Уул уурхай

December, 2022

  • 8 December

    Эрдэнэс Тавантолгой ХК 1052 тээврийн хэрэгслээр 108,123 тонн нүүрс гаргаж түүхэн дээд амжилт үзүүллээ

    Эрдэнэс Тавантолгой ХК-д Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилогдон компанийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, ачилт борлуулалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. 2022.12.07-ны өдрийн 00:00-24:00 цагийн хооронд уурхайгаас 1052 тээврийн хэрэгслээр 108,123 тонн нүүрс тээвэрлэлээ. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсан цагаас хойших нэг өдөрт нүүрс ачиж гаргасан  хамгийн өндөр  түүхэн дээд үзүүлэлт юм. 

  • 5 December

    “Загийн усны хоолой”-н төслийн ажил 69.7 хувийн гүйцэтгэлтэй байна

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат компанийн удирдлагуудын хамтаар Цогтцэций дэх салбарт ажиллаж байна. Энэ үеэр Цогтцэций сумын нутагт байрлах “Загийн усны хоолой”-н төслийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, гүйцэтгэгч байгууллагын төлөөллүүдтэй санал солилцлоо.  Уул уурхайн үйлдвэрлэл хурдацтай өсч, эдийн засгийн гол суурь болж байгаатай холбогдуулан Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэн баригдах Нүүрс баяжуулах үйлдвэрт шаардлагатай усны хэрэгцээг эхний ээлжинд …

  • 1 December

    Ж.Ганбат: “Эрдэнэс тавантолгой” ХК 152 сая ам.долларын өр барагдуулж, экспортыг хоёр дахин нэмэгдүүлсэн

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр /2022.12.01/ Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.  Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш 341,5 сая долларын үнийн дүн бүхий 3,7 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс зөвхөн 11 дүгээр сард 205,5 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 2,3 сая тонн …

November, 2022

  • 4 November

    Эрдэнэс Тавантолгой-Цагаан хад чиглэлийн авто тээврийн түгжрэлийг бүрэн арилгалаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат   энэ оны эцэс гэхэд 500 сая ам.долларын орлого төвлөрүүлэх төлөвлөгөө гарган ажлаа эхлүүлээд байна. Төлөвлөгөөний дагуу Тавантолгойн уурхайгаас Цагаанхад чиглэлд ачилт хийх тээврийн хэрэгслүүдийн тоог нэмэгдүүлэн, хоногт 360 тээврийн хэрэгсэл гарах квоттой байсныг 650 гаруй болгож Гашуунсухайтын авто замд үүсээд байсан тээврийн хэрэгслийн …

October, 2022

  • 5 October

    3000 уурхайчин 30000 мод тарилаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК Үндэсний Мод тарих өдрийн хүрээнд “3000 уурхайчин 30000 мод” өдөрлөг зохион байгуулж, гэрээт болон туслан гүйцэтгэгч компанийн ажиллагсад, уурхайчидтай хамтран Өмнөговь аймгийн Цогтцэций суманд уурхайн бүс нутаг болон төлөвлөсөн хэсгүүдэд 30000 мод тарьлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэн 180 сая мод тарихаар төлөвлөн ажиллаж байна.

September, 2022

  • 19 September

    Цанхи хотхонд хог хаягдлыг шахаж, жижиглэн савлах төхөөрөмж ажиллуулж эхэллээ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Захиргаа бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газар санаачилснаар хог хаягдлыг шахаж, жижиглэн савлах /преслэх/ зориулалтай төхөөрөмжийг 2022 оны 9 дүгээр сараас “Цанхи” хотхонд ашиглаж эхэллээ. Цаас, хуванцар, даавуу зэрэг зөөлөн эд зүйл шахаж преслэх зориулалттай уг төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр хогийг ангилан ялгаруулж дахин боловсруулах эхний алхам болж байна. Шил, лааз, лонх, ундааны төрөл бүрийн сав, гялгар уут …

August, 2022

  • 1 August

    Алтны экспорт 2,4 дахин, чулуун нүүрсний экспорт 2,3 дахин, зэсийн экспорт 21 хувиар өсөв

    2022 оны эхний 6 сарын байдлаар 2,350.0 сая ам.долларын 8,081.4 мян.тн чулуун нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 1,332.9 сая ам.доллар буюу 2.3 дахин өссөн бол биет хэмжээгээр 1,206.2 мян.тн буюу 13.0 хувиар буурчээ. Мөн 1,590.7 сая ам.долларын 747.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 277.8 сая ам.доллар буюу 21.2 хувиар, биет …

May, 2022

  • 18 May

    Хүний нөөцийн бодлого

     Төмөр замын шинэ төслүүдэд шаардлагатай хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлж, төмөр замын мэргэжлийн их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутнуудын онолын мэдлэгийг баталгаажуулах, тасралтгүй хөгжүүлэн, чадварлаг, бүтээлч, тогтвор суурьшилтай хүний нөөцийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

April, 2022

February, 2022

  • 24 February

    “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлнэ

    Коронавируст халдварын улмаас эдийн засагт үүссэн хүндрэлийг хохирол багатай даван туулах, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар 2020 онд А/102, А-177 тоот хамтарсан тушаал гаргаж, “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журмыг шинэчилсэн. Журмын хэрэгжилтийн хүрээнд 2021 онд 17 аж ахуйн нэгжид 333 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд компаниуд …

December, 2021

  • 6 December

    О.Батнайрамдал: Үндэсний баялгийн сангийн хуультай болсноор мега төслүүд урагшлах эрх зүйн орчин бүрдэнэ

    УУХҮЯ-ны дэд сайд О.Батнайрамдалтай Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийн талаар ярилцлаа. -Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Хуулийн төслийн үзэл баримтлал юу вэ? -Монгол Улсын Үндсэн хууль, “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг баримт бичигт байгалийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн сангаар …

September, 2021

  • 24 September

    Сүүлийн хоёр хоногт нүүрс тээврийн 660 автомашин хил нэвтэрчээ

    Хилээр нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байна. 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор нүүрс тээврийн 345 машин, 23-ны өдөр дээрх боомтоор 315 машин тус тус хил нэвтэрчээ. Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ-аас нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах ажлыг шуурхай хэрэгжүүлсний …

  • 22 September

    43,440 тонн шатахуун худалдан авах захиалга өгч, 724 вагонцистерны төмөр замын захиалгын дугаарыг баталгаажуулжээ

    ОХУ-ын Роснефть компани есдүгээр сард Монгол Улсад нийлүүлэх Аи-92 автобензиний захиалгыг 70 гаруй хувиар бууруулсантай холбогдуулан хэрэглээнд үүсч буй зөрүүг бусад эх үүсвэрээс хангах, хангамжийн тогтвортой байдлыг хадгалах чиглэлээр УУХҮЯ-ны зүгээс холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” ХХК-ийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 43,440 тонн шатахуун худалдан авах захиалга өгч, 724 вагонцистерны төмөр замын …

  • 16 September

    “Mongolia minng 2021” олон улсын уул уурхайн үзэсгэлэн болно

    Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2 жил хойшлоод байсан “Mongolia mining” арга хэмжээ энэ сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2011 оноос хойш зохион байгуулагдаж буй 10 дахь удаагийн “Mongolia mining” үзэсгэлэнг жил бүр дэмжин хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ жил “Эрдэс баялгийн салбар эдийн засгийн сэргэлтийн суурь” (Minerаl sector, the foundation of economic …

August, 2021

  • 3 August

    Г.Ёндон:Шатахууны үнийг тогтвортой байлгах, нөөцийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна

    Шатахууны үнийн асуудлаар өнөөдөр Төрийн ордонд уулзалт болж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нарын албаны хүмүүс мөн Петровис, Петрожамп, Тодпетролиум, МТ, Шунхлай зэрэг нефть импортлогч компанийн удирдлага оролцож, хэвлэл мэдээллийнхэн сонирхсон асуултдаа хариулт авлаа. 2020 оны дөрөвдүгээр сард 19.5 ам.долларт хүрч байсан газрын тосны үнэ он гарсаар тасралтгүй өсөж өнөөдөр 73 ам.долларт хүрч, 3.5 дахин өссөн. …