Monthly Archives: April 2014

April, 2014

  • 12 April

    “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2014” хөдөлмөрийн яармаг болно

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Хөдөлмөрийн газар хамтран аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхитэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч хөдөлмөр эрхлэгчдийг холбох зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг 2014 оны 4 дүгээр сарын 17-ны …

  • 12 April

    Чак Хейгл: Монгол улс нь Америкийн нэгдсэн улсын хувьд үнэтэй түншлэгч орны нэг

    АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл тэргүүтэй батлан хамгаалахын төлөөлөгчид өчигдөр манай оронд айлчлаад буцсан билээ. Монголд саатсан хугацаандаа АНУ-ын Батлан хамгаалахын сайд, ноён Чак Хейгл Монгол Улсын Батлан хамгаалахын сайд     Д.Бат-Эрдэнэтэй албан ёсны хэлэлцээ хийж, “Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Аюулгүй байдлын асуудлаарх хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурсан юм. Мөн Ирак, Афганистан улсад болон НҮБ-ын Энхийг дэмжих …

  • 12 April

    Хан-Уул дүүрэгт АТБӨЯХ-ын нэг цэгийн үйлчилгээ байгуулагджээ

    Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил хоёр үе шаттай явагдаж байгаа билээ. Журмын дагуу аж ахуй нэгж байгууллагууд төлбөрөө наймдугаар сарын 20-ны дотор замын санд төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Тэгвэл Хан-Уул дүүрэг нь энэхүү ажлыг хөнгөвчлөх, иргэдэд үйлчилгээг ойртуулах  үүднээс дүүрэг хороод бүрт  нэг цэгийн үйлчилгээ байгууллаа. Энэхүү нэг цэгийн үйлчилгээ нь …

  • 12 April

    Энэ долоо хоногт 1200 гаруй иргэн “11 11 төв”-д ханджээ

    Улсаас ихээхэн хөрөнгө төсөв зарцуулан хийж байгаа малын шүлхий өвчний вакцинжуулалтад мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагууд хариуцлагагүй хандаж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ. Ажлынх нь гүйцэтгэлд хяналт тавьж байгаа юу гэсэн иргэний асуултад ҮХААЯ-наас өгсөн хариултдаа “Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтын гүйцэтгэлийг буцаан шалгаж байгаа. Ажил хариуцсан албаныхан зөрчил дутагдал гаргасан нь тогтоогдвол хариуцлага тооцож эргэн мэдээлнэ” гэжээ. Солонгост гэрээгээр …

  • 12 April

    Улаанбаатарт 19-21 хэм дулаан

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө1-3 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын саваар шөнөдөө 1-6 градус …

  • 12 April

    Харагчин үхэр өдөр

    Аргын тооллын 4 сарын 12-ны бямба гараг, билгийн тоололын хаврын дунд улаагчин туулай  их сарын шинийн 12-ны санчир гараг, 6 цагаан  мэнгэтэй,  бага морь одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 6:21 цагт мандан, 19:39 цагт  жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. …

  • 11 April

    Р.Анхням тэрбумтан болно

      СТА жүжигчин Р.Анхням Хятадын алдарт зохиолч Зян Руны “Чонон сүлд” романаас сэдэвлэн бүтээж буй “Wolf totem” кинонд тоглож байгаа талаар бид өмнө мэдээлсэн. “Чонон сүлд” киног Хятадын кино групп 38 сая ам.доллараар санхүүжүүлж байгаа бөгөөд Францын кино найруулагч Jean-Jacques Annaud тус киног найруулж байгаа. 2009 оноос хойш яригдаж эхэлсэн энэхүү кино өдгөө Өвөр монголд зураг авалтуудаа хийгээд дуусч байгаа …

  • 11 April

    Д.Ганбат: Оюутолгой гадаадын хөрөнгө оруулалтын түүчээ байх учиртай

      УИХ-ын гишүүн Д.Ганбат уул уурхай, газрын тосны салбарт хөрөнгө оруулагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын болон бүлээгдэхүүн хуваах гэрээ тэдгээрийн биелэлт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт асуулга тавиад байсан. Гишүүний тус асуулгын хариуг УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг өгсөн юм. Тэрээр мэдээлэлдээ “Оюутолгойн хөрөнгө оруулалтын асуудал дээр Монголын талын хувьцаа эзэмшигчийн зүгээс шаардлагатай арга хэмжээг …

