Оддын хов

July, 2013

  • 30 July

    Анхаа, Халиун хоёр хүүтэй болжээ

     Хайрын дууч хэмээн нэрлэгддэг дуучин Анхаа, Халиун нар хэдхэн хоногийн өмнө бүл нэмж, хүүтэй болсон гэнэ. Б.Халиун өнгөрсөн 14-ний өдөр амаржсан бөгөөд хосууд ийнхүү хоёр хүүтэй боллоо. Тэд одоогоор Монголдоо байгаа бөгөөд зуны амралтаа дуусмагц Сингапур руу буцах ажээ. Учир нь тэд мэдлэг боловсролдоо анхааран Сингапурт сурч байгаа юм. Монголын үрс мянга түм болтугай! Г.Сонор ugluu.mn

  • 26 July

    Жүжигчин А.Ганчимэг театраасаа хөөгдөх гэнэ

     Драмын театрийн шинэ үеийн нүүр царай болоод буй жүжигчин А.Ганчимэгийг ажлаас нь халах тушаал гарсан гэнэ. Учир нь жүжигчин бүсгүй маань сүүлийн үед “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” хэмээх киноны зураг авалтанд ороод, театрийн ажлаа цалгардуулах болсон аж. Тиймээс л босго өндөрт театрийн удирдлагууд жижигчин Ганааг ажлаас нь чөлөөлөхөөр болсон сурагтай. А.Ганчимэг тус кинонд гол дүр бүтээж байгаа бөгөөд театрийн салшгүй эгч нар …

  • 25 July

    М.Даваажаргал, Асашёорюү Д.Дагвадоржийг ангайтал Д.Батбаярт сюрприз барив

     Mонгол жудаг, ёсоо боддог ухаалаг хүү М.Даваажаргал өөрийн хуурай ах бөгөөд багш Д.Батбаярт саяхан дэлхийд байхгүй том бэлэг барьжээ.  Тодруулбал, Хакухо Индонези орчмын шүрэн арлаас авчирсан ховор шүрэн дээр аавынхаа дэвж буй төрхийг товойлгосон алтан нуухтай шүрэн хөөргийг урлуулан бөх хүний хоёр гардан барьж тамхилах дайны том хөөрөг бэлэглэсэн аж. Д.Батбаяр өөрийнхөө араас олон зуун залуусыг дагуулан Японы мэргэжлийн сүмогийн …

  • 23 July

    Минод хоёр лийр бэлэглэж хайраа илчилжээ

     Дуучин Мино нэг үе Дамбын Хишгээгийн хүү Х.Энхжинтэй хувь заяагаа холбосон боловч удалгүй хоёр тийш болсон. Үүний дараа шинэ өнгө төрхөөр урлагийн салбарт уран бүтээлээ туурвих эрмэлзэлээр байгуулагдсан “Эмоци” продакшнд жүжигчинээр ажиллаж эхэлсэн. Эрч хүчтэй өхөөрдөм жүжиглэлтээр олны хайрыг татдаг Минод “нэгэн залуу хоёр лийр, дөрвөн алим, долоон мандарин, гоо даль цэцэг, 247 буюу би чамд хайртай гэж хайраа илчилсэн” тухай …

  • 23 July

    Д.Эрдэнэбат гишүүн жиргээчдэд хонь гаргаж, хоол хийж өгнө

     Сүүлийн үед сошиал сайт болох твиттер, фэйсбүүкчид цуглан уулзалт зохион байгуулах нь олширч байгаа билээ. Тэгвэл идэвхитэй жиргээчдийн нэг Д.Эрдэнэбат гишүүн хэсэг бүлэг жиргээчдийн хамтаар “Хэрлэн” голын хөвөөнд байрлах “Ноён Тур” жуулчны баазад амрах гэж байгаа гэнэ. Тэрээр жиргээчдийн уулзалтыг өөрөө зохион байгуулж байгаа бөгөөд сонирхсон хэн бүхэнд нээлттэй ажээ. Мөн тэрээр эл уулзалтаараа жиргээчдэд өөрийн гараар хонь гаргаж, хорхог-хуушуур …

  • 22 July

    Жүжигчин Г.Ундармаа эмнэлгүүдийн хүлээлгийн танхимыг тохижуулахаар шийджээ

     Хошин урлагийн  “Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаа  өнгөрсөн хэд хоног эмнэлэгт сахиур хийжээ. Эл хугацаанд эмч нарын нөр их хөдөлмөрийг мэдрээд зогсохгүй, эмнэлгийн хүлээлгийн өрөө маш тух  муутай болохыг биеэр мэдэрсэн байна. Тиймээс жүжигчин бүсгүй маань эмнэлгүүдийн хүлээлгийн өрөөг тохижуулж өгөхөөр шийдсэн байна. Тодруулбал тэрээр “Өвчтөнийг сахиж байгаа хүмүүс мэдээж сэтгэл санаа тавгүй байдаг. Дээрээс нь тав тухгүй газар шөнөжин хүлээж суух. Танхим нь …

  • 21 July

    Сологийн 7000 ам.долларын хөх

     Охидын ууган хамтлагуудын нэг “3 охин” хамтлагийн ахлагч Соло өөрийн гоо сайхандаа харамгүй мөнгө зарцуулдаг билээ. Ингээд түүний 7000 ам.долларын үнэтэй XXL хэмжээтэй хөх папарацийн дуранд өртжээ. Г.Сонор ugluu.mn

