Уул уурхай

January, 2024

  • 5 January

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн сул коксжих нүүрс биржээр арилжааллаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц буюу 128 мянган тонн сул коксжих (хийн нүүрс) нүүрс арилжлаа. Арилжаанд 2 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 86.4 ам.доллароос эхлэн дуудаж 98.9 ам.долларт хэлцэл хийгдэв. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны анхны арилжаагаа амжилттай хийж, 12.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 128 мянган …

November, 2023

  • 29 November

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад авч, зургаан сарын хугацаагаар дахин онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргалаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дахин үргэлжлүүлэн компанийн үйл ажиллагааг жигдрүүлж, цаашид хэвийн, тогтвортой ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, нүүрсийг биржээр дамжуулан худалдах үйл ажиллагааг тогтворжуулан улс орны эдийн засгийг эрчимжүүлэх …

  • 21 November

    “Эрдэнэс Тавантолгой” ХК мэдэгдэл гаргав

    Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан мэдэгдэл гаргах нь:  Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулсан.  Бүрэн эрхт төлөөлөгч нь, компанид үүсээд байсан зөрчил дутагдлыг таслан зогсоох зорилгоор эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж сахилгын зөрчил …

  • 16 November

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц буюу 160 мянган тонн коксжих нүүрс арилжлаа. Арилжаанд хоёр худалдан авагч оролцсон бөгөөд тонн тутмыг 138 ам.доллароос эхлэн дуудаж, 140 ам.долларт хэлцэл хийгдлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК  нь энэ оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн нийт 59 удаагийн арилжаагаар 1,001.6 сая ам.долларын үнэлгээ бүхий 8 …

  • 8 November

    Дарханы төмөрлөгийн үйлдвэр 3-р улиралд 23,5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

    Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр нь жилдээ 100000 тонн ган цувимал бүтээгдэхүүн, 2,5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлдэг юм. Концесс эзэмшигчдээс төр өмчөө эргүүлэн авснаас хойших хугацаанд буюу 2022 оны 4-р сараас 2023 оны 10-р сар хүртэлх хугацаанд ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ 47 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 43 мянган тонныг борлуулаад байна. Уул уурхайн үйлдвэрлэлээрээ …

  • 8 November

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайгаас ачсан нүүрсний хэмжээ 24 сая тонн хүрлээ

    2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн уухайгаас ачсан нүүрсний хэмжээ 24 сая тоннд хүрлээ. 2023 оны төгсгөлд 30 сая тонн нүүрс экспортлох зорилт дэвшүүлэн уулын ажлын төлөвлөгөө боловсруулж, борлуулалтыг нэмэгдүүлэн ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 57 биржийн цахим арилжаа зохион байгуулж, 955.1 сая …

September, 2023

  • 13 September

    “Эрдэнэс Тавантолгой” ХК Чалко компаниас авсан урьдчилгаа төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2021 оны 4 сараас 2022 оны 05 сарын хооронд БНХАУ-ын Чалко компаниас нүүрсээр төлөх нөхцөлтэйгөөр 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан. Компанид онцгой дэглэм тогтоох үед дээрх урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 275.1 сая ам.доллар байсан. Онцгой дэглэм тогтоож, засаглалыг сайжруулан, олборлолт, борлуулалтын хэмжээг нэмэгдүүлснээр БНХАУ-ын Чалко компаниас авсан 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг хүүгийн хамт 2023 оны 09 …

  • 7 September

    “Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн хугацаанд 22.8 сая тонн нүүрс борлууллаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний олборлолтыг 2.8 дахин, экспортыг 2.3 дахин, борлуулалтыг 3.7 дахин нэмэгдүүлж 2.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан. Компани үүсгэн байгуулагдсанаас хойш жилд хамгийн ихдээ 15.5 сая тонн нүүрс борлуулж байсан бол онцгой дэглэм тогтоосон хугацаанд /2022.10.26-2023.08.31/47 хувиар нэмэгдүүлэн 22.8 сая тоннд хүргэлээ.  

