Нийтлэл

July, 2016

  • 28 July

    Со эрчүүд яах гэж монгол эмэгтэйчүүдтэй гэрлэдэг вэ?

    Энэ хэргийг сийрүүлэхээс өмнө нэгэн мэдээлэл хүргэе. Өмнөд Солонгосын “КВ5” телевизийн бүтээсэн “Даатгалын эзэд” нэртэй инээдмийн кино 2003 онд Зүүн өмнөд Азийг байлдан дагуулсаар сүүлдээ бүр Берлины кино наадамд нэр дэвшиж байлаа. Уг киноны үйл явдал 1997-1998 оны Солонгосын эдийн засгийн хямралын үйл явдлыг харуулдаг. Компани нь дампуурсан бараг шоронд орох шахсан нэгэн гэр бүл Даатгалын томоохон компанид  өөрсдийгөө даатгуулан албаар …

  • 27 July

    МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдэд анхааруулга

    Та бүхэнд баяр хүргэж, амжилт хүсье. Монгол төрийг хяналттай, хариуцлагатай, шударга байлгах, МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлах, Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдлыг хангуулах, ард түмний аюулгүй амьдралыг баталгаажуулах үүднээс УИХ-д үнэмлэхүй олон суудалтай эрх баригч МАН-ын төр засгийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж ажиллах болсноо …

  • 26 July

    Дарангуйлагчдын төгсгөл

    Сүүлийн үед, сонгуулийн үеэр Увс аймагт нас барсан нэгэн нярайн үхлээр улстөр хийх явдал хэмээс хэтэрлээ. Монголчуудад нэгэн сайхан ёс заншил, уламжлал байдаг. Нас барагчдынхаа 49 хоногийг өнгөртөл элдэв муу үйл хийдэггүй, ясыг нь өндөлзүүлэхгүй гэсэн хатуу зарчим бий. Тэр тусмаа таалал төгссөн хүүхдийнхээ хойноос ингэж булай бузраар ханддаггүй л дээ. Энэ хэрүүл маргааныг анх сэдэж улстөрийн зорилгоор босгож ирсэн …

  • 26 July

    Н.Энхбаярыг улс төрөөс арчих эрх баригчдын боломж

    Өмнөх Засгийн газарт эвсэл байгуулж, төрийн эрхийг атгалцаж явсан МАХН-ынхан энэ удаагийн ээлжит УИХ-ын сонгуульд АН-аас дутахааргүй санаанд оромгүй ялагдлыг хүлээсэн. Гэхдээ оргүйгээс охинтой нь гэдэгчлэн ад шоо үзэгдээд байсан О.Баасанхүү намдаа ганц суудал авч ирсэн нь МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд хамгийн сайхан мэдээ байсан байж таарна. Учир нь, ясны улстөрч гэгддэг Н.Энхбаяр даргын хувьд аз нь шовойж, дахин парламентад …

  • 25 July

    Хахуулийн хэрэгт холбогдоод буй Н.Батсүхийн ард дарга нар нь нуугдаж байна

    ЭЦГ-ынхан газрын­­хан энэ сарын 10-ны өдөр бүлэг наймаач­­дыг үйлдэл дээр нь баривчилсан тухай бид өмнөх дугаарууддаа мэдээлж байсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх гэгч этгээд БНХАУ-ын иргэн Ли овогтоос газрын урьдчилгаа хэмээн 200 гаруй сая төгрөг авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх хэрэг юм. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг энэ сарын 10-ны өдөр биш …

  • 22 July

    Асрагчаас Эрүүл мэндийн сайд

    Ард олны итгэл хүлээж үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-аас “мэргэжлийн” тодотголтой Засгийн газрын сайд нарын нэрсийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, улмаар Байнгын хороо, УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Энэ удаагийн Засгийн газрын бүтцэд салбар салбарын манлайлагчид багтсанд хаа хаанаа талархалтай хандаж байгааг дуулгах нь зүйн хэрэг. Тодотгож хэлбэл, зөвхөн улстөрийн томилгоо бус салбартаа туршлага хуримтлуулсан мэдлэг боловсрол бүхий хүмүүсийн нэрс байгаа нь сайшаалтай. Юуны өмнө …

June, 2016

  • 2 June

    Монголын үзэсгэлэнт гоо бүсгүйчүүддээ илгээх “улстөржсөн” ил захидал…

    “Улс төр, менежментийн академи”-ийн захирал  Д.Уламбаяр Монголын  эмэгтэйчүүдэд хандаж дараах ил захидалыг илгээжээ Монголын үзэсгэлэнт гоо бүсгүйчүүддээ илгээх улстөржсөн захидал… Сайн байцгаана уу ? Уг нь би эрчүүддээ хандах гэсэн юм. Гэтэл чаддаггүй. Ингээд их удаан бодож, их удаан эргэлзэж тээнгэлзсэний эцэст бүсгүйчүүддээ хандах захидал бичихээр шийдсэн маань энэ. Яг үнэдээ бол би өөрийнхөө эхнэртээ ч захидал бичиж үзээгүй хүн. …

April, 2016

  • 7 April

    Ээж нь охиндоо ганц л зүйлийг захья

    Бэлтэй эрийн энгэр нь цоорхой, сэтгэл нь нимгэн болчихсон байдаг юм. Түүнд буруу байгаа юм биш шүү! Сэтгэлийг нь нимгэртэл зүлгэсэн, энгэрийг нь цоо, цоо хатгасан эдэнд нь дурладаг бүсгүйчүүдэд байдаг юм. Үнэтэй зүйлсээр биеэ ороогоод сэтгэл дүүрэн жаргалтай байна гэж бодвол алт, мөнгө, эрдэнэс аль нь ч бай “чулууг” тэвэрлээ гээд өвлийн хүйтэнд дулаацуулахгүйг, шөнийн харанхуйд чамайг минь хамгаалахгүйг …

