Monthly Archives: November 2013

November, 2013

  • 29 November

    Өвлийн улиралд үсээ хэрхэн арчлах вэ?

    Хүмүүс улирал бүхэнд тааруулан арьсаа арчилдагтай адил үсээ ч мөн тухан улиралд тааруулан арчилж байха хэрэгтэй байдаг ажээ. Өвлийн улиралд үс чийгээ их алддаг тул чийгшилт сайтай өгөх шампунь,ангижруулагч, тэжээлийн тос, маск хэрэглэж байх нь зүйтэй юм. Ингээд өвлийн улиралд үсээ хэрхэн арчлах талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна. Үүнд: шампунь, ангижруулагчаа сонгож авахдаа юуны өмнө өөрийнхөө үсний онцлог байдлыг харгалзан …

  • 29 November

    Шалгалтаар орон сууцнуудын метр.кв 2-20 метр дутсан зөрчил илэрчээ

    ШӨХТГ, Барилга, хот байгуулалтын яам, Стандартчлал хэмжилзүйн газар хамтран орон сууцны метр квадратын хэмжилтэд өчигдрөөс эхлэн ирэх 12-р сарын 27-ыг хүртэл шалгалт хийхээр болжээ. Шалгалтын эхний өдрийн байдлаар барилгын 13 компанид шалгалт хийхээд доод тал нь 2 кв.м, дээд тал нь 20 кв.м дутсан зөрчил илэрсэн байна. Тодруулбал, 100 хувийн Хятадын хөрөнгө оруулалттай “Ти Ди Си” компанийн захиалгаар барьсан 16 …

  • 29 November

    Монгол улс, “ОХУ болон Хятад улсад тээврийн 5 хонгил” байгуулах санал тавьжээ

    Москва хотноо амжилттай болж өндөрлөсөн Монгол-Оросын засгийн газар хоорондын комиссийн хуралдааны үеэр “Монгол улс  ОХУ болон БНХАУ-д тээврийн таван коридор байгуулах санал тавьж байгаа тухай” Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва уламжилжээ. Энд Орос улсаас Монгол улсаар дамжин Хятад руу төмөр зам, автомашины зам, нефть, хийн болон эрчим хүч дамжуулалтын шугамыг барьж байгуулах тухай яригдсан байна. Орос улсаас Монголоор дамжуулан Хятад …

  • 29 November

    Зураач Б.Сайханбаяр “Ирэх цаг-18” үзэсгэлэнгээ гаргана

    Зураач Б.Сайханбаярын хүмүүний аж байдал, хүн болон байгалийн харьцаа, хязгааргүй орон зайг өөрийн харж, бодсоноор бүтээлээр дамжуулан илэрхийлсэн “Ирэх цаг-18” бие даасан үзэсгэлэн 12-р сарын есөнд нээлтээ хийх гэж байна. Уран зургийн галерейд 14 хоногийн турш дэлгэгдэх тус үзэсгэлэнд уран зураг болон инстолляцын нийт 30 гаруй бүтээл багтаж байгаа аж. Түүний уран зургууд нь өнгөц харахад цөөн өнгөтэй, хийсвэр дүрслэлтэй …

  • 29 November

    Үүрэн холбооны компаниудад шалгалт хийнэ

    Засгийн газрын “11-11” тусгай дугаарт хандагсдын 18 хувь нь үүрэн холбооны компаниудын үнэ тарифтай холбоотой ямар нэгэн гомдол санал байнга ирүүлэх болсонтой  холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооноос үүрэн болон суурин телефоны оператор компаниудыг шалгахаар болжээ. Тус хорооноос ШӨХТГ, Оюуны өмчийн газар болон цагдаагийн байгууллагатай хамтран уг шалгалтаа ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байгаа аж. 2004 оноос хойш харилцаа холбооны компаниудад шалгалт …

  • 29 November

    Лионель Месси гурав дахь удаагаа “Алтан пүүз”-ний эзэн боллоо

    Аргентиний шигшээ болон “Барселона” багийн довтлогч 26 настай, Лионель Месси UEFA-гаас оны шилдэг довтлогчид олгодог “Алтан пүүз” эзнээр гурав дахь удаагаа шалгарлаа. Тэрбээр 2012-2013 оны улирлын тоглолтод Испанийн Ла лигт 46 гоол оруулсан амжитаараа бусдыгаа манлайлан эл шагналын эзэн болсон байна. Сонирхуулахад,  Лионель Месси “Алтан пүүз” шагналыг 2009/10, 2011/12 оны улиралд тус тус хүртэж байжээ. Ийнхүү тэрээр алтан пүүзийг анх …

  • 29 November

    УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

    УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2013.11.29/ Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Ганбат өргөн барилаа. Улсын Их Хурлын Байнгын хороод нь Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд голлох чиг үүргийг гүйцэтгэж, хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх бэлтгэлийг хангадаг. Гэтэл Байнгын хороодын дарга нарын сонгуульт хугацаа нь нэг жил байгаа бөгөөд …

  • 29 November

    Жастин Бибер 35 тайчигчтай ганцаараа зугаацжээ

    Залуу од Жастин Бибер Мексик биеэ үнэлэгчтэй буудалд хоносон тухай шуугиан дэгдээд намжиж амжаагүй байтал дахиад л түүний зугаа цэнгэлтэй холбоотой нэгэн сенсаци цацагдлаа. Тэрээр дэлхийг тойрон аялаж буй “Believe” тоглолтынхоо хүрээнд Австралийн Брисбейн хотноо тоглолтоо хийжээ. Тэрээр тоглолтынхоо дараа “Bada Bing Nightspot” шөнийн клубт 35 тайчигч бүсгүйтэй ганцаархнаа шөнөжин зугаацаж үүрийн 04:30 цагийн орчимд цэнгээний газрыг орхин гарсан гэнэ. …

  • 29 November

    Алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээс 3000 гаруй кг давжээ

    Уул уурхайн яам сар бүр салбарын статистик мэдээллийг гаргаж байгаа. 2013 оны эхний арван сарын байдлаар зэсийн үйлдвэрлэл 622,3 мянган тонн буюу 79 хувийн гүйцэтгэлтэй, нүүрсний үйлдвэрлэл  21,9 сая тонн буюу 75,7 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давж,  7746 кг-ийг олборлосноор 193,7 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийн төлбөрөөр нийт 32,6 тэрбум төгрөг улсын …

  • 29 November

    Дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит барилдаан өнөөдөр болно

    Монгол улсын дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн нэрэмжит Шонхор-Олимп дээд сургуулийн энэ сарын ээлжит барилдаан өнөөдөр Чингэлтэй дүүргийн биеийн тамир спортын газар буюу хуучны “Хоршоолол” нийгэмлэгийн зааланд болно. Шонхор олимп сургуулийн нэгээс дөрөвдүгээр курсийн оюутнууд эр бяр, уран мэхээ уралдуулан барилдана. Түрүү сард энэхүү барилдаанд Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат сумын начин Лхагвасүрэнгийн Чадраавал түрүүлсэн билээ. Энэ удаа тойргийн аймгийн харцага цол …

  • 29 November

    21 аймагт ТҮЦ машин байршуулна

    Засгийн газрын зүгээс ТҮЦ машиныг ашиглалтад оруулаад дөрвөн сар орчим хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ТҮЦ машины тусламжтайгаар нэг тэрбум орчим төгрөг хэмнэсэн гэсэн тооцоо гарсан бөгөөд иргэдийн зүгээс ч ачаалал багатай, цаг зав хэмнэсэн ажил болсон хэмээн хэлж байгаа аж. Тиймээс цаашид 21 аймагт бүрт тус машиныг байрлуулахаар болж, энэ ажлын эхлэл болгон ирэх сарын 3-ны өдөр Архангай аймагт суурилуулахаар …

  • 29 November

    Ц.Оюунгэрэл сайд: Хэнтэй суух нь чамд хамаагүй

    Төрийн өндөр албан тушаалд гадаад эхнэр, нөхөртэй хүмүүсийг томилохгүй байх тухай тууштай ярьж буй УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Сүүлийн 30 гаруй жилд Монголын төрийн өндөр албан тушаалд гадаад эхнэр, нөхөртэй 20 гаруй хүн алба хашиж байжээ. Улс орны баялагийг хяналтдаа авах, бэр, хүргэн буулгах, хатад, ноёд болгох замаар том гүрнүүд ингэж колончилдог” хэмээн жиргэжээ. Гэтэл үүний хариуд ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл “Хүнийг …

  • 29 November

    “Skytel”-ийн тулгалт

    Утасгүй интернэтийн модем нь иргэний интернэт хэрэглээнд чухал ач холбогдолтой нь дамжиггүй.  Үүнд тулгуурласан  үйлчилгээг үүрэн телефоны оператор компаниуд ээлж дараалан интернэт хэрэглээний модемоор дамжуулан  гаргасан. Тэдний гаргаж байгаа модемууд нь анх гарч байсан үеэ бодвол өнөөдөр үнэ ханш, үйлчилгээний төрлийн  хувьд  илүү уян хатан шинжтэй байгаа бол  харин Skytel компаниас гаргаж байгаа модем нь эсрэгээрээ, ямар ч  сонголтгүй,  авбал ав, …