  • 11 April

    Хоёр Баярсайхан “Давхар дээл”-ийг тайлахыг дэмжинэ

       УИХ-ын чуулганы өчигдөрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Давхар дээл”-ийг тайлах төслийг хэлэлцэх байсан ч “Шударга ёс” эвслийн бүлгээс тав хоногийн завсарлага авсан. Төрийн ордонд гишүүд “Давхар дээл”-ийг тайлах асуудлыг хэлэлцэж байхад, төв талбайд МАН-ын залуус энэ хуулийг дариу хэрэгжүүлэхийг шаардаж, жагсаал хийгээд амжсан. “Давхар дээл”-ийг тайлах асуудлаар МАН байр сууриа илэрхийлж Засгийн газрын сайдуудын суудал өнцөгдсөн энэ үед …

  • 11 April

    Залуус эх орноо мориор бүтэн тойрно

    Эх орондоо аялал жуулчлалыг хөгжүүлэх, хил орчмоор аяллын шинэ маршрут нээх, залууст эх орноо хайрлах, их түүхээрээ бахархах сэтгэл төрүүлэх зорилго бүхий морин аяллын баг ирэх сарын 1-нд гараагаа эхлэх гэж байна. МУИС-ийн Байгалийн ухааны сургуулийн Газарзүй, аялал жуулчлалын ангийн оюутан гурван залуу тус аяллыг санаачилсан бөгөөд “Морьтон монгол залуус” ТББ- ыг үүсгэн ажиллаж байгаа юм. Тэд Монгол орноо мориор …

  • 11 April

    “Universe best songs-2014”-ын ялагч өнөөдөр тодроно

    “UBS” телевизээс зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй “Universe best songs-2014” наадмын шилдэг 18 оролцогч шалгарсан бөгөөд тэд өнөөдөр гала тоглолтоо хийж, Гран-При шагналтнаа тодруулах нь ээ. “Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” уриан дор гурван сарын турш зохион байгуулагдаж байгаа “Universe best songs-2014” наадамд Монголын төдийгүй олон орны дуулах авьяастай 600 гаруй авьяастан өрсөлдөж, шилдэг 18 оролцогчийг тодруулаад байна. Зорилго …

  • 11 April

    Инфляци 3.5 хувиар өсчээ

    Үндэсний статистикийн хорооноос мэдээллэж буйгаар 2014 оны эхний гурван сард инфляци 3.5 хувиар өссөн байна. Өмнөх сарын дүнгээс 0.8 хувиар өссөн бол, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.4 хувийн өсөлттэй байна. Монголбанк энэ онд инфляцийг найм болон түүнээс доош хувьд барина гэж төлөвлөсөн. Энэ дагуу бодлогын арга хэмжээнүүд хийгдэж буй бөгөөд хүлээлт ёсоор бол энэ оны хоёрдугаар хагасаас хойш эдийн …

  • 11 April

    Орос, Белорусь, Казахстан улсууд хамтран шинэ валют гаргана

    Евразийн Орос, Белорусь, Казахстан гурван улсын эдийн засгийн холбоо ирэх 2015 оноос гурван улсын хамтарсан эдийн засгийн илүү ашигтай интеграци байгуулахаар төөлөвлөсөн талаар ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Игорь Шувалов “Дорнын форум”-ын үеэр мэдэгдсэн байна. Тэрээр “Евразийн эдийн засгийн холбоо бий боллоо. Гурван орны ерөнхийлөгч нар 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс  энэ холбоо байгуулж ажиллуулах талаар тавдугаар сард гарын үсэг зурна. …

  • 11 April

    Улаанбаатар хот Вьетнам Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд найрамдах социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Пан Данг Дунгийг хүлээн авч уулзлаа. Ноён Пан Данг Дунг нь 2014 оны 03 сарын 21-ний өдрөөс эхлэн  элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд уулзалтаар Улаанбаатар хоттой цаашид хамтын ажиллагааны хүрээнд хэрхэн хамтарч ажиллах талаар талууд ярилцлаа. Элчин …