Нийтлэл

October, 2016

  • 26 October

    Зүүний үзүүрийг талийгаач Ш.Отгонбилэг рүү чиглүүлсэн үү?

    -Энэ хэргийн цаад эзэд буюу захиалагчид нь талийгаач Ш.Отгонбилэгийг захиалагч болгож, гэм буруугаа нас барсан хүнд тохоод, зүгээр өнгөрөх гэж байгаа юм биш биз… Бусдын гарт онц хэрцгийгээр 18 жилийн өмнө амиа алдсан С.Зориг агсны үхэлтэй холбоотой янз бүрийн таамаг, сэжгүүд өнөөг хүртэл явсаар одоо л нэг уг хэргийн эзэн холбогдогчид нь тогтоогдож, шүүхийн байгууллагаар шийдэгдэхээр болжээ. Хамгийн хачирхалтай нь …

  • 21 October

    Малайз – Монголын нууцлаг харилцааны цаана ямар эрх ашиг байна вэ

    Хар тамхи, мөрийтэй тоглоом, биеэ үнэлэлт, мафи, авлига, хүний наймаа гэх мэт хар бараан зүйлээрээ Азидаа толгой цохидог орнуудын нэг бол Малайз. Эдгээрийг нь ашиглан амар хялбар аргаар мөнгө олох гэсэн, зугаа цэнгэл хөөсөн хүмүүс Малайз уруу зорчдог. Мөн Малайз уруу визгүй зорчдог байдал манайханд сайхан завшаан болдог нь нууц биш. Ялангуяа Малайз уруу манай охид бүсгүйчүүд ихээрээ явдаг бөгөөд …

  • 21 October

    “Титэм үг” айлдах бус тайлан тавих учиртай ТУЗ-ийн гишүүд

    -Дээр хэлсэнчлэн төрийн томчуудыг төр нь эргээд ашиглах нь зөв ч ҮАБЗ-ийн гишүүн байсан, Монголын бүх нууц мэдээллийг мэддэг хүмүүсийг бизнесийн байгууллагад гавьяаны амралтад нь суулгах, шагналын журмаар томилох нь хэр оновчтой вэ?- Төрд ажиллаж байсан улсын Ерөнхийлөгч, эсхүл парламентын спикер байсан хүмүүсээ нас өндөр болсон хойно нь ч Монголын төр ашиглах нь зүйтэй юм. Ганц Монголд биш хаа сайгүй …

  • 19 October

    Би сонгуульд саналаа өгөхгүй!

    Энэ бол миний хувьд ихээхэн чухал шийдвэр. Намайг 16 нас хүрч иргэний паспорт авсны дараахан Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж билээ. 1996 онд анх удаа Монгол Улсын иргэний хувиар төрөө байгуулах сонгуульд оролцож саналаа өгөхдөө энэ үйл явдалд ихээхэн ач холбогдол өгч, гэртээ бяцхан яриа хэлэлцүүлэг өрнүүлж байснаа тод санаж байна. Үүнээс хойш нэг ч сонгууль алгасалгүй, ихээхэн хариуцлагатайгаар …

  • 19 October

    Аймгуудаа барьцаанд тавьж, аархсан дарга нарыг тансаглуулах уу?

    Монголын дарга дорго, лидер лойдор нар улс орны үнэ цэнэт бүхнийг харьд бэлэглэсний балгаар төр улс мөнгө олох эх үүсвэргүй мэт болсон. Үндэснийчлэлээр харийн түрэмгийллийг арилгахын оронд, улам дэвжээн даамжруулах зүйл л хийж байна. Зээлдүүлэгчийн юу хэлснийг үг дуугүй биелүүлж, дайны үе шиг бүсээ чангалж, ядарсан зүдэрсэн нь үхэж үрэгдэхэд тулж, боол хамжлага нь болох Стэнд бай хөтөлбөрөөр 1,5 тэрбум …

  • 18 October

    Анхны ба гурав дахь айлчлал

    Монгол Улсын сүүлийн гурван Ерөнхий сайдын гадаад айлчлал нь Японоос эхлэв. Тэгвэл Япон улсын одоогийн Ерөнхий сайдын айлчилсан гурав дахь орон нь Монгол байлаа. Хоёр орны төр засгийн тэргүүнүүд гадаад айлчлалын тэргүүн хэсэгтээ ийнхүү харилцан бие биенээ тавих сонирхол, уламжлал тогтож байна. Энэ нь Монголын “гуравдагч хөрш”-ийн, Япон улсын “Зүүн хойд Азийн хамгийн чухал түнш”-ийн бодлогын болон хоёр орны улс …

  • 18 October

    Шоуны төгсгөл…

    -Улстөрчид шоудаж болох ч нэг сэдвээр олон удаа биш гэдгийг энэ удаа эрхэм дэд дарга нотоллоо- УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өчигдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд  мэдээлэл хийлээ. Мэдээж түүнийг ордны “Сүхбаатар” танхимд орж ирэхээс өмнө чухам юуны  талаар мэдээлэл хийх гэж байгаа нь сэтгүүлчдэд тун сонирхолтой сэдэв байлаа. Учир нь тэр байж  байгаад нийгэмд гэнэтхэн тэсрэлттэй мэдээлэл хийдэг …

