Монгол уламжлал, бахархал

January, 2014

  • 9 January

    180 сая төгрөгийн үнэтэй “Чингис” брендийн үзэг худалдаанд гарчээ

    “Монблан” брэндийн Монгол дахь албан ёсны эрхтэй дэлгүүрт нэг бүр нь 180 сая төгрөгийн үнэтэй ердөө 35 ширхэг “Чингис хаан” үзгийг худалдаалж эхэлжээ. Үзэгний их бие нь 925 сорьцтой мөнгө, тусгай бүрхүүлтэй бөгөөд 950 сорьцтой цагаан алтан оруулгаар монгол эмээл, зэр зэвсгийг дүрсэлжээ.  Ар хэсэгт сумны зэвийг дүрсэлж, 0.5 кратын цэвэр алмаз шигтгэсэн байна. 750 кратын цэвэр алтан хошуунд нь …

  • 3 January

    Удган Д.Сарантуяа: “Надад хүний дотор эрхтэн Эхо шиг өнгөтөөр харагддаг…”

    Нэг үеэ бодвол бөө мөргөлийн шашин дэлгэрч биднийг сайн муу, үнэн худлыг ялгаж салгахтай болгож байна. Дээд тэнгэрээс онгодтой улаач хүн буянтай үйлс бүтээж явааг сонсоод тэр эмэгтэйгээр бахархах сэтгэл төрж, уулзахаар шийдэн удган Д.Сарантуяа эгчийг зорьсон юм . “Би бөөд итгэдэггүй мөнгө нэхдэг , хараал хийдэг мэтээр боддог байсан гэх” түүний яриагаар бидний ярилцлага эхлэв.  Үнэндээ би ч гэсэн …

December, 2013

  • 29 December

    Компьютер, гар утасны хаягдлаар морин хуур урлажээ

    Төв шуудангийн  баруун хойно байрлах  G- mobile -ийн үйлчилгээний төвөөр ороход тэнд байрлах нэгэн морин хуур өөрийн эрхгүй анхаарал татлаа. Сайн 3 орчим метрийн өндөртэй эл морин хуурийг сайн  ажиглавал компьютер болон гар утасны хаягдал эд ангиудаар хийсэн нь анзаарагдаж байна билээ. Эл морин хуурийг хараад түүнийг хийсэн  монгол залуусаараа бахархах сэтгэл төрж байлаа.

  • 23 December

    Монгол бүсгүй 4 ихэр хүүхэд төрүүллээ

    Өнөөдөр өглөө ЭХЭМҮТ-д дөрвөн ихэр хүүхэд мэндэлсэн баярт явдал тохиожээ.  Ихрүүдийн гурав нь охин, нэг нь хүү бөгөөд эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа аж. Ихрүүдийн ээжийг Хандсүрэн гэдэг бөгөөд 23 настай, аавыг Баттулга гэдэг ба Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршин суудаг юм байна. Хосууд анх сумынхаа эмнэлэгт хоёр ихэр хүүхэдтэй гэж оншлогсон бөгөөд хотод ирж үзүүлэхэд дөрвөн ихэр тээж …

  • 16 December

    Зар: Ховд аймгийн Дуут сумын уугуул суугуул иргэдийн анхааралд

    Сайн байцгаана уу?Ховд аймгийн Дуут сумын уугуул суугуул та бүхэндээ ШИНЭ ЖИЛИЙН МЭНД хүргэхийн ялдамд 2013 оны 12 сарын 20 ний 17 цагт сансарын гүүрний зүүн талд байрлах “Монголианс” ресторанд болох “Бид Дуутынхан” шинэ жилийн цэнгүүндээ хүрэлцэн ирэхийг урьж байна.Улаанбаатар дахь Дуут сумын нутгийн зөвлөлтодорхой мэдээллийг :88087901, 99044930, 99849909 утсуудаар лавлана уу.

