 2015 оны 08 дугаар сарын 27-нд Казакстан Улсын Астана хотод болж энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх Магванноровын Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлэх ба хил дамнасан гэмт хэргүүдийн талаар ярилцсан тус арга хэмжээнд Казахстан Улсын Ерөнхий прокурор Асхат …

  • 31 August

    Галт зэвсгийн талаар сургалтын зааварт иргэдээс санал авна

    Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталж, Төрийн мэдээлэл сэтгүүлийн 8 дугаар сарын 21-ний өдрийн 31 /892/ дүгээрт нийтэлснээр 9 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөн эхэлж байна. Галт зэвсгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны …

  • 31 August

    Ер бусын давхцалууд

    1992 онд Рене Шарбонно гэгч франц зураач нь Руан хотын захиргааны захиалгаар «Түүдэг гал дээр шатаж байгаа Жанна Д Арк» гэсэн зураг зуржээ. Зургаа зурахдаа Жанна Ленуа гэдэг оюутан охиныг натур болгож. Гэтэл зурэг бэлэн болж үзэсгэлэнд өлгөгдөсний маргааш нь нөгөө оюутан охины сурдаг сургуулийн лабораторт нь химийн бодисууд гэнэт дэлбэрч Жанна нь гарч амжилгүй амьдаараа шатаж үхжээ. Энэтхэгт хэдхэн …

  • 31 August

    Хичээл эхлэхэд бэлэн үү?

    “Хичээл эхлэхэд бэлэн үү?” цуврал нэвтрүүлгийн дүгнэлт дугаар өнөөдөр буюу 2015 оны наймдугаар сарын 31-нд 18 цаг 50 минутаас МҮОНТ-ээр нэвтэрнэ. Нэвтрүүлэгт холбогдох албаны хүмүүс оролцоно. Иргэдийн сонирхсон асуулт, санал бодлыг студийн шууд утас 7012-8467 болон Mongolian National Broadcaster нүүр хуудсаар авч байна. www.mnb.mn  

  • 31 August

    УИХ-ын гишүүн М.Батчимэг дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцов

    Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн санаачилгаар хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” энэ сарын 28-29-ний өдрүүдэд Токио хотноо болов. Тус чуулга уулзалт сүүлийн жилүүдэд Японы Засгийн газраас явуулж буй “эмэгтэйчүүд гялалзах нийгэм” хэмээх бодлогын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус улсын зүгээс Японд төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх чиглэлд тууштай бодлого …

  • 31 August

    Тайлагдашгүй нууц /Атлантида/

    Эртний Грекээс гаралтай энэхүү таамаглал одоо ч эрдэмтэн судлаачид тэр бүү хэл тайлагдашгүй нууцуудыг судадлдаг хүмүүсийн анхаарлын төвөөс гараагүй л байна. Бүхэл бүтэн 2500 жилийн насыг зооглосон энэхүү таамаг ямар учраас өнөөг хүртэл олны анхаарлыг татаад байгаа нь Ер бусын зүйл биш гэж үү? Ер нь Атлантида байсан эсвэл байгаагүй гэсэн таавар таамаглал бүр эртнээс үүссэн маргаан байсан аж. Жишээ …

  • 31 August

    Импортын буудайг нэг цонхны бодлогоор хямд оруулж ирж бүтэн жилийн гурилын хэрэгцээг хангана

    Энэ онд улсын хэмжээгээр нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийж, ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн  тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.  Манай орны газар тариалангийн бүс нутгаар тавдугаар сард хүйтэн сэрүүн, хур …

  • 31 August

    НАМЭХ-ны баруун 5 аймгийн эмэгтэйчүүд “ЭМЭГТЭЙЧҮҮД НИЙГМЭЭ ӨӨРЧИЛЖ ЧАДНА” уриан дор нэгдлээ

    Монгол Ардын Намын дэргэдэх НАМЭХолбоо “Эмэгтэйчүүд нийгмээ өөрчилж чадна” уриан дор нэгдэж Намынхаа “Бид хамтдаа” аяны хүрээнд монгол орон даяар удирдах ажилтнуудаа идэвхжүүлэн чадавхижуулж бүсчилсэн чуулгануудыг зохион байгуулж байгаа билээ. Энэ сарын 29-30-ны өдрүүдэд НАМЭХ-ны Баруун бүсийн Удирдах ажилтны зөвлөгөөн Ховд аймагт болж баруун 5 аймгийн 250 гаруй эмэгтэй нийгэмд хэрэгтэй хамгийн сайн өөрчлөлтийг эмэгтэйчүүд хийж чадна гэдгийг уриаллаа. Иргэд, …

  • 31 August

    1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин 93 настай буурайд хүндэтгэл үзүүллээ

    Хүн төрөлхтний түүхэнд мөнхөрсөн 1945 оны чөлөөлөх дайнд Ардын армийн 21 мянган цэрэг эрс эх орныхоо төлөө тулалдаж байжээ. Чөлөөлөх дайнд эр зориг, халуун сэтгэлээ зориулж явсан ахмад дайчин 92 настай буурайд Улаанбаатар хотын цагдаагийн газраас Аугаа их ялалтын 70 жилийн ойн баярыг угтаж, хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл, хундан цагаан хонь бэлэглэлээ. Өдгөө 92 настай буурай Баастын Рагчаа гуай цагдаагийн …

  • 31 August

    Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг танилцуулж байна

    Нэг. Нийтлэг үндэслэл 1.1.Тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, гаргасан зөрчилд оноо тооцох, зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. 1.2.Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэгдэнэ. …

  • 31 August

    Осолдсон приус хулгайнх биш, машин ачигчид ч “гээгээгүй”

    Өчигдөр өглөө 06:40 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Чингисийн талбайн урд замд приус 11 маркын 59-09 УНК улсын дугаартай автомашин хажуугаараа унаж осолдсон зураг сошиал сувгаар тарав. Энэ осол хэргийг шалгаж эхэлж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тайлбарыг албаны хүмүүс өгч байсан юм. Гэвч албан бус эх сурвалжийн өгсөн хэд хэдэн таамаг мэдээлэл сошиал сувгаар хурдацтай тархав. Тухайлбал …

  • 31 August

    Дархлаажуулалтын чиглэлээр хуралдлаа

    Тарилгатай халдварт өвчний тандалтын ДЭМБ-ын зорилтын хэрэгжилтийг баталгаажуулах хорооны хурлыг өнгөрсөн баасан гарагт Шуурхай удирдлагын төвд зохион байгууллаа. Хурлаар 2014-2015 оны халдварт саа өвчний тархвар зүйн тандалтын үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлж ДЭМБ-ын Номхон далайн бүсийн төвд хүргүүлэх, мөн халдварт саагийн эсрэг 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд шилжих төлөвлөгөөний төслийг гишүүдийн саналыг тусган засварлаж, Дархлаажуулалтын зөвлөх хорооны хурлаар хэлэлцүүлэхээр тус …

  • 31 August

    Хотын дарга иргэдтэй уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Дамбадаржаагийн уулзвар – Шадивлангийн шинэ уулзвар – Шаргаморьтын төмөрбетон гүүр – Хандгайт чиглэлийн 16.35 километр замын ажлын явцтай 8 дугаар сарын 31-ний өдөр танилцлаа. Замын ажилтай танилцах зуураа Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав. Уулзалтын үеэр хотын дарга замын технологийг алдагдуулдаг, хүнд даацын явдаг зэргээс шалтгаалан зам амархан …

  • 31 August

    Nude Art чиглэлийн монгол гэрэл зурагчны зурагнаас /фото/ +18

      www.facebook.com/Bzz.photographer хуудсаар зочлоорой.