  • 18 October

    Хуулийг гууль болгосон Хөгжлийн банкны ТУЗ-д ямар хариуцлага тооцох вэ

    Баримт 1. “Атар өргөө”-гийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх нэг км авто замын барилгын ажилд анх 440 сая төгрөгийн гэрээ байгуулжээ. Гэвч зураг төслийг нь хийсний дараа нэг тэрбум 895 сая төгрөг буюу анх тооцоолсон дүнгээсээ 4.3 дахин өсгөсөн байна. Баримт 2.  III, IV хорооллын эцсийн уулзварын өргөтгөл шинэчлэхээр зураг төсөл нь гараагүй байхад гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр гүйцэтгэгч компанитай 300 сая …

  • 17 October

    Ц.Элбэгдоржийн эмзэг цэг рүү хатгах гэсэн MCS-ийн Оджаргал Ц.Нямдоржийг сум болгон ашиглаж байна

    “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрүүл тэмцлийн тэргүүн магнайд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гарч ирсэн нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа билээ. Зарим нэг нь Ц.Нямдоржийн дайчин шударгууг магтан дуулж байгаа бол зарим нь “Ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд намынханыгаа шантаажилж байна” гэж хэл амаа билүүдэж байгаа юм. Тэгвэл Ц.Нямдоржийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл …

  • 13 October

    Эх орон ярьсан болгон эх оронч байдаггүй

    Эх орон сүйрлээ, яах вэ энэ хэдэн луйварчныг хэмээн гаслах нэгэн эрд би үнэн сэтгэлээсээ итгэдэг байв. Тэрээр “Даяар Монгол”, “Газар шороо” өөр юу юу ч билээ хөдөлгөөнийхөнтэй уулзлаа, Женкотой холбогдлоо, энэ улс орон үнэхээр болохоо байжээ, яах вэ Галаа минь хэмээн шогширдог байв. Яаж ч чадахгүйдээ би өмнө нь буруутан мэт өөрийгөө төсөөлж, ийм хөвгүүд байгаа цагт эх орон …

  • 13 October

    Маш том бүлэглэл?

    Хэдхэн хоногийн өмнө улс төрийн хашир хандгай Ц.Нямдорж өнгөрсөн сонгуулийн үеэр хийгдсэн Эрдэнэт үйлдвэрийн хувь хувьцааг тойрсон наймаа панзын талаар мэдэгдэл хийлээ. “Би их олон хатуу хөтүү юманд гар дүрсэн хүн. Монгол улсад мафийн бүлэглэл үүсгэхгүйн тулд бүхнийг хийнэ” гэж эхэлсэн түүний ярианд олон сонин зүйлс анзаарагдаж байлаа. Монгол төрийн удирдлага хэдхэн эрүүгийн элементийн гарт байхад, Монгол улсын Ерөнхий сайд …

  • 13 October

    Төрийнх биш ээ, иргэн таны өр

    Чанарын удирдлагын иж бүрэн системийг үндэслэгч В.Деминг (1900-1993) өнгөрсөн зууны дунд үед хүн, нийгэм, байгууллагын үйл ажиллагааг дөрвөн цуварсан, тойрог үйлдэлд хуваагаад тус бүрийг нь өгөөжтэй удирдах замаар чанарын хяналт тавьж, сайжруулах тухай анх хөнджээ. Энэ нь төлөвлөх (plan), хэрэгжүүлэх (do), шалгах (check) ба засах (act) гэсэн дөрвөн маш энгийн хэсэг бүхий тойрог үйлдэл аж. Төр гэдэг нь ардчилсан оронд …

  • 12 October

    В.Путин манай компанитай хуйвалдсан болж таарах уу?

    Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс” корпо­ра­цын ТУЗ-ийн дарга М.Мөнх­баатар­тай ярилцлаа. Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэг­сэлд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч буй нь энэ юм. -Тантай  “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаа тойр­сон асуудлаар ярилцах гэсэн юм. Танай ком­пани “Эрдэнэт” үйлдвэртэй хэрхэн хол­богд­­сонооос ярилцлагаа эхлэх үү? -“Эрдэнэт” үйлдвэрийн шавыг анх 1973 онд тавьсан. Үйлдвэр ашиглалтад орсноос хойш …

  • 11 October

    “Жаст”-ын Ш.Батхүүгийн өр дахиад давлагаа үүсгэх нь тодорхой болжээ

    -Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад 109 сая ам.долларыг яаралтай төлж барагдуул гэх албан бичиг Олон улсын шүүхээс манайд ирээд байгаа аж- “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн нэрийг барьж хуурамч бичиг баримт бүрдүүлэн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам. долларын зээл авсан гэх хэрэг өнгөрсөн 2013 онд дэгдэж байв. Тухайн үед …

  • 7 October

    Х.Баттулгын эрэн сурвалжилж буй Д.Эрдэнэбилэг гэж хэн бэ?

    УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдээллийнхээ үеэр Эрдэнэт үйлдвэрийн оросын талын 49 хувийн хувьчлал хийгээд тус үйлдвэрийн улсад төлдөг байсан татвар 284 тэрбум төгрөгөөс 20 тэрбум төгрөг болтлоо буураад байгаа учир битүүлэг, анхаарал татсан хуйвалдааны цаана Д.Эрдэнэбилэг гэж хүн байна гэдгийг зарласан. Тэрбээр хэлэхдээ, “Энэ бүх ажиллагааны цаана ХХБ, УБ банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байна. …