Хууль эрх зүй

May, 2013

  • 31 May

    Лениний музейн шүүх хурал 3 дахь удаагаа хойшлогдлоо

     Өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд Лениний музейн өмчлөлтэй холбоотой шүүх хурал болох байсан ч дахин хойшлогджээ. Ийнхүү хэрэгтэй холбоотой шүүх хурал гурав дахь удаага хойшлогдож байна. Тодруулбал, Хариуцагч тал болох МАН-аас шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан тул хойшилж ирэх 6-р сарын долооны өдрийн 14:00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд болохоор боллоо.Одоогоор уг хэрэгт 26 хүнийг гэрчээр байцааж байгаа юм. Л.Бадрах.ugluu.mn

  • 31 May

    Явган зорчигчийг няцартал нь дайрсан жолоочийг хайж байна

     Осол гарчихаад ослын газрыг хаяж зугтсан хэрэг дахин гарлаа. Хүй долоон худгийн замд энэ сарын 14-15-нд шилжих шөнө хурдтай давхиж байсан жолооч явган зорчигчийг дайрч хөнөөсөн хэрэг гарчээ. Хүн танихын аргагүй болтлоо няцарсан хохирогчийн хувьд одоо болтол хэн болох нь тогтоогдоогүй байна. Хэргийн газарт ажилласан шинжээчдийн дүгнэлтээр хохирогчийг дайрсан автомашин жийп байх магадлалтай бөгөөд цагт 160-180 км хурдтай явсан гэсэн …

  • 30 May

    Тэрбумаар нь завшсан”МИАТ”-ийн захирлуудыг ирэх даваа гаригт шүүнэ

     Монголын иргэний агаарын тээврийн захирлаар ажиллаж байсан эрхэмүүд “Дайны эрсдэлийн даатгал” нэрийдлээр их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдаад байгаа. МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группийн захирал асан Ч.Суурьтогтох, “Транс трейд Би Би Эс Би” ББСБ-ын захирал Н.Гантөмөр, “Голомт” банкны “Солонго” салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарт …

  • 29 May

    Баавар сар гаруй хугацаатай хоригдох боллоо

     Өнөө өглөө Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлсэн “Монголын хип хоп холбоо”-ны тэргүүн  Ш.Батбаяр буюу Баавар, Т.Алтай, Г.Адьяасүрэн нарт холбогдох хар тамхины хэргийн шүүх хурал өндөрлөжээ. Шүүхээс тэдэнд Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5, -т зааснаар хар тамхи, зөөвөрлөсөн худалдаалахыг завдсан хэмээн буруутгаж  Т.Алтайд долоон жил, Ш.Батбаяр, Г.Адьяасүрэн нарт гурван сарын хугацаанд баривчлах ял оноосон аж. Гэхдээ эл баривчлах шийдвэрт Бааварын өмнө нь цагдан …

  • 29 May

    Бааварын шүүх хуралд хэвлэлийнхэнийг оруулахгүй байхыг хүсчээ

     Яг одоо Чингэлтэй дүүргийн шүүх дээр Ш.Батбаяр буюу Бааварт холбогдох хэргийн шүүх хурал эхлэх гэж байна. Ш.Батбаяр болон Т.Алтай, Г.Адьяасүрэн  нарыг Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5, -т зааснаар хар тамхи, зөөвөрлөсөн худалдаасан хэрэгт буруутгаж байгаа билээ. Тус шүүх хурал хэдий нээлттэй хэмээн зарлагдсан ч Бааварын ар гэрийнхэн “хэвлэл мэдээллийнхэнийг оруулахгүй байхыг хүссэн” байна. Дашрамд дурьдахад, Ш.Батбаярын өмгөөлөгч Л.Баттогтох өмнө нь “Бааварыг …

  • 29 May

    Элчин сайд Б.Даваадорж эхнэрээ Берлин дэх “МИАТ”-ийн салбарт 3500 еврогийн цалинтай ажиллуулдаг

     ХБНГУ-д суугаа Онц бө­гөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадоржтой хол­боотой асууд­­лыг бид өмнөх дугаартаа мэдээл­сэн. Уг мэдээлэлд Герман улсын хуульд зааснаар 50 мянгаас дээш ам.долларын гүйлгээ хийгдвэл шалгадаг. Гэтэл манай улсаас Герман улсад Элчин сайдаар сууж буй Б.Даваадоржийн дансанд 201 мянган евро та­ван удаагийн үйлдлээр ор­сон тул тус улсын хууль хя­налтынхныг эл үйлд­лийг шалгахад хүргэсэн хэмээн дурдсан. Б.Даваадорж гэж хэн …

  • 28 May

    Б.Цогтгэрэлийг шүүнэ

     МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад буй юм. Уг гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд энэ сарын 29-нд хэлэлцэхээр болжээ. Чингэлтэй дүүргийн шүүхээс түүнийг бусдын нэр төрд халдсан хэмээн 20 гаруй сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм. Харин тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, ийнхүү гомдол гаргаад байсан юм. Түүнийг …

  • 28 May

    Баавар нарыг маргааш шүүнэ

     “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар нарын дөрвөн хүнд холбогдох  хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан хэргийг  шүүх хурал маргааш 08:30 цагт Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болохоор товлогджээ.  Ш.Батбаяр, Т.Алтай, Г.Адьяасүрэн  нарыг Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5, -т зааснаар хар тамхи, зөөвөрлөсөн худалдаасан хэрэгт буруутгаж юм. Дээрх шүүх  хурал өнгөрсөн гуравдугаар сард болохоор товлогдсон ч  түр саатуулагдаад байсан “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар …

  • 28 May

    Дарханд гарсан аймшигт аллагын ганц гэрч нас баржээ

     Өнгөрсөн бямба гаригт Дархан-Уул аймагт нэг гэр бүлийн гурван хүний амийг хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан билээ. Тэгвэл эл хэргийн ганц гэрч болох 58 настай О өчигдөр орой эмнэлэгт нас барсан гэнэ. Учир нь хэргийн газарт цагдаа нар үзлэг хийж талийгаачийг амьсгаатай байгааг мэдээд яаралтай тусламж үзүүлэн, эмнэлэгт хүргэж, улмаар эмч нар түүнд хагалгаа хийгээд байсан аж. Харамсалтай нь хохирогч …

  • 28 May

    Багануур дүүрэгт “Тамхины хяналтын тухай” хуулийн хэрэгжилтийг шалгалаа

     Багануур дүүргийн худалдаа үйлчилгээний цэг салбаруудад “Тамхины хяналтын тухай” хууль хэрхэн хэрэгжиж буйг хянах зорилгоор сургуулиас 500 метр доторх байршилд худалдаа үйлчилгээ эрхлэн  явуулж байгаа цэг салбарууд шалгалт хийлээ. Шалгалтыг дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу энэ сарын 23-ны өдрийн 20-22 цагийн хооронд ТХҮХ-ийн  Худалдааны  салбарын асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Энхтунгалаг, Цагдаагийн хэлтсийн хэв журмын ахлах байцаагч, ахмад С.Бат-Эрдэнэ, Хүнсний эрүүл …

  • 27 May

    “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 05 сарын 27-ны өдөр боллоо. Зөвлөгөөнөөр нийслэл хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НОБГ, НЗЦГ-ын удирдлагууд мэдээлэл өглөө. Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Батжаргал  “Нийслэл хотод 2013 оны 05 дугаар сарын 10-23-ны өдрүүдэд  2710 офицер, 2313 цагдаа, 448 автомашинтайгаар 1328 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ өдрүүдэд  иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, …

  • 27 May

    Говьсүмбэр аймагт хүүхдүүдээ шатаахыг завдсан хэрэг гарчээ

     Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн 58 настай эрэгтэй П нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эхнэртээ агсам тавьж,  хүүхдүүдээ шатаахыг завдсан байна. Гэмт этгээд гэр рүүгээ бензин цацаж шатаасан бөгөөд гал гарах үед гэрт долоон сартай, хоёр настай хүүхдүүд нь байсан аж. Эл үед эхнэр Б нь гал дундуур орж хүүхдүүдийнхээ амийг аварсан гэнэ. Гэмт этгээд П нь өмнө нь …

  • 27 May

    ХБНГУ-д элчин сайдаар сууж буй Б.Даваадоржид 201 мянган еврог хэн шилжүүлсэн бэ

     Б.Даваадоржийг тус улсын хуулийн дагуу нэн даруй баривчлан саатуулах ёстой боловч түүний дипломат эрх ямба нь уг хэргийг үргэлжүүлэн шалгахад хүндрэл учруулаад байгаа юм байна. Өнгөрсөн долоо хо­ногуу­дад Европын холбооны нэгэн улсад манай улсын төрийн дээд өндөр албан тушаал хашиж байгаа таван эрхэм мөнгө угаасан хэрэгт шалгагдаж байгаа талаар бид мэдээлж байсан. Гэхдээ дээрх эрхмүүдийн нэрсийг нэлээд нууцалж байсан юм. …

  • 25 May

    Дархан-Уул аймагт нэг гэр бүлийн дөрвөн хүнийг хөнөөжээ

     Дархан-Уул аймагт нэг гэр бүлийн дөрвөн хүний амийг хөнөөсөн ноцтой гэмт хэрэг гарчээ. Хэрэг урьд шөнө үйлдэгдсэнийг хуулийн байгууллага мэдэгдээд байна. Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтэст өглөө 09:00 цагийн үед хэргийн талаар дуудлага ирсэн аж. Хэргийг тус Цагдаагийн хэлтэс, ЦЕГ-аас гарсан ажлын хэсгийнхэн хамтран шалгаж, гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж эхэлжээ. ЦЕГ-аас Ажлын хэсгийнхэн Дархан-Уул аймагт шуурхай ажиллаж эхлээд байгаа юм байна. …

  • 24 May

    Туул голоос цогцос олдсоор

    Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зэл” амралтын газрын харалдаа урсах Туул голоос 50 гаруй насны эрэгтэй хүн живсэн байдалтайгаар олджээ. Одоогоор талийгаачийн хэн болох нь тодорхойгүй байгаа бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Дашрамд дурьдахад, өнгөрсөн сард мөн туул гол орчмоос нэгэн цогцос олдосн билээ. Тиймээс иргэдийг гол усанд орохдоо сонор сэрэмжтэй …