  • 13 December

    Өнөөдөр “Есөн эрдэнийн ганжуур” судрын гэрчилгээг Үндэсний Номын санд гардуулна

      Монголчуудын оюуны болоод урлагийн үнэт өв болох есөн эрдэнээр урласан “Ганжуур” судрыг “Дэлхийн баримтат өв”-д бүртгэх шийдвэрийг Парис хотноо өнгөрсөн сарын 05-20-ний хооронд болсон ЮНЕСКО-гийн 37 дугаар Ерөнхий бага хурлаас гаргасан юм. Энэ үеэр тус байгууллагын Ерөнхий захирал Ирина Бокова Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Л.Болдод “Есөн эрдэнийн Ганжуур” судрын “Дэлхийн баримтат өв”-д бүртгэгдсэн гэрчилгээг гардуулан …

  • 9 December

    Д.Батжаргал: Мөсөнд авиралтын ОУ-ын тэмцээнийг бид эх орондоо явуулах боломжтой

    Мөсөнд авиралтын  2013 оны улсын аварга шалгаруулах  тэмцээн  12 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Орхоны хөндий дэх байгалийн үзэсгэлэнт  ”Улаан цутгалан”-д амжилттай болж өнгөрчээ. Тэгвэл эл тэмцээний  улсын шүүгчээр оролцсон уулын спортын ОУХМ Даасүрэнгийн Батжаргалтай ярилцлаа. –   Энэ удаагийн авиралт ямар онцлогтой болсон вэ? –  Уулын  спорт  үндсэн гурван төрөлтэй. Энэ нь  хаданд авиралт, спорт авиралт, …

  • 9 December

    Монгол бүсгүй “Солонгос”-ын олон ангит кинонд тоглоно

    Монголын олон сайхан бүсгүйчүүд эх орныхоо нэрийг дэлхийд тунхагласаар байгаа билээ. Тэдгээрийн амжилтын буухиаг үргэлжлүүлж “Андра” агентлагийн загвар өмсөгч Б.Билгүүнзаяа Сөүл хотноо энэ сарын 15-30-ны өдрүүдэд  зохион байгуулагдсан “Miss Asia Pacific World 2013″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож  эхний тавд шалгарч тусгай байрын шагнал хүртсэн юм. Б.Билгүүнзаяагийн хувьд 19 настай бөгөөд “Монголын Сайхан бүсгүй-2011” тэмцээний дэд байрын эзэн. Тавин орны …

  • 6 December

    “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг ЮНЕСКО бүртгэн авчээ

    Энэ сарын хоёрноос долооны өдрүүдэд Дэлхийн соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын ээлжит VIII хуралдаан Азербайжаны нийслэл Баку хотноо болж байна. 12-р сарын дөрвөний өдрийн хуралдаанаас “Монгол уран бичлэг”-ийг дэлхийн соёлын өвд яаралтай бүртгэх жагсаалтад албан ёсоор нэмсэн бол өчигдөр болсон тус хуралдаанаас “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн …

  • 5 December

    “Монгол уран бичлэг”-ийг Дэлхийн соёлын өвд албан ёсоор бүртгэлээ

    Өчигдөр ЮНЕСКО-гийн удирдах хорооны 24 гишүүн орон “Монгол уран бичлэг”-ийг хүн төрөлхтний соёлын өв хэмээн санал нэгтэйгээр баталж, албан ёсоор ЮНЕСКО-д бүртгэн авчээ./Монгол уран бичлэгийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад нэр дэвшүүлээд байсан юм./ Тодруулбал, энэ сарын хоёрноос долооны өдрүүдэд Дэлхийн соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын ээлжит VIII хуралдаан Азербайжаны нийслэл Баку хотноо болж …

