Спорт

July, 2018

  • 5 July

    Дэлхийн чансааны ТОП-5-д Монголын таван тамирчин багтжээ

    Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зургадугаар сард Улаанбаатарт болсон “Монголиа Опен”, БНХАУ-ын Тайюаньд болсон “China Open” эмэгтэйчүүдийн дэлхийн чансаа олгох тэмцээнүүдийг харгалзан чансааг шинэчлэн гаргажээ. Энэ удаагийн чансаанд манай таван бүсгүй дэлхийн чансааны “топ-5”-д багтсэн байна. Тодруулбал, гавьяат тамирчин П.Орхон 62 кг-ын жинд 33 оноо, ОУХМ Б.Шоовдор 59 кг-д 29 оноотой аман хүзүүдэж, ОУХМ Ш.Түмэнцэцэг 68 кг-д 30 оноотой гуравт, ОУХМ …

  • 5 July

    Гандболын тамирчид анх удаа олон улсын медалиа хүртлээ

    Хонгконг хотод 2018 оны зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 2-нд Олон улсын гандболын холбооны цомын төлөө тэмцээн “Каулун” спорт цогцолборт болж өнгөрлөө. Тэмцээнийг Олон улсын гандболын холбоо (ОУГХ), Азийн гандболын холбоо (АГХ), Хонгконгийн гандболын холбоод хамтран зохион байгуулсан юм. Тэмцээнд Зүүн Азийн бүсийн гандболын спорт хөгжиж байгаа БНАСАУ, Хятадын Тайвань, Хонгконг, Макао, Вьетнам, Монгол зэрэг зургаан орны өсвөрийн U18 болон …

  • 4 July

    Зөнч Ахилл муур дахин буруу таалаа

    Өчигдөр Санкт-Петербургийн цэнгэлдэх хүрээлэнд орон нутгийн цагаар 17:00 цагт Швейцарь-Шведийн шигшээ багийн тоглолт болсон.

  • 3 July

    Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид шигшээ багийнхаа ялалтыг ийнхүү тэмдэглэжээ

     Торгуулийн цохилт хийж өрсөлдөгч багаа 4:3-аар буулган авсан Оросын шигшээ багийн тамирчид түүхэндээ анх удаа ¼ шигшээд хүч үзэхээр тунасан билээ. Тэгвэл олон нийтийн сүлжээний хэрэглэгчид үндэсний шигшээ багийнхаа ялалтыг ингэж тэмдэглэж байна. “Итгэмээргүй юм. Манай баг ингээд хожчихож байгаа юм гэж үү? Үнэн гэж үү? Энэ зүүд биш байгаадаа?”, “Ашгүйдээ, одоо л ач нартаа ярих зүйлтэй боллоо”, “Орилохгүй байж …

  • 3 July

    Оросын шигшээ багийг хүчтэй өрсөлдөгч гэж үзэж байна

    Оросын шигшээ багийн эсрэг тоглох үндэснийх нь шигшээ багийг хүндхэн тоглолт хүлээж байна гэж Хорватын шигшээ багийн дасгалжуулагч Златко Далич мэдэгджээ. “ДАШТ-2018”-ын Хорват болон Оросын шигшээ багийн  ¼ шигшээ тоглолт 7 дугаар сарын 7-нд Сочи хотноо болно. “Оросын шигшээ баг дараагийн шатанд тунаж үлдлээ. Бид хүчтэй, агуу өрсөлдөгчтэй учраа таараад байна. Болгоомж алдахгүй байхыг хичээх болно” гэж  Хорватын дасгалжуулагч хэлсэн …

  • 3 July

    Леброн Жеймс “Лейкерс” багтай гэрээ байгуулжээ

     Америкийн сагсан бөмбөгийн өнөө цагийн шилдэг тоглогчдын нэг Леброн Жеймс 154 сая ам.долларын дөрвөн жилийн хугацаатай гэрээг Лос Анжелес Лейкерс багтай байгуулсан тухай түүний хэвлэлийн төлөөлөгч ням гарагт мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав. “Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны дөрвөн удаагийн, шигшээ тоглолтын гурван удаагийн үнэ цэнэтэй тоглогч, бүх оддын тоглолтод 14 удаа оролцсон, олимпийн хошой алтан медальт тамирчин Л.Жеймс Лос Анжелес …

June, 2018

  • 29 June

    МҮБХ: Наадам будлиантуулж ашиг олдог С.Гантөр, Б.Цогтбаатар, Р.Даваацэрэн нарын асуудлаар Ерөнхийлөгчид хандлаа

    МҮБХ-ныхон хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч Х.Баттулгад хандлаа. Ингэхдээ гурван шатны шүүх болон ОӨУБЕГ-аас МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг томилж, албан ёсоор бүртгэсэн байтал МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь хүчингүй болсон тамга, гэрчилгээ ашиглаж, өөрийгөө МҮБХ-ны тэргүүн хэмээн нийт бөхчүүд, бөх сонирхогчид, ард түмнийг төөрөгдүүлж, сүүлийн 20 орчим жил МҮБХ-ны нэр хүндийг унагааж, өөрийн  өмчийн “Аварга” Дээд Сургуулийн багш ажилчдаас бүрдсэн допингийн төвөөрөө шантааж, хууль бус бизнес хийж, өөрийн талын бөхчүүдэд цол авч өгөх, бусад бөчхүүдийг хохироож цолыг нь хураах арга хэрэгсэл болгож,  улсын баяр наадмаар ард  түмний нүдэн дээр зориудаар унаж өгөх бизнес буюу  найраа хийх,  ашиг сонирхлын зөрчилтэй илт  буруу шүүлтээр бөхчүүдийг хохироох байдал хэрээс хэтэрч, олон хууль бус ажиллагаа явуулж байна" гэж үзэн Ерөнхийлөгчид ханджээ. 

  • 29 June

    Өөрийн хаалганд оруулсан гоолын тоогоороо дээд амжилт тогтоожээ

    Хөл бөмбөгийн “ДАШТ-2018” өөрийн хаалганд оруулсан гоолынхоо тоогоор 1998 оны дээд амжилтыг эвдсэн тухай “Коммерсант” цахим хуудас мэдээлэв.

  • 28 June

    Бразил хэсгээ тэргүүллээ

    Хөлбөмбөгийн ДАШТ-д Е хэсгийн сүүлийн тоглолтууд боллоо.

  • 28 June

    Коста Рика ДАШТ-ий анхны гоолоо хийжээ

    Хөлбөмбөгийн ДАШТ-ий Е хэсгийн сүүлийн тоглолт болж өндөрлөлөө. Швейцар, Коста Рика багуудын тоглолт 2-2 харьцаагаар өндөрлөжээ.

  • 28 June

    Швед хэсгээ тэргүүллээ

    Хөлбөмбөгийн ДАШТ ОХУ болж байгаа билээ. Тоглолтын хэсгийн сүүлийн тоглолтууд  өнгөрсөн шөнө болж дууслаа. F хэсгийн Швед, Мексикийн багууд хоорондоо тоглож Швед 3-0 харьцаагаар хожиж F хэсгийн тэргүүллээ.

  • 28 June

    Солонгос Германыг хань татлаа

    Хөлбөмбөгийн ДАШТ-ий F хэсгийн сүүлийн тоглолтууд болж дууслаа. БНСУ-ын шигшээ өнгөрсөн хөлбөмбөгийн ДАШТ-ий аварга Германы багтай тоглолоо. Тус тоглолтын эхний үе 0-0 харьцаагаар өндөрлөсөн бол хоёрдугаар үеийн үндсэн цаг дуусаад хоёр баг 0-0 харьцаатай байлаа. 

  • 28 June

    Тоглолтын дараа Д.Марадонагийн бие тавгүйрхжээ

    Аргентины шигшээ багийн тоглогч байсан, 1986 оны Хөл бөмбөгийн дэлхийн аварга Диего Марадона өчигдөр үндэснийхээ шигшээ багийн тоглолтыг үзсэнийхээ дараа бие нь тавгүйрхжээ. Талбай дээр болж буй үйл явдалд сэтгэл нь хөдөлсөн Д.Марадона тоглолтыг цэнгэлдэх хүрээлэнгийн VIP суудлаас ажиглан харж байсан аж. Аргентины шигшээ баг хоёр дахь удаагаа гоол оруулах үед тэрбээр дунд хуруугаа гаргажээ. Түүний энэ зохисгүй үйлдлийг телевизийн …

  • 27 June

    Ф.Касерес: Бид шигшээ багаараа бахархаж байна

    Хөлбөмбөгийн “ДАШТ-2018”-ын А хэсгийн Уругвай-ОХУ-ын шигшээ багийн хооронд болсон халз тоглолтод Уругвайн шигшээ баг ОХУ-ын шигшээг 3:0-ээр хожсон билээ.

  • 26 June

    Саудын Араб Египетыг хожлоо

    Хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-д болж байгаа билээ. А хэсгийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж дууслаа.