Мэдээ мэдээлэл

November, 2016

  • 12 November

    Зам тээврийн осолд өртөж, хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох өдөр маргааш тохионо

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-аас “Зам тээврийн ослын улмаас хохирогсдын дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг  жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногийн “Ням” гарагт дэлхий нийтээр зохион явуулдаг билээ. Манай улсын хувьд “Зам тээврийн осолд өртөж, хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох өдөр”-ийг зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдийн ар гэр, тэдний дуу хоолойг олог нийтэд …

  • 12 November

    Татвараа төлөөгүй жолоочдыг энэ сарын 20-ны дотор төлбөрөө төлөхийг санууллаа

    Нийслэлийн татварын газраас авто тээврийн хэрэгслийн татвар хураалтын хяналтын үзлэг, шалгалтыг Замын цагдаагийн албатай хамтран 2016 оны 11 дүгээр сарын 07-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Албан татвар, төлбөрөө тогтоосон хугацаанд хууль, журмын дагуу төлөөгүй, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татварт хамруулах зорилготой юм. Тиймээс албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээдүүд 2016 оны …

  • 12 November

    УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын ХХААХҮ-ийн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо

    Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы /2016.11.11 Баасан гараг/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагваас Мал аж ахуйн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, биологийн онцгой шинж бүхий монгол малын ашиг шимийг бүрэн ашиглах чиглэлээр цаашид баримтлах бодлого, дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн арга хэмжээ болон төр, засгийн газар, салбарын түвшинд ямар бодлого шийдвэр, дэмжлэг шаардлагатай байгаа талаар …

  • 12 November

    Өнөөдөр 12-14 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

    Их британийн элчин сайдын яамнаас зохион явуулж буй “INSPIREME FESTIVAL” соёлын өдөрлөгийн хүрээнд  өнөөдөр 12-14 цагийн хооронд Bentley, Land rover, Mini cooper загварын автомашинуудын цуваа Сүхбаатарын талбайгаас Гандантэгчилэн хийд, Баруун 4 зам, Бөхийн өргөө, Е-mart худалдааны төв, Сүхбаатарын талбай, Шангрила төв маршрутаар явах тул тухайн замуудад түр хугацаагаар хөдөлгөөний хязгаарлалт хийхийг мэдэгдэж байна гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.

  • 12 November

    Гандан орчмын дахин төлөвлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс “Гандангийн хөгжилд залуусын оролцоо” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, иргэдтэй санал бодлоо солилцлоо. Хэлэлцүүлгээр Гандан орчмын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, орчин нөхцлийг сайжруулах талаар Засаг даргын Тамгын газраас авч хэрэгжүүлж буй бодлого, түүнтэй холбоотой төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, төлөвлөгөөний талаар түлхүү ярилцав. Нийслэлийн Засаг дарга …

  • 12 November

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст, 13-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар хүчтэй салхитай байхыг анхааруулж байна. 2016 оны 11 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн баруун хэсэгт үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. …

  • 12 November

    Үс засуулбал жаргал ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 12. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 13. Санчир гараг. Дэлгэрүүлэгч одтой, зургаан цагаан мэнгэтэй, шар нохой өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал:  Төмөр Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 17 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь …

  • 11 November

    Ам.долларын ханш 220 төгрөгөөр огцом буурлаа

    Монголбанк өчигдрөөс эхлэн бий болсон ханшийн огцом хөдөлгөөний эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахаа мэдэгдээд буй. Энэ хүрээнд өнөөдөр гадаад валютын ээлжит бус дуудлага худалдаа зохион байгуулж, валютын захад 72.4 сая ам.доллар, 73 сая юань тус тус нийлүүлээд байна. Тэгвэл дуудлага худалдаа зохион байгуулснаас хойш ам.долларын ханш огцом буурч эхэллээ. Тодруулбал, 14:30 цагийн үед “Найман шарга”-ын ченжүүд нэг ам.долларыг 2720 төгрөгөөр …

  • 11 November

    Ам.долларын ханш өдрийн дотор 100 гаруй төгрөгөөр нэмэгдсэн нь хэний “гавьяа” вэ?

    Валют арилжааны Найман шарга, Ард зах дээр ам.долларын ханш огцом өсөөд байна. 2016 оны арваннэгдүгээр сарын 10-ны өглөө буюу өнөөдөр 11:00 цагийн байдлаар 2,476 төгрөг байсан валютын ханш 17:00 цагийн орчимд 2,590 төгрөгт хүрч даруй 114 төгрөгөөр өсжээ. Үүнээс болж томоохон арилжааны банкууд ам.доллар зарахаа түр зогсоогоод байна. Энэ хэний “гавъяа” вэ? Ам.долларын ханш өсөх шалтгаан нь эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт …

  • 11 November

    Тамхины хяналтын суурь конвенцид нэгдсэн орнуудын чуулга уулзалт Энэтхэг улсад болж байна

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Тамхины хяналтын суурь конвенцид нэгдэн орсон орнуудын 7-р чуулга уулзалт Энэтхэг улсын шинэ дэли хотод зохион байгуулагдаж байна. Уг чуулганд эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Цэцэгсайхан, ЭМЯ-ны халдварт бус өвчний сэргийлэлт, хяналт хариуцсан мэргэжилтэн Д.Байгалмаа нар оролцож байна. Тус чуулганд гишүүн 180 орны 1300 гаруй төлөөлөгчид, тамхины хяналтын асуудлаар үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон засгийн газар …

  • 11 November

    Н.Энхболд Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүнтэй уулзав

    УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр /2016.11.11/ Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Улсын Их Хурал шинээр бүрэлдэж, олон шинэ, залуу гишүүд орж ирсэн. Үүнийг дагаад шинэ туслах, зөвлөхүүд олноороо ажиллаж байна. Эдгээр хүмүүсийг дадлагажуулж, сургаж өгөх тал дээр танай сангийн хөтөлбөрийн хүрээнд …

  • 11 November

    Чингэлтэй дүүргийн 12 хорооны иргэд ЭМ-ийн үзлэгт хамрагдав

    Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх сүрьеэгийн эсрэг Солонгос Монголын хамтын ажиллагаа” төслийн  хүрээнд тус дүүргийн сонгогдсон хороодын 11900 иргэнийг сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтэд хамруулахаас 2016 оны 3 сараас эхлэн өнөөдрийг хүртэл  Чингэлтэй дүүргийн 11,12,16,17,18,19 хороодын нийт 5851  хүнийг үзлэгт хамруулаад байна. Одоогоор уг төслийн Явуулын үзлэгийн баг 12-р хороо,  “Шижэд дүг” Өрхийн эрүүл мэндийн …

  • 11 November

    Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, БНХАУ-ын “Лонгволт Энержи” компанийн Монгол дахь Албан ёсны төлөөлөгч “Их цамхаг хүрээ” ХХК-ийн ерөнхий захирал Б.Цолмон нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ дүүргийн “Ёслол хүндэтгэлийн танхим”-д 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр боллоо. Санамж бичиг байгуулсаны дараа дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат  хэлсэн үгэндээ “Чингэлтэй  дүүргийн нутаг дэвсгэрт нарны эрчим …

  • 11 November

    Агаарын бохирдлыг бууруулахад шинэ технологи, инноваци нэвтрүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон холбогдох албаны хүмүүс Улаанбаатар хотын агаарын бохирдлын өнөөгийн байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын агаарын бохирдол дэлхийн дунджаас 5-6 дахин их байгаа юм. Нийслэлийн гэр хорооллын 198 мянган өрх жилд 1 сая тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд агаарын бохирдлын 80 хувийг …

  • 11 November

    Их Британийн Хөдөлмөрийн намын төлөөлөгчийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын дарга, МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр (2016.11.11) Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Нийтийн танхимын гишүүн,  Хөдөлмөрийн намын гадаад бодлогын хорооны гишүүн Жон Гроганыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд хоёр намын хамтын ажиллагаанд ноён  Жон Гроган ихээхэн хувь нэмэр оруулж буйг онцлоод УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн дүн, Монгол орны эдийн засгийн өнөөгийн …