  • 4 December

    Г.Тэмүүлэн Ой тогтоолтын дэлхийн 2 дээд амжилт тогтоожээ

    Энэ сарын нэгнээс гурваны өдрүүдэд Английн Лондон хотод болсон Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах XXII уралдаанд манай тамирчид амжилттай оролцож таван медаль хүртжээ. Тодруулбал, бага насны ангилалд Нийслэлийн I сургуулийн наймдугаар ангийн сурагч Г.Тэмүүлэн хоёртын тоолол буюу цээжлэх төрөлд дэлхийн дээд амжилт тогтоож, дэлхийн хоёр дээд амжилтын эзэн болсон байна. Тус тэмцээнд дэлхийн 32 орны 130 тамирчин 10 төрлөөр өрсөлджээ. …

November, 2013

  • 28 November

    Ховдын уугуул, дууны их яруу найрагч Л.Дагвадорж агсны хүнэтгэлийн тоглолт боллоо

    Дуунд хайртай Монголын ард түмэн XX-р зууны дууны яруу найргийн хаан хэмээн өргөмжлөгдсөн  Л.Дагвадорж агсанд хүндэтгэл үзүүллээ. “Дуу дууны сайхныг дуулаач та” тоглолт өчигдөр орой 19 цагт УБ паласийн их танхимыг доргиосон юм. Энэ бол дууны шүлгийн нэрт мастер яруу найрагч Л.Дагвадорж агсны дурсамж тоглолт байлаа. Л.Дагвадорж нь Ховд аймгийн Буянт сумын харъяат. Нутаг усныхаа алдарт яруу найрагчийн дурсамж тоглолтыг …

  • 28 November

    ‘’Зулын 25-ны их дүйчэн өдөр’’ тохиож байна

    Өнөөдөр өвлийн тэргүүн сарын билгийн тооллын 25-ны өдөр буюу ‘’Зулын 25-ны их дүйчэн өдөр’’ тохиож байна. Эл өдөр нь шарын шашиныг үндэслэгч бөгөөд эрдэм номын туйлд хүртэлээ гэгээрсэн соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээн Ази даяар алдаршсан Богд Зонхова орчлонд мэндэлж мэлмий гийсэн, жанч халж, үүл далдалсан өдөр юм.  Богд лам 63 нас сүүдэр зооглосон өдрөө буюу 25-нд ‘’Сундуйн жүд’’айлдаж …

  • 28 November

    Эртний олдвор, түүх соёлын дурсгалаа алдчихаад “Чингисийн Монгол” гэх хоосон үгтэй л хоцрох уу

    Үлэг гүрвэл Тиринозавр Батаарын ясыг АНУ-д дуудлага худалдаанд оруулж байгааг мэдчихээд дээр дооргүй хөл хөдөлгөөн болж гүйсний эцэст сая нэг юм эх орондоо авчирсан цаг саяхан. Гэвч мөнөөх алдарт Батаарын араг ясаа хэдхэн сар төв талбайдаа байршуулсны эцэст өвлийн улирал дөхөөд ирэхэд хадгалах газраа олж ядан салбар хариуцсан сайд нь хүртэл зарим нэгэн музейн эзэдтэй барилцаж авах дээрээ тулаад өнгөрлөө. …

  • 27 November

    С.Жавхлан: “Дэлхийн Монгол” төслийн хүрээнд бид Монголчуудын биет болон биет бус өв соёлыг цуглуулна

    Өнөөдөр 12:00  цагаас  МУГЖ С.Жавхлан тэргүүтэй хүмүүс  “Хөх нуруут” төвд хэвлэлийн бага хурал боллоо. Тус хуралд МУГЖ С.Жавхлан, МҮТВ-ийн программын албаны дарга  Г.Агаанноров, “Т.Студи”-ийн захирал  Ж.Төгс-Эрдэнэ, Ж.Түмэнбар, “Зөв сэрэхүйн ухаан” ТТБ-ын  тэргүүн  Г. Намираа, “Goibi” студийн захирал   Д.Галбаяр нар  оролцлоо. Г.Агаанноров: Та бүхний өдрийн амгаланг эрье. Уг нь бид 2014 он гарангуут олон нийтэд  дуулгая гэж бодсон юм. Гэхдээ одоо …