Спорт

October, 2018

  • 10 October

    Бөөрөнцөг шидэлтийн төрөлд Э.Өнөрмаа мөнгөн медаль хүртлээ

     Индонези улсын Жакарта хотноо 10 дугаар сарын 6-13-нд үргэлжилж буй Азийн III паралимпийн наадмын хөнгөн атлетикийн бөөрөнцөг шидэлтийн Т40-41 ангилалд Э.Өнөрмаа мөнгөн медаль хүртлээ. Монгол Улсын баг тамирчдын хоёр дахь медалийн эзэн ийнхүү тодорлоо. Энэ удаагийн Азийн паралимпийн наадам нь спортын 18 төрөлд 3656 тамирчин 556 багц медалийн төлөө өрсөлдөж алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулах юм. Энэ наадамд Монгол …

  • 9 October

    Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ

    Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотод болж буй залуучуудын зуны спортын III олимпийн наадамд 206 орны 4000 гаруй тамирчид спортын 32 төрөлд өрсөлдөж байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр Монгол Улсын баг тамирчдаас жүдо бөхийн эмэгтэй 52 кг-ын жинд барилдсан Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний эхний өдөр жүдо бөхийн эрэгтэй 55 кг-ын жинд Г.Тэмүүжин мөнгөн медаль хүртээд байсан бол Л.Сосорбарам медалийн …

  • 8 October

    2026 оны Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө 3 хот өрсөлдөнө

    2026 оны Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулахаар нэрээ дэвшүүлсэн хотууд дундаас гурван хотыг сонгосон тухай Олон Улсын Олимпийн Хорооноос мэдээлэв.

  • 8 October

    Намрын барилдаанд П.Бүрэнтөгс түрүүллээ

    Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг  “Алдар” спорт хорооны зааланд өнгөрсөн Бямба гаригт зохион байгуулав.  Намрын барилдааныг Улсын гарьд И.Доржсамбуу, Улсын заан Ц.Магалжав нар зохион байгуулсан байна. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 192 бөх зодоглосноос  П.Бүрэнтөгс түрүүлжээ. Дашрамд дуулгахад, өнгөрсөн жилийн намрын нээлтийн барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Ш.Уламбаяр, Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, О.Хангай тэргүүтэй 240 бөх …

  • 8 October

    Н.Түвшинбаяр аваргын хөвгүүд жюү жицүгийн тэмцээнээс медаль хүртжээ

    “Ulaanbaatar international pro” жюү жицүгийн олон улсын тэмцээн Спортын төв ордонд өнгөрсөн Бямба гаригт боллоо. Монгол Улсад хоёр дахь удаагаа болж буй уг тэмцээнд АНУ, Унгар, БНХАУ, Бразил, БНСУ, Япон, Монгол зэрэг есөн орны 411 тамирчид өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн юм. Тэмцээний хөвгүүдийн бага насны ангилалд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Чингис хаан” одонт Найдангийн Түвшинбаярын хөвгүүд барилджээ. Жюү …

  • 6 October

    Г.Угалзцэцэг Ази тивийн аварга боллоо

    Энэтхэг Улсын Пунь хотноо болж буй бодибилдинг, фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж Дэлхийн гурав, Азийн хоёр удаагийн аварга ОУХМ Г.Угалзцэцэг  “Women’s Athletic Physique -165 cm” ангилалд алтан медалийн эзэн болжээ.Тэрбээр 2016, 2017 оны Ази тивийн АШТ-уудээс алтан медаль хүртэж байсан юм.

  • 3 October

    Бямба гарагт “Алдар” спорт хорооны зааланд бөхийн барилдаантай

    Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг өнгөрсөн амралтын өдрүүдэд товлосон боловч Бөхийн өргөөнд үймээн гарч цуцлагдсан. Монгол бөхийн өргөөг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн газар битүүмжилж, хамгаалалтад аваад байгаа тул ямар нэг үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг ирэх Бямба гарагт буюу аравдугаар сарын 6-ны өдөр “Алдар” спорт хорооны зааланд зохион байгуулахаар болсон байна. …

  • 3 October

    Залуучуудын олимпийн наадамд 11 тамирчин өрсөлдөнө

    Залуучуудын зуны спортын III олимпийн наадам аравдугаар сарын 6-18-нд Аргентиний нийслэл Буэнос-Айрест болно. Уг наадамд дэлхийн 206 орны 4600 гаруй тамирчин спортын 32 төрөлд 241 багц медалийн төлөө өрсөлдөх билээ. Манай улсаас  11 тамирчин, есөн дасгалжуулагч нийт 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцохоор бэлэн болжээ. Тамирчид 6 спортын төрөлд оролцох бөгөөд чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт, жүдо, таэквондо, 3х3 сагсан бөмбөг эрэгтэй …

  • 1 October

    “Монгол туургатан” VIII наадмын чөлөөт бөхийн төрөлд 10 медаль хүртлээ

    “Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын VIII наадам спортын 10 төрлөөр тэмцээн уралдаанууд явагдаж байна. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд манай 10 тамирчин хүүхэд медаль хүртжээ.  Тухайлбал:  42 кг-д Ц.Баярсайхан- Хүрэл медаль (Налайх дүүрэг) 46 кг-д Б.Отгонбаатар- Хүрэл медаль (Баянхонгор) 50 кг-д Г.Энхням- Мөнгөн медаль (Дархан Хасу) 50 кг-д А.Дэлгэрбаяр- Хүрэл медаль (Баянхонгор) 52 кг-д Я.Үржинжав- Мөнгөн медаль (Женко клуб) 54 кг-д …

  • 1 October

    Дэлхийн Шатрын Олимпиадад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Саранчимэг нар оролцож байна

    Дэлхийн 43-р Шатрын Олимпиадад Гүрж Улсын Батуми хотноо 9-р сарын 23-нээс аравдугаар сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тив, дэлхийн шилдэг шатарчдын оюун ухаанаараа өрсөлддөг тус олимпиадад Монгол Улсыг төлөөлж Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр ахлагчтай баг тамирчид, парламентийг төлөөлж УИХ-ын гишүүн, УИХ дахь Шатрын спортыг дэмжих лобби бүлгийн гишүүд Д.Лүндээжанцан, Б.Саранчимэг нар оролцож байна. Олимпиадад 185 орны 1700 орчим …

September, 2018

  • 28 September

    Шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэсэн шийдвэр гаргажээ

    Удтал маргалдсан МҮБХ-ны холбооны маргаан нэг талдаа гарч байх шиг байна.

  • 28 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

    Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр  тус улсын Баку хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагааны талаар Ерөнхийлөгч нар санал солилцож, энэ сарын 11-13-нд ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр уулзахдаа ярилцсан хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх болон эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих асуудлаар …

  • 28 September

    Харумафүжи Д.Бямбадорж энэ сарын 30-нд зодог тайлна

    Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол есдүгээр сарын 30-нд буюу энэ ням гаригт болно. Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь их аварга цол хүртсэн юм.Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорсон аж. Харумафүжи Д.Бямбадорж …

  • 27 September

    Ө.Дүүрэнбаяр хүрэл медаль хүртлээ

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн(ДАШТ) Азарбайжаны Баку хотод өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Эрэгтэйчүүдийн +100 кг жингийн хүрэл медалийн төлөө ОУХМ Ө.Дүүрэнбаяр Чехийн бөх Лукасыг ялж, медалийн тавцанд зогслоо. Тэрбээр шөвгийн наймд “Рио 2016” олимпийн мөнгөн медальт Японы бөх Хисаоши Харасаваг цаг дуусахаас 28 секундын өмнө цэвэр ялснаар хагас шигшээд үлдээд байсан юм. Улмаар Европын аварга Гүржийн …

  • 26 September

    Л.Отгонбаатарын дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн барилдааны бичлэгийг хүргэж байна

    Олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаатар Баку-2018 жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, дэлхийд данстай жүдочин боллоо. Тэрээр хүрэл медалийн төлөө өнгөрсөн оны дэлхийн аварга Японы жүдоч Аарон Волфтой барилцаж, цэвэр ялсан юм. Ингээд Л.Отгонбаатар, Ааран Волф нарын барилдааны бичлэгийг хүргэж байна.