Спорт

August, 2018

  • 20 August

    “Жакарта- 2018”: Э.Нарангэрэл эхний ялалтаа авлаа

    “Жакарта-2018” Азийн зуны спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Нарангэрэл эхний барилдаанаа Тайландын Манлика Эсатитай хийлээ. Э.Нарангэрэл цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр 1/4 шигшээд Узбекистаны Даулетбик Яахшимуратова, Вьетнамын Ти Сиан Нгьен нарын ялсантай хүч үзнэ.

  • 20 August

    Бенту Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээг дасгалжуулна

    Португалын иргэн Паулу Бенту-г Өмнөд Солонгосын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилсон тухай Солонгосын Хөл бөмбөгийн холбоо /KFA/ мэдэгдлээ. Бенту-тай хийсэн гэрээ 2022 он хүртэл үргэлжлэх юм. Тэрбээр өмнө нь тус багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Син Тэ Ён-ы оронд ажиллах ажээ. Син Тэ Ён-ы удирдсан  Өмнөд Солонгосын шигшээ ОХУ-д болсон ДАШТ-нд хэсгээсээ шалгарч чадаагүй юм. Өмнө нь …

  • 20 August

    П.Орхон хагас шигшээд Рисако Кавайтай оноолт таарчээ

    “Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр манай эрэгтэй бөхчүүд нэг алт, нэжгээд хүрэл медаль хүртсэн амжилттай өндөрлүүллээ. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 125, эмэгтэйчүүдийн 20, 53, 57, 62 жингийн барилдаан болох бөгөөд манай бөхчүүд хэрхэн сугалаа татсаныг хүргэе. 125 кг: Монголын багийн тугч, ОУХМ Н.Золбоо тун хүнд сугалаа татжээ. Тэрбээр тэгшитгэлд Тажикистаны Фаркод Анакуловтой таарсан бөгөөд шөвгийн наймд “Лондон-2012” олимпийн наадмын …

  • 20 August

    Азийн наадмын медалийн буухиаг Э.Бэхбаяр алтаар эхлүүллээ

    Индонезийн нийслэл Жакарта болон Палембанг хотноо 2018 оны наймдугаар сарын 18-нд эхэлсэн зуны спортын XVIII наадмаас анхны алтан медалийг чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Бэхбаяр хүртлээ. Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, 2012 оны залуучуудын дэлхийн аварга, ДБНХ (UWW)-ны календарьт багтдаг “А” зэрэглэлийн ОУТ-ий …

  • 20 August

    О. Үйтүмэн хүрэл медаль хүртлээ

    “Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгөн медальт, улсын таван удаагийн аварга Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэн таван барилдаан хийж хүрэл медаль хүртлээ.  Индонезийн нийслэлд тэгшитгэлд БНХАУ-ын Би Шенфенг, 1/8 шигшээд Туркменистаны Азат Гажиев нарыг тус бүр цэвэр, шөвгийн наймд “Будапешт-2013” …

  • 18 August

    “Тал нутгийн марафон”-д оролцох онцлох тамирчид

    “Тал нутгийн марафон” болон “Богд хан Ултра Трайл 50км” олон улсын гүйлтийн тэмцээн нь Богд хан уулын Шавартын аманд энэ Ням гаригт зохион байгуулагдана. Тогтсон зай, засмал замд цагтай уралдан байгалийн гоо үзэсгэлэн дунд, өөрийгөө танин мэдэж, өөрийнхөө ялагч нь байж, замаа дуусгах нь тус тэмцээний зорилго юм. Рэнцэндорж Эрдэнэ-Оргил Өнгөрсөн жил “12/24 цагийн гүйлтийн УАШ тэмцээн”-д 24 цагийн турш 154 км туулж дэд байр эзэлсэн. 2018 оноос эхлэн “Монголын хэт холын зайн …

  • 18 August

    Гүйлтийн тэмцээнд тэргүүлсэн тамирчныг хурдан удмын даагаар мялаана

    Монгол Улсад анх удаагаа Ултра Трайл төрлийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйх гүйлтийн тэмцээн энэ сарын 19-нд буюу энэ Ням гаригт Богдхан уулын Шавартын аманд зохион байгуулах гэж байна. Тогтсон зай, засмал замд цагтай уралдаж, зөвхөн ялагч байх, спортын амжилтын төлөө гүйхээс илүү Байгалийн гоо үзэсгэлэн дунд, өөрийгөө танин мэдэж, уралдааны ялагч байхаас илүү өөрийнхөө ялагч нь …

  • 17 August

    “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа Азийн наадмын гольфийн тэмцээнд оролцоно

    Индонезийн нийслэл Жакарта болон Палембанг хотноо 2018 оны наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 2-ны өдрүүдэд болох Азийн наадмын гольфийн тэмцээнд “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа эх орноо төлөөлөн  оролцох гэж байна. Тэрбээр наймдугаар сард болсон Сонирхогчийн гольфийн 2018 оны улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд эрэгтэйчүүдийн медалистийн ангилалд тэргүүн байр эзлэн шилжин явах цомын эзэн, Алтан Медаль, Монгол Улсын аварга цол …

  • 15 August

    Ч.Мөнгөндалай Эльбруст амжилттай авирчээ

    “Залуу дугуйчин” клубын гишүүн Ч.Мөнгөндалай Европ тивийн ноён оргил Эльбруст өчигдөр өглөө  амжилттай авирчээ. Тэрбээр Эльбруст авирахаар энэ сарын 2-нд эх орноосоо хөдөлсөн юм. Энэ нь түүний хувьд гаднын ууланд авирсан анхны тохиолдол юм.  Европ тивийн ноён оргил хэмээн өргөмжлөгддөг, далайн төвшнөөс дээш 5642 метрт орших Эльбрус ууланд 1981 онд уулын спортын мастер Д.Чагнаа авирсан нь Монгол хүн тус ууланд авирсан анхны …

  • 14 August

    Өвлийн олимпийн төрлөөс эрэгтэйчүүдийн хоккейн төрлийг хасч магадгүй

    2022 онд Бээжинд болох өвлийн олимпийн хөтөлбөрөөс эрэгтэйчүүдийн хоккейн төрлийг хасах хувилбарыг Олон улсын Олимпийн хороо /ОУОХ/ судалж байна. Энэ тухай “TSN” сувгийн сэтгүүлч Горд Миллер өөрийн твиттер хуудастаа Олон улсын хоккейн холбооны ерөнхийлөгч Рене Фазель-ийн ярьсныг иш татан дурджээ. Одоогийн байдлаар ОУОХ хоккейн тэмцээнтэй холбоотой 4 хувилбарыг судалж байгаа аж. Үүнд: нэгдүгээрт, Үндэсий хоккейн лигийн /ҮХЛ/ тоглогчдыг олимпод оролцуулах, …

  • 10 August

    Б.Баттүшиг ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүнээр сонгогдлоо

    Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах “OLYMPIC AGENDA 2020” хөтөлбөрийн хүрээнд шинэчлэгдсэн салбар комиссуудыг байгуулсан билээ. Олон улсын олимпийн хороо нь нийт 27 салбар комисстойгоор үйл ажиллагаа явуулж буй бөгөөд “Маркетингийн комисс”-ийн гишүүнээр Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, “Токио-2020” Монгол улсын багийн ахлагч Б.Баттүшиг сонгогдов. Тус комиссод Японы үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Такеда Цүнекүза /дарга/, …

  • 10 August

    Н.Энхбаяр: Монголчууд залхуурснаас болж оюун ухаан нь хөгшрөөд байна

    Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяртай ярилцлаа. Архангай аймгийн Өгий нуурт болсон Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээний сонирхогчийн ангилалд оролцсоных нь дараахан түүнийг ярилцлагад урьсан билээ. -300 метр сэлж, таван км дугуй жийж, хоёр км гүйж барианд орлоо, Та. Триатлон үзэхэд л тэсвэр тэвчээр шаардсан спорт гэдэг нь илт байлаа. Оролцоход ямар байв? -Маш сайхан байна. Ядарсангүй. Шинэ …

  • 9 August

    Олон улсын марафончид богдхан ууланд уралдана

    Анх 1997 онд Япон Улсын иргэн Фүживара Тацүичи болон Кон Аяа нар санаачилж байсан түүхтэй “Тал нутгийн Монгол” олон улсын марафоны үеэр энэ жил Монгол Улсад анх удаа “Ултра трайл төрөл”-ийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйдэг төрөл болон “Хөл нүцгэн гүйлт”-ийн хагас марафоныг энэ сарын 19-ний өдөр зохион байгуулах гэж байна. Ултра трайл төрлийн марафон нь Богдхан …

  • 9 August

    Шүхрийн спортын улсын аваргууд тодорлоо

    Шүхрийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээн Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нислэг буултын талбайд болж өндөрлөлөө. Тэмцээний хувийн цэгт онох дасгалд гуравдугаар байрт Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагч, ахлах ахлагч В.Тэлмэн, хоёрдугаар байрт тус бригадын шүхэрчин аврагч, ахлах ахлагч М.Бэлгүтэй, нэгдүгээр байрт мөн тус бригадын шүхэрчин аврагч, шүхрийн спортын мастер О.Батзолбоо нар шалгарчээ. Харин багийн дүнгээр гуравдугаар …

  • 8 August

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа МУГТ Б.Гангаамааг хүлээн авч уулзлаа

    БСШУС–ын   сайд Ц.Цогзолмаа Монгол Улсын Гавьяат тамирчин /МУГТ/, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамааг   өчигдөр  хүлээн авч уулзан баяр хүргэлээ.  Сайд Ц.Цогзолмаа уулын төдийгүй бүх спортыг бодлогын төвшинд дэмжихээ уулзалтын үеэр мэдэгдлээ. К2 уул дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт ордог учраас авирахад хүнд байсан ч гэлээ амжилттай дуусгаж, К2 уулын оргилд  Монголынхоо далбааг мандуулсанд баяртай байгаагаа уулзалтын үеэр хэллээ. …