Хууль эрх зүй

June, 2013

  • 5 June

    УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг баривчилжээ

     УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг УМБГ-аас өнөөдөр цагдан хорьсон байна. Учир нь түүнийг арилжааны банкуудад их хэмжээний мөнгө байршуулсан нь хууль бус мөнгө угаах гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэж үзжээ. Голомт, Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар 2009-2011 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршсан болох нь илэрсэн аж. Тиймээс цагдаагийнхан 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний …

  • 5 June

    Д.Батхуягийн 108 лицензээс үүдэж хохирсон иргэд жагсах гэж байна

     Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нь тус газрын даргаар ажиллаж байх хугацандаа 108 ширхэг уул уурхайн лицензийг хууль бусаар өгсөн гэх хэрэгт шүүхээс хорих ял сонссон. Тэрээр 2009, 2010 онуудад албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, сонгон шалгаруулалтаар олгох ёстой нийт 108 ширхэг тусгай зөвшөөрлүүдийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгож, …

  • 5 June

    Ц.Нямдоржийг шалгуулах хүсэлт өгчээ

     УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар хуулийн байгууллагад нэгэн хүсэлт хүргүүлжээ. Тэд УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа зарим хэргийг нуун далдалсан байж магадгүй гэж үзсэн байна. Энэ талаар З.Баянсэлэнгэ “Ц.Нямдорж гишүүн сайд байхдаа хэрэг нуусан, дарагдуулсан байж болох хэд, хэдэн сэжиг бий. Үүний нэгэн жишээ нь МИАТ-ийн гэх хэрэг. Энэ мэт олон хэргийг замхаруулсан …

  • 4 June

    “Анод” банкны хохирогчид Улсын дээд шүүхэд хандана

     “Анод” банкны дампуурсанаа 1200 хувьцаа эзэмшигч, хадгаламж эзэмшигч хохирсон ч өнөөг хүртэл хохирлыг барагдуулаагүй байгаа билээ. Тиймээс өнөөдөр хохирогчдын түр хорооныхон нийслэлийн давж заалдах  шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгуулах, Улсын дээд шүүхэд давж заалдахаар болсон тухайгаа хэвлэлийнхэнд мэдээллээ. “Анод” банкны хувьцаа эзэмшигчид 9.3 тэрбум төгрөгийн хохирол амссан бөгөөд шүүхээс энэ төлбөрийг Сангийн яам гаргах ёстой гэсэн ч Нийслэлийн шүүх төрөөс …

  • 4 June

    Хэн дуртай нь тусгай дуут дохио ашиглах боломжгүй боллоо

     Тусгай дуут болон гэрлэн дохиог эмнэлэг, цагдаа, онцгой байдлын газар зэрэг иргэдэд яаралтай тусламж үзүүлдэг байгууллагууд шаардлагатай тохиолдолд ашиглах ёстой байдаг. Гэвч өдгөө эл онцогой үед хэрэглэдэг төхөөрөмжүүдийг бараг хэн дуртай нь хангинуулах болсон. Учир нь дээрхи гэрэл дохиог ашиглаж буй тээврийн хэрэгслүүд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэйгээр хөдөлгөөнд оролцох, автомашин түгжирсэн үед эсрэг урсгалаар хөдөлгөөнд саадгүй, хурдан шуурхай, …

  • 4 June

    Бурханаар бөөлжигч В.Мөнгөнчимэгт ял өгөх боломжгүй

     Өнгөрсөн өвөл өөрийгөө “Бурханаар бөөлждөг” хэмээн цуу тарааж олны гайхшрал, инээдийг зэрэг төрүүлж байсан Хөвсгөл аймгийн Галт сумын харьяа 20 гаруй настай В.Мөнгөнчимэг хэмээх бүсгүй хэрэг хүлээх чадваргүй болох нь тогтоогджээ. Тодруулбал, иргэн В.Мөнгөнчимэгийг сэтгэцийн өөрчлөлттэй эсэхийг тогтоолгохоор болсон дагуу сэтгэцийн эмч нар түүний биед үзлэг хийж, улмаар хэрэг хариуцах чадваргүй гэж дүгнэсэн байна. Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтсээс олныг хууран мэхэлсэн үндэслэлээр …

  • 4 June

    ХЗХ-ны хохирогчид Төрийн ордны гадаа жагсана

     2005, 2006 онуудад Хадгаламж зээлийн хоршоо олон тоогоороо дампуурч, тус хоршоодоос хохирсон иргэд одоо хүртэл хохирлоо авч чадаагүй байгаа юм. ХЗХ-д дампуурсан нь улс төрийн нөлөөлөл бий, төр буруутай гэж үзэж өдийг хүрсэн хоршооны хохирогчид хэдэнтээ жагсаал цуглаан зохион байгуулдаг ч тусыг эс олсоор ирсэн юм. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн тэднийг хүлээн авч нааштайгаар шийдэгдэх нь гэсэн хүлээлт тэдэнд байсан …

  • 4 June

    Нийслэл дэх 24 цагийн “Түргэн хоолны газар”-ууд байхгүй боллоо

     Нийслэлийн Засаг дар­гын 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрийн А/548 дугаар захирамжаар нийс­­лэлийн хэм­жээнд ху­далдаа, үйлчилгээ эрхлэж буй бай­­­­гууллагуудын ажиллах ца­­гийн хуваарьт өөрчлөлт оруул­сан байна. Захирамжийн дагуу тусгай хөтөлбөрт үйлчилгээтэй, диско, бүжиг, шоу үзүүл­­­­бэртэй шөнийн цэнгээний газрууд шөнийн 00:00 цаг хүртэл ажилладаг байсныг хүчингүй болгож, пүрэв, баасан, бямба гарагт сог­тууруулах ундаа­гаар үйлч­лэхгүйгээр 03:00 цаг хүртэл үйлчлэх зөвшөөрөл олгожээ. Хамгийн гол …

  • 3 June

    ШӨХТГ, Ц.Элбэгдоржийг хууль зөрчөөгүй гэв

     Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшээд буй Ц.Элбэгдоржийг сонгуулийн хууль зөрчсөн гэх шалтгаанаар МАН-ын зүгээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол хүргүүлээд байсан юм. Уг гомдлын дагуу ШӨХТГ-аас энэ асуудалд хяналт тавьж, хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ. МАН-ын зүгээс ШӨХТГ-ын дарга О.Магнайд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гурван гомдол ирүүлээд байжээ. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 21-ний өдөр МАН-ын …

  • 3 June

    Д.Батхуягаас болж хохирсон лицензийн эздүүд маргааш жагсана

      Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нь тус газрын даргаар ажиллаж байх хугацандаа 108 ширхэг уул уурхайн лицензийг хууль бусаар өгсөн гэх хэрэгт шүүхээс хорих ял сонссон. Тэрээр 2009, 2010 онуудад албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, сонгон шалгаруулалтаар олгох ёстой нийт 108 ширхэг тусгай зөвшөөрлүүдийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр …

  • 3 June

    “МИАТ”-ын захирлуудын шүүх хурал хойшиллоо

     ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид өнөөдөр 10:00 цагаас дайны эрсдэлийн сангаас мөнгө завшсан хэрэгт холбогдсон “МИАТ”-ын захирлуудад холбогдох хэргийг шүүхээр төлөвлөөд байсан юм. Гэвч шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргажээ. Учир нь шүүгдэгчид өмгөөлөгчөө шинээр солих болсонтой холбоотойгоор хавтаст хэрэгтэй танилцах боломж олгохыг хүссэн байна. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийш хүлээн авч, хурлыг хойшлуулжээ. Тус хэрэгт МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж …

  • 3 June

    МИАТ-ийн хэргийн шүүх хурал 10:00 цагаас болно

     “Дайны эрсдэлийн сан” байгуулан түүгээрээ дамжуулан их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдоод буй МИАТ-ийн хуучин удирдлагуудыг шүүх хурал өнөөдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хурлын танхимд 10.00 цагаас, нээлттэй явагдана.  Шүүх хурлаар МИАТ-ын захирал асан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор …

  • 3 June

    Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ даатгалын “Альяанс” компаниас гэрээгээ яагаад цуцалсан бэ

     Манай сонин өмнөх дугаарууддаа ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадоржтой холбоотой асуудлыг нийтэлсэн билээ. Б.Даваадорж нь 2009 онд ГХЯ-ны сайдаар ажиллаж байсан Сү.Батболдын танилцуулснаар тухайн үеийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболдын даргалсан хуралдаанаар орж элчин сайдаар томилогдсон байдаг. Тухайн үед тус хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Даваадоржоос алдагдсан гэх автомашины даатгалтай холбоотой асуудлаар асуулт …

  • 1 June

    Сургууль, цэцэрлэгийн эрхлэгчийг нээлттэй, сонгон шалгаруулна

     11 11 төв‘’–д өнгөрч буй долоо хоногт 975 санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл ирсний нэлээд хувийг орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн талаархи  асуулт эзэлжээ. Энэ асуултанд пүрэв гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар баталсан орон сууцны зээлийн журам тодорхой хариулт өглөө. Уг журамд 80 м2-аас ихгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн …

May, 2013

  • 31 May

    Лениний музейн шүүх хурал 3 дахь удаагаа хойшлогдлоо

     Өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд Лениний музейн өмчлөлтэй холбоотой шүүх хурал болох байсан ч дахин хойшлогджээ. Ийнхүү хэрэгтэй холбоотой шүүх хурал гурав дахь удаага хойшлогдож байна. Тодруулбал, Хариуцагч тал болох МАН-аас шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан тул хойшилж ирэх 6-р сарын долооны өдрийн 14:00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд болохоор боллоо.Одоогоор уг хэрэгт 26 хүнийг гэрчээр байцааж байгаа юм. Л.Бадрах.ugluu.mn