August, 2023

  • 17 August

    “Эрдэнэс Тавантолгой” ХК Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвд НЭГ ТЭРБУМ төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө

    “Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвд НЭГ ТЭРБУМ төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж олгох батламжийг өнгөрсөн тавдугаар сард сумын болон эмнэлгийн удирдлагуудад гардуулсан. Үүний дагуу сумын эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг  хүлээлгэн өглөө. Эрүүл мэндийн үйлчилгээ эрхлэхэд нэн шаардлагатай хүлээн авах, яаралтай тусламж, мэс засал, дүрс оношилгоо, лаборатори, сэргээн засах, шүдний кабинет, эмийн сан, угаалга ариутгал, эмгэг …

  • 2 August

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны эхний 7 сарын байдлаар 14.4 сая тонн нүүрс борлуулав

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны 10 дугаар сард онцгой дэглэм тогтоосноос хойш компаний борлуулалт 4.1 дахин, нүүрс тээвэр 3.9 дахин, экспорт 2 дахин, олборлолт 2.7 дахин нэмэгджээ. Өнгөрсөн 2022 онд 11.5 сая тонн нүүрс экспортолж, 1.1 тэрбум ам.долларын борлуулалттай ажилласан. Тэгвэл 2023 оны  07 сарын 31-ний өдрийн байдлаар 14.4 сая тонн нүүрс экспортолж, 1.4 тэрбум ам.долларын борлуулалт хийн, 2022 оны …

June, 2023

  • 19 June

    Баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад орсноор нүүрсний үнэ 30-40 хувиар нэмэгдэх боломжтой

    Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллаж, Бортээгийн хуурай баяжуулах болон Нүүрс баяжуулах үйлдвэр, Нүүрс ачих логистикийн төв, Загийн усны хоолойн төсөл зэрэг төслийн явцтай танилцлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д нүүрс баяжуулах хоёр үйлдвэр барьж байна. Жилд 10 сая тоннын хүчин чадалтай нойтон аргаар нүүрс угаах үйлдвэрийн гүйцэтгэл 40 орчим  хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа бөгөөд …

  • 19 June

    “Эрдэнэс Тавантолгой” компаниас Цогтцэций суманд хог хаягдлын машин хүлээлгэн өглөө

    Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 9 мянга гаруй иргэн амьдарч, ажлын шаардлагаар байнгын бус 30 мянган хүн оршин сууж зорчдог тухай судалгаа байна. Хүн амын төвлөрөл, автомашины хөдөлгөөнийг дагасан хог хаягдал тус бүс нутагт ихсэж, үүний уршгаар эрүүл мэнд, агаар орчны бохирдол тулгамдсан асуудал болсныг сумын удирдлагууд учирлах болсон. Энэ асуудлыг шийдвэрлэх саналын хүрээнд “ЭТТ” ХК-иас эхний ээлжинд Цогтцэций суманд 200 …

  • 14 June

    Нүүрсний экспорт хэвийн үргэлжилж байна

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 6 сарын 13-ны байдлаар 11.5 сая.тн нүүрс борлуулж, 1.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллалаа. Өнгөрсөн онд бүтэн жилийн гүйцэтгэлээр 11.4 сая.тн нүүрс борлуулж байсан бол энэ оны 6 сарын 13-ны байдлаар 11.5 сая.тн нүүрс борлуулсан нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр гүйцэтгэл боллоо. “Эрдэнэс Тавантолгой” ХК  нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр арилжаалах ажлыг амжилттай зохион байгуулж …

  • 9 June

    Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өр төлбөрийг нэг их наяд төгрөгөөр бууруулсан

    Нүүрсний зах зээлийн нөхцөл байдал, борлуулалтын мэдээлэл, төсөвт төвлөрүүлсэн татвар, хураамж, цаг үеийн асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат болон компанийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. НҮҮРС ЭКСПОРТЫН 42.9 ХУВИЙГ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЭЗЭЛЖ БАЙНА  Улсын хэмжээнд 2023 оны эхний 5 сарын байдлаар 23.1 сая.тн нүүрс экспортолсны 42.9 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспорт эзэлж байна. Оны эхний 5 …

  • 2 June

    Нүүрсний цахим арилжааны 70 орчим хувийг ЭТТ ХК-ийн борлуулалт эзэлж байна

    Монгол Улсын Засгийн газрын 2022 оны  466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсны дагуу Эрдэнэс Тавантолгой ХК, Монголын хөрөнгийн бирж хамтран анхны цахим арилжааг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулсан. Монголын хөрөнгийн бирж 2023 оны эхний 5 сарын байдлаар хугацаанд нийт 1,542,400 тонн нүүрс борлуулсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК хамгийн олон буюу 1,024 …