Эдийн засаг

April, 2014

  • 1 April

    Германаас 13 сая ам.долларын хөрөнгө татжээ

    Монгол Улсын “Хөгжлийн банк” олон улсын зах зээлд бонд гаргахаас гадна санхүүжилт татах үйл ажиллагааг илүү олон хэлбэрээр явуулахаар зорьж байгаагаа мэдээллээ. Одоогоор Германаас таатай нөхцлөөр 13 сая ам.долларын хөрөнгө татах ажил эцсийн шатандаа явж байгаа юм байна. Энэ нь барилгын материалын үйлдвэрлэлийг санхүүжүүлэхэд чиглэх ажээ. Мөн цаашид БНХАУ-тай байгуулсан гэрээний хүрээнд санхүүжилт татахыг ч мэдээллээ. 2012 онд “Хөгжлийн банк” …

  • 1 April

    Нэг богц ноолуур 890 мянган төгрөгийн үнэтэй байна

    Энэ жилийн ноолуурын ханш 80 мянган төгрөгөөс эхэлсэн. Өчигдөр Эмээлт захад нэг кг ноолуур 85 мянган төгрөгийн ханштай байв. Харин Хөдөө аж ахуйн биржийн арилжааны мэдээнээс харахад нэг богц буюу 10 кг ямааны түүхий ноолуур 890 мянган төгрөгийн үнэтэй байна. Тодруулбал, энэ хавар ноолуурын үнэ өмнөх жилүүдээс харьцангуй өндөр буюу кг нь 89000 төгрөгт хүрчээ. Уржнан жил ноолуур нэг кг …

March, 2014

  • 31 March

    2014 онд нэг их наяд 143 тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн

    Төсвийн санхүүжилтийн гүйцэтгэл оны эхний хоёр сарын эцсийн байдлаар сүүлийн таван жилийн дунджаас өндөр гарсан гэж Сангийн яамнаас мэдээллээ. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар нийт нэг их наяд 143 тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл 2014 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар нийт 66.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээд байна. Тодруулбал энэ нь нийт …

  • 28 March

    Орон сууцны зээлийн үлдэгдэл өссөн байна

    Монгол Улсын хэмжээнд олгосон орон сууцны зээлийн үлдэгдэл 2.1 их наяд төгрөг давж, өнгөрсөн сарын мөн үеэс 4.9 хувиар, жилийн өмнөхтэй харьцуулахад 2.4 дахин өсчээ. Эндээс харахад Монгол Улсын 53 мянга 611 иргэн сар бүр өөрийн орлогоосоо орон сууцны зээл төлж байна гэсэн үг юм. Хоёрдугаар сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 6.9 нэгж …

  • 27 March

    21.4 сая ам.доллар, 31.4 сая юань худалдлаа

    Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд 21.4 сая ам.доллар, 31.4 сая юань худалдан авах санал тус тус ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, 1780.00 төгрөгийн хаалтын ханшаар 21.4 сая ам.доллар, 287.05 төгрөгийн хаалтын ханшаар 31.4 сая юань худалдлаа. Мөн гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 11.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн …

  • 27 March

    Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний дундаж үнэ ханш (3-р сарын 26-ны байдлаар)

    2014 оны 3-р сарын 26-ний байдлаар нийслэл хот дахь хүнсний томоохон зах, худалдааны төвүүд дэх хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ ханшийг Нийслэлийн статистикийн газраас гаргажээ. Махны дундаж үнэ 2014 оны 3-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7145 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8480 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх …

  • 26 March

    Нийслэлийн замын ажилд 74 тэрбум төгрөг төсөвлөжээ

    Нийслэлийн авто замын газар, энэ онд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн зураг төсөл, барилгын ажлын гүйцэтгэгч байгууллагуудын уулзалт өнөөдөр боллоо. Нийслэлийн авто замын газраас энэ онд Улаанбаатар хотод хэрэгжих зам, зам засварын ажлаа товч танилцуулж,  цаашлаад компаниуд юунд анхаарах, хайрга, шороо, карьерыг яаж ашиглах, хэрэглэх материалын лаборторийн шинжилгээг яаж баталгаажуулах болон зураг төсөл дээр гарч буй алдаа дутагдлын талаар дэлгэрэнгүй …

  • 26 March

    Монголбанк найман сая ам.доллар худалдан авлаа

    Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд 38.7 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 1781.10 төгрөгийн хаалтын ханштайгаар 8.0 сая ам.доллар худалдаж гадаад валютын дотоодын захад ам.доллар нийлүүлэв. Юанийн дуудлага худалдаагаар банкууд юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк оролцоогүй болно. Мөн банкууд төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, …

  • 25 March

    Аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбсон нь агаарын тээврийн орлогыг бууруулжээ

    Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогод эдийн засгийн үр ашигтай, өрсөлдөх чадвар бүхий иргэний нисэхийн үйлчилгээг бий болгох, иргэний нисэхийн салбарт төр, хувийн хэвшлийн оролцоог дэмжиж, агаарын тээврийн салбарыг өмчийн олон хэлбэртэй, чөлөөт өрсөлдөөнтэй болгох зэрэг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгаад байна. Дотоодын агаарын тээврийн зах зээлд өнөөдөр “Аэро Монголиа”, “Хүннү Эйр”, “Изинис эйрвэйз” гэсэн гурван авиакомпани …

  • 24 March

    Монголбанк 203 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг арилжааллаа

     Монголбанк нэг долоо хоногтой 203 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2014 оны 03-р сарын 24-ний байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 937.9 тэрбум төгрөг болно. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч …

  • 24 March

    “Монголын эдийн засгийн чуулган” 5 дахь жилдээ зохиогдож байна

    Монголын Эдийн засгийн чуулган Төрийн ордонд эхэллээ. Эдийн засгийн хөгжил, тулгамдсан асуудал, түүнийг шийдэх арга зам, дэлхий нийтийн хандлагын талаар ярилцдаг энэ арга хэмжээ тав жилдээ зохион байгуулагдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монголын Эдийн засгийн чуулганыг нээхдээ “Өнгөрсөн жилийн форумаар “Монгол брэнд” сэдвийн хүрээнд ярилцаж, монгол брэнд гэж чухам юу болох талаар голчлон ярьж байсан бол өнөөдөр бид …

  • 24 March

    Долоо хоногт 168 сая төгрөгийн хувьцаа арилжаалжээ

    Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 17-21-ний өдрүүдэд нийт таван удаагийн арилжаа зохион байгуулж, 49 ХК-ийн 145938 ширхэг хувьцааг 168 сая 589 мянга 85.15 төгрөгөөр арилжаалсан байна. Нийт 304 хэлцэл хийгджээ. Долоо хоногийн сүүлчээр хөрөнгийн биржийн Топ-20 индекс 16541.05 нэгжид хүрсэн нь өмнөх долоо хоногийн дүнтэй харьцуулахад 1.12 хувиар буурсан үзүүлэлт байв. Өнгөрсөн долоо хоногт тоо ширхэгээр …

  • 24 March

    Иргэд ”Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаагаа эргүүлэн авах боломжтой

    Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийн захирал Э.Алтаншагайгаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны асуудлаар дараах тодруулгыг авлаа. -Танай төвөөс “Эрдэнэс Та­вантолгой” компанийн хувь­­цаатай холбоотой асууд­­­­­­­­лаар иргэдээс санал гом­­­­­дол авч байгаа гэсэн. Ир­­­­гэд ихэвч­лэн ямар гом­дол, санал ирүүлж байна вэ? -2012 оны УИХ-ын сон­­гуулийн өмнө Монгол Улсын нийт иргэдийн 50-иас илүү хувь нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 1072 ширхэг хувьцаагаа нэг сая …

  • 21 March

    Үхрийн мах кг нь 8480-10040 төгрөгийн үнэтэй байна

    МУҮСХ-оос мэдээллэж буйгаар 2014 оны 3-р сарын 19-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.4 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.2 хувиар өссөн байна.    Махны дундаж үнэ: 2014 оны 3-р сарын 19-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 7.0 хувь, үхрийн ястай мах 9.1 хувь, үхрийн цул мах 4.4 хувь, адууны мах 1.2 хувь, ямааны мах 3.9 …

  • 21 March

    Баялаг бүтээгчдэд 9 хувиас хэтрэхгүй хүүтэй, төгрөгийн зээл олгоно

    Ерөнхий сайд Н.Алтанхуягийн баялаг бүтээгчидтэй хийсэн уулзалтад бизнес, аж ахуй эрхэлдэг 150 орчим хүн оролцож, санал хүсэлт, тулгарч буй асуудлаа хэлж хамтдаа шийдэл хайлаа. Уулзалтад Шадар сайд Д.Тэрбишдагва, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан болон гааль, татвар, мэргэжлийн хяналт, худалдан авах ажиллагааны газар зэрэг агентлагийн удирдлагууд мөн Монгол …