Мэдээ мэдээлэл

July, 2025

  • 3 July

    “Хүннү Эйр” Улаанбаатар–Эрээн чиглэлийн нислэгийг 7-р сарын 10-ноос өдөр бүр эхлүүлнэ

    Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ. Хоёр орны худалдаа, аялал жуулчлалын чухал зангилаа гэгддэг Эрээн хот руу хийх энэхүү нислэгийн нэг талын тийзний үнэ 325000-өөс (Эрээнээс Улаанбаатар чиглэлд 345 000-өөс) эхлэх ба зөвшөөрөгдөх тээшний хэмжээ 20 кг, гар тээш 5 кг байх юм. Эрээн …

  • 3 July

    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай Онцгой байдлын албаны  тусгай зориулалтын багаж хэрэгсэл, холбоо мэдээллийн техник тоног төхөөрөмж, туулах чадвар сайтай автомашин, гал түймрийн шалтгаан нөхцөл тогтоох шинжилгээний багажийн иж бүрдэл болон гал түймрийг унтраахад орон нутгаас зарцуулсан шатахуун, хоол хүнсний зардлыг шийдвэрлэхэд Засгийн газрын нөөц сангаас 6,7 тэрбум …

  • 3 July

    Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана

    Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран 24 дэх жилдээ “ТОП-100” ААН-ийг тодруулан өргөмжиллөө. Ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийлэв.          Монгол Улсын эдийн засаг  өнгөрсөн онд 4.9 хувиар өсөж, ДНБ-ий хэмжээ 80 их наяд төгрөгт хүрчээ. Аж ахуйн нэгжүүдийн  борлуулалтын орлого эдийн …

  • 3 July

    Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

    Төрийн албан хаагчдын үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна. Тус чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, үг хэллээ. Тэрбээр, төрт ёсны түүх хоёр мянганы тэртээгээс нааш Их Монголын Эзэнт гүрнээр өртөөлөн, Богд хаант Монгол Улс, Ардын засаг, Ардчилсан төрийн түүхийг бүтээсэн он жилүүдийн товчоонд нэгэн цоо шинэ хуудас бичигдсэн нь өдгөөгөөс гурван арваны тэртээ Монгол Улс Төрийн албаны …

  • 3 July

    Шинээр төрсөн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ E-Mongolia-аар илгээгээрэй

    Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын хэмжээнд 2024 онд 57.3 мянган эх амаржсан байна. Шинээр төрсөн хүүхдийг 30 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагын улсын бүртгэгчид хандан бүртгүүлдэг байсан бол 2021 оны 11 дүгээр сараас эхлэн шинээр мэндэлсэн хүүхдийг цахимаар бүртгэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар E-Mongolia системд 767 иргэн шинээр мэндэлсэн хүүхдээ цахимаар бүртгүүлэх хүсэлт гарган амжилттай бүртгүүлжээ. Шинээр төрсөн хүүхдийг төрсний бүртгэлд цахимаар бүртгүүлэх заавар: Та …

  • 3 July

    О.Номинчимэг: Хуулиас гадуур, хуулиас давсан, хүний эрхийг зөрчсөн дүрэм журам гаргахгүй байх суурь хууль эрх зүйн орчныг бий болголоо

    Улсын Их Хурлын гишүүн, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа. –Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа. Энэ хуулийн онцлох зохицуулалт нь юу вэ? -Хууль тогтоомжийн тухай хуульд үндсэн гурван өөрчлөлтийг оруулсан юм. Нэгдүгээрт, бид хүн төвтэй хууль бүтээхийг зорьж байна. Манай улсын эрх зүйн …

  • 3 July

    Зам засварын талаарх мэдээг E-Mongolia аппликейшний мэдэгдэл хэсгээс хүлээн аваарай