  • 20 July

    Жүжигчин Д.Шүүдэрцэцэг найз залуугаа танилцууллаа

     Үргэлжид л хэл амны бай болж байдаг мисс, залуу жүжигчин Д.Шүүдэрцэцэг өөрийн эзэмшлийн фэйсбүүк хуудаснаа энэ удаад найз залуугаа танилцуулжээ. Түүний нууц ноёнтон нь “The One” хамтлагийн ахлагч Б.Болдбаатар гэнэ. Дуучин, жүжигчин хоёртоо амжилт хүсье! Г.Сонор ugluu.mn

  • 19 July

    “Honeymoon”-ий Солонго жирэмсэн болжээ

    “Honeymoon” хамтлагийн дуучин, “Маск” продакшны жүжигчин Б.Солонго жирэмсэн болсон гэнэ. Олон залуусын харцыг унагаж явсан үзэсгэлэнт бүсгүй маань “Flash”-ын Бэбэг аав болгож томоожуулахаар шийдсэн бололтой. Хосууд үерхээд бараг гурван жил болох гэж байгаа бөгөөд тэдний хайр дурлалын баталгаа болж тун удахгүй бяцхан үр нь мэндлэх нь ээ… Хосууддаа аз жаргал хүсье!  Г.Сонор ugluu.mn

  • 18 July

    Николь Шерзингэр шинэ амрагтай болжээ

    “Формула-1”-ын алдарт нисгэгч Льюис Хэмилтоноос салаад сар ч болоогүй байгаа үзэсгэлэнт бүсгүй, дуучин Николь Шерзингэр шинэ дурлалтай учирчээ. Тэрээр саяхан болсон “X Factor” шоуны шүүгчдийн цугларалт дээр шинэ найз залуугаа авчирсан бололтой. Лондон хотноо болсон эл уулзалт дээр дуучин бүсгүй тус залуутай ихэд дотно байсан гэнэ. Одоогоор түүний шинэ амрагийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч царайлаг залуу болохыг нь бүгд зөвшөөрч байгаа …

  • 16 July

    С.Сэрчмаа нөхрөөсөө салахгүй хэмээн тас гүрийсээр

     Дуучин С.Сэрчмаа охиныхоо аав, Өвөрмонгол бизнесмэн Баяртаас албан ёсоор гэр бүлээ цуцлуулахаас татгалзаж байгаа гэнэ. Учир нь тэрээр  нөхрөөсөө салах юм бол охиноо авч чадахгүй, нөхрийнхөө эд хөрөнгөөс өчүүхэн хэсгийг ч хүртэх боломжгүй болох юм гэнэ. Тиймээс дуучин бүсгүй маань салахгүй хэмээн тас гүрийж байгаа аж. Харин нөхөр Баярт нь өмгөөлөгч хөлслөн авч, С.Сэрчмаагаас салах талаар шүүхэд өргөдөл өгөөд байгаа …

  • 14 July

    Жүжигчин П.Эрдэнэзаан бүл нэмжээ

    Хошин урлагийнхан дундаа авьяаслагт тооцогддог “Маск” продакшны жүжигчин П.Эрдэнэзаан өчигдөр 3 килограмм 300 грамм охинтой болжээ. Энэ охин нь түүний дөрөв дэхь хүүхэд  нь юм байна. Ийнхүү авьяаслаг жүжигчин маань 4 хүүхдийн аав болж, өнөр өтгөн гэр бүлийн эзэн боллоо. П.Эрдэнэзааны  гэр бүлд сайн сайхан бүхнийг  хүсэн ерөөе.

  • 10 July

    Монголын хамгийн баян хөтлөгч эмэгтэй

     Сүүлийн үед UBS телевизийн хөтлөгч, редактор Одгэрэлийг Монголын хамгийн баян хөтлөгч эмэгтэй гэх болжээ. Учр нь тэрээр нэг өмссөн даашинзаа барагтай л бол дахин өмсдөггүй бөгөөд амралтаа авах бүртээ өндөр хөгжилтэй улс орнууд, далайн орнуудаар зугаалж явдаг гэнэ. Тиймээс л хөтлөгч Одгэрэлийг хамгийн баян нь хэмээн тодорхойлоод байгаа ажээ. Г.Сонор ugluu.mn

  • 9 July

    Акбота: Салцан бол зайл л даа

    Эршүүд өвөрмөц хоолойтой дуучин Акбота, “Мотив” хамтлагийн Гамбаа нарыг эргэн нийлсэн гэсэн яриа гараад байсан билээ. Тэгвэл энэ бүгд худлаа бололтой. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа ийнхүү бичжээ.

  • 8 July

    Шагай, Гамбаа хоёр салшгүй шоуны найзууд

     Мөрөөдлийн театрийн жүжигчин Алтаншагай, Шинэ-Үе продакшны жүжигчин Гамбаа нар салшгүй шоуны найзууд гэнэ. Тэд үе үехэн шоудахдаа байнга хамт явдаг бөгөөд байнга л хэл амны бай болж байдаг “Peace Bridge” төвийн үнэнч үйлчлүүлэгчид гэнэ.