Монгол уламжлал, бахархал

September, 2013

  • 3 September

    Олон улсын “Хаан хуур”-ын уралдаанд Монгол хүүхдүүд шилдэгээр шалгарчээ

      Хөгжим, бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангийн оюутан, сурагчид Италид болсон “Барток, Кабалевский Прокофьевийн” нэрэмжит 22 дахь удаагийн уралдаанд амжилттай оролцон шагналт байруудыг эзэлжээ.  Тус уралдаанд А, В, С ангилалтайгаар 35 орны 160-аад оролцогч оролцсон бөгөөд түүнээс 80 гаруй оролцогчид төгөлдөр хуураар өрсөлдсөн байна. Эх орноо төлөөлөн очсон найман сурагч хаан хөгжмийн ангилал бүрт өрсөлдөж, шагналт байр эзлэн аяны богц …

  • 2 September

    Дэлхийн язгуур урлагийн аваргаар “Домог” хамтлаг шалгарлаа

    Наймдугаар сарын 23-31-нд Болгар улсын Нессебар хотноо зохиогдсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон “Домог” чуулга тэмцээний Гран при шагналыг хүртэн дэлхийн язгуур урлагийн үнэмлэхүй аварга цолны эзэн болжээ.  “Домог” чуулгын бүрэлдэхүүнд ардын хөгжмийн “Домог” хамтлагийн уран бүтээлчдээс гадна бүжигчид, уртын дуучид, уран нугараач багтсан байна. Түүнчлэн “Домог” хамтлагийнхан дангаараа дан хөгжмийн төрөлд өрсөлдөн дэлхийн аваргын болзол …

August, 2013

  • 21 August

    Чингис хааны удмын 16 сая хүн дэлхийд амьдарч байна

     Төв Азийн орнуудын ХМХ Чингис хаан тодруулж хэлвэл түүний гарал үүслийн сэдвийг байн байн хөндөж байна. Харин их жанжины намтарыг тодруулахаас өөр зорилгоор эл сэдвийг хөнддөг. Жишээ нь Чингис хаан казах хүн байсан гэдгийг нотлохыг казахстаны зарим иргэн улайран оролдож байна. Гэвч энэ нь олон улсын тавцанд Казахстаны дүр төрхөд таагүй нөлөөлж нэр хүндий нь бэхжүүлэхгүй» гэж Астана хотын эрх …

  • 20 August

    АНУ-ын Конгрессын номын санд “Ганжуур, Данжуур”-ыг заллаа

    “Монголчууд” хэмээх дорно дахины нэвтэрхий толийг босоо монгол болоод кирилл бичгийн гэсэн хос хувилбараар буулган дэлхий даяар түгээж эхэлсэн. Тодруулбал, “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийн кирилл бичигт хөрвүүлж буй “Ганжуур, Данжуур”-ыг АНУ-ын Конгрессын номын сан залсан, өөр улс орнууд ч энэ тухай хүсэлт ирүүлсэн аж. Дээрх төвөөс Конгрессын номын сантай өнгөрсөн оноос холбоо тогтоож гэрээ байгуулан ажиллажээ. Саяхан АНУ-ын Конгрессын …

  • 20 August

    Монгол хүүд хиймэл хамар хийх 2 дахь хагалгаа амжилттай болжээ

    Өнгөрсөн 4 сард Солонгос улсад хиймэл хамар хийлгэхээр ирж байсан Монгол хүү Н (6) 18 цаг үргэлжилсэн хүнд мэс заслыг даван туулж ,  хиймэл хамартай болж чадлаа. Тэрээр  амаараа амьсгалдаг байсан бол одоо хиймэл хамрынхаа тусламжтайгаар хамраараа амьсгал авч чадаж байгаа бөгөөд ирэх 9 сард эх орондоо буцах болжээ.  Солонгос улсын Medical Korea байгууллага  ээжийнхээ хамт Солонгос улсад ирсэн түүний …

  • 5 August

    Монголд бүтээсэн анхны автомашин “Ford-coupe”

     В.Дашням хэмээх нэгэн залуу Монголдоо анх удаа суудлын автомашин бүтээсэн байна. Тэрээр, өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн бүтэн долоон сарын турш уйгагүй хөдөлмөрлөсний дүнд энэхүү төмөр хүлгээ бүтээжээ. Машины загварын хувьд Баруунд Европ, Америкад 1920-1935 онд үйлдвэрлэсэн “ford-coupe”-ыг дууриалган хийсэн бөгөөд chaser-ын мотортой тул бинзен зарцуулалтын хувьд ч адилхан гэнэ. Мөн автомашины аюулгүйн ажиллагааны хувьд хамгаалалтын бүсээ л зүүчихвэл бусад машинуудтай …

July, 2013

  • 22 July

    Өнөөдөр шинийн 15-ний билэгт сайн өдөр

     Өнөөдөр Монголчуудын ихэд билэгшээн үзэж, нүгэл үйлдэхээс цээрлэн тэвчин, буян хураадаг билгийн тооллын шинийн 15-ны билэгт сайн өдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Дарви сумын Улаанбаатар хот дахь иргэд цуглан язгуур бурхдын зүрх тарин хураагдсан “Мэгзэм” номыг уншуулж байгаа юм. Уг номыг өнөөдөр өглөөнөөс эхлэн маргааш өглөө хүртэл тасралтгүй унших ажээ. Номын ач тус нь “бүх хүмүүсийн буян …

  • 15 July

    Үгүйсгэл дунд Жанжины талбай хэлмэгдэв

     Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгохоор дөнгөж сая НИТТХ-аас шийдвэр гаргасан гэнэ. Одоо тун удахгүй жанжины хөшөөг Лениний хөшөө шиг буулгаад, нэг газрын хашаанд хог шиг хаях юм байна л даа… Ингэж арай л болохгүй ээ. Түүхэн хүнийг ингэж арчиж болно гэж үү? Хоёр намын нэгнээ үгүйсгэх үгүйсгэл дунд Ардчилсан хувьсгалын үнэ цэнийг бүдэгрүүлэх ийм том буруу шийдвэр гаргаж байгаа нь …

  • 10 July

    Тахийн тоо толгой нэмэгдлээ

     Бүгд найрамдах Чех Улсаас дөрвөн тахь ирсэн тухай хэвлэлийн бага хурал өнөөдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд боллоо. Хэвлэлийн бага хуралд Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд Сайд Б.Тулга, Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайд Ивана Гроллова, Байгаль орчны гавьяат ажилтан О.Доржраа, Олон улсын тахь группын менежер Н.Энхсайхан, Прагийн амьтны хүрээлэнгийн ажилтан, төслийн зохицуулагч Хана Герелдова, Хустай төвийн захирал …

  • 6 July

    Уул хайрхадын тайлга, тахилгын тухай нэн ховор бүтээл хэвлэгджээ

     Яруу найрагч,сэтгүүлч Г.Төрмөнх, Ховд их сургуулийн багш буддын гүн ухаан судлаач, доктор А.Батсуурь нарын Өндөр Хөхий уулын төрийн тахилгатай холбогдуулан туурвисан “Дээр тэнгэрийн ахуй – Дэргэд агчийн сэтгэл” ном уншигчдын гар дээр очлоо. Энэ бүтээл нь уул хайрхад болон газар лусыг тахиж тайхын учир холбогдол, үүсэл язгуур, өдгөө цагт үүнийг хэрхэн уламжилж авч явж байгаа байдал, түүнчлэн энэхүү ёс үйлдэлтэй …

  • 3 July

    Есөн эрдэнийн ганжуурыг “Дэлхийн өв”-д бүртгэлээ

      Манай улсын түүх соёлын хосгүй үнэт өв Есөн эрдэнийн ганжуурыг ЮНЕСКО-д бүртгэжээ. Дэлхийн баримтат өвийн үнэт дурсгал үй олноороо элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг зогсоохын тулд ЮНЕСКО-гоос тэдгээрийг хадгалж, хамгаалах зорилгоор 1992 оноос “Дэлхийн дурсамж” хөтөлбөр хэрэгжүүлжээ. БНСУ-ын Гуанжу хотод зургадугаар сарын 18-21-нд болсон ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны 11 дүгээр бага хурлаар Монгол Улсаас …

  • 2 July

    Ж.Түдэвдорж: Удам угсаагаа авч үлдэх талаар уриалья

    “Ураг-Удам-Уламжлалын холбоо”-ны Ерөнхий зохицуулагч  Ж.Түдэвдорж Юуны өмнө “Өглөө.мн” сайтын уншигчдадаа энэ өдрийн амгаланг айлтгая. Нийгмийн хөгжил, дэвшлээ дагаад үндэсний уламжлалт хэл соёл, ёс суртахуун, дэг жаяг алдагдаж Монгол гэх үндэстний уламжлал соёлыг  улам бүр доройтуулж байна. Үүнтэй уялдуулан нийт монголчууддаа хандаж   дараах хоёр   зүйлийг уриалж байна. Нэн тэргүүнд ураг удмын уламжлалт хуультай болъё. Яагаад эрдэнэт хүнийхээ үр удамд анхаарал …

June, 2013

  • 30 June

    Үндэсний бөхөөр эмэгтэйчүүд барилдана гэнэ үү

    Зохиолч М.Тогмид тэргүүтэй хэсэг хүмүүс “Эмэгтэй үндэсний бөхийн холбоо” ТББ-ыг үүсгэн байгуулаад байгаа бөгөөд удахгүй эмэгтэйчүүдийг үндэсний бөхөөр барилдуулахаар бэлтгэж байгаа гэнэ. Тэдний үзэж байгаагаар бол “Эрийн гурван наадам гэх бөх, морь, сур гуравын хоёрт нь буюу хурдан морийг эмэгтэй хүүхэд унадаг, одоо бараг эмэгтэй уяач уях нь холгүй байгаа, сур харваанд угаасаа бүсгүйчүүд оролцдог атал үндэсний бөхөд эмэгтэйчүүд барилдаж …

  • 28 June

    Солонгост хар ажил хийхээр очоод дуучин болсон Монгол залуу

    Солонгосын хамгийн олон үзэгчидтэй нэвтрүүлгүүдийн нэг SBS TV-ын “ОДДЫН ХААН” нэвтрүүлэгт “MONTANT” Multicultural Transnational Chorus байгууллагын дуучин Сэргэлэнгийн Гантогоо  бусад орны дуучдын хамт уригдан оролцсон байна. С.Гантогоогийн маань хувьд Солонгосын алдарт дуучин  김태우 КИМ ТЭ Ү-ТЭЙ хамтран дуулсан бөгөөд Солонгосын алдарт мюзкил дуучин 소냐 (김손희) CУНЯТАЙ мөн хамтран дуулсан байна.    С.Гантогоогийн хувьд анх Солонгос улсад гэрээний визээр ирж ажиллаж байсан бөгөөд …