Гадаад мэдээ

November, 2022

  • 15 November

    “ПАРИС-2024” олимпын наадмын албан ёсны бэлгэдэл сахиусыг танилцуулав

    Олимпын наадам эхлэхэд 600 хоног үлдсэнийг тохиолдуулан “Парис-2024” олимпын  наадмыг зохион байгуулагчид албан ёсны бэлгэдэл сахиус буюу маскотыг олон нийтэд танилцууллаа. Наадмын бэлгэдэл сахиус ихэвчлэн ямар нэг амьтныг дүрсэлсэн байдаг бол францчууд энэ уламжлалаас татгалзаж, тус улсын хувьсгалын бэлгэ тэмдэг болсон phrygian малгайн хэлбэрийг агуулсан Phryges маскотыг сонгожээ.  “Парис-2024” олимпын Зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге “Спортоор дамжуулан бүхнийг өөрчилж …

  • 4 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д эмгэнэл илэрхийлэв. ЭМГЭНЭЛД, “Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Итэвон хороонд болсон олон нийтийн арга хэмжээний үеэр олон арван хүний амь эрсдэж, харамсалтай үйл явдал болсонд Танд болон Танаар дамжуулан найрсаг Солонгосын ард түмэнд  гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Монголчууд бид манай стратегийн түнш, дотны анд …

  • 4 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлэв

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Драупади Мурму-д эмгэнэл илэрхийллээ. ЭМГЭНЭЛД, “Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гужарат мужид гүүр нурсны улмаас олон арван хүний эрдэнэт амь эрсдэж, их хэмжээний гарз хохирол учирсанд Танд болон Танаар уламжлан амь үрэгдэгсдийн гэр бүл, төрөл төрөгсдөд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Монголчууд бид …

October, 2022

  • 20 October

    Үндэсний олимпын хороодын холбооны ерөнхийлөгчөөр Робин Митчелл сонгогдов

    БНСУ-ын Сөүл хотноо үргэлжилж буй Үндэсний олимпын хороодын холбоо (ANOC)-ны Ерөнхий ассамблей хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар ҮОХХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийг дүрмийн дагуу зохион байгууллаа. ҮОХХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр 2018 оноос хойш ажиллаж буй Фижи улсын иргэн Робин Митчелл хуралд оролцогчдын нууц санал хураалтаар ирэх дөрвөн жил буюу 2022-2026 онуудад тус байгууллагыг удирдахаар боллоо. Сонгуулийн санал хураалтад оролцсон …

  • 4 October

    Азийн өвлийн наадмыг зохион байгуулах эрхийг Саудын Арабад олголоо

    Камбож улсын Пном Пен хотноо болж буй Азийн олимпын зөвлөлийн Ерөнхий ассамблейн үеэр 2029 оны Азийн өвлийн наадмыг зохион байгуулах эрхийг Саудын Арабад олголоо. Тус улс Азийн өвлийн наадмыг Арабын хойгийн баруун хэсгийн, далайн түвшнээс дээш 2400 метрийн өндөрт орших Сарават уулнаа зохион байгуулах өвөрмөц төсөл боловсруулсан нь бодит ажил болох эхний алхам ийнхүү тавигдаж байна. Саудын Араб улс тус …

September, 2022

  • 27 September

    “Парис-2024” олимпын нээлт, хаалтын ёслолын найруулагчаар Томас Жолли томилогдлоо

    “Парис-2024” олимпын нээлт, хаалтын ёслолын найруулагчаар “Dramatique National d’Angers” театрын захирал, найруулагч Томас Жолли томилогдсон байна. Түүний бүтээлч, зоримог зан чанарыг харгалзан энэхүү хариуцлагатай албанд томилсон болохыг зохион байгуулагчид онцолжээ. Францчууд улсад нь зохиогдох олимпын нээлтийг цэнгэлдэхэд хийх уламжлалт арга барилаас татгалзаж, Сена мөрний эрэг дээр, 600 мянган үзэгчийн өмнө зохион байгуулахаар шийдсэн. Орон орны тамирчид цагаан толгойн дарааллаар завьтай …

  • 10 September

    “Emmy Awards”: “Squid Game” кино 6 төрөлд нэр дэвшжээ

    Америкийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг 74 дэх удаагийн “Emmy Awards”-ийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ энэ сарын 12-ны өдөр Лос Анжелес хотноо зохион байгуулагдах гэж байна. Тэгвэл энэ жилийн шагнал гардуулах ёслолд өнгөрсөн онд дэлхийн олон орны үзэгчдийг байлдан дагуулж байсан “Squid Game” киноны гол дүрд тоглосон жүжигчид оролцохоор болсон байна. Учир нь “Netflix”-ийн есөн ангит уг цуврал нь 74 …

  • 9 September

    Фото:Их Британийн Хатан хаан II Элизабетийн амьдралын өнгөрсөн түүхийг өгүүлэх гэрэл зургууд

    Их Британийн Хатан хаан II Елизабет 96 насандаа таалал төгслөө. Тэрээр 1926 онд мэндэлсэн юм. Хамгийн анхны SLR хальсан камер болох Ermanox Reflect зах зээлд гарч ирснээр хүмүүс амьдралынхаа чухал мөчүүдийг хальсанд мөнхлөх боломжтой болсон юм. Харин хатан хаан II Элизабетийн хувьд энгийн хүмүүсийг бодвол илүү их зургаа даруулдаг байсан төдийгүй ХХ зууны хамгийн их гэрэл зураг даруулсан эмэгтэйчүүдийн тоонд …

  • 9 September

    Дэлхийн удирдагчид хатан хаан II Элизабетэд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлж байна

    Их Британийн Хатан хаан II Элизабет 70 жил хаан ширээнд суусны эцэст пүрэв гарагт таалал төгслөө. Харин түүний 73 настай хүү хунтайж Чарльз Филип Артур Жорж хаан болох юм. Чарльз Филип Артур Жорж мэдэгдэл хийхдээ “Манай гэр бүлийн бүх гишүүдийн хувьд хамгийн их гунигтай мөч тохиож байна. Шинэ Ерөнхий сайдтай, эрчим хүчний хямрал, хоёр оронтой тоонд хүрсэн инфляц, Украины дайн, …

August, 2022

  • 1 August

    Будааны пүнтүүз хийж орлогоо нэмэгдүүлж байна

    Хятадын Жэжян мужийн Жиндян тосгонынхон будааны пүнтүүз үйлдвэрлэлээрээ хол ойрд алдартай. Тэдний үйдвэрлэсэн будааны пүнтүүз нь зөөлөн бас суналт сайтай тул зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Сүүлийн жилүүдэд “Намын үүр + хоршоолол + тариачин өрх” загвараар үйлдвэрлэл эрхэлж, уламжлалт будааны пүнтүүзийг үйлдвэрлэлийн шугамтай болтол хөгжүүлжээ. Орон нутгийн иргэд ажлын байраар хангагдах болсон нь ач холбогдол өндөртэй юм. Уламжлалт будааны …

July, 2022

  • 26 July

    Сувдны үйлдвэрлэлээр эдийн засгаа тэлнэ

    Сүүлийн жилүүдэд Жэжян мужийн Хүжөү хотын Дэчин шянь цэнгэг усны сувдан хясаа үржүүлэх, сувдан дун бойжуулах, хиймэл сувд тарих зэргээр сувд үйлдвэрлэхтэй холбоотой үйл ажиллагаагаа идэвхтэй эрчимжүүлж байна. Тэд сувдны үйлдвэрлэлийг тарих, эдшүүлэх, борлуулах, шинжлэх ухааны судалгаа хийх, соёлын аялал жуулчлалыг тэтгэх зэргээр цогцоор нь нэгтгэн хөгжүүлж байгаа юм.

  • 19 July

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ

    Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭНД: “Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд нийт Казахстаны ард түмний нэрийн …

  • 18 July

    Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар мэндчилгээ дэвшүүлэв

    Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүллээ. ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНЫ МЭНДЧИЛГЭЭНД: “Үндэсний их баяр наадам болон …

  • 18 July

    Монгол Улсын Ерөнхийлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэндчилгээ дэвшүүлэв

    Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэндчилгээ дэвшүүллээ. АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс Танд болон Монголын ард түмэнд энэ 07 дугаар сарын 11-ний өдөр …

  • 8 July

    Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо таалал төгслөө

    Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо дөнгөж сая нас барсан талаар “NHK” телевиз мэдээллээ.  Япон улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнөөдөр 11 цагийн орчимд сонгуулийн үйл ажиллагаанд оролцож үг хэлж байхдаа буудуулж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Нара хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлгийн  эмч нарын мэдээлснээр Абэ Шинзо орон нутгийн цагаар 15.05 цагт таалал төгссөн байна.