Видео мэдээ

February, 2024

  • 6 February

    Х.Нямбаатар:Автобусны жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ

    Шинээр ирсэн автобуснуудыг үйлчилгээнд явуулахын тулд эзэнжүүлж, бүртгэлжүүлэхээс  гадна хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй эргэн төлөлтийг тохирох, төлбөрийн картын систем суурилуулах шаардлагатай байгаа юм. Энэ нь тодорхой хугацаа шаардаж байгаа бөгөөд нэн тулгамдсан асуудал нь жолооч нарын хүрэлцээгүй байдал юм. Иймээс нийслэлийн орон нутгийн өмчит автобусны компанид ажиллаад тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалтыг хийхээр боллоо. …

  • 1 February

    Х.Алтай: Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн бол Монгол Улсын хөгжлийг шинэ түвшинд гаргах томоохон ажлын эхлэл

    Монголын Эдийн Засгийн Форум 2024 – “Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн” өнөөдөр  /2024.02.01/ Улаанбаатар хотноо эхэллээ. Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөнд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын болон холбогдох хууль тогтоомжид орох төслийг танилцуулж, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн болон холбогдох байгууллагын саналыг тусган хэлэлцүүлэх юм.   Зөвлөгөөнд аймаг, нийслэлийн холбогдох төрийн албан хаагч, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд, нутгийн өөрөө удирдах …

  • 1 February

    Ш.Чинбат: “Топ хурд 2024” Дүнжингарав хурдан морины уралдааныг хойшлуулах мэдэгдэл хүргүүлсэн

    Засгийн газрын 2019 оны 1-р сарын 30-ны өдөр 57-р тогтоолоор  жил бүрийн 11-р сарын 1-ний өдрөөс  5-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон. Тэгвэл Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ш.Чинбат  “Топ хурд 2024” Дүнжингарав хурдан морины уралдааныг зохион байгуулахаар ажиллаж буй иргэн Н.Дэлгэрсайхантай өчигдөр /2024.01.31/уулзаж өвөл, хаврын хурдан морины уралдаан, сунгаа, …

January, 2024

  • 19 January

    Ц. Батсайхан: “Сэтгэлийн гэгээ хань”, “Увсын хүүхнүүд” дуугаа эхнэртээ зориулан дуулсан

    “Өглөөний зочин” булангийн энэ удаагийн дугаарт Увс аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Батсайхан уригдан оролцлоо. Дуучин Ц.Батсайхан өнгөрсөн оны 11-р сард  Соёлын тэргүүний ажилтан У.Баатар, жүжигчин Нямкатай хамтран дуулсан “Увсын хүүхнүүд”  уран бүтээлээ  сонсогчдын хүртээл болгосон билээ. Тэрээр ирэх гуравдугаар сард Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Увсын хүүхнүүд” уран бүтээлийн хамтарсан тоглолтоо хийхээр  төлөвлөж,  …

  • 18 January

    “Дэлхийн залуучуудын наадам”-д Монгол Улсын 100 залуу оролцоно

    Дэлхийн залуучуудын наадам гуравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Оросын холбооны улсын Сочи хотод зохион байгуулагдана. Тэгвэл тус наадмын сонгон шалгаруулалтад Монгол Улсын манлайлагч 100 залуу тэнцэж наадамд оролцох эрхээ авчээ. Өнөөдөр Монголын Залуучуудын Холбооноос Дэлхийн залуучуудын наадамд эх орноо төлөөлөн оролцох салбар бүрийн төлөөлөл болсон манлайлагч залуучуудтай уулзалт зохион байгуулж наадмын талаарх мэдээллийг өглөө.

  • 17 January

    Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Х.Алтаншагайг үүрэгт ажлаас нь огцруулахыг шаардлаа

    Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын гишүүдийн төлөөлөл энэ сарын 12-ны өдөр дүүргийн намын хорооны дарга, Улсын их хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг дүүргийн намын хорооны  даргын үүрэгт ажлаас нь  чөлөөлөх шаардлагыг  Монгол Ардын  Намын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатарт  гардуулан өгсөн билээ. Тэгвэл өнөөдөр /2024.01.17/ Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны гишүүн Б.Ууганбаяр, Чингэлтэй дүүргийн 6-р хорооны намын хорооны дэд дарга, тэргүүлэгч Э.Ачбаяр нарын …

  • 17 January

    Э. Даваахүү: “Парис-2024” зуны олимпын наадамд амжилттай оролцож, Монгол Улсын төрийн далбаагаа мандуулахыг хичээнэ

    Индонез  улсын нийслэл Жакарта хотод нэгдүгээр сарын 8-15-ны өдрүүдэд зохиогдсон буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид  өчигдөр /2024.01.16/эх орондоо ирлээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн буудлагын спортын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д. Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдсөнөөс хийн гар бууны 10 метрийн төрөлд Олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү …

  • 11 January

    “Бидний араншин” киног энэ сарын 19-нөөс үзэгчдэд хүргэнэ

    “F” студи, “Update” энтертайнмент хамтран дэлгэцийн ээлжит бүтээлээ “Бидний араншин” нэртэйгээр, комеди, драм төрлөөр бүтээжээ.  Киног Ц.Амартүвшин найруулж, гол дүрүүдэд Ч.Төгөлдөр, Д.Дэлгэрсайхан, А.Бямбабаяр, С.Зоригт нар тоглосон байна. Өсөхөө, Нямаа, Хорлоо, Хуягаа дөрөв багын найзууд. Тэдний нөхөрлөлийн үнэ цэнийг Өсөхөөгийн бяцхан охин хүнд өвдсөнөөр амьдрал сорино. Нэгийнхээ гэр бүлийг элэг бүтэн авч үлдэхийн төлөө тэд чадах чинээгээрээ хичээж, дөрвөн ажил мэргэжилтэй …

  • 2 January

    Б.Мөнхчимэг:Намайг дэмжиж саналаа өгсөн Монголчууддаа маш их баярлалаа

    Вьетнам улсад 2023 оны арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Miss Earth 2023”-Эх дэлхийн мисс тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон мисс Б.Мөнхчимэг 2023 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр эх орондоо ирлээ. Түүнийг “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд ирэхэд гэр бүл, найз нөхөд, Андра академийн шавь нар нь угтан авч, баяр хүргэлээ.    

December, 2023

  • 31 December

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ он солигдох мөч дөхөж буй энэ цаг хугацаанд ард иргэддээ хандан Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭ  Эрхэм монгол ахан дүүс ээ, Элэг нэгт дэлхийн монголчууд аа, Энэ үдэш Та бүхэнтэйгээ олон түүхэн өөрчлөлтийн эхлэл цэг болсон их жанжин Сүхбаатарын талбайгаас мэндчилж байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хоёр жил гаруй хугацааны эхний хагасыг цар тахлыг …

  • 15 December

    “3 охин” хамтлаг “Шинэ жил”, “Өвлийн хайрын дуу”, “Цаснаас түрүүлж үнсээч” дуунуудаа шинэчлэн дуулжээ

    Шинэ он гарахад нийт 16 хоног үлдлээ. Шинэ жилийн баярт зориулан олон уран бүтээлчид шинэ уран бүтээлээрээ сонсогчдодоо бэлэг бариад байна. Тэгвэл “3 охин” хамтлаг “Шинэ жил”, “Өвлийн хайрын дуу”, “Цаснаас түрүүлж үнсээч” дуунуудаа шинэчлэн дуулж, сонсогчдын хүртээл болголоо. “Шинэ жил” Шив шинэхэн цагаахан цас Шинэ өглөөтэй учран золголоо Ширхэг ширхгээр хаялан орсоор Шинэхэн хосуудын сэтгэлийг мялаасан   Өнтэй өвлийн …

  • 4 December

    Дуучин Н. Наранбаатарын шинэ жилийн баярт зориулан бүтээсэн “December Love” дуу цацагдлаа

    Шинэ он гарахад нийт 27 хоног үлдлээ. Шинэ жилийн баярт зориулан олон уран бүтээлчид шинэ уран бүтээлээрээ сонсогчдодоо бэлэг бариад байна. Тэгвэл Монгол улсын филармонийн гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Намнансүрэнгийн Наранбаатар “December Love” шинэ уран бүтээлээ өчигдөр /2023.12.04/ сонсогчдын хүртээл болголоо. Энэхүү дууны үгийг дуучин Н.Наранбаатар, Quiza бичиж, аяыг хөгжмийн зохиолч Д.Өлзий-Орших зохиожээ. “December Love”  дууны үг Гадаа хүйтэн …

November, 2023

  • 28 November

    Б.Энхбаяр:Авлигын хэргийн шүүхээс ард түмэн айхгүй, авлигачид л айж байна

    Улсын их хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2023.11.28/ хуралдаж, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Авлигын хэргийн шүүхээс ард түмэн айхгүй байгаа, авлигачид л айж байна. Нүүрсний сонсголыг нүүрсчид хамгийн их эсэргүүцэж, тэд банк санхүүтэй, хуулийнхантай болсон байна.”гэв.

  • 17 November

    Б.Энхбаяр: Шударга ёсыг нэхэж буй ард иргэдтэйгээ Засгийн газар хамт байна

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар  Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо.  Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээллийг танилцуулсан юм. Тэрбээр “Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан бөгөөд хууль, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлж, төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгон, иргэд, …

  • 15 November

    Шинэ клип: Увс аймгийн театрын уран бүтээлчид хамтран “Увсын хүүхнүүд” дууг дуулжээ

    Увс аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид болох Соёлын тэргүүний ажилтан У.Баатар, Ц.Батсайхан, жүжигчин Нямка нар хамтран “Увсын хүүхнүүд” дууг дуулжээ.