March, 2016

  • 17 March

    Кимура Аяако: Монголчууд нүдэнд харагдах ашгаас өөр сонирхолгүй сонин хүмүүс

    Залуу насаа Монголд өнгөрүүлсэн Японы Монгол судлаач Кимура Аяако (University of Tokyo, Japan) гэх эмэгтэйн бичсэн энэхүү нийтлэлийг заавал уншаарай. Японд суугаа Малайзын элчин сайд «Намайг хорин настай байхад манай улс дєнгєж тусгаар тогтноод байсан бєгєєд олон асуудал тулгараад байсан билээ. Бид амжилт гаргаж, тусгаар тогтнолоо дэлхийн олон улсаар зєвшєєрvvлэх хэрэгцээ шаардлага байсан. Би Малайз эх орны тєлєє хvчин зvтгэмээр …

  • 10 March

    Харвардын ИС-д суралцагчийн захидал: Итгэж болох ирээдүй

    2015 оны эхээр авсан Сант Марал сангийн судалгаагаар улс төр, нийгэм, эдийн засгийн хамгийн тулгамдсан 3 асуудалд ажилгүйдэл (32.2 %), амжиргаа (17.8 %), үнийн өсөлт (15.5 %) орсон байна. Эдгээр 3 тулгамдсан асуудлууд бүгд Монголчууд бидний авч байгаа цалин, олж байгаа орлого амьдралд хүрэлцэхгүй болж байгааг харуулжээ. Энэ бүхний буруутан хэн бэ гэсэн асуултанд улс төрд байгаа, биднийг удирдаж байгаа …

February, 2016

  • 18 February

    Б.Сүглэгмаагийн сүрхий “овжин бизнес”

    Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал Б.Сүглэгмаа гэж сүрхий овжин эмэгтэй байдаг юм байх. “Нэг ардчилал” клубын гишүүн тэрбээр Багшийн хөгжлийн ордон байгуулагдаж, клубынх нь гишүүн Л.Гантөмөр Боловсролын сайд болсны дараа Багшийн хөгжлийн ордонд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хэмээх төрийн нэр барьсан хувийн компаниа байгуулж аваад “мөнгө хүүлэх” ажилдаа оржээ. Боловсролын их сургууль болон бусад сургуулийг багшийн мэргэжлээр төгссөн оюутнууд шууд …

January, 2016

  • 18 January

    Б.Ганбаатар: Хүүхдийг автобусаар 10 төгрөгөөр зорчдог болгоё

    Баасандоржийн Ганбаатар  /ЕБС-ийн Эцэг, эхчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн/ Гэртээ харих зам хамгийн зөв байдаг гэдэг. Гэвч дунд сургуулийн сурагчид гэртээ харих, сургуульдаа очих зам­даа эрсдэлд өртсөөр бай­на. Мөнгө­гүйгээсээ болж авто­бу­санд сууж чадах­гүй 3-5 км алхаж харих энүүхэнд. Хүйтэнд чих хацраа хайруулахаас эхлээд хөлөө хөлдөөж, өглөө орой харанхуйд алхах үедээ хүчир­хийлэлд өртсөн, эд зүйл­сээ бу­лаалгасан тохиолдол ч олон. Өмнө нь …

December, 2015

  • 20 December

    Ус- Үнэлж боломгүй эрдэнэ баймаар

    Инфляцийн өсөлт, эдийн засгийн хямралтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр байгаа энэ үед захын түцнээс 50 төгрөгөөр худалдаад авчих зүйл үнэндээ байхгүй болжээ. Хамгийн багадаа зуун төгрөгтэй байж гэмээнэ ганц ширхэг бохь л худалдаж авч хүчрэх нь. Харин миний халаасанд байгаа 50 төгрөгөнд ирэх ганц зүйл нь ус. Өөрөөр хэлбэл, одоогоор монголчуудын хэн нэгэн нь цангаад үхчихээгүй болохоор усны …

November, 2015

  • 24 November

    Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээг дүгнэв

    “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймагтай хамтран 2013-2015 онд байгаль орчин-экологи, үйлдвэрлэл-технологи, зам, тээвэр-харилцаа холбооны чиглэлээр 58.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. 2013-2015 онд хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлын нээлттэй тайлангийн хурал өнөөдөр “Уурхайчин” соёлын ордонд боллоо. Тайлангийн хуралд төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн 80 гаруй төлөөлөл, Орхон аймаг, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд оролцов. Үйлдвэр дагасан Эрдэнэт хот, Орхон аймгийн …

  • 10 November

    “Сэтгэшгүй” эмнэлгийг хаалаа, одоо С.Хүрэлбаатар эмчилгээний арга барилаа 1 сая ам.доллараар худалдах уу

    “Миний эмчилгээний арга барилыг оросууд надаас 1 сая ам.доллараар худалдан авах санал тавьсан” гэж “Сэтгэшгүй” эмнэлгийн захирал, ерөнхий эмч С.Хүрэлбаатар нэгэн ярилцлагадаа дурдсан. Дэлхийн зарим оронд байдаг хоёр буюу түүнээс дээш эхнэртэй байх ёсыг Монголд оруулж ирэх талаар анхлан ярьж олноо танигдсан түүний эмчилгээний арга барилыг сайнаар ярьдаг хэсэг байхад муугаар ярьдаг хэсэг нь арай их болсон бололтой. Тиймдээ ч …