Нийтлэл

August, 2016

  • 23 August

    АН-ынхан ҮЗХ-гоо хуралдуулж чадах уу

    Ардчилсан намын батлахтай хүн бүр намынхаа шинэчлэлийг юу, юунаас илүү хүсэж суугаа бол улс төрийн хүрээнийхэн тус намын дараагийн дарга хэн байх вэ гэх асуултад өөр, өөрсдийнхөө хариулаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэхдээ тус намын дотоод зөрчил хийгээд хагарал нь шинэчлэлийнхээ анхны алхамыг ч хийж чадахгүй өнөөдрийг хүрсэн гэж хэлж болно. Учир нь, өнгөрсөн хугацаанд тус намынхан Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулах …

  • 22 August

    “Унасан бөхөд шалтаг мундахгүй” буюу АН-ынхан гоншигоносоор суух уу

    “Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэж монголчууд ярьдаг. Яг л түүн шиг АН-ынхан УИХ-ын сонгуулиар ялагдсандаа одоо ч итгэж чадахгүй, зарим нь өнөөгийн эрх баригчдыг гоочилж эхэлжээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийсэн нь улс, орны хувьд ил дэлгэх ёсгүй байсан зүйл хэмээн УИХ-ын дарга асан З.Энхболд болон хотын захирагч асан Э.Бат-Үүл нар …

  • 22 August

    Иржи Шима: Америк, Монгол гэсэн хоёр сонголтоос би насан туршийнхаа сонголтоо хийсэн

    Чехийн нэрт монголч эрдэмтэн Иржи Шима гуайтай уулзаж ярилцлаа. -Ярилцлагаа таны алсаас зорьж ирсэн Олон улсын монголч эрдэмтдийн XI их хурлаас эхэлье. Энэ удаагийн хурлын ач холбогдол, онцлог таны хувьд юу байв? -Би их азтай хүн. Яагаад гэвэл монголч эрдэмтдийн II хурлаас эхлээд одоог хүртэл арван хуралд биеэр оролцож байна. Үүндээ маш их баяртай байдаг. Энэ жилийн хуралд гадаад, дотоодын …

  • 19 August

    Орос тамхи болон Герман шоколадны хайрцаган дээр дүрээ мөнхөлсөн гучаад оны Монгол хүүхнүүд

    Орос тамхины хайрцаган дээр дүрээ мөнхөлсөн КУТВ-ын Норжмаа Гучаад оны үед Нийслэл хүрээнд КУТВ-ын Норжмаа хэмээх сайхан бүсгүй гунхалзаж явсан тухай тэр үеийн жүжгийн нэрт зохиолч Д.Намдаг агсан, ахмад зохиолч П.Хорлоо нар дурссан байдаг. Зөвлөлтөд Дорно дахины дээд сургууль төгссөн энэ эмэгтэй их зохиолч Дашдоржийн Нацагдоржтой нэг хэсэг амраглаж явсан гэдэг. Үзэсгэлэн төгөлдөр түүнийг Зөвлөлтөд суралцаж байх үед тэндхийн тамхины …

  • 19 August

    Нийслэл хүрээний ганган хүүхнүүд

    Ардын хувьсгал ялан мандсанаас хойш манай охид, хүүхнүүдийн царай зүс улам өнгө орж, хувцас хунар нь дэгжин болохоос гадна үзэл бодол, сэтгэл санаа, соёл боловсрол нь аргагүй дээшлээд иржээ. Чухамхүү энэ үеэс “Хүрээний гангачууд” гэсэн нэр томъёо өмнөхөөсөө улам хүчээ авч хожим нэр алдараа дуурсгасан олон сайхан хүүхэн тодрон гарсан түүхтэй. Жишээ нь хүрээ дуунд мөнхөрсөн Хэенхуар, Дунжидмаа, Цэенпил, Эрдэнэдүүрэгч …

  • 16 August

    О.Баасанхүү тонгорох цагаар

    Монголын улс төрийн түүхэнд анх удаа парламентын гуравдагч хүчин албан ёсны бүлэг үүсгэн ажилласан тохиолдол өнгөрсөн дөрвөн жилд гарсан. Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын эвсэл сөрөг хүчин болох МАН-аас ч илүү идэвхтэй ажиллаж, гүйцэтгэх засаглалд ч гараа лав дүрж, бүхий л асуудлуудын гол гогцоо, зангилаа болж ирсэн гэхэд хилсдэхгүй. Харин сонгуулийн системийг хуулийн хүрээнд өөрчилснөөр хоёр намын тогтолцоонд эргэн шилжсэн хэдий ч …

  • 15 August

    АН төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх хуулийг төслийг яагаад хойшлуулсаар байв

    -Магадгүй энэ хуулийн төслийг баталсан бол АН амаа барихгүй ч байсан юм билүү- УИХ-ын хаврын чуулганыг завсарлуу­лахаас урьтаж, батлах ёстой хуулийн нэг нь Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай төсөл байлаа. Ерөнхийлөгчийн санаа­чилсан энэхүү хуулийн төслийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд хэлэлцэн гишүүдийн 83.3 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн ч дараагийн шатны хэлэлцүүлгийг хийлгүй …

  • 11 August

    Увсынхныг урвуулсан гэрээнүүд

    “Зууны мэдээ” сонин Увс аймгийн нийт газар нутгийн гуравны нэгд, 18 сумаас 14-ийнх нь нутаг дэвсгэрийг хамарсан “Увс-1” талбайд газрын тосны хайгуулыг эхлүүлсэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” компанийн хуудуутай ажиллагаа, хуулийг гууль болгосон орон нутгийн удирдлагуудын булхай, ард түмний эсэргүүцэл, байгаль орчны өөрч­лөл­тийн талаар эрэн сурвалжилсан нийтлэл, газар дээрээс нь бэлтгэсэн сурвалжлагуудыг хагас жилийн турш цаг алдал­гүй …

  • 8 August

    Тяньжинаас наашлах цуваанд юу ачив

    Нэлээн урдаас эхлэе дээ. Өмнөд далайн Чэжү арал дээр аян дайны дөрөө мулталж хүн морио 100 жил орчим амраагаад буцаж байжээ Монголчууд. Мөн ч  хол замыг морин дэл дээр туулж Онон Орхоны хөвөөндөө дөрөө мулталдаг байж дээ. Бидний өвөг дээдэс яагаад энэ жижиг аралд удаан буудаллаж, хүлэг моридоо амрааж 95 жил саатан суусны учрыг түүхчид тайлбарлах биз. Онцолж хэлэхэд 800 …

  • 8 August

    Монгол хар тамхины хар зах боллоо /3-р хэсэг/

    Энэ мөнгө маш олон ажилд зарцуулагддаг учир яг хар тамхитай тэмцэх чиглэлд 10 сая орчим төгрөг л хуваарилагддаг. 2015 онд Үндэсний хөтөлбөр боловсруулсан. Хар тамхитай тэмцэх хуулийн төсөл боловсруулах шатандаа явж байна. Манайд тусгайлсан хууль байдаггүй учраас хууль эрхзүйн орчин дутмаг байдаг. Хөрөнгө, техник, технологи хангалттай байж энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж чадна. Бид хэдийгээр энэ талаар санал гаргадаг ч …

  • 5 August

    Хэрэглээгээр далимдуулан хэтэвч “сэгсрэхээ” боль

    “Албатай ч юм шиг зодуулаад л хамт амьдраад байдаг, архичин нөхөртэй авгай шиг “Мобиком”-ын хэрэглэгч, би”. Энэ үг сошиалд хэдийнэ трэнд болчихжээ. Инээдтэй ч үнэнд тун дөхөж очсон зүйрлэл гээд хэлчихэд гажихгүй. Учир нь манай үүрэн холбооны операторууд хэрэглэгчдээ “шулж, мөлждөгөөрөө” хэнийг ч дагуулахгүй л дээ. Хамгийн отгон гэгддэг “Жи мобайл”-ыг хөдөөгийнхөн, гадаадад амьдардаг монголчууд, албан байгууллагууд голдуу ашигладаг тул …

  • 4 August

    Хүмүүс өөрөө өөрийгөө “хараадаг” буюу хүний хүч чадлын нууц

    Хүн хэмээх бодьгалын адгуусаас ялгагдах үндсэн шинж нь оюун ухаан билээ. Мөн дээр нь хүнээс өөр ямар ч амьд биетэд дотоод сэтгэлийн хүч гээч зүйл үгүй. Дотоод сэтгэлийн хүчээрээ өөрийн амьдралыг залж, тойрон хүрээлэх аура буюу энергиэрээ ирээдүйн өнгөө бий болгодог. Харин өнөө цаг үед хүмүүс өөрийгөө тойрон хүрээлэх бүрхүүлээ эерэг бус сөрөг энергиэр дүүргэн, улмаар азгүй, бүтэлгүй явдалтай өдөр …

  • 3 August

    Чөтгөрийн шингэн

    Венесуэл нь Латин Америкийн оройд Карибын тэнгисийг 2,800 км урт эргээр эмжсэн, Боливи, Бразил, Гайана зэрэг улсыг доошоо түрэн орсон, 910 мянган ам км талбайтай гурвалжин дүрс бүхий газар нутагтай, 31 сая хүнтэй, нэг хүнд ногдох ДНБ нь 5,000 америк долларт хүрсэн орон. Тус улс газрын тосны батлагдсан нөөцөөрөө 2014 оноос (297 тэрбум баррель буюу 43 тэрбум тонн) Саудын Арабыг …

  • 2 August

    “Эрдэнэт”-ийн буянаар “таргалж бүдүүрсэн” хүмүүсийн хилэн хөдөлжээ

    “Эрдэнэт”-ийн наймаа хэний эрх ашгийг хөндөв -Улс төрийн намуудын шахалт шаардлагаар хооллож тэтгэдэг албан тушаалтан, ураг төрлийн холбоо сүлбээ, авлига хахуулийн үнэ цэнээр ажилд томилдог “журам” тэнд үйлчилдэг. Энэ утгаараа төрийн өмчит үйлдвэрийн буянаар таргалж бүдүүрсэн хүмүүсийн хилэн хөдлөх нь аргагүй- …Хөлөө дэвслэн, хөмхийгөө зуун бухимдаж харагдана, хэсэг бүлэг нөхөд. Өрсөлдөгчид хийгээд өрсөлдөөнт зах зээлийн талаар өчүүхэн төдий хардалт төрүүлээгүй …

July, 2016

  • 29 July

    Жек Ма-гийн захиас

    “Хүнсний аюулгүй байдал маш чухал. Иргэдийн идэж байгаа хүнс эрүүл, чанартай байх ёстой. Үүний тулд хөдөө, аж ахуйн салбарыг удирдаж байгаа хүн ард иргэдээ эрүүл хүнсээр хангахын төлөө ажиллах ёстой. Энэ салбарыг хөгжүүлснээр ард түмнээ эрүүл хүнсээр хангана” хэмээн “Алибаба” группийн үүсгэн байгуулагч Жак Ма лхагва гарагт монголчуудад хандсан илтгэлдээ дурдлаа. Жак Ма бол Хятадын төдийгүй дэлхийд толгой цохидог, бизнесийн …