Хууль эрх зүй

October, 2013

  • 1 October

    Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө

    Нийслэлийн удирдлагууд 374 жилийн ойн өдрийг  ажлаа тайлагнах өдөр болгохоор шийдвэрлэсэн. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. БАТЛАВ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ  Ц.ЭНХЦЭНГЭЛ НИЙСЛЭЛИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ № Хийх ажлын нэр Хугацаа Хариуцах байгууллага, албан тушаалтан Нэг. Зохион байгуулалтын асуудлын …

September, 2013

  • 30 September

    Хятадад ял эдлэж буй Монголын гурван иргэнийг шилжүүлэхээ мэдэгджээ

    БНХАУ-д хорих ял эдлэж буй өөрийн улсын иргэдээ ялтан солилцох гэрээний хүрээнд эх оронд нь шилжүүлэн авах хүсэлтээ энэ оны эхээр Монголын талаас хүргүүлсэн ажээ. Энэ асуудлаар Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-дын консулын XV зөвлөлдөх уулзалтаар хэлэлцсэн байна. Уулзалтад Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Хуан Пин тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Энэ талаар Гадаад …

  • 27 September

    Улсын онцгой комиссынхноос болж иргэд, “Цаст” конст­рак­шны дунд маргаан үүсээд байна

     Хоёр байрны оршин суугчид “Цаст”-ын ажлыг дэмжвэл тэдэнд тулгарч буй асуудал хурдан шийдэгдэнэ Өнөөдөр барилгын ком­паниуд орон сууц барьж  иргэдэд өндөр  үнээр зар­чихаад  “Бид ашгаа олсон бол болоо” гэсэн байдлаар хандах болсон нь нууц биш. Энэ бүхнээс болж  оршин суугчид байрныхаа хажууд нийтийн эзмшлийн талбай ч үгүй орж гарах  гарц ч үгүй болж бусад барилгын компаниудтай багагүй хэл ам үүсгэдэг …

  • 27 September

    “Тэнгис”-ийн хажуугийн барилгын ослоор амиа алдсан хүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцаав

    Өнгөрсөн 2012 оны 9-р сарын 17-ны өдөр “Тэнгис” кино театрын хажууд баригдаж байгаа барилгаас төмөр унаж 21 настай оюутан залуугийн аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Эл хэрэг гараад аль хэдий нь жил гарангийн хугацаа өнгөрчихөөд байхад одоог хүртэл гэм буруутнууд нь тохирох ялаа эдлээгүй л явна. Тэгвэл өнөөдөр тус хэрэгт холбогдох гэм буруутай этгээдүүдийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болж …

  • 26 September

    Стандартын шаардлага хангасан такси л 1-р эгнээгээр зорчино

    Нийслэлийн иргэдийг аюулгүй, баталгаатай тээврийн хэрэгслээр хурдан хугацаанд зорчих, цаг заваа хэмнэх нөхцөл бололцоогоор хангах зорилгоор “Стандартын шаардлага хангасан такси”-г 10-р сарын 01-нээс эхлэн 1-р эгнээгээр зорчуулахаар боллоо. Замын Цагдаагийн газрын хяналтын камерт бүртгэгдсэн такси үйлчилгээ эрхэлдэг 15 компанийн 579 такси 1-р эгнээргээр зорчих эрхтэй бөгөөд таксины өнгө үзэмж, стандартын шаардлагад нийслэлийн Тээврийн газар хяналт тавин ажиллана. Такси нэгдүгээр эгнээгээр …

  • 24 September

    Өршөөлийн хууль батлагдвал 3000 хүмүүжигч суллагдана

     УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, З.Баянсэлэнгэ нарын нэр бүхий 20 гаруй гишүүн боловсруулсан “Өршөөлийн тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон тухай хууль санаачлагчид өнөөдөр мэдээлэл өглөө. Тодруулбал, өнгөрсөн хаврын чуулганаар өргөн барихаар зэхсэн байсан ч өргөн барьж чадаагүй тус хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн байна. Мөн УИХ-ын ихэнхи гишүүдийн Өршөөлийн хуулийн шинэчилсэн хувилбарыг дэмжиж …

  • 24 September

    Иргэдэд өмчлүүлэх газарт зөвшөөрөлгүй буухыг хориглоно

    НИТХ-ын 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газар”-ын байршил, хэмжээг тогтоосон. Тогтоолоор Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 15 309 га газрыг гэр бүлийн зориулалтаар иргэдэд өмчлүүлэх юм. Төлөвлөлтөд хамрагдсан дээрх газрыг хамгаалалтанд авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх, 2014-2016 оны газар зохион байгуулалтын …

  • 23 September

    ТЕГ-ын Ч.Гансүхийн хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

     Татварын Ерөнхий Газрын Хяналт Шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийн 17 тэрбум төгрөгийн хэргийн талаар өмгөөлөгч Ц.Гансүх, А.Ундрах, Т.Сарантуяа нар Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ. Өмгөөлөгчдийн мэдээллэж буйгаар Ч.Гансүхийг улсаас шамшигдуулсан гэх 17 тэрбум төгрөгийн хэрэгтэй холбогдуулан  шалгаж байх хугацаандаа Төв аймаг болон Зүүн хараагийн хорих ангид саатуулж, улмаар Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байнга. Түүнийг ийнхүү гурван хорих анги дамжуулсан нь …

  • 23 September

    Мэргэшлийн зэргийн нэмэгдэл хөлс олгох тухай

    Засгийн газрын   “Журам батлах, тогтоолд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын шинэчилсэн  тогтоолыг  “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 36 дахь дугаарт хэвлэн гаргажээ. Энэ тогтоолоор, сургуулийн нийгмийн ажилтны мэргэшлийн зэрэг, нэмэгдэл хөлс олгох журмыг баталсан байгаа юм байна.  Журмаар, мэргэшлийн зэрэг олгоход ямар нийтлэг шалгуур үзүүлэлтийг харгалзах, мэргэшлийн зэргийн нэмэгдэл хөлс, мэргэшлийн зэргийн хүчинтэй байх хугацааг тогтоож өгсөн бөгөөд ямар тохиолдолд түдгэлзүүлэх, нөхөн …

  • 21 September

    “Төрийн орон сууцны корпораци” болгон өөрчлөх саналыг НИТХ-ын Тэргүүлэгчидээр шийдвэрлүүлэнэ

     “Хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулж, орон нутгийн өмчийн хөрөнгийг төрийн өмчид шилжүүлэх тухай” асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа. “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 200 дугаар тогтоол, Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2006 оны 196/ 372/ 567 тоот …

  • 20 September

    ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар Т.Дашзэвэгийг томилжээ

    Тагнуулийн ерөнхий газрын даргын зөвлөл хуралдаж, Сөрөх тагнуулын газрын даргаар нийслэлийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан, мэргэжлийн тагнуулч, хурандаа цолтой Т.Дашзэвэгийг томилжээ. Учир нь Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Д.Цогтбаатар нь Монголд ирээд сураггүй болсон ХБНГУ-ын иргэн Клойбер Максимлян Лёонхардын хэрэгтэй холбогдож, эрүү үүсгүүлэн шалгагдаж байгаа юм. Д.Цогтбаатарт  холбогдох хэргийн мөрдөн байцаалт одоог хүртэл үргэлжилж байна. Л.Бадрах ugluu.mn

  • 20 September

    Дүүгээ 3 жил амбаарт хорьсон багш Дэлгэрмаад 1.6 жилийн ял оноов

     Энэ оны наймдугаар сард Хөвсгөл аймагт дунд сургуулийн багш Дэлгэрмаа гэгч эмэгтэй талийгаач ахынхаа 16 настай хүүг гур­ван  жилийн  турш  амбаартаа хорьж, хоолны үлдэгд­лээр тэжээж байсан аймшигт хэрэг илчлэгдсэн билээ. Тэгвэл эл хэргийн шүүх хурал хэд хоногийн өмнө Хөвсгөл аймгийн шүү­хэд болж, шүүхээс хүүг “гардан” хорьж байсан Дэлгэрмаад 1.6 жи­лийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Харин түүний эгч Дэлгэрмөрөнг хүүхэд асран …

  • 20 September

    Зөвшөөрөлгүй байрлуулсан самбаруудыг буулгах үүрэг өглөө

    “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг нийслэлийн ИТХ-ын  2013 оны 3/32 тоот тогтоолоор  баталсан. Журмын дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлаж байсан рекламны самбаруудыг цэгцэлж, мэдээллийн болон реклам сурталчилгааны самбарууд гэж ангилан хориглох бүс тогтоосон. Энэ ажлын хүрээнд хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж,  жолооч нарын үзэгдэх орчныг хязгаарлаж буй реламны самбаруудыг буулгаж байгаа бөгөөд …

  • 20 September

    “Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” –ыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” болгон өөрчиллөө

    Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” НӨҮГазрыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ болгон өөрчлөх тухай Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. 2012-2016 оны  нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон нийгэм эдийн засгийн зорилтыг ханган биелүүлэхэд хотын шинэ дэд төвүүд, суурьшлийн бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу инженерийн дэд бүтэц бие даасан дулааны шинэ эх үүсвэр, бага оврын цэвэрлэх …

  • 19 September

    Төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдаж авахыг хориглов

    Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл төсвийн хөрөнгө хэмнэх тухай захирамж гаргажээ. Захирамжид архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих зорилгоор аливаа баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээний үеэр төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдан авахыг хоригложээ. Ингэснээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, өмчит үйлдвэрийн газрууд төсвийн хөрөнгийг хэмнэж, үр ашиггүй зардлыг багасгах юм байна.