Монгол уламжлал, бахархал

October, 2017

  • 27 October

    Шинэхэн, Гэрэлтдэг IPO

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрдэнэт хотыг зорьж, шинээр үнэт цаас гаргаж буй “Анд Энерги” ХК -ийн үйл ажиллагаа болон “Эрдэнэт Лед” үйлдвэртэй нь танилцлаа. Мөн тус компанийн Уурхайчин ордонд зохион байгуулсан үнэт цаасны танилцуулга арга хэмжээнд зочин илтгэгчээр оролцов. Товчхондоо бол их өндөр сэтгэгдэлтэй буцаж ирлээ. Дашрамд аялал, арга хэмжээг зохион байгуулсан голлох андеррайтераар ажиллаж буй “Бумбат Алтай” ҮЦК-ийн хамт олонд …

  • 18 October

    “Сэнтий түшсэн хатад” сонсдог ном Bestseller ийг тэргүүлж байна

    МҮОНТ-ийн нэвтрүүлэгч МУСТА Д.Цовоо Монголын үндэсний телевизийн  50 жилийн ойн  баярын өдрийг тохиолдуулан “Сэнтий түшсэн хатад” нэртэй  түүхэн номныхоо  нээлтээ хийсэн билээ. Эртний хатдын түүхийг мушгин гуйвуулалгүй үнэнээр өгүүлсэн энэхүү номыг сонсдог ном болгосноор Монголын залуучууд түүхээ мэддэг байх, Монгол эмэгтэйчүүд өвөг дээдсийнхээ хэрэглэж заншсан ёс заншлыг ойлгож, уламжлан авч үлдэх мөн амьдралдаа хэвшүүлж хэрэгжүүлээсэй хэмээсэн юм. Ингэснээр эмэгтэйчүүд төдийгүй …

  • 5 October

    Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны аудитор

    Олон улсад нэрээ гарган амжилттай яваа  монгол залуусыг бид танилцуулдаг билээ. Тэгвэл энэ удаад “Монсертф” компанийн Ерөнхий захирал Ганболдын Билгүүнийг онцолж байна. Тэрбээр саяхан өдрийн сонинд өөрийн амжилтын талаар ярьсан яриаг товчлон хүргэж байна. Түүний хувьд Германы MD.H их сургуулийг төгссөөд, босго өндөртэй Лондон, Сингапур, Хятад улс орнуудад тусгай мэргэшлийн шалгуур шалгалтыг давж тэнцсэний дүнд олон улсын аудитороор ажиллах эрхтэй болжээ. …

August, 2017

  • 23 August

    Хүргэнээ шинжихүй

       Монголчуудын ураг барилдах ёсон гурван мянга гаруй жилийн түүхтэй билээ. Энэ нь эртний монголчуудын нутгаас олдож байгаа олдвор, хадны сүг зургаас харагддаг. ХII-XIII зууны үеийн монголчуудын баримтлах ёсонд “хүргэдтэй талбихүй” хэмээх тусгай нэгэн заншил байжээ. Нууц товчооноос иш татсан дээрх мэдээг ашиглавал:      Есүхэй баатар хөвүүн Тэмүжинг дагуулж, түүнд гэргий олж өгөхөөр яваад Хонгирод аймгийн Дэй сэцэний охин Бөртэ-г …

  • 7 August

    Хүүхдийн сэвлэг үргээх ёсон

    Монголчуудын эртний уламжлалт олон ёс заншлын нэг нь “Хүүхдийн сэвлэг үргээх” ёс юм. Энэхүү ёс нь гэрт тохиолдож буй чухал баяруудын нэг болсоор иржээ.Эхээс төрөөд хүүхдийн толгойд ургасан (нялх) үсийг даахь гэдэг. Нялх  үсийг авах учир: Нялх үсийг авахгүй бол хүүхдийг ууртай, ухаан муутай болно гэж үздэг байжээ.Зарим газар үр хүүхдээ өхөөрдөн, зарим нь бэлэгшээх утгаар эврийг үлдээдэг заншилтай. Зарим …

  • 7 August

    Монгол хүний эрхэмлэх эрхэм ёсон

    Монгол хүний эрхэмлэдэг зургаан зүйл: 1. Үнэн бат журмыг үргэлж хичээж байх 2. Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах 3. Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах 4. Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах 5. Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах 6. Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах Монгол айлын дөрвөн чухал ёс: 1. Эцэг эх асралтай 2. Эх энэрэлтэй 3. …

  • 4 August

    Таны мэдлэгт:Цайны дээж, зул өргөх ёсон

    Өглөө эртлэн босон угаал үйлдэн ,сайн сайхан бодол санаагаар сэтгэлээ ариусгах явцдаа бадран дүрэлзэх гал дээрээ уураг сайхан цайгаа чана, сайтар арчиж цэвэрлэсэн ширээн дээр хир буртаг хагархайгүй ариун (тахил,аяга зэрэг)саванд цайны дээжээ хийж,алтан нар, асар тэнгэр,дэлхийн эзэд лус тэргүүтэнд дээж өргөхдөө;’’Ум базар амрида гүдали хана хана хум’’хэмээх тарниар ариусгаад ‘’Ум сував шүдда сарва дарма сував шүддо хам’таринар цэвэрлэгдсэн гэж …

