Гадаад мэдээ

October, 2023

  • 18 October

    Европын орнуудад ирэх өвөл цас их орж, хүйтрэх төлөвтэй байна

    Улс орнуудын ирэх өвлийн цаг уурын нөхцөл байдлын урьдчилсан мэдээг The European Centre for Medium-Range Weather Forecast төвөөс гаргажээ. Тус төвийн мэдээгээр ирэх нэг, хоёрдугаар сард цас их орох төлөвтэй байгаа аж. ОХУ-ын ихэнх бүс нутгаар аравдугаар сарын сүүлч, арваннэгдүгээр сард хэд хэдэн удаа цас орж, цасан шуурга шуурч, эрт хүйтэрнэ. Харин АНУ-ын цаг агаар Сибирийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарах …

August, 2023

  • 24 August

    Евгений Пригожин хувийн онгоцтойгоо осолдож, амиа алджээ

    Лхагва гарагт Москва хотын ойролцоо Тверь мужийн нутагт хувийн нисэх онгоц осолдож, бүх зорчигчид нь амиа алдсан байна. Тэдний дунд хувийн зэвсэгт хүчний Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин байсныг Оросын нислэгийг удирдах газар мэдээлжээ. Энэ ослоор нийтдээ 10 хүн амиа алдсан тухай албаны эх сурвалж мэдээлж байна. Тэдний дунд  Вагнерын үйл ажиллагаа хариуцсан захирал Дмитрий Уткин байсныг мэдээлжээ. Гурван нисгэгч, …

  • 2 August

    Энхийг сахиулагч цэргийн эмч, сувилагч нар Суданы иргэдэд тусалжээ

         БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн багийнхан суданы иргэд рүү хандсан ээлжит бүтээлч ажил, сайн үйлсийн талаар НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч онцолжээ.      Өмнөд Суданд борооны улирал эхэлсэнтэй холбогдуулан зарим төрлийн халдварт өвчнийг илрүүлж оношлох, эмчилгээ үзүүлэх зорилгоор Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн багийн эмч, …

July, 2023

  • 31 July

    БНСУ-аас Монголын 826 иргэнийг албадан нутаг буцаажээ

    БНСУ-ын Хууль Зүйн Яамнаас 2023 оны эхний хагас жилийн байдлаар хууль бус 37 мянган гадаад иргэнийг нутаг буцаах арга хэмжээ авчээ. БНСУ-ын Хууль Зүйн Яам нь тус улсад хууль бусаар оршин сууж, хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийг албадан нутаг буцаахаар хэрэгжүүлсэн аяны хүрээнд нийт 20,427 гадаад иргэнийг албадан саатуулж, хууль бус 4,658 ажил олгогч нарт хуулийн хариуцлага хүлээлгэсэн бөгөөд 18,157 …

  • 19 July

    “Бали-2023” Дэлхийн элсний наадам цуцлагдлаа

      Наймдугаар сарын 5-нд Индонезийн Бали аралд Дэлхийн элсний II наадам эхлэх товтой байв. Гэвч Индонез улс наадмыг зохион байгуулах боломжгүй болсноо мэдэгдсэн байна. “Индонезийн ҮОХ Дэлхийн элсний наадмыг зохион байгуулах боломжгүй болсонд үнэхээр харамсалтай байна” хэмээн Үндэсний олимпын хороодын холбооноос (ANOC) мэдэгдэв. Тус улсын Засгийн газар шаардлагатай төсөв мөнгийг гаргаж өгөөгүй тул наадам зохион байгуулах амлалтаасаа буцахаас аргагүйд хүрснийг …

June, 2023

  • 25 June

    Евгений Пригожин цэргүүдийнхээ цувааг эргүүлэн татаж байгаагаа мэдэгджээ

    Баасан гарагт Москва руу “шударга ёсны жагсаал” зохион байгуулж, Ростов хотын төвийг хяналтдаа аваад байсан “Вагнер” цэргийн хувийн компанийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин бямба гаргийн орой Оросын нийслэлээс 200 км-ийн зайд хөлсний цэргүүдийнхээ цувааг эргүүлэн татаж, хээрийн хуарангууд руу буцааж байгаагаа зарлав. “Нэг өдрийн дотор бид Москва руу 200 км-т тулж очсон. Энэ хугацаанд бид цэргүүдийнхээ нэг ч дусал цусыг …

  • 22 June

    Индиана Жонс: Хувь тавилангийн хүрд кино энэ сарын 30-нд нээлтээ хийнэ

    Америкийн адал явдалт Индиана Жонс: Хувь тавилангийн хүрд кино 6-р сарын 30-ны өдрөөс эхлэн Америкийн Нэгдсэн Улсын кино театруудаар  болон Монгол Улсын “Өргөө”, “Prime Cineplex” кино театруудаар үзэгчдийн хүртээл болох гэж байна. Индиана Жонсын адал явдлын тухай өгүүлэх тус цуврал кино нь 1990 оноос эхлэн үзэгчдийг татсан гайхалтай бүтээл юм. Индиана Жонс: Хувь тавилангийн хүрд киноны зохиолыг Жеймс Мэнголд, Жез …

March, 2023

  • 24 March

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНТУ-ын Ерөнхийлөгч талархлын захидал ирүүлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНТУ-ын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоан талархлын захидал ирүүлэв. Уг захидалд, “Хүндэт Ерөнхийлөгч, эрхэм анд аа, Кахраманмараш болон ойр орчмын 10 мужийг хамарч, улс оронд маань их хэмжээний сүйрэл, гай зовлон авчирсан хүчтэй газар хөдлөлттэй холбогдуулан эмгэнэлийн захидал илгээн бидний уй гашууг хуваалцаж, нэн даруй тусламж үзүүлсэнд Бүгд Найрамдах Турк Улсын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн …

  • 22 March

    “ПАРИС-2024”: Сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

    “Парис-2024” зуны олимп болон паралимпын наадмын үеэр сайн дурын 45 мянган хүн ажиллана. Зохион байгуулах хорооноос наадмын үеэр ажиллах сайн дурын ажилтны бүртгэлийг өнөөдөр эхлүүллээ. Дараах гурван шаардлагыг хангасан хэн бүхэн энэхүү шалгаруулалтад өөрийг сориод үзэх боломжтой. Тухайлбал, -2024 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 18 нас хүрсэн байх -Франц, англи хэлний аль нэгээр ярьж чаддаг байх -2024 оны долдугаар сарын …

  • 14 March

    Холимог тулааныг Азийн танхимын болон тулааны спортын наадмын хөтөлбөрт багтаав

    Ирэх арваннэгдүгээр сард Бангкок, Чонбури хотуудад болох Азийн танхимын болон тулааны спортын наадмын Зохицуулах хорооны 6 дахь удаагийн хурал энэ өдрүүдэд Тайландын нийслэлд үргэлжилж байна. Уг хурлаас нэгэн чухал шийдвэр гаргасан нь Mixed martial arts буюу холимог тулааныг наадмын хөтөлбөрт багтаахаар боллоо. Холимог тулаанчид наадамд эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан жинд медальтнуудаа тодруулах болно. Холимог тулааны тамирчид наадамд оролцох хүсэлтээ …

February, 2023

  • 28 February

    “Ханжоу-2022”: Хог хаягдалгүй Азийн наадам болно

    Азийн XIX наадмын зохион байгуулагчид хог хаягдалгүй наадам хийх шинэ төлөвлөгөөгөө танилцууллаа. Уг төлөвлөгөөнд наадмын үеэр хог хаягдлыг эрс бууруулах хэд хэдэн арга хэмжээг тусгасан байна. Тухайлбал, ногоон орон сууцанд амьдрах, дахин боловсруулах материал ашиглах, эрчим хүчээ хэмнэх, утааг бууруулах зэрэг багтжээ. Энэ ажлын хүрээнд Жэжян мужийн Ханжоу хотыг хог хаягдалгүй хот болгох хэтийн төлөвлөгөөг боловсруулсан байна. Наадмын зохион байгуулагчид …

  • 13 February

    Олимпын хөдөлгөөн Турк, Сирид туслах яаралтай тусламжийн сан байгуулав

    Олимпын хөдөлгөөн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Турк, Сирид туслах зорилгоор яаралтай тусламжийн сан байгуулснаа зарлалаа. Онцгой байдлын сан нь 1 сая ам.долларын төсөвтэй бөгөөд үүний 750 мянгыг ОУОХ, Азийн олимпын зөвлөл, Европын олимпын хороо тэнцүү хуваан гаргах бол үлдсэн хэсгийг Олимпын дүрвэгсдийн сангаас гаргах юм.  “Турк, Сирийн бүс нутагт болсон газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсэдсэнд бид гүнээ эмгэнэж …

  • 3 February

    12 настай Австрали охин Скейтбордын ДАШТ-ийг тэргүүлж эхэллээ

    АНЭУ-ын Шаржа хотноо үргэлжилж буй скейтбордын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн гудамжны төрөлд өрсөлдсөн 81 тамирчнаас хамгийн шилдэг үзүүлэлттэй 27 нь хоёрдугаар шатанд шалгараад байна. Цааш медалийн төлөө өрсөлдөхөөр үлдсэн эдгээр тамирчдыг Австралийн 12 настай Клое Коуэл тэргүүлэн гарч ирсэн нь олны анхаарлыг татлаа.  Тэрбээр эхний шатанд 83.15 оноо авсан бол ард нь жагсаж буй Японы Үэмүра Аои 65.28 оноотой байгаа юм.  “Би …

January, 2023

  • 26 January

    Уулын цанын шинэ хатан хаан

    Олимпын хошой аварга уулын цаначин бүсгүй Микаела Шиффрин Италийн Кронплатцад болсон Дэлхийн цомын ээлжит гараанд түрүүллээ. Энэ нь түүний Дэлхийн цомын 83 дахь ялалт байсан бөгөөд уг үзүүлэлтээр дээд амжилтыг эзэмшигч Линдсей Вонныг ардаа орхин бүх цаг үеийн тэргүүнд бичигдэж эхлэв. Тэрбээр 2022-2023 оны улиралд есөн гараанд түрүүлээд байна. “Хэтэрхий их догдолж байсан болохоор тухайн үеийн мэдрэмжээ тайлбарлан хэлэхэд хэцүү …

  • 23 January

    “Канвон-2024” албан ёсны бэлгэдэл сахиусыг танилцууллаа

    Залуучуудын өвлийн IV наадам ирэх 2024 онд БНСУ-ын Канвонд болно. Наадам эхлэхэд нэг жилийн хугацаа үлдсэнийг тохиолдуулан зохион байгуулагчид албан ёсны бэлгэдэл сахиусыг танилцууллаа. Энэ нь “Пёнчан-2018” өвлийн олимпын бэлгэдэл сахиус болох Soohorang, Bandabi нарын цасан байлдааны үеэр бий болсон хөгжилтэй цасан бөмбөлөг Moongcho юм. Маскотын загварыг коллежийн оюутан бүсгүй Пак Со Юн гаргасан байна. https://youtube.com/shorts/4V_U_Bg9ZVA?feature=share Цасны цэнхэр шил, улаан …