Monthly Archives: May 2013

May, 2013

  • 31 May

    Зарим төрийн байгууллагууд ажилтнуудынхаа 2 сарын цалинг олгоогүй байнa

     Баттай эх сурвалжаас авсан  мэдээгээр зарим төрийн  байгууллагууд  ажилтнуудынхаа    сүүлийн хоёр сарын цалинг  санхүүжилтгүйн  улмаас  олгоогүй  байгаа гэнэ. Тухайлбал,  Уул уурхайн яам , Эрдэнэс оюу толгой,  Эрдэнэс Таван толгой, Мон атом,  Монгол шуудан,   Эрдэнэс МЖЛ  гэх зэрэг байгууллагууд  энд хамаарч байгаа юм. Энэ  асуудлын хүрээнд ажилтнууддаа  хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өгч болохгүй гэсэн үүрэг дээрээс өгсөн байна. Ийнхүү төрийн байгууллагууд цалингаа тавихгүй …

  • 31 May

    Элчин сайд “Цахим ном” бүтээгчдэд талархлаа

    Өнгөрсөн Лхагва, Пүрэв гарагуудад зохион байгуулагдсан номын баярын үзэсгэлэн,  худалдаа амжилттай болж хөл хөдөлгөөн ихтэй байлаа.        Энэ үеэр олны танил хүмүүс ч  цөөнгүй   ирж зохиогчдын  бүтээлтэй танилцаж харагдлаа. Тухайлбал, Монгол улсад суугаа Япон улсын бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү уг үзэсгэлэнд өөрийн биеэр ирж оролцон зохиолчидтой санаа бодлоо хуваалцан тэдний  номуудтай танилцсан юм. Тэрээр уг үзэсгэлэнгийн хамгийн анхаарал …

  • 31 May

    Өвөрхангайн сонгуулийн маргааныг шүүж байна

    УИХ-ын 2012 оны сонгуулийн Өвөрхангай аймгийн аравдугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг Сонгуулийн тухайн хууль зөрчсөн гэж үзсэн билээ. Тиймээс Өвөрхангай аймагт тэдэнтэй өрсөлдсөн АН-ын нэр дэвшигчид УИХ-ын гишүүний тангараг өргөсөн. Харин МАН-ын зүгээс үүнийг хууль бус гэж үзэн шүүхэд давж заалдсан юм. Сүхбаатар дүүргийн шүүхэд дээрх асуудлаар давж заалдах шатны шүүх хурал эхэлж байна. АН-ын зүгээс тэднийг …

  • 31 May

    Сонгогчид зориулсан цахим программ суурилуулжээ

     Улсын бүртгэлийн ерөнхий газар өөрийн байгууллагын www.burtgel.mn цахим хуудаст 1,896,382 иргэний мэдээлэл буюу cонгогч аль хэсгийн хороонд санал өгөх, санал өгөх байршлын талаар мэдэх боломжтой веб програмыг суурилуулжээ. Иргэдийн мэдээллийг цахим хуудаст байршуулснаар сонгуулийн эрх бүхий иргэн аль хэсгийн хороонд санал өгөх, санал өгөх газрын байршлын талаар мэдэх боломжтойгоос гадна сонгогчдын нэрийн жагсаалт дахь зөвхөн өөрт холбогдох мэдээлэлтэй танилцах боломжтой …

  • 31 May

    “Монгол алт” компани хамгийн их татварын өртэй

     Татварын Ерөнхий газраас  нэр бүхий есөн компанийг  татварын өрөө яаралтай төлөхийг анхааруулжээ. Татварын өртэй дээрхи компаниудын ихэнхи нь ашиг орлого хамгийн ихтэй уул уурхайн компаинуд байгаа  бөгөөд бүр дампуурсан гэх Зоос банкны татварын өрч бичигдсэн байна. Хамгийн их татварын өртэй байгууллага нь коксжих нүүрсний экспортлогч МАК буюу “Монгол алт” компани 20 гаруй тэрбум төгрөгийн өртэйгээр нэгт бичигджээ. Араас нь сүүлийн …

  • 31 May

    Мөрдөх албаны тухай хуулийн төслийг өргөн барилаа

    Мөрдөх албаны тухай хуулийн төслийг өргөн барилаа. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсний дагуу УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барив. Сүүлийн жилүүдэд хүний наймаа, мөнгө угаах, хар тамхины, албан тушаалын зэрэг зохион байгуулалтын шинжтэй, нууц далд аргаар үйлдэгддэг гэмт …

  • 31 May

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбож эхэллээ

     “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын орон сууцны хороолол болон гэр хорооллын инженерийн дэд бүтцийг байгуулах ажил Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд эхэллээ. “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т шинэ бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, инженерийн дэд бүтцийг нэгдсэн бодлогоор барьж байгуулах, хотуудын ус хангамж, бохир ус цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийж дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавьсан …

  • 31 May

    Улс дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөх алба байгуулна

     Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын даргын тусгай төлөөлөгч, Элчин сайд Владимир Ельченко тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Элчин сайд Владимир Ельченко Монгол Улстай хэрхэн хамтран ажиллах, ямар чиглэлээр тусламж дэмжлэг авах хүсэлтэй байгаа талаар санал солилцохоо илэрхийлэв. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Удахгүй улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Мөрдөх …

  • 31 May

    Төрийн ордны арын цэцэрлэг иргэдэд нээлттэй боллоо

     Төрийн ордны хойно байрлах цэцэрлэгийг өнөөдрөөс эхлэн ард иргэдэд нээлттэй болж байна. Ингэснээр өмнө нь орох хориотой байсан тус цэцэрлэгт иргэд дураараа зугаалж болохоор боллоо.  Шинэчлэлийн Засгийн газар анхны хуралдаанаараа буюу наймдугаар дугаар сарын 26-аас Төрийн ордныг түмэн олондоо нээлттэй болгож, иргэд Эзэн Чингисийнхээ хөшөөнд хүндэтгэл үзүүлж, зургаа татуулах, Төрийн түүхийн музейтэй танилцах боломжтой болсон билээ. Г.Сонор.ugluu.mn

  • 31 May

    Нялх үрээ гурван давхраас шидсэн эх өмнө нь хоёр хүүхэд гаргасан Төв аймгийн харьяат иргэн бололтой

    Хэдхэн хоногийн өмнө төрүүлсэн үрээ бохирын хоолой руу хийдэг өмхий хятад… очиж очиж муу усных хоолой хийгээд байхдаа яахав дээ хятадууд болсон ингэж л таарна… төрүүлсэн үрээ нойлд хийгээд усыг нь татдаг хятад “аймаар” ээж”… гэх мэтчилэн дөнгөж төрсөн нялх үрээ бохирын хоолой руу хийсэн хятад эмэгтэйг үзэн ядаж байлаа. Харин тэгтэл хоёрхон хоногийн дараа дөнгөж төрөөд хоёр л хонож …

  • 31 May

    Л.Жамбалжав ГССҮТ-ийн даргаар томилогджээ

     Эрүүл мэндийн сайдын тушаалаар  Н.Удвал тушаал гаргаж Монгол Улсын гавъяат эмч, Төрийн шагналт мэс засалч, анагаах ухааны доктор Л.Жамбалжавыг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргаар томилжээ. Л.Жамбалжав нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад өрсөлдөж, өндөр оноо авсан аж. МАХН-ын дарга Н.Энхбаярыг эмнэлэгт эмчлүүлэх хугацаанд эмчлэгч эмчээр ажилласан байсан нэгэн юм. МАХН-ын Бага чуулганы гишүүн юм. …

  • 31 May

    Б.Бат-Эрдэнэ Увс аймагт сурталчилгаагаа хийлээ

     Увс аймагт сонгуулийн сурталчилгаагаа хийсэн нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг нутгийн иргэд ийн угтан авсан юм. Аваргын энэ нутгийнхантай хийсэн уулзалт хууль хяналтын байгууллагын төлөөлөгчидтэй уулзсанаар эхэллээ. Хилийн цэргийн дугаар ангид болсон уулзалтад цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цэргийнхэн, онцгойгийнхон оролцож, жирийн байлдагчаас цагдаагийн хурандаа болтлоо зүтгэсэн нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд зовлон, жаргалаасаа хуваалцаж байлаа. Шинэ цэргүүд ч гэсэн аваргатай зураг татуулсандаа олзуурхаж …

  • 31 May

    Хамарны худалдаа

    Солонгос жүжигчид л гоо сайхны хагалгаанд ордог гэж бодож байгаа бол буруу юм. Тэдэнтэй адил дэлхийн улс орны бараг бүх алдартай хүмүүс биедээ сайхан болохын тулд мэс хүргэсэн байдаг ажээ. Тэр дундаа АНУ-ын оддын бараг бүгд хийлгэсэн гоо сайхны хагалгаа бол хамрын хэлбэр өөрчлөх мэс засал гэнэ. М.Сониуч.ugluu.mn