Улс төр

January, 2018

  • 18 January

    Ж.Эрдэнэбатын нэмсэн долоон татвар дампуурлыг зайлуулсан

    Гадаадын хэвлэлийн агентлагууд Монгол улсыг 2017 онд дампуурлаа зарлана гэж бүр 2015 онд бичиж байв.  Ингэж бичсэн хэвлэлийн агентлагийн нэг нь Шинхуа. Одоогоос 3 жилийн өмнө энэ бичиглэлийг манай дотоодын шинжээчид ч хүлээн зөвшөөрч байсан юм. Хувийн хэвшлийн өр 2009 онд 920 сая доллар байснаа 2010 онд ганц жилийн дотор 4.3 дахин нэмэгдэж шууд 4 тэрбум доллар боллоо. Үүний нотолгоо …

  • 18 January

    УИХ-ын дарга Вьетнам Улсыг зорилоо

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Бүгд Найрамдах Вьетнам Улсыг зорилоо. Тэрбээр 2018 оны нэгдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Ханой хотноо болох Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцоно. Түүнчлэн нэгдүгээр сарын 21-23-нд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Нгуен Тхи Ким Нганы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх юм. Монгол Улсын Их Хурлын …

  • 17 January

    БНСУ-ын Засгийн газраас авах 700 сая ам.долларыг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна 

    БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ентэй ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийв. Мөн өдөр хоёр улсын Ерөнхий сайд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов. Талууд “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд зээл авах тухай”, “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн …

  • 16 January

    БНСУ гэрээт ажиллагсдын квотыг нэмэхээр төлөвлөжээ

    БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Жүү хүндэтгэн өглөөний зоог барив. 2017 онд Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ирсэн хүмүүс сайн ажилласан, мөн хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн тоо тодорхой хэмжээнд буурсан тул энэ жилийн квотыг өмнөхөөс нэмэх төлөвлөгөөтэй байна гэдгээ сайд Ким Ён Жүү хэллээ. Цаашид БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн …

  • 16 January

    БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна

    БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхав. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д айлчилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улстай тогтоосон “Иж бүрэн түншлэлийн харилцаа”-г “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрээр Монгол, Солонгос хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, …

  • 16 January

    Донорын тухай хуультай холбоотой санал боловсруулжээ

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.01.16/ хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үеэр хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөний дагуу Ажлын хэсэг хуралдан хуулийн төслүүдийн зарим зүйл заалтыг дахин боловсруулж эцсийн хэлэлцүүлэгт …

  • 15 January

    Ерөнхийлөгч Х.Баттулга Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр МҮЭСТО-нд Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа. Энэ нь Төрийн тэргүүний Монгол Улсын иргэдтэй хийх уулзалтын эхлэл бөгөөд ойрын хугацаанд нийгэм, улс төр, утаа, тэтгэвэр, иргэдийн өр, зээл зэрэг бүхий л асуудлын хүрээнд аймаг, дүүргийн иргэдтэй санал солилцож, уулзалт хийхээр төлөвлөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэн тэргүүнд Чингэлтэй дүүргийн иргэдэд хандан “Амралтын өдөр цаг, заваа зарцуулан …

  • 15 January

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ыг зорилоо

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар өнөөдөр буюу  2018 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийх айлчлалын зорилго нь “гуравдагч хөрш” БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, …

  • 13 January

    Д.Цогтбаатар Монгол Улсыг “хар жагсаалтаас” гаргах асуудлаар ЕХ-ны улсуудад захидал илгээлээ

    Европын Холбооны зөвлөл Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-ад оруулсантай холбогдуулан энэ жагсаалтаас Монгол Улсыг гаргах асуудал дээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар шуурхай ажиллаж, асуудлыг дагнан хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдыг томилоод байгаа билээ. Тэгвэл саяхан сайд Д. Цогтбаатар Европын Холбооны улсуудын Гадаад хэргийн сайд нарт хандан Монгол Улсыг тус жагсаалтаас гаргах үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарласан албан …

  • 13 January

    Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдтэй уулзана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр иргэдтэй уулзана. Төрийн тэргүүн энэ өдөр МҮЭСТО-нд 13:00 цагаас Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, ярилцана. Уулзалтаар, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төр, нийгэм, эдийн засаг, агаарын бохирдол зэрэг олон сэдвээр иргэдийн санал, сэтгэгдлийг чөлөөтэй сонсоно.

  • 12 January

    М.Энхболд Ерөнхий сайд болохгүй гэв

      МЭДЭГДЭЛ Өдөр тутмын “Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “МАН-ынхан нууцаар уулзаж М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр тохирчээ” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Уг нийтлэлд энэ сарын 9-ний орой УИХ-ын дарга М.Энхболдтой УИХ-ын нэр бүхий 10 гишүүн уулзсан, тэдний хамт зарим хувийн компанийн болон АН-ын төлөөлөл байлцсан, тэд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцруулж Та Ерөнхий сайд болох нь зөв гэж ярилцжээ. УИХ-ын дарга …

  • 10 January

    Эрдэнэт үйлдвэрийг хувьцаат компани болгож, хувьцааг иргэн бүрт эзэмшүүлнэ

    “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ. Хувьцаат компани болгох болон хувьцааг нь иргэдэд эзэмшүүлэх талаар санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахыг сайд Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгав. Нийт хувьцааны хэдэн хувийг, ямар хугацаагаар тасалбар болгон ямар нөхцөлөөр иргэдэд эзэмшүүлэх, иргэд хувьцаагаа худалдах, худалдан авахтай …

  • 10 January

    Донорын тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр санал нэгджээ

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн /2018.01.09/ хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Гантулга танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, хариулт авсан. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хүний эд, эрхтний наймаа бий болох …

  • 10 January

    Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлаа эрчимжүүлэхийг үүрэгдлээ

    Төрийн үйл ажиллагааг иргэн төвтэй болгож, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн хэрэглээнд нэвтрүүлэх ажлаа эрчимжүүлэхийг Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо. Бодлогын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж төрийн цахим мэдээлэл солилцооны “Хур” систем ашиглах, тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв. Өнөөдрийн байдлаар Үндэсний дата төв, …

  • 10 January

    Үндэсний уламжлалт цагаан идээгээ тогтмол хэрэглэж хэвшихийг уриаллаа

    УИХ-ын дарга М.Энхболд “Өгөөж-Чихэр боов”, “Үлэмж органик” ХХК, “Сүү” ХК-ийн үйл ажиллагаатай өнөөдөр (2018.01.09) танилцлаа. Хүнсний бүтээгдэхүүний болон үндэсний үйлдвэрлэлийн талаарх төрийн бодлого, хуулийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, уламжлалт цагаан идээний нэр төрөл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл инноваци, дэвшилт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээрх төрийн бодлогод үйлдвэрлэгчдийн саналыг тусгах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулсан юм. Монгол Улсын хүнсний ууган, манлай …