  • 4 August

    Таны мэдлэгт:Монгол хүний хийж болохгүй үйлдлүүд

    Аягаа хөмөрч тавьдаггүй Араг сандайлж суудаггүй Алга хоосон ташдаггүй Амьтан тамалж зовоодоггүй Авдар сав онгорхой хаядаггүй Арцны галыг үлээж унтраадаггүй Архадын ёроол хоосолдоггүй Аянчин гийчинг ад үздэггүй Босгон дээр суудаггүй Болсон идээнээс өнгөрдөггүй Багана хоорондуур гардаггүй Бүс малгайгаа сольдоггүй Бурхан шүтээн рүү хөл жийдэггүй Буруу гараар хүнд юм өгдөггүй Буцааж тус нэхдэггүй Буйран дээрээ гишгэдэггүй Буурлын минь ёс жаяг ийм …

  • 1 August

    Таны мэдлэгт:Амьдрал ахуйдаа баримтлах ёс заншил

    •    Эцэг эх, өвөө эмээ маань малгайгаа буруу харуулж өмсөхийг муу ёр гэж цээрлэдэг. Энэ нь нас барсан хүнийг хөдөөлүүлээд буцахдаа малгайгаа буруу харуулж өмсдөгтэй холбоотой юм. Ингэвэл нутаглуулсан сүнс “Хөөрхий эд нар маань намайг харсаар буцлаа даа” хэмээн боддог ажээ. •    Малгайгаа бусад хүнтэй сольж өмсөхийг цээрлэнэ. Сольвоос сүлд хийморь арилана. Хөлстэй малгай өмсвөөс бузартана гэнэ. • Босгонд сүх …

  • 1 August

    Бэр гуйх ёс

    Бэр гуйгч нь хүүгийн талын элч, охины талд хүндтэй нэгэн. Зарим хүмүүс бэр гуйхдаа эх эцгийн аль нэг нь (гол нь аав) оролцох ёстой юм шиг ойлгодог. Бэр гуйх (бэр гуйхыг зарим газар ам сонсох гэнэ) боломжийн хүн олдохгүй, өөрсдөө явах тохиолдол гарч болох боловч энэ зан үйлийг авга, нагац, ахан дүү, танилаараа гүйцэтгүүлдэг заншил уламжлагдаж ирсэн юм. Бэр гуйхаар …

July, 2017

  • 24 July

    Монголын хамгийн хамгийн /Цуврал-1/

    Монголын хамгийн өндөр хүн: Шаравжамц:Монголын хамгийн өндөр хүн бол Их монгол хэмээн олноо алдаршсан Шаравжамц юм. “Залуу жанжин” хэмээн олноо алдаршсан Б.Лхагвасүрэн, Улсын баатар Д.Нянтайсүрэн нарын хамт авахуулсан дээрхи зурагт тэр 2 зогссон хүүхэд шиг түүний бүсэлхийнд нь ч хүрэхгүй гарсан байдаг. Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Шаравжамц цэрэгт очихдоо 275см байжээ. Жанжин Лхагвасүрэнгийн дэргэд цэргийн алба хааж байгаад буцах …

  • 21 July

    Зэс хэрэглэхийн гайхамшиг

    Бага балчир ахуй цагт хурга хариулж эмээдээ тусалдаг байлаа. Эмээ маань өндөр настай ч гэсэн тэнхлүүн бас ач, зээ биднийхээ өмгөөлөгч байлаа. Эмээгийн тогоо нь зэс, домбо нь зэс, бөгж нь зэс. Бас аяга нь улаан зэс байсан. Нэгэн удаа эмээ маань модон аягыг танил өвгөндөө өгч “зэслээд өгөөч” гэж гуйж байсан, энэ муу ач хүүг арван гурав хүрэхэд нь бэлэглэх …

  • 16 July

    ӨМ-ын Их сургуулийн үндэсний музейн үзмэрийг танилцуулья /фото/

    Өвөр монголын Их сургуулийн  “Үндэсний музей” 2004 оны 8 сард байгуулагджээ. Тус музей нь “Монгол үндэсний  уламжлалт соёлын өвийг хадгалж хамгаалан, дэлгэн үзүүлэх, Их сургуулийн заах аргазүйн сургалт, эрдэм шинжилгээний ажилд хэрэглэх”  зорилгыг чухалчлан монгол  үндэсний түүх соёлыг харуулдагаараа онцлогтой юм байна. Өвөр монголын Их сургуулийн үндэсний музей, монгол үндэсний зан үйлд хэрэглэдэг эд зүйлсийг бүх талаар системтэйгэрэ хадгалах ба …

  • 11 July

    Монгол бөхийн тухай 24 баримт

    Монгол бөхийн тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна. 1. Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл хөнжлийн ууланд Монгол бөхийн барилдаанаар наадам хийж байсан хадны зураг олдсон байна. Энэ зураг хүрлийн үеийн дурсгалд холбогдож байгаагаас үзэхэд 7,000- 11,000 жилийн өмнөх үед хамаарах ба хамгийн багаар бодоход 7,000 жилийн өмнө монгол бөхийн уг гарвал байсан гэсэн үг аж. 2. Монгол овогтны бөхийн барилдааны …

  • 11 July

    Үндэсний их баяр наадам:Монгол бөхийн түүх, соёлын тухай

    Монгол бөхийн түүхэн замналыг мөрдөн, үе үеийн “дүр төрхийг” нь тодруулъя гэвэл маш их зүйл үгүүлэхэд хүрнэ. Бух байсан, бөх болсон, бөө төрсөн гэх мэтчилэн нэр хаягийг нь хүртэл улируулан тодотгож, барилдах арга, ухааныг нь дурьдан, хавалдаж, авалдаж, барилдаж явсан тухай, тэр байтугай бөргөлдөж (мөргөлдөж) явсан удааг нь ч хэлний баримт сэлтэд тулгуурлан нэхэмжлэн ярьж болохоор байгаа юм. Тийм түүхэн …