    Нийслэлийн хэмжээнд авто замын засвар, шинэчлэлийн ажил эрчимтэй үргэлжилж байгаа тул зарим замыг хэсэгчлэн, тодорхой хугацаагаар хааж байгаа билээ. Гэвч иргэд урьдчилсан мэдээлэлгүйгээр тухайн замаар зорчихыг оролдсоноос үүдэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх, түгжрэл үүсэх нөхцөл байнга бүрдэж байна. Иймээс зам хаах, шинэчлэх ажлын талаарх өдөр тутмын мэдээллийг E-Mongolia аппликейшний мэдэгдэл хэсгээр дамжуулан иргэдэд шуурхай хүргэж эхэллээ. Иргэд системд бүртгэлтэй байхад …

  • 3 July

    “Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам, Улсын хүүхэд залуучуудын театр, Монголын Аялал жуулчлалын холбоо болон “Монгол костюмс” төв хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг 19 дэх удаагаа зохион байгуулах гэж байна.  Тус наадам энэ сарын 8-ны өдрийн 11 цагт Д.Сүхбаатарын талбайд болно. Наадмын үеэр: –    Шилдэг дүүрэг –    Шилдэг аж ахуйн …

  • 3 July

    “Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-ний өдөр болно

    Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна. Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн …

  • 3 July

    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа

    Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдаж байгаа асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга нараас ирүүлсэн санал, хүсэлтийг хэлэлцэж Засгийн газрын тогтоол батлан гаргалаа. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус хурлын үеэр төрийн бүх шатанд ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг өндөржүүлж, төсвийн хэмнэлтийг салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, Засгийн газрын танхимын зарчмыг хатуу мөрдөн, нэгдмэл байр суурьтай …

  • 2 July

    Засгийн газрын агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн чиг үүрэг, бүтэц, орон тоог цөөлнө

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долдугаар сарын 2-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Засгийн газраас дэвшүүлсэн төрийн өмчит компаниудын бүтцийг оновчтой тогтоож засаглалыг сайжруулах зорилтын хүрээнд эрчим хүчний салбарын тасралтгүй, аюулгүй, найдвартай ажиллагааг хангуулах, салбарын төрийн өмчит компаниудын зардлыг бууруулах, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах замаар үр ашгийг дээшлүүлэх зорилгоор …

  • 2 July

    НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид “Хүүхэд хамгаалал”-ын чиглэлээр НОБГ, НЦУГ-тай хамтран ажиллана

    Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Сэмжидмаа, Б.Мягмар нарын санаачилгаар амралт, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг ахуйн осол гэмтлээс сэргийлэх, эцэг, эх асран хамгаалагчдыг зөвлөмж, мэдээллээр хангах, зам тээврийн осол, хэрэг зөрчилд холбогдох эрсдэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран “Хүүхэд хамгааллын”  нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд энэ сарын 01-ний өдөр НЦУГ-ын хурлын …

  • 2 July

    Хотын дарга Х.Нямбаатар сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчдад орон сууцны батламж гардуулав

    Монгол Улсад анх удаа зохион байгуулсан 3×3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Үндэсний шигшээ багийн тамирчид мөнгөн медалийг эх орондоо авчирсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан, Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Нямжавын Нандинхүсэл нарт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар орон сууцны батламж гардуулан өглөө. Улаанбаатар хотод болсон 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга …

  • 2 July

    Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад ЗГ-ын мөнгөн шагналын батламж гардуулав

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2025 оны 6 дугаар сарын 23-29-ний өдрүүдэд “FIBA 3×3 World Cup 2025” 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг 7 өдрийн турш гайхалтай уран тоглолтыг үзүүлж, бахархам түүхэн амжилт бүтээж, мөнгөн медалийн эзэд болсон билээ. Энэхүү түүхэн амжилтыг төр засгаас өндрөөр үнэлж 2025 оны …

  • 2 July

    3×3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 3×3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмнээ эв нэгдэлд хөтөлж, эх орноо олон улсад сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулж, түүхэн амжилт гаргасан тул Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгож байгаагаа онцлоод 2028 оны олимпод өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа …