Нийгэм

September, 2019

  • 12 September

    ТЕГ-ын даргын томилгооны асуудлаар Цэцэд ханджээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Ш.Амгалан Үндсэн хуулийн Цэцэд хандаж, Засгийн газрын 2017 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн Тагнуулын ерөнхий газрын даргыг томилох тухай тогтоол Үндсэн хуулийн 45.1 дэх хэсгийг зөрчсөн хэмээн өргөдөл гаргажээ. Үүнд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Чинбат хариу өгч, өргөдлийг нь буцаажээ. Тодруулбал, түүний ирүүлсэн Тагнуулын ерөнхий газрын даргыг томилсон томилгооны асуудлаар Цэцэд хандахаас өмнө Засгийн газар болон …

  • 12 September

    “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлсэн тараг болон савнаас гэдэсний халдвар үүсгэгч илэрчээ

    ЕБС-ийн “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлж байсан таргийг барилгын материалын саванд зөөвөрлөсөн, тээвэрлэж байгаа тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан. Үүний дагуу мэргэжлийн хяналтын байгууллага хяналт, шалгалт хийж, тараг болон зөөвөрлөсөн савыг лабораторийн шинжилгээнд өгсөн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Лабораторийн шинжилгээний дүн гарч “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлсэн тараг ба савнаас гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрсэн байна.  

  • 11 September

    “Говийн чоно-2019” дадлага сургуулийн техникийн болон онолын сургалтууд үргэлжилж байна

    Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг Дорноговь аймагт энэ сарын 09-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Сургуулийн хүрээнд Монгол, Америкийн аврагчид харилцан туршлага солилцох зорилгоор техникийн болон онолын 21 төрлийн сургалтыг хамтран хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • 11 September

    Бүтээлч хот хөтөлбөрийн хүрээнд “Creative Design” арга хэмжээг зохион байгуулна

    Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсан “БҮТЭЭЛЧ ХОТ” хөтөлбөрийн хүрээнд “CREATIVE DESIGN” арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээний зорилго нь Олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, байгальд ээлтэй,  дэвшилтэт техник, технологийг ашиглан өрсөлдөх чадвар бүхий чанартай,  шинэлэг дизайнтай бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн иргэн, …

  • 11 September

    Сэлэнгэ аймагт хууль зөрчсөн уурхайнуудын үйл ажиллагааг зогсоолоо

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу мэргэжлийн байгууллагууд Сэлэнгэ аймагт олборлолт, хайгуул хийж бу​й ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийв. Нийт 10,853 га газрыг хамарсан хяналт шалгалтын ажлыг явуулж, 63 аж ахуйн нэгж, нөхөрлөл, 87 иргэний явуулж байсан үйл ажиллагааг таслан зогсоов. Тэдгээрт албан мэдэгдэл өгч, тухайн газар оронд байсан 363 иргэнийг тухайн …

  • 11 September

    Д.Лүндээжанцан, З.Энхболд нар Үндсэн хуулиар мэтгэлцэнэ

    Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Ард нийтийн санал асуулга явуулах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс санал асуулгад засаглалын хэлбэрээ ард нийтээс асуух санал гаргасан. Тэгвэл уг  асуудалтай холбогдуулан С1 телевизээс “Парламентын засаглал уу, Ерөнхийлөгчийн засаглал уу” сэдэвт мэтгэлцээнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачлагч, МАН-ын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга …

  • 11 September

    Төв аймгийн замд том оврын гурван автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

    Төв аймгаас Улаанбаатар зорчих чиглэлийн замд том оврын 3 машин мөргөлдсөн ноцтой осол гарлаа. Тодруулбал, өнөөдөр 13.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  буюу Төв аймгаас Улаанбаатар руу зорчих чиглэлд хүнд даацын хоёр автомашин болон жуулчид тээвэрлэж явсан “Фургон” маркийн автомашинууд мөргөлдсөн байна.  Ослын үеэр 7 хүн гэмтсэн бол 2 нь маш хүнд гэмтэл авч ГССҮТ-д яаралтай хүргэгджээ.  

  • 11 September

    ЗТХЯ-ны газрын дарга Д.Доржхандыг цагдан хорьжээ

    Авлигатай Тэмцэх газраас урд шөнө Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг баривчлан саатуулсан байна. Түүнийг замын тендерийн сонгон шалгаруулалтад хууль бусаар нөлөөлсөн байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Гэхдээ хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. АТГ өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ Эрүүл …

  • 11 September

    Энэ сарын 13-нд БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтууд ажиллахгүй

    БНХАУ-ын Намрын баяр 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тохиож байна. Монгол, БНХАУ-ын Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрт заасны дагуу хоёр талын авто замын боомтууд энэ өдөр буюу Баасан гарагт ажиллахгүй. 2019 оны есдүгээр сарын 13-ны өдөр хаагдах авто замын боомтууд: Замын-Үүд Хавирга Баянхошуу Сүмбэр Бичигт Ханги Гашуунсухайт Шивээхүрэн Бургастай Булган Даян боомт. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  …

  • 11 September

    Наадамчдын замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагаас хаана

    Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын орон сууцны барилга, МИАТ ТӨХК-ийн дундын ус дулаан дамжуулах гадна шугамыг шинэчлэн, засварлах ажлыг автозамын зорчих хэсэг сүвлэн гүйцэтгэх зөвшөөрөл олгосон боловч хучилтын хавтан эвдэрсэн, сувагт шороо орсны улмаас засварын ажил хийгдээгүй. Тиймээс  2019 оны 9 дүгээр сарын 11-ний 23:00 цагаас 2019 оны 9 дүгээр сарын 12-ны 07:00 цагийн хооронд …

  • 11 September

    Налайх дүүрэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоолоо

    Налайх дүүрэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгтэй харилцаа, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг урьтаж 2019 оны 06 дугаар сард Налайх  дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн хот байгуулалт, үйлдвэрлэл, ногоон хөгжлийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч С.Тунгалаг, дүүргийн Жижиг дунд бизнесийг дэмжих төвийн дарга Б.Батжаргал болон бусад албаны хүмүүс, