Улс төр

February, 2024

  • 29 February

    Г.Занданшатар: Алтайн соёл гэх ойлголт хэвшсэнээр хамтын ажиллагааны шинэ боломжийг нээж байна

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй албан айчлалынхаа үеэр Киргиз-Туркийн хамтарсан “Манас” их сургуульд зочлон оюутнуудтай уулзлаа. Киргиз-Туркийн хамтарсан “Манас” их сургууль нь Бүгд Найрамдах Киргиз болон Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1995 онд байгуулагдсан юм. Нийт 6000 гаруй оюутан суралцаж буйн 40 гаруй нь монгол оюутнууд аж. Тус сургууль нь …

  • 29 February

    УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа үеэр Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхлаа. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаас нь хойш удалгүй Ерөнхийлөгч С.Жапаровтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр улсын төрийн тэргүүнүүдийн үзэглэж Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлсон “Найрсаг …

  • 28 February

    Д.Амарбаясгалан:Малчдын зээлийн эргэн төлөлтийг НЭГ жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.02.28/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Малчдын зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр, зээлийн хүүгийн төлөлтийг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Ингэснээр арилжааны банканд хүүгийн хуримтлал үүснэ. Тиймээс зээлийн хүүгийн зургаан хувийг нь малчид өөрсдөө, үлдсэн хувийг нь Засгийн газар хэрхэн шийдвэрлэх саналаа боловсруулж, тогтоол гарган УИХ-аар шийдвэр гаргуулахаар шийдсэн. …

  • 28 February

    Засгийн газар хуралдаж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар: – “Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, – Махны нийлүүлэлтийн талаар – Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл – Боловсролын салбарын нэгдсэн сүлжээний өнөөгийн нөхцөл байдлын талаар, – “Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал батлах тухай” Засгийн газрын тогтоолд нэмэлт оруулах тухай, – …

  • 27 February

    Л.Гантөмөрийг огцруулж, Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нарын нэгийг АН-ын дарга болгох асуудал Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэй явагдаж эхэлсэн үү

    АН-ын гишүүн А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нарын зарим хүмүүс тус намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-г хуралдуулж, АН-ын дарга Л.Гантөмөрийг огцруулах асуудлыг хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн мэдээллийг хийж, “шаардах бичиг”-ийг ч намдаа хүргүүлээд байгаа аж. Тэгвэл АН-ын дараагийн даргад хэнийг нэр дэвшүүлж, сонгох асуудал тус нам дотор яригдаж эхэлжээ. Тодруулбал, ҮБХ хуралдаж, Л.Гантөмөрийг АН-ын даргаас огцруулсан тохиолдолд тус намын даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нарын …

  • 27 February

    УИХ-ын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Киргиз Улс дахь албан ёсны айлчлал эхэллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Тургунбекович Шакиев-ийн урилгаар 2024 оны 02 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Киргиз Улсын Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын …

  • 27 February

    Зудтай байгаа аймгуудын ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын амралтын хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ

    Монгол Улсын Засгийн газрын зургаан сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг зудын нөхцөл байдалтай аймгуудад ажиллаж, улсын нөөцөөс гаргаж буй өвс тэжээлийг хүргэж байна. Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Жаргалан, Чандмань, Тайшир сум,  Завхан аймгийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тэс, Баянтэс, Асгат, Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай сумдад ажиллав. Улсын нөөцөөс Завхан аймагт 400 тн, Говь-Алтай аймагт 200 тн тэжээл, хүнсний …

  • 26 February

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БЗД-ийн хөгжлийн концепцийг тодорхойлж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо

    Ерөнхий сайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Цагаан давааны хогийн цэгт ажиллалаа. Тус цэгт өдөрт 2-2.5 тонн хог ирдэг. Хот тохижилтын газраас хогийг дахин боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаагаа Ерөнхий сайдад танилцуулав. Хог, хаягдлын менежментийг өөрчлөх ахуйн болон үйлдвэрлэлийн хог, хаягдлыг шатаах аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендер зарлуулах саналаа Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлжээ.  Үргэлжлүүлэн Ерөнхий …

  • 26 February

    Л.Оюун-Эрдэнэ:Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжгүй байдал зэрэг нийгэмд тулгамдаад байгаа олон асуудал авлигатай холбоотой

    Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд УИХ-ын сонгуулийг бүсчилж явуулах, аймгуудыг зургаан бүсэд хуваах, аймгийн төвүүдийг хооронд нь болон боомтуудтай холбосон таван тойрог замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудалд Засгийн газар анхаарал хандуулж,  Ерөнхий сайд эхний уулзалтаа Сонгинохайрхан дүүрэг, Толгойтоос эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 2, 27, 30, 31 дүгээр …

  • 26 February

    С.Амарсайхан:Онцгой байдлын албаны төв, орон нутгийн газар, хэлтсийн дарга нар идэвх санаачилгатай, манлайлалтай ажиллах ёстой

    Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр Онцгой байдлын албаны удирдлагууд болон бие бүрэлдэхүүний төлөөлөлтэй уулзлаа. Манай улсад төдийгүй дэлхий  нийтийн хэмжээнд жил ирэх тусам гамшиг ослын тоо, давтамж, хамрах хүрээ нэмэгдэж буйтай  холбоотойгоор Онцгой байдлын алба зэрэг мэргэжлийн байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдал, ур чадвар, эрсдэлийн менежмент, гамшигт тэсвэртэй байх  чадавхыг дээшлүүлэх стратеги төлөвлөгөөг …

  • 26 February

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзаж байна

     “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” үзэл баримтлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 2, 27, 30, 31 дүгээр хороо буюу Дарь-Эх орчмын иргэдтэй уулзаж байна. Энэ  бүсэд 15,616 өрх оршин суудаг. Хотын төвтэй хамгийн ойр гэр хорооллын бүс учраас газрын үнэлгээ өндөр, зам дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч олон. Үйлдвэрлэл, ногоон байгууламж,  жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ хөгжиж, дэд бүтцийн сүлжээнд маш …

  • 26 February

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарь-Эх нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллаж, төсөл арга хэмжээний хэрэгжилт, үр дүнтэй танилцах, анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонсож байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд Баянзүрх дүүргийн Дарь-Эх нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус эмнэлгийг 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, 2021 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан, Баянзүрх дүүргийн зургаан хорооны 48,873 …

  • 23 February

    У.Хүрэлсүх: Прокурорын байгууллагын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ

     Монгол Улсын прокурорын байгууллагын удирдах ажилтны 2024 оны нэгдсэн зөвлөгөөн болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон, хууль ёс сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах, прокурорын байгууллагын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов. Хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдэлж, хуульчийн ёс зүйг чанд баримтлан,   шударгаар ажиллах нь шударга ёс тогтох суурь нөхцөл гэдгийг хэлэв. Ялангуяа улс …

  • 22 February

    Т.Пүрэвхатан:Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг хамгийн их зудад нэрвэгдсэн

    Ардчилсан нам дөрөв дэхь өдөр болгон нийгэм, цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийдэг билээ. Өнөөдрийн 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дэд дарга Т.Пүрэвхатан, Ардчилсан намын даргын зөвлөх Г.Ганбаатар, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Пунсалмаа, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Л.Отгонцэцэг, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар зудын гамшигт нэрвэгдэж буй малчдадаа туслахаар “Амь нэгтэй Монголчууд” аяныг хэрэгжүүлж …

  • 22 February

    Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг дүгнэх хамтарсан Ажлын хэсэг байгуулна

    Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцох уулзалт боллоо. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хөдөлмөр, нийгмийн зөвшлийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээр амжилттай хэрэгжиж байна. Нийгмийн баялгийг шударга хуваарилах тал дээр Засгийн газартай хамтарч ажиллаж байна. 2023 онд цалин, тэтгэвэр нэмсэн. Энэ оны тавдугаар сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод …