Хууль эрх зүй

October, 2013

  • 24 October

    Засаг дарга нар ЦЭРЭГ-СТРАТЕГИЙН сургалтад хамрагдана

     Монгол улсын нийслэл, 21 аймгийн Засаг дарга нар 2013 оны 10 дугаар сарын 25-26-ны хооронд хоёр өдрийн турш Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд цэрэг-стратегийн бэлтгэл сургалтанд хамрагдана. Дайчилгааны тухай хууль болон Монгол улсын ерөнхийлөгчийн захирамжаар улсын эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, цэргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах зорилгоор улс төрийн албан тушаалтнуудыг 1-4 жилийн хугацаанд …

  • 24 October

    ШӨХТГ-ын Өрсөлдөөний зохицуулалын хэлтсийн хийсэн ажлын мэдээлэл

    МҮХАҮТ-тай байгуулсан санамж бичиг, түүний дагуу зохион байгуулах арга хэмжээ, аж ахуй эрхлэгчидтэй хийх уулзалтууд ШӨХТГ нь Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зах зээлд чөлөөт өрсөлдөөнийг дэмжин хөгжүүлэх, зах зээлд нэвтрэх саадыг арилгах замаар бизнесийн орчинд шударга өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлж, аж ахуй эрхлэгчийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар боллоо. Тухайлбал талууд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ …

  • 23 October

    Цэцийн дунд суудлын хуралдаан хойшлогдов

    Өнөөдөр хуралдах байсан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хойшлогдов. Иргэн О.Баясгалангийн мэдээллийн дагуу Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдпын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг урьдчилан шалгаж улмаар уг асуудлыг  хуралдаанд танилцуулах байсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар  хүрэлцэн ирээгүй тул энэхүү хуралдааныг хойшлуулав. Дээрх маргааныг хянан шийдвэрлэх хуралдааны товыг жич зарлана гэжҮндсэн …

  • 23 October

    10-р сарын 22-нд 12 тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлсэн байна

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж журамлах алба замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашин ашиглан зөөж шилжүүлэх үйл ажиллагааг 2013 оны 9-р сарын 2-ноос эхлүүсэн. Энэ оны 10-р сарын 22-ны байдлаар нийт 12 автомашин зөөж шилжүүлсэн байна. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан автомашиныг зөөж …

  • 22 October

    10-р сарын 21-нд дүрэм зөрчсөн 276 тээврийн хэрэгсэл бүртгэгджээ

    Авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, аюулгүй байдлыг хангах зорлигоор замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан 2013 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ЗХУТөвийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ. Замын хөдөлгөөний удирдлагын төв “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан 2013 оны аравдугаар сарын 21-ны өдрийн байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 276 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна. Үүнээс гэрлэн …

  • 22 October

    Ми-8 болон нисэх багийн гишүүд хүчин төгөлдөр гэрчилгээтэй байсан гэв

    “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас энэ сарын 18-ны өдөр 12:40 цагт Төв аймгийн чиглэлд ниссэн “А Жет” компанийн 55-66 дугаартай “МИ-8” нисдэг тэрэг Мөнгөнморьт сумын нутагт осолдсон хэрэг гарсан билээ. Эл хэргийн дараагаас тухайн нисдэг тэрэг нислэг үйлдэх ямар нэгэн зөвшөөрөлгүй, актлагдах ёстой байсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Тэгвэл эл бүх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэлтэй холбогдуулан Иргэний …

  • 22 October

    Нийслэлийн шавыг анх тавьсан газрыг түүх, соёлын цогцолбор болгоно

    Нийслэлийн өдрийг тэмдэглэх төлөвлөгөөт ажлын хүрээнд Нийслэлийн удирдлагууд нийслэлийн анхны үүслийн өлгий нутаг болсон Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Их монгол уулын бэлд орших Ширээт цагаан нуурын хөвөөн дэх гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Одоогоос 374 жилийн өмнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Ширээт цагаан нуурын хөвөөнд Их эзэн Чингис хааны алтан  ураг халхын Түшээт хан Гомбодоржийн хөвгүүн Занабазарыг Монголын …

  • 21 October

    ШӨХТГ: Жолооны үнэмлэхийг үнэхээр мөнгөөр гаргаж өгдөг эсэхийг шалгана

     Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Нийслэлийн хэмжээнд  жолооны сургалт явуулдаг  курсуудэд шалгалт явуулахаар болжээ. Учир нь сүүлийн үед “жолооны курсын багш нь хүртэл гарцаар гарч явсан хүмүүсийг дайрсан, мөн  чанаргүй сургалт явуулж, мөнгө өгсөн хүмүүст үнэмлэх гаргадаг” гэсэн хардлага олон нийтийн дунд байгаа бөгөөд гомдол саналын дагуу шалгалт хийхээр болсон байна. Сүүлийн  жилүүдэд  авто машины ослоор нас барсан хүний тоо …

  • 21 October

    Бодлого зохицуулалтын газрын даргад П.Алтан-Од, Д.Цогт-Очир, Ч.Батжаргал нарыг нэр дэвшүүлжээ

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Бодлого зохицуулалтын газрын даргад,  Соёл, спорт аялал, жуулчлалын яамнаас Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргад томилох албан тушаалтанд дүгнэлт гаргуулах саналаа Төрийн албаны зөвлөлд ирүүлснийг судлан үзээд,  Д.Цогт-очирыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Бодлого зохицуулалтын газрын даргаар, П.Алтан-Одыг  Соёл, спорт аялал, жуулчлалын яамнаас Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүллээ. Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын …

  • 18 October

    П.Өлзийсайхан батлан даалтанд гарлаа

    Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа П.Өлзийсайханд холбогдох шүүх хурал өнөөдөр 11 цагаас Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлж 16:20 өндөрлөлөө. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээр  түүнд холбогдох эрүүгийн хэргийг УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанд буцааж, дахин нягталж шалгахаар болжээ. Тэрээр  өнөөдрөөс эхлэн батлан даалтад гарсан байна. Ugluu.mn

  • 18 October

    Оюуны өмчийг мөлжигч “Мобиком”-ыг шүүхдэв

    Үүрэн телефоны геган­туудын  нэг,  басхүү   хүнд  сур­тал, болхи байдлаараа олны дургүйцлыг хүргэх болоод нэлээд удсан “Моби­ком” кор­пораци өнөө цагт хэрэг­лэгчдийнхээ эрх аш­гийг зөр­чин, ард түм­ний мөнгийг луйвардаж  бай­га­а­­­­­гаа­раа ний­­гэмд нэ­лээд шуу­гиан тарих боллоо. Учир нь тэд  сая га­руй хэрэглэгчийнхээ ит­гэл найдварыг алдаж, ар­­гыг нь барах болсоор нэ­гэнт хэвшил болжээ. Ту­­­хайл­­бал “Мобиком” хэ­рэг­­­­лэгч­дээ шулж, уран бү­тээлч­дийн оюуны өмчийг зөвшөөрөлгүйгээр ашигласан …

  • 18 October

    Цагдаагийн байгууллагад шургалсан хүний үнэргүй нөхөд нэгнээ бүлэглэн зоджээ

    Цагдаагийн Ерөнхий газрын Тусгай ажиллагааны хэлтсийн ажилтан О-г 2012 оны 10 дугаар сарын 9-ний өдөр албан үүргээ ажлын байран дээрээ гүйцэтгэж байхад нь бүлэглэн зодсон хэрэг өдгөө нийгэмд шуугиан тариад байна. Энэхүү дуулиан гарсанаас хойш цагдаагийн байгууллагынхан өөрсдийгөө хаацайлж, хамгаалах гэж янз бүрээр оролдох болсон. Харин зодуулсан албан хаагч О  Монголкоммент нэвтрүүлэгт зураг хөрөгтэйгээ захидал илгээсэн Тэрбээр “Тусгай ажиллагааны хэлтсийн …

  • 17 October

    Зөрчил илрүүлэх төхөөрөмж 2013 оны 10-р сарын 16-нд 258 зөрчил илрүүлжээ

    Авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, аюулгүй байдлыг хангах зорлигоор замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан 2013 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ЗХУТөвийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ. Замын хөдөлгөөний удирдлагын төв “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан 2013 оны аравдугаар сарын 16-ны өдрийн байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 258 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна. Үүнээс гэрлэн …

  • 17 October

    Тамхины хууль бус худалдааг хориглоно

     Өчигдөр үдээс хойш хуралдсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Манай улсад мөрдөгдөж буй тамхины хууль мөн хяналтын суурь конвенцийн “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай асуудлаар хэлэлцжээ. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк  хооронд байгуулах “Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөх тухай  асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Манай улс ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь …

  • 16 October

    Нийслэл мэдээллийн аюулгүй байдлыг хангах ерөнхий журамтай боллоо

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох, мэдээллийн сүлжээ, системийн найдвартай ажиллагаа, мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, гаднаас болон дотоодоос учирч болох халдлага, аюул заналаас урьдчилан сэргийлэх, хор хохирол эрсдэл учирсан гэж үзвэл урьдчилан бэлтгэсэн заавар, журмын дагуу нэн даруй засаж, сэргээх, хариу арга хэмжээ авах зорилгоор Нийслэлийн Засаг даргын А/477 дугаар тоот захирамжаар “Мэдээллийн …