Спорт

November, 2018

  • 19 November

    Б.Мөнхзаяа Японд болсон марафонд дэд байр эзлэв

    Японы Кобе хотод өчигдөр болсон “Коbe marathon 2018” тэмцээний 42 км-ын эмэгтэйчүүдийн ангилалд 4998 оролцогч гүйснээс Монголын тамирчин Б.Мөнхзаяа 2:31:48 цагийн амжилтаар мөнгөн медаль хүртжээ.  Кенийн гүйгч Сусан 2:31:38 цагийн амжилтаар аваргын алтан медалийг хүртсэн байна. Тэмцээний эхний зургаан байрт Кенийн Сусан, Монголын Б.Мөнхзаяа, Беларусын Нина Савина, Мароккогийн Сана Ачахбар, Этиопын Кокоб, Австралийн Мелане нарын тамирчид орсон бол Японы гүйгчэд …

  • 19 November

    U23 ДАШТ-ээс Г.Ганхуяг хүрэл медаль хүртлээ

    Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, УАШТ-ий хошой хүрэл медальт, “Аваргууд” спорт хорооны тамирчин, спортын мастер Ганбаатарын Ганхуяг хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр эрэгтэйчүүдээс цорын ганц хүрэл медалийг авчирлаа. Түүнчлэн манай эрэгтэй бөхчүүдээс “U-23”-ын ДАШТ-ээс анхны медальтан болж байна. Г.Ганхуяг Бухарестийн дэвжээнд өчигдөр 1/8 шигшээд эзэн орны Михай Николае Палахиаг 8:6-гаар, …

  • 17 November

    U23 ДАШТ-ээс С.Цэрэнчимэд хүрэл медаль хүртлээ

    Бухарест хотод чөлөөт бөхийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд дэлхийн аварга С.Цэрэнчимэд хүрэл медаль хүртлээ.Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Румын, Укрианы бөхчүүдийг цэвэр ялсан ч Канадын бөх А.Ребекка Тоунд 15:3-аар ялагдсан.Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Азарбайжаны Колесникийг 11:3-аар хожиж хүрэл медаль хүртсэн юм.

  • 16 November

    “Бухарест-2018” чөлөөт бөхийн ДАШТ-аас Ц.Намуунцэцэг хүрэл медаль хүртлээ

    “Бухарест-2018”чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий анхны хүрэл медалийг “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүртлээ. Тэрбээр Бухарестийн дэвжээнд эхний даваанд БНХАУ-ын Шуан Лиюаныг 8:7-гоор, шөвгийн наймд 2016 оны залуучуудын Пан-Америкийн аварга АНУ-ын Коди Маэ Пфауг 15:4-өөр ялсан ч хагас шигшээд залуучуудын дэлхийн дэд аварга, ОХУ-ын Надежда Соколовад 6:8-гаар ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр …

  • 15 November

    Э.Энхбямба ФИБА-гийн олон улсын шүүгчийн авчээ

    Дэлхийн Оюутны лигийн Финалын тэмцээний үеэр ОУСБХ-ны Олон Улсын шүүгчийн эрх олгох “FIBA 21th Referee Course” зохион байгуулагдаж байна. Олон Улсын шүүгчийн эрх олгох сургалтад Монголын шүүгч Э.Энхбямба амжилттай оролцож, шалгалтаа өгч тэнцэн ФИБА-гийн Олон улсын шүүгчийн эрхээ авлаа. Э.Энхбаямба маргааш эхлэх Дэлхийн оюутны лигийн Финалыг удирдан явуулна гэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.  

  • 14 November

    О.Насанбурмаа Дэлхийн чансааг  тэргүүлж эхэллээ

    ДБНХ-ноос Будапештийн ДАШТ-ий үр дүнг харгалзан дэлхийн чансааг албан ёсоор гаргаж  веб сайтад байршуулжээ. Будапештийн дэвжээнд үзүүрлэж, ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртсэн, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд 53 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж эхэлжээ. О.Насанбурмаа гавьяатаас гадна  50 кг-ын жинд Э.Нарангэрэл 51 оноогоор тав, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа 53 оноогоор, 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг 54 оноогоор тус бүр …

  • 14 November

    “Сүмо 25” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдаан зарлав

    Монгол хүн Японы мэргэжлийн сүмо бөхөд барилдаж эхэлсний 26 жил, Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Ойдоо зориулж олон арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа талаар өчигдөр тус холбооноос мэдээлэл хийлээ. Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр үндэснийхээ хэмжээнд улсын аварга шалгаруулах тэмцээнээ тасралтгүйгээр өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн ангиллуудаар зохион байгуулж …

  • 13 November

    Б.Мөнгөнчимэг “Ташкент-2018” Гран при- д түрүүлж, алтан медаль хүртлээ

     Жүдо бөхийн “Ташкент-2018” Гран при тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн Б.Мөнгөнчимэг алтан медалийг хүртлээ. Тэрбээр энэ удаагийн тэмцээнд Герман, Австри, Словак, Италийн жүдочдыг дараалан ялж “Ташкент-2018” Гран при тэмцээний алтан медалийн эзэн боллоо. Харин эрэгтэйчүүдийн 81 кг-д ур чадвараа сорьсон ОУХМ Н.Дагвасүрэн аваргын төлөөх барилдаанд Казахстаны жүдоч Хамза Дидарт ялагдаж мөнгөн медаль хүртлээ.  

  • 13 November

    “Хадаа аварга”-ын нэрэмжит барилдаанд Б.Түмэндэмбэрэл түрүүллээ

    Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат, Монгол Улсын хүчит аварга Дагвацэрэнгийн Хадбаатарын нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан Спортын төв ордонд болж аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл найм даван түрүүллээ. Тэрбээр Булган аймгийн Орхон сумын харъяат, Хилийн цэргийн 0108 дугаар тусгай салбар, “Булганхан” дэвжээ, “Кардыш” ХХК-ийн бөх бөгөөд энэ жил Налайх дүүргийн наадамд түрүүлсэн юм. Үзүүрт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, …

  • 12 November

    Сонирхогчдын футзалны аварга шалгаруулах тэмцээнд “Хүрээ хөвгүүд” баг тэргүүллээ

    Хан-Уул дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Хан-Уул” клубын нэрэмжит сонирхогчдын хөлбөмбөгийн футзалны аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүд буюу 10,11-ны өдрүүдэд “Сүлд” спорт хорооны зааланд болж, шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнд нийслэл, орон нутгийн хөлбөмбөгийн тэмцээнд тасралтгүй амжилттай оролцдог, үндэсний лигийн болон шигшээ 12 багийн 140 гаруй тамирчин оролцсон байна. Энэхүү тэмцээн нь удахгүй болох Улсын аварга шалгаруулах тэмцээний өмнөх сорилго …

  • 12 November

    Н.Отгонбаатар аваргын бүс зүүлээ

    Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Н.Отгонбаатар “Dragon house” холбооны тэмцээний 70 килограммийн жинд аваргаллаа. Тэрбээр аваргын бүсний төлөө Бразил улсын тамирчин Игорь Понтензтой тулалдан монгол хүний, цагдаагийн алба хаагчийн тэсвэр тэвчээр, ур чадварыг харуулан өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авсан юм. Н.Отгонбаатарын амжилтууд: 2009 онд БНХАУ-д болсон MMA Fight дүрэмгүй зодооны аварга 2010 онд Санда боксын УАШТ-ний …

  • 9 November

    “Монгол бахархал”-ын өдөрт зориулсан барилдаанд улсын начин Д.Анар түрүүллээ

    Их эзэн Чингис хаан мэндэлсний 856 жилийн ой “Монгол бахархлын өдөр”-т зориулсан чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд өчигдөр болж өндөрлөлөө. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос гаргасан шинэ чансаанд багтсан бөхчүүд тус барилдаанд зодоглов.  Энэ жилийн баяр наадамд түрүүлж, улсын аварга цол хүртсэн Н.Батсуурь болон улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд нарын цолтнууд магнайлан барилдсанаас Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, …

  • 7 November

    Сагсан бөмбөгийн 3×3 төрлийн ДАШТ Монгол Улсад болно

    Сагсан бөмбөгийн 3×3 төрлийн U18 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны зургаадугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар болсон тухай Олон улсын сагсан бөмбөгийн холбооны албан ёсны вэб хуудаснаа энэ сарын 1-ны өдөр мэдээлжээ. ФИБА 3х3 U18 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 20 нийт 40 баг өрсөлдөнө. Манай шигшээ багийн хувьд насны ангиллаар Ази тивээс хүрэл …

  • 7 November

    “Гранфондо” дугуйн наадамд Б.Мягмарсүрэн  түрүүлжээ

    “Үзэсгэлэнт Юннань 2018” олон улсын “Гранфондо” унадаг дугуйн наадмын гуравдугаар шатны уралдаан  энэ сарын 5-ны өдөр Хятадын Юннань хотноо болж монгол дугуйчин тэргүүлжээ. Тодруулбал, тус наадмын эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын тамирчин Б.Мягмарсүрэн 148 км замыг гурван цаг 56 мин 54 секундэд туулж тэргүүн байр эзэлсэн байна. Гуравдугаар шатны тэмцээн далайн түвшнээс 1400 метрийн өндөрт ууланд болсон гэдгээрээ онцлогтой юм. Монголын дугуйчин …

  • 6 November

    “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд 128 бөх зодоглоно

    Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, “Монгол бахархал өдөр”-т зориулсан хүчит бөхийн барилдаан  энэ сарын 8-ны өдөр  “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдах аж.. 2012 оноос эхлэн зохиогдож ирсэн “Монгол бахархлын өдөр”-ийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба хоёр удаа түрүүлсэн бол улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Н.Ганбаатар, улсын гарьд Ө.Бат-Орших нар тус …