Monthly Archives: March 2014

March, 2014

  • 31 March

    Нийслэлд шаардлагтай нарийн мэргэжилтнүүдийг Австрийн сургалтын хөтөлбөрөөр бэлтгэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Э.Бат-Үүл өнөөдөр Австрийн FHWien Их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Австрийн FHWien Их сургуультай хамтран нийслэлд нэн шаардлагатай байгаа нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх Их сургуулийг  Улаанбаатар хотод байгуулах асуудлаар санал солилцлоо. Хотын дарга, “Өнөөдөр манай улсын  их, дээд сургуулиудын сургалтын чанар хангалттай хэмжээнд биш байгаа. Тиймээс чанартай сургалттай, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, академик сургуулийг …

  • 31 March

    3 сарын 30-ны өдөр дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    3-р сарын 30-ны өдөр хурдны зөрчил илрүүлэгч камерт 814 зөрчил, Улаан гэрлэн дохионы зөрчил илрүүлэгч камерт 137 зөрчил тус тус бүртгэгдсэн байна. үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

  • 31 March

    Хэт өндөр биеийнхээ ачаар хоригдох ялаас мултарчээ

    Их Британийн Девоншир хэмээх жижиг вант улсын Эксетер хотын шоронд хоригдож байсан нэгэн ялтан хэт өндрөөсөө болоод хугацаанаасаа өмнө суллагджээ. 23 настай, Жад Медкальф хэмээх эр “30 фунт стерлингийн үнэтэй зул сарын бэлэг хулгайлж, цайны газарт мөнгөө төлөлгүй хоол идэн зугтаасан” гэмт хэргээсээ болоод 75 хоног шорнд хоригдох ялаар шийтгүүлээд байсан аж. Гэвч 215 см өндөртэй эрд тус хотын шоронд …

  • 31 March

    Философич Б.Молор-Эрдэнэ: Давгадорж Японруу буцаж сургуульд сурч, юм үзэж нүд тайлах хэрэгтэй харагддаг

    Философич Б.Молорэрдэнэ өөрийн сайтдаа улс төрч нар болон Аврага Д.Дагвадорж нарын боловсролд санаа зовон ийнхүү бичсэн байна. Улстөричдөөс авахуулаад 100 эрхэм хүртэл бүгдээрээ Монголчууд Монголчуудынхаа эсрэг зориуд мухар сүсэг тарааж байна уу эсвэл тэд өөрсдийнхөө юу ч мэдэхгүй хоосон гэдгээ мэдэхгүйдээ хийгээд байна уу? Хэрвээ зориуд бол тэд гэмт хэрэгтэн. Шүүх хэрэгтэй. Хэрвээ мэдэхгүйдээ хийгээд байгаа бол тэднийг мэдлэг боловсролд …

  • 31 March

    Элэгний эм ба татаадаг онигоо

    – Алив урагшаа яваад өг, яваад өгөөрэй, зай завсраараа яваач яваач. Алив боломжоороо урагшаа яваадхаач дээ, чихээд өг айн , за энэ орж ирсэн хүн билетээ аваарай! – Уучлаарай би сая урд хаалгаар бүлтрээд унасан хүн байна аа. Нэг хүн, орос айлын гадаа ирээд, орох гэтэл нохой нь дайрчээ. Тэгэхээр нь: -Собака двадцать гэж хашгирав. Би хоол шингээх гэж пиво, …

  • 31 March

    2019 оны Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулахын төлөө өрсөлдөнө

    МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал гуравдугаар сарын 27-нд “Olympic House”-д болж 2014 оны төлөвлөгөө, төсөв, Олон улсын олимпийн хороотой хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрүүд, “Сочи-2014” өвлийн XXII олимпийн наадамд оролцсон дүн, өвлийн спортыг бүх нийтийн хүртээл болгох зорилгоор тусгай хөтөлбөр боловсруулах, энэ чиглэлийн төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Улаанбаатар 2040“ олимпийн наадмын төлөө нэр дэвшүүлэх санаачилгыг дэмжих, 2019 оны …

  • 31 March

    Ухааны хөгжлийн бэрхшээлийн тухай баримт: Мухар сүсэгтэнүүдийн чимээгүй ирэх аюул. Гадаад дотоодын дайснууд.

    Бага гарын буюу доод лигийн Сарандаваа авгай насанд хүрсэн ээж аав нарыг цуглуулж мухар сүсэгтүүлж нэг ёсондоо бөөндөж эхэллээ. Мөнгөгүй хүмүүсийг мөнгөтэй болгоно гэнэ дээ. Хөөрхий яагаад энэ хүмүүсийг мөнгөгүй болгочихов. Хэн авах ёстой очих ёстой эрдэнийн хувийг нь өгсөнгүй вэ? Мэдээж дээд хэмжээнд мухар сүсэгтдэг улстөрчид Сарандаваагаас долоон дор шүү дээ. Их гарын буюу дээд лигийн мухар сүсэгтэнүүд бол …

  • 31 March

    Ливерпүүл хүснэгтийг тэргүүлж эхэллээ

    Английн премьерлигийн “Super Sunday” өчигдөр Ливерпүүл Тоттэнхэм клубүүдийн тулаанаар үргэлжиллээ. Хүснэгтийг тэргүүлэгч Челси бямба гарагт хожигдол хүлээсэн байсан тул улаанууд энэ тоглолтод хожвол хүснэгтийг тэргүүлж эхлэх сайхан боломжтой байсан юм. Тийм ч учраас улаанууд эхнээсээ тоглолтын санаачилгыг гартаа авч, Тоттэнхэмийн “Зодоонч тахиа”-нуудыг талбай дээрээ илүүрхэж хожлоо. Тоглолт эхлээд ердөө хоёр дахь минутад Ливерпүүлийн баруун жигүүрээс дамжуулсан бөмбөгийг Тоттэнхэмийн төвийн хамгаалагч …

  • 31 March

    Спилберг Аттилагийн тухай кино хийнэ

    Хийсэн кино болгон нь хит болж байдаг найруулагч бол Стивен Спилберг. “Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн” киногоороо кино урлагийн түүхэнд мөнхөрч 900 сая долларын ашиг олж чадсан тэрээр нэгэн сонирхолтой кино хийх бодолтой байгаа аж. “The Mirror”-т бичсэнээр бол түүний дараагийн бүтээл нь хүннүчүүдийн хаан Аттилагийн тухай кино байх гэнэ. Найруулагч хэнтэй хамтрахаа одоогоор шийдээгүй байгаа юм байна. Спилберг кино хийхдээ …

  • 31 March

    Х.Тэмүүжин: Миний асуудлыг шийддэг хүний “но”-г олчихвол “Би албан тушаал дээрээ үлдэнэ” гэж боддог хүмүүс байна

    Х.Тэмүүжин сайд энэ сарын 29-ний өдөр “Ийгл” телевизийн “9:1” хэлэлцүүлэгт оролцон Хуул зүйн салбарын шинэчлэлийн талаар ярилцсаныг тоймлон хүргэж байна.  -Цагдаагийн албаны ту­хай хууль өнгөрсөн жил батлагдаж, энэ оны нэг­дүгээр сарын 1-нээс хэрэг­жиж эхэлсэн. Бүтэц, зохион байгуулалтад нь ямар өөрч­лөлт орж байгаа вэ? -Цагдаагийн  албаны  ту­хай  хууль  гэж хэлж болох­гүй. Хууль тогтоох байгуул­лагыг гурван чиглэлд ху­­­­­­­­ваа­сан. Энэ шинэчлэлийг хэд  хэ­дэн …

  • 31 March

    “Спорт-хөгжил-энхтайван” сэдэвт эссэ, зохион бичлэг, зургийн уралдаан зарлалаа

    “Спорт-хөгжил-энхтайван” уриатай спортын олон улсын өдрийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 6-ны өдөр тэмдэглэж байх тухай ОУОХ, НҮБ хамтарсан тогтоол гарсан билээ. Тиймээс эл өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд спортын холбоодын төлөөллүүд илтгэл тавьж, урлаг, спортын хамтарсан үзүүлбэр толилуулах юм. Мөн хүүхэд, залуусын дунд эссэ, зохион бичлэг, зургийн уралдаан зарлаж, шалгарсан бүтээлээр үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. Эссэ бичлэгийн уралдаанд 18-25 …

  • 31 March

    Зөвшөөрөлгүй “twitter” нээгчид Г.Баярсайхан, Б.Нямтайшир гээд улс төр, бизнесийнхнээр оролдсоор байх уу

           Улсын Их Хурлын гишүүн болон улс төр, бизнесийн хүрээнийхний өмнөөс зөвшөөрөлгүй “twitter” хаяг нээж жиргэх тохиолдол сүүлийн үед олширсон байна. Хэд хоногийн өмнө  УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханы өмнөөс нэгэн иргэн зөвшөөрөлгүй “twitter” хуудас нээн жиргэж эхэлсэнд УИХ дахь Ардчилсан намын бүлэг санаа тавьж, таслан зогсоож байв. Улмаар Ардчилсан намын …