Монгол уламжлал, бахархал

February, 2018

  • 15 February

    Цагаан сар: Сар шинийн баяраар ашиглаж болох мэндчилгээний үгс

    Аманд нь амар мэнд бялхаж Атганд нь азын дөрвөн бэрх багтаж Айл гэрт тань инээд хөөр цалгиж Амар сайхан шинэлээрэй ********* Хатуу өвөл харьж, урин хавар айсуй Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй Буурал жил улирч, буянт жил морилох нь Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь, Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож, Дүүрэн жаргалтай түвшин амгалан Таваг овоолон идээтэй, цараа бүрхсэн …

  • 15 February

    Цагаан сар: Хадаг, архи хоёрыг хадгалж чадсан айлд эд мөнгө тогтдог

    Монгол түмний уламжлалт баяр болох цагаан сар удахгүй болох гэж байгаатай холбогдуулан таван өнгийн хадгийн билэгдэл утга учрын тухай уншигч та бүхэндээ мэдээлэл хүргэж байна. Монголчууд эрт дээр үеэс хадгийг эдийн дээд гэж төрөл бүрийн хүндэтгэлд хэрэглэж заншжээ.Таван өнгийн хадгийг архитай хамт хадгалж чадвал эд мөнгө тогтон амар тайван жаргалтай байна гэж үздэг байжээ. Эрт дээр үед айлууд цагаан сарын …

  • 15 February

    Сүүг байр, байшингийн тагтан дээрээс өргөдөггүй

    Өргөл өргөх ёс нэн эртний болой. Өргөл өргөх сав суулга, хэрэгсэл тухайн цаг үеүддээ өөр өөр байсан бөгөөд өнөө цагт уламжлагдан ирсэн нь өргөлийн модон хувин, сацлын орбай юм. Өргөлийг Нар байгаа зүгээс эхлэн Нар зөв тойрч хөрсөн дээр зогсож өргөнө. Байр, байшингийн тагтан дээрээс өргөж болохгүй. Шинийн нэгнээс шинийн 15 дуусталх нэмэн нэмэн дүүрч байгаа Саранд, Сар байгаа зүгээс …

  • 15 February

    XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн шинж

    Хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон жилийн ноён нурууг шинждэг аргын дагуу “Шороон үхэр”-ийн шинжээр дүрсэлбэл “Үхрийн толгой болон бие шар, эвэр чих, сүүл, омруу, туурай нь улаан, шийр, ходоод, ногт нь ногоон, цулбуур нь хөх, амаа ангайж сүүлээ зүүн тийш шарваж явна. Үхэр хариулаач нь ногоон царайтай, үсээ зүүн тийш чихний ар, баруун чихний урдуур унжуулсан, цагаан дээлтэй, …

  • 15 February

    Ууц тавих, шүүс хөндөх ёс

    Махыг их, бага, бүхэл гэж ангилдаг. Их бүхэлд хүзүү сээр өвчүүг дараалан тавьж хааг мөчлөн далны мөгөөрс, богтоос чөмөгтэй далтай холбогдох булуу, харьтны залаа зэргийг зочин руу харуулан тавьж, шийрний тахалцагийг гадагш оруулж, хоёр талд нь байрлуулаад дээрээс нь ууцаа тавина. Ууцан дээрээ толгойгоо чимж тавьдаг. Бага бүхэлд хүзүү сээр толгойг төлөөлж дал дөрвөн өндөр хавирга гуяыг төлөөлүүлж хонхт, шаант …

  • 15 February

    Битүүлэх ёсон

    Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг билээ. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын сар бүрийн гучинд тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг сайхан уламжлалтай. Битүүний …

  • 13 February

    Ю.Цэдэнбал: Манай ард түмний баатарлаг түүхэнд Хятадад эзлэгдэж байсан түүх байхгүй

    Английн сурвалжлагч Р.Ховард: БНМАУ-ын зүгээс Хятадтай харилцаагаа сэргээх бодол бий юу? Монголын удирдагч Ю.Цэдэнбал: Хэрэв Бүгд Найрамдах Хятад Ард улс БНМАУ-ын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, бүрэн эрхт бие даасан байдлыг бүрэн хүлээн зөвшөөрч, манайхыг хагалан бутаргах элдвийн бохир аргаасаа ангижирвал одоо ч харилцаагаа сэргээхэд бэлэн байна. Английн сур: Энэ асуудал дээр Зөвлөлт Холбоот улс ямар байр суурьтай байна вэ? …

  • 13 February

    Тэнгэрт мөргөх ёсон

    Тэнгэрт мөргөх бол Монголчуудын цагаан сарын хамгийн анхны ёслол болно. Монголчууд оны эх, сарын тэргүүн, өдрийн эртэд юуны өмнө дээд мөнх тэнгэрт мөргөн золгохыг тэргүүн ёс болгодог. Эзэн хаанаас эгэл борчуул хүртэл энэ ёсыг бат журамладаг. Шинийн нэгний өглөө зүүнээс цагаан гэгээ цуварч үүр тэмтрэгдэх үеэр тэнгэрт мөргөх ёслол хийнэ. Индрийн тойронд цагаан эсгий, хивс, гудас дэвсэнэ. Аливаа бэлтгэл бүрэн …

  • 8 February

    Сүүг байр, байшингийн тагтан дээрээс өргөдөггүй

    Өргөл өргөх ёс нэн эртний болой. Өргөл өргөх сав суулга, хэрэгсэл тухайн цаг үеүддээ өөр өөр байсан бөгөөд өнөө цагт уламжлагдан ирсэн нь өргөлийн модон хувин, сацлын орбай юм. Өргөлийг Нар байгаа зүгээс эхлэн Нар зөв тойрч хөрсөн дээр зогсож өргөнө. Байр, байшингийн тагтан дээрээс өргөж болохгүй. Шинийн нэгнээс шинийн 15 дуусталх нэмэн нэмэн дүүрч байгаа Саранд, Сар байгаа зүгээс …

  • 8 February

    Битүүлэх ёсон

    Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг билээ. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын сар бүрийн гучинд тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг сайхан уламжлалтай. Битүүний …

  • 5 February

    Цагаан сар:Хадаг, архи хоёрыг хадгалж чадсан айлд эд мөнгө тогтдог

    Монгол түмний уламжлалт баяр болох цагаан сар удахгүй болох гэж байгаатай холбогдуулан таван өнгийн хадгийн билэгдэл утга учрын тухай уншигч та бүхэндээ мэдээлэл хүргэж байна. Монголчууд эрт дээр үеэс хадгийг эдийн дээд гэж төрөл бүрийн хүндэтгэлд хэрэглэж заншжээ.Таван өнгийн хадгийг архитай хамт хадгалж чадвал эд мөнгө тогтон амар тайван жаргалтай байна гэж үздэг байжээ. Эрт дээр үед айлууд цагаан сарын …

  • 5 February

    XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн шинж 

    Хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон жилийн ноён нурууг шинждэг аргын дагуу “Шороон үхэр”-ийн шинжээр дүрсэлбэл “Үхрийн толгой болон бие шар, эвэр чих, сүүл, омруу, туурай нь улаан, шийр, ходоод, ногт нь ногоон, цулбуур нь хөх, амаа ангайж сүүлээ зүүн тийш шарваж явна. Үхэр хариулаач нь ногоон царайтай, үсээ зүүн тийш чихний ар, баруун чихний урдуур унжуулсан, цагаан дээлтэй, …

December, 2017

  • 29 December

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр

    1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн …

  • 25 December

    Аригбөхийн эмгэнэлт төгсгөлийн нууц хэзээ тайлагдах вэ?

    Монголын Их гүрний сүүлчийн хаан болох боломжтой байсан Аригбөхийн эмгэнэлт амьдралын төгсгөл өдий хүртэл бүрхэг хэвээр байгаа юм. Монгол, Хятадын сурвалж бичгүүд болон судлаач эрдэмтдийн үзсэнээр Аригбөх Хубилайд бууж өгсөнөөс хойш хоёр жил орчим хугацаанд гэрийн хорионд байсаар 1266 оны 10 сарын 1-нд нас баржээ. Рене Груссе энэ талаар “Аригбөх 1266 онд нас барсан боловч үнэндээ насан эцэслэтлээ хоригдол байжээ” …

  • 23 December

    Авгай гэдэг үг нь ав авсан хойноо гай гэдэг утгатай үг биш

    Авгай гэдэг үг нь ав авсан хойноо гай гэдэг утгатай үг биш.! Нийтлэг ойлголт нь: “Ав, авсан хойноо гай”. Эртний хэллэгт:Абагай эм хүний хүндэтгэлийн нэр. Абугай эрдэмтэн хүнийг хүндэтгэн дуудах нэр. Манай эрдэмтэд “ав авсан хойноо гай” гэж тайлбарлаж, түүнийг ард түмэн даган буруу нэрлэсээр байна. Авгай гэдэг энэ үг эхийн эрхэт ёсны үед хэрэглэгдэж байсан үг байж тун болзошгүй …