Фото мэдээ

April, 2024

  • 23 April

    УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевыг угтан авлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын  парламентийн дарга Нурланбек Шакиевыг өнөөдөр (2024.04.23) жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны айлчлал эхэллээ.     Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Бүгд Найрамдах Киргиз Улсын  парламентийн дарга Н.Шакиев хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, …

  • 19 April

    Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

    Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх урлагийн салбарын хамгийн нэр хүндтэй, ноён оргил болсон Венецийн 60 дахь удаагийн Биеннальд Монгол Улсын павильон албан ёсоор нээлтээ хийлээ. Биеннальд Монгол Улсыг төлөөлөн уран барималч, УГЗ А.Очирболд сонгогдож, комиссараар Соёлын сайд Ч.Номин, куратороор ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч CTA О.Оюунтуяа томилогдон, ко-куратороор ХБНГУ-ын …

  • 19 April

    Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

    “Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” хэмээх 10 цуврал бүтээл Соёлын яамны үзэсгэлэнгийн галерейд дэлгэгдлээ. Тус бүтээлүүдэд нүүдэлчин ахуйн эрх чөлөөт байдал, монгол хүний мөн чанар, дотоод ертөнц, эх орноо хайрлах сэтгэл, түүх соёлоо өвлөн хамгаалж үеийн үед хадгалан эрхэмлэх зэрэг олон зүйлийг уран бүтээлч нээн харуулахыг зорьсон байна. Харахад …

March, 2024

  • 29 March

    Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны гуравдугаар сарын 28-нд болсон “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцлоо. Жилийн өмнө буюу 2023 оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр дэлхий дахинд эх орноо сурталчлах “Монголд зочлох жил”-ийн нээлтийг “Welcome …

  • 13 March

    Фото: Хориотой хотын загварын шоу

    Бээжинд ирсэн жуулчдын эхний сонголт Хориотой хот байдаг. Хориотой хот бол Бээжинд байх хааны ордны маш том цогцолбор юм. Энэхүү үзэсгэлэнт түүхэн цогцолбор Бээжин хотын төвд байх тул зорьж очиход дөхөм, метроны шугам, авто замд ойр юм. Хориотой хотын эргэн тойронд хувцасны түрээс, нүүр будалт хийх үйлчилгээ байдаг тул залууст илүү таалагддаг.

February, 2024

  • 24 February

    “Хүрээ Майдар” дурсгалын зоос худалдаанд гаргалаа

    Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр Монголбанк, Зүүн Хүрээ Дашчойлин хийдтэй хамтран “Хүрээ Майдар” дурсгалын зоосыг үйлдвэрлүүлж, худалдаанд гаргалаа. Тус зоосны нээлтийн үйл ажиллагаанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн Тэргүүн хамба лам Ч.Дамбажав болон холбогдох албаны бусад төлөөлөгчид оролцов. Монголбанкнаас түүхт үйл явдал, спортын амжилт, он тоолол, ан амьтан, урлаг соёл, …

  • 22 February

    Халиа тошин үүссэн зургаан байршилд мөс зөөх ажил үргэлжилж байна

    Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж буй. Одоогийн байдлаар нийт 21,340 тонн мөсийг тээвэрлэн, Туул голын сав газарт буулгаад байна. Мөс зөөх ажлыг нийт 373 хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байгаа юм. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Халиа тошин үүссэн байршлуудаас Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн зургаан байршилд …

  • 15 February

    Энхийг сахиулагчид Сар шинийн баяраа тэмдэглэлээ

       БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн нүүдлийн соёл иргэншлийн үнэт өв, ёс заншил, ерөөл бэлгэдлийн дээд болсон өнө эртний уламжлалт үндэсний их баяраа ажиллагааны газар оронд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Цэргийн багийн захирагч хурандаа Т.Уламбаяр нийт бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ Монголын цагаан …

  • 2 February

    Уран бүтээлч Л.Хонгорзулын “Улаан цэцэг” үзэсгэлэн дэлгэгдлээ

    Соёлын яамны галерей нь уран бүтээлчдийн бүтээлийг нийтэд таниулах зорилгоор уран бүтээлийн үзэсгэлэнг  давтамжтайгаар дэлгэн тавьдаг. Энэ удаад уран бүтээлч Л.Хонгорзулын “Улаан цэцэг” үзэсгэлэн Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдлээ. Уран бүтээлч Л.Хонгорзулын “Улаан цэцэг” үзэсгэлэн нь монгол эмэгтэй хүний дотоод ертөнц, гоо сайхныг хэрхэн байгальтайгаа холбогдож, сэтгэл зүй дотоод мэдрэмжээр илэрхийлэгдэж байдгийг харуулахыг зорьсон байна. Хүний сэтгэл зүй гадаад орчны …

January, 2024

  • 23 January

    Энхийг сахиулагчдын дунд зохион байгуулсан маршийн тэмцээнд Монгол улсын алба хаагчид тэргүүллээ

    БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчид, ажилтнуудын дунд зохион байгуулсан “NORCON” маршид Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн мотобуудлагын батальоны дайчид тэргүүллээ.          Эв нэгдэл, нөхөрлөл, тэсвэр тэвчээрийн бэлэг тэмдэг болсон тус маршид 47 орны 230 гаруй энхийг сахиулагчид +40 градуст 25 километр замыг 10 килограмм ачаатайгаар туулж хурд хүч, авхаалж …

  • 17 January

    Олон улсын мөсөн урлаачдын тэмцээнд Монголын уран бүтээлчид хоёрдугаар байр эзэллээ

    Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд “МАЗААЛАЙ” мөсөн хотхоныг бүтээн байгуулж, Монгол Улсад анх удаа “Save MAZAALAI” олон Улсын мөсөн урлаачдын  тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд ОХУ, БНХАУ, Тайван, Франц, Америк болон Монголын уран бүтээлчид оролцож, 12 мөсөн сийлбэрийг өөрсдийн уран сэтгэмжийн хүрээнд хийсэн ба өнөөдөр дүнгээ гаргалаа. Нэгдүгээр байрт:-Франц Улсын баг Хоёрдугаар байрт:Монгол Улсын баг Гуравдугаар байрт: Бүгд найрамдах Саха …

  • 15 January

    “Канвон 2024”:Гүйлтийн цанын тамирчид олимпын хотхонд байрлан, тэмцээний өмнөх бэлтгэлдээ орлоо

    “Канвон 2024” залуучуудын олимпын наадамд тамирчин А. Хүслэн, Т. Өсөх-Ирээдүй, Ж. Уянга, Н.Нандинцэцэг нар гүйлтийн цанын төрөлд Монгол улсаа төлөөлөн 1 дүгээр сарын 29-ны өдөр спринт төрлөөр тэмцээнээ эхлүүлэх билээ. Баг тамирчид өнөөдөр Олимпын хотхондоо төвхнөж, бэлтгэл сургуулилтаа хийж эхэлснээс гадна допингийн шинжилгээ хэрхэн өгөх тухай мэдээ мэдээлэл, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, дасгал хөдөлгөөнийг зөв хийх техник, аюулгүй спорт, эрүүл …

  • 15 January

    “Амар байна уу 2024” үзэсгэлэн, худалдаанд 2000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож байна

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2024” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” төвд өнөөдрөөс эхэлж байна. Уг арга хэмжээ хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх юм. Тус үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн …

  • 15 January

    “Канвон 2024”:Олимпын хотхон тамирчдаа хүлээн авч эхэллээ

    “Канвон 2024” залуучуудын IV өвлийн олимпын наадам  БНСУ-ын Канвон хотноо 4 хоногийн дараа эхлэх бөгөөд тамирчдын хотхон  албан ёсоор нээгдэж, баг тамирчдыг хүлээн авч эхэллээ. Энэ удаагийн залуучуудын олимпын наадам нь “Пёнчан 2018” олимпын наадам болсон тэмцээн уралдааны заал танхим, баазыг дахин ашиглаж буй онцлогтой бөгөөд Канвон хотын Вонжү үндэсний их сургуулийн оюутны дотуур байрыг тамирчдын байрлах үндсэн Олимпын хотхон …

  • 11 January

    Монголын өвлийн аялал жуулчлалыг дэлхийд сурталчлахаар Nas Daily-ийн баг Булган аймагт ирлээ

    Монголын өвлийн аялал жуулчлалыг Дэлхийд сурталчлахаар олон сая дагагчтай инфлүүнсэр Nas Daily студийн багын контент бүтээгчид өнөөдөр  Булган аймгийн Хангал сум Хялганат тосгоноор  аялж байна. Өнгөрсөн 8-р сард Монголд ирж аялал жуулчлалыг сурталчилсан Дэлхийн хамгийн олон сая дагагчтай NAS DAILY-гийн студийн олон сая дагагчтай Япон, Солонгос, Хонг Конг улсын инфлүүнсэр “Монголын өвлийн нутгийг үзүүлье” уриатайгаар мэдээлэл, сурталчилгааг бэлтгэхээр ирсэн. Өнөөдөр …