Monthly Archives: July 2015

July, 2015

  • 31 July

    Наймдугаар сарын зурхай

    Хонь Завгүй тэгээд бас ч үгүй халуухан хайр дурлал, сексийн амьдрал энэ сард Хониныхныг адал явдлаар дүүрэн байлгах нь ээ. Сугар болон Ангараг гаригийн нөлөөгөөр сарын туршид Хониныхны анхаарал тавих ёстой зүйл нь сэтгэл зүрхний харилцаа байх юм шүү. Тэр тусмаа санаанд оромгүй, гэнэтийн зүйл цөөнгүй тохиолдоно. Уурлаж бухимдах, буруу ойлголцвол бодлоосоо түрүүлж үйлдэл хийхгүй байхад анхаараарай. Хэрвээ энэ сарын …

  • 31 July

    Залуу гэр бүлүүдэд чиглэсэн үйл ажиллагаанууд хамтран хэрэгжүүлнэ

    Монголын Залуучуудын Холбооны Гэр бүлийн байнгын хорооны дарга С.Бауыржан “OYU ALLIANCE” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Оюун-Эрдэнэтэй уулзалт хийлээ. Тус уулзалтаар талууд залуу гэр бүлүүдэд чиглэсэн үйл ажиллагаа хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм. Тухайлбал, “OYU ALLIANCE” ХХК-ийн зүгээс Гэр бүлийн байнгын хорооны захиалгаар сургалт семинарууд явуулах, арга зүйн зөвлөмж боловсруулах, менежментийн чиглэлээр хамтарч ажиллахаар тогтлоо. Гэр бүлийн байнгын хороо, “OYU ALLIANCE” …

  • 31 July

    Facebook хэрэглэгчийн тоо 1 тэрбум 490 сая боллоо

    Дахин нэг амжилт дүүрэн улиралыг ардаа үдэж байна гэдгээ Фэйсбүүк компаний захирал Марк Закерберг хэллээ. Фэйсбүүк хэрэглэгчийн тоог 1 тэрбум 490 сая хүртэл өсгөж чадсан компаний хамт олноо тэрээр хамгийн түрүүнд магтсан юм. Дээр дурьдсан тоонд фэйсбүүкийг өдөр тутам хэрэглэдэг байнгын хэрэглэгчээс эхлээд өөрийн хуудсыг сардаа нэг удаа шалгадаг хэрэглэгч хүртэл  багтсан байна. Дэлхийн хамгийн түгээмэл олон нийтийн сүлжээ хуудсыг …

  • 31 July

    Монголын анхны “усан дээрх загварын шоу” өнөөдөр болно

    Монголд анх удаа загварын шоуг усан дээр зохион байгуулна. Энэ талаар зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. “Fashion Fеstival Mongolia-2015” нэртэй энэ шоуг Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын Залуучуудын Холбооны Соёлын байнгын хороо, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Монгол модель” агентлаг хамтран зохион байгуулж байна. Үндэсний соёл амралтын хүрээлэнд энэ сарын 31-нд “Fashion festival …

  • 31 July

    Нийслэлийн даншиг наадмын төсвийг өөр зүйлд зарцуулахыг шаардлаа

    Нийслэлийн зарим иргэдийн төлөөлөл Даншиг наадам зохион байгуулахыг эсэргүүцэж “Э.Бат-Үүл даргаас гуйх гуйлт байна” хэмээн өнөөдөр мэдээлэл хийлээ.  Энэхүү наадам нь 480-560 орчим сая төгрөгийн төсөвтэй аж. Тэд улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд үргүй зардал гаргаж, найр наадамд их хэмжээний мөнгө зарцуулахгүй байж иргэдийнхээ эрүүл мэнд, ирээдүйн амьдралд хөрөнгө оруулахыг хүслээ. Даншиг наадмын утга агуулгын талаас судлаач Б.Баярдалай танилцуулсан юм. …

  • 31 July

    Газар шорооны ажил зөвшөөрөлгүй хийгчид хэрэглэгчдийг хохироосоор байна

    Энэ сарын 20-27-ны өдрүүдэд Зам арк, Грийн ресорс, Төгс үржих зам ХХК-ууд нь газар шорооны ажлыг зөвшөөрөлгүй хийснээс цахилгаан дамжуулах кабель шугамыг гэмтээж БГД-ийн III, IYхорооллын 96-р байр, Апекс, Өгөөж гэрэлзэрэг компани, аж ахуйн нэгжүүдийг болон СБД-ийн Дүрслэх урлагийн дээд сургууль, МУИС-ийн IYбайрны цахилгаан эрчим хүчний хангамжийг тасалдууллаа. УБЦТС ТӨХК-ийн зүгээс эдгээр компаниудад холбогдох  хууль дүрмийн дагуу арга хэмжээ ногдуулахаар …

  • 31 July

    Хуруунууд дээрээ дараад юу болохыг үзээрэй

    Эрт дээр үеэс эхлээд одоо ч маш олон хүмүүс, хүний биеийн дотоод зөрчилдөөний улмаас өвчин үүсдэг гэдэгт итгэсээр иржээ. Муу бодол санаа, муу зуршил, буруу хоолны дэглэм зэргээс үүдэн тэдгээр зөрчилдөөн үүсэж болдог аж. Японы эртний уран бүтээл сэргээн засварлагч Jin shin Jyutsu, хэд хэдэн даралтаар биеэ дахин сэргээж, эв зохицолыг бий болгож болно хэмээн үзсэн байна. Зургийг харан, биенд …

  • 31 July

    Хүүхдийн “эх хэлний” үгсийн сан яаж баяждаг вэ?

    Хүүхэд яаж бүх үгийг сурдаг вэ? Магадгүй та өмнө нь ингэж бодож байгаагүй байж болох юмаа. Би яаж энэ арвин их Монгол хэлний асар олон үгийг сурсан юм болоо гэж. Зарим нэг хүмүүс эцэг, эхээсээ цусаар нь дамжин өвлөгддөг гэж боддог байж болох юм. Хэрэв тийм бол Монгол хүүхэд гадаадад төрөөд хэлд орохоороо байгаа улсынхаа хэлээр хэлд орчихдог нь сонин …

  • 31 July

    Эрвээхийний далавч шиг сүлжсэн үстэй болмоор байна уу бүсгүй минь?

    Зун цаг ирсэн энэ сайхан өдрүүдэд эрвээхийний далавч мэт үсээ сүлжээд явмаар л байгаа биз дээ. Тэгвэл дараах видеог үзээд туршаад үзээрэй.

  • 31 July

    Хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

    Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд хоёр аймгийн дөрвөн сумын нутагт боом өвчний дөрөв, хоёр аймгийн гурван сумын нутагт галзуу өвчний гурав, нийт гурван аймгийн долоон сумын нутагт долоон тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байгаа аж. Үүнд, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Бургалтай” гэдэг газар малчин Н-ийн нэг үхэр, тус аймгийн Ренчинлхүмбэ сумын …

  • 31 July

    Сэрэмжлүүлэг

    Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 2015 оны 07 дугаар сард төрөл зүйл нь тодорхойгүй шавжинд хатгуулсан гэх өгүүлэмжтэй дөрвөн хүн эмнэлэгт хандсанаас нэг нь нас барсан байна. Уг үйл явдалтай холбогдуулан ЭМСЯ болон мэргэжлийн байгууллагаас дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд: 21 аймгийн ЭМГ-ын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдтэй цахим хурал зохион байгуулж, амьтанд хазуулж эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүний мэдээллийг цуглуулж, …

  • 31 July

    Солонгос хэлний тусгай шалгалтын тов гарчээ

    Бүгд найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах тусгай шалгалтын тов гарсан байна. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцсан, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авах тухай дурьджээ. БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу тус улсад ажиллах хүсэлтэй иргэд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад …

  • 31 July

    Япон эмэгтэйчүүд наслалтаараа дэлхийд тэргүүлж байна

    ТОКИО. /Kyodo/. Япон эмэгтэйчүүд наслалтаараа гурав дахь жилдээ дэлхийд тэргүүллээ. Харин япон эрэгтэйчүүд наслалтаараа дэлхийд гуравдугаарт орж байна. Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны мэдэгдсэнээр, япон эмэгтэйтэйчүүдийн дундаж наслалт өнгөрсөн онд 86.83 жил байсан бол эрэгтэйчүүдийнх нь 80.5 жил байжээ. Энэ нь өнгөрсөн онд япон эмэгтэйчүүдийн дундаж наслалт өмнөх оныхоосоо 0.22 жил, эрэгтэйчүүдийнх 0.29 жилээр тус тус нэмэгдсэн үзүүлэлт …

  • 31 July

    МХЕГ уул уурхайн бохирдлын хяналтын чиглэлийн төсөлд оролцоно

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ 2015.07.31-ний өдөр БНСУ-ын Уул урхайн нөхөн сэргээлтийн корпораци /Миреко/-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Пэг Син Гвон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. БНСУ-ын Койка байгууллагын 5,800,000 ам.долларын санхүүжилтээр Миреко байгууллага “Монгол Улсын уул уурхайн бохирдлын хяналтын мастер төлөвлөгөө боловсруулах, салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийг БОНХАЖЯ-нд хэрэгжүүлэх гэж …

  • 31 July

    ​“ASEM”-ийг угтаж зам барилгын ажлыг шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлнэ

    Яармагийн товчоо-Зуунмод, Өндөрдовын жуулчны бааз чиглэлийн одоо ашиглагдаж байгаа авто замыг сайжруулахаар шийдлээ. Энэ нь Улаанбаатар хотод олон улсын шинэ нисэх буудал барихтай холбоотой. Гэрээний дагуу Монголын талын гүйцэтгэх төсөл, арга хэмжээний хүрээнд зам барилгын ажил багтаж байгаа юм. Хөшигийн хөндийн нисэх буудлыг Өндөрдовын жуулчны бааз чиглэлийн авто замтай холбох 8.3 км замын ТЭЗҮ-ийг боловсруулахаар боллоо. Мөн Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замыг …