Улс төр

May, 2017

  • 8 May

    Бодлогын мэтгэлцээнийг үгүйлэхүй

    Улстөрч хүний өөрийгөө олонд ойлгуулах хамгийн энгийн, хамгийн зөв гаргалгаа нь бодлогын мэтгэлцээн. Өнөөдөр Монгол Улсын аль ч шатны сонгуульд үгүйлэгдэж байгаа нэг хэлбэр агуулга бол яалт ч үгүй бодлогын мэтгэлцээн юм. Хийсэн юмтай, хэлэх үгтэй хүн бол бодлогын мэтгэлцээнээс айдаггүй, татгалздаггүй. Харин хийж гийгүүлсэн юмгүй, хэлэх үггүй хүн бодлогын мэтгэлцээнээс айдаг, татгалздаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь тодорхой …

  • 8 May

    “Нээлттэй форум”-ын Д.Энхбат: Эв нэгдлийг илэрхийлэгч болох хүн нь …

    Монгол Улсын УИХ-ын гишүүн асан, “Нээлттэй форум”-аар олонд танигдсан Д.Энхбатын жиргээ “сошиал” орчныхонд нэгийг сануулж, хоёрыг бодуулав бололтой. Тэрбээр “Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч болох хүн нь хар Пи-Араа нээж… дэмжигчид нь уухайлан бусдыг дайрч… “Эв нэгдэл”-ийн сарын баяр эхлэв?” хэмээн эзэнтэй жиргэсэн юм. Үнэхээр л түүний хэлснээр сошиал ертөнцийнхний хараалгах хараа, онилох цэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хоёр нэр …

  • 8 May

    Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг халаас нэг болгосон спиртийн хэрэг

    Монгол Улсын хилээр 17 чингэлэг спирт хуурамч бүрдүүлэлт хийж орж ирсэн хэргийн эзнийг Мартин Скорзисийн алдарт “Загалмайлсан эцэг” киноны Сицилийн мафийн нэрээр овоглосон Женко Баттулга гэж хэн бүхэн мэднэ. Тэрбээр тухайн үед буюу 1997 онд залуучуудын соёлын төвд Холливууд хэмээх баар ажиллуулдаг, түүний жолоочоор Д.Эрдэнэбилэг гэх залуу ажилладаг байсан юм. Д.Эрдэнэбилэг гэдэг нь одоогийн Улаанбаатар банкны 99.1 хувь, Худалдаа хөгжлийн …

  • 8 May

    Боловсролгүй байж болно, яллагдагч байж болохгүй

    Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл анги буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшлээ. Өмнө нь ийм тохиолдол гарч байсангүй. Тиймээс олон нийт АН-ын энэхүү шийдвэрийг гайхаж хүлээн авлаа. Шүүх гэм буруутайг нь тогтоогоогүй бол хэнийг ч буруутгаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн ойлголт бий. Түүнийг нэр дэвшүүлсэн АН-ын даргад үүнээс өөр хэлэх тайлбар олдохгүй …

  • 8 May

    БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинxы албан ёсны айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхиний  хийж байгаа айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Хүндэт зочныг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат жанжин Д.Сүхбаатарын талбайд угтах бөгөөд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Дараа нь хатагтай Данг Тхи Нгок Тхинь Төрийн ордонд морилон “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг …

  • 8 May

    ГХ-ны сайд Ц. Мөнх-Оргил БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь-ийг угтан авлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь-ийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд угтан авав. Угтан авахад Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Данг Дыонг …

  • 5 May

    Н.Энхбаярын шунал хэзээ дуусах вэ

    Монгол төрийн гурван өндөр албан тушаалыг хашсан цор ганц хүн байдаг нь Н.Энхбаяр. Оймсоо гозолзуулан алга болсон цагаас хойш ард түмэн түүний талд орж, өмгөөлөх болсон нь гэнэн итэмтгий, монгол түмний уужуу ухаанаас л ундран гарах сэтгэл юм. Энэ их сэтгэлийг МАХН-ын дарга Н.Энхбаяр овжноор ашиглаж, өөрийнхөө улстөрийн амьдралд оршин тогтнох түшиг тулгуур, багана болгож иржээ. Өнөөдөр ч энэ байдал …

  • 5 May

    Ж.Эрдэнэбат:Цементийн үйлдвэрүүд дотоодын хэрэглээг 100 хувь хангаж, улмаар экспортлох боломжтой болоод байна

    Барилга, хот байгуулалт ба зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлын явцын талаарМонгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын нэгдсэн чуулганд хийсэн мэдээлэл Нэг. Барилга, хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Барилгын салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлогыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн хөгжүүлэх, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх …

  • 5 May

    Ж.Энхбаяр: Улс орныг ийм байдалд оруулсан нам, улстөрчидтэй хариуцлага тооцох асуудал хаана байна

    Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахар болоод байгаа билээ. Хэдийгээр уг хөтөлбөрт  хамрагдсанаар санхүүгийн сахилга баттай болохоос авахуулаад эдийн засагт нийт 5.5 тэрбум төгрөгийн  хөрөнгө орж ирэх нь таатай мэдээлэл ч гэлээ аливаа улс орон хүнд байдалд орсон үедээ л авдаг хөтөлбөр юм. Тиймээс энэ хөтөлбөрийг  тэгтэл сайшаах шаардлагагүй бөгөөд хамгийн гол нь улс орныг ингэж дор оруулсан хүмүүст хариуцлага тооцох …

  • 5 May

    АН-ын бүлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар дөрөв хоногийн завсарлага авлаа

    УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Засгийн газраас энэ оны хоёрдугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. Байнгын хороо төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэрээ Ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зармын зөрүүтэй …

  • 5 May

    Монгол төрийн босго өндөр байх учиртай

    Төрийн сүлдэндээ залбирч, төрөө дээдлэн хүндэлдэг монголчууд сар гаруйн дараа долоо дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх гэж байна. Ганц тойргоос бус орон даяар бүх сонгогчдын шалгуураар сонгогддог гэдэг утгаараа төрийн тэргүүнээ ямар хүн байх ёстойг сонгогчид дор бүрнээ дэнсэлж суугаа. Ямар шалгуур, ямар хэмжүүрээр хандах нь тухайн сонгогчийн бүрэн эрх. Гэхдээ улс орон, ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн …

  • 5 May

    М.Энхболд VS Х.Баттулга

    Улс төрийн хоёр гол хүчнээс 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорлоо. Энэ удаад МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга нар төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх эрхээ  аваад байна. Тэгвэл энэ хоёр эрхмийн хэн нь хэн бэ. Тэдний боловсрол мэдлэг,  улс төрийн замналыг нь хамтдаа сонирхоё. УИХ-ын дарга, МАН-ын дарга  М.Энхболд Түүний хувьд 1964 оны  долдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. Боловсролын хувьд …

  • 4 May

    Монголын Тэргүүн хатагтай Орос эмэгтэй болох уу

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй МАН, АН өөр өөрсдийн нэр дэвшигчээ сонгосон. МАН-ын зүгээс УИХ-ын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлсэн бол АН-ын зүгээс “Женко”-г нэр дэвшүүлсэн. Тэгвэл Х.Баттулга хэмээх эцэг эхээс заяасан нэрнээсээ илүүтэйгээр “Загалмайлсан эцэг” киноны “Женко” хэмээх мафи компанийн нэрээр олноо танигдсан мань хүн хоёр дахь амьдралаа олон нийтээс ихэд нууцалдаг. Түүний хоёр дахь эхнэр буюу одоогийн эхнэр …

  • 4 May

    Н.Энхбаярын эмзэглэл

    Нэг хэсэг нам жим байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр оффшорчдын эсрэг жагсаалд өөрийн биеэр морилсноос хойш ардын дунд аль болох олон үзэгдэхийг хичээх болжээ. Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам ийнхүү үйл ажиллагаагаа эрчимжүүлэх болсон тэрбээр Үндсэн хуулийг тогтолцоогоор нь өөрчлөх төлөвлөгөөгөө хот хөдөөгүй танилцуулж яваа хэмээн өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн ч далимд нь “Би Үндсэн хуулийн дагуу нэр дэвших эрхтэй, …

  • 4 May

    Хагас жилийн дотор 200 тэрбум төгрөг босгосон АН

    АН-ын “Шонхор”-ууд хүссэн өндрөө авч нисч чадлаа. Тэд тав дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд “Шонхор”-уудын түшиг тулгуур болсон “МоАХ”-ны “эзэн хаан” “Женко” Х.Баттулгыг нэр дэвшүүлэхээр болж байх шиг байна. Түүний Ерөнхийлөгчид нэр дэвших эрх маш өндөр үнээр олдлоо. УИХ-ын сонгуулийн дараачаас шинэчлэгдэнэ хэмээн тунхаглаж намын даргын сунгаагаа орон даяар явуулахад нэр дэвшигчээс 250 сая төгрөгийг дэнчин болгож авсан. Мөн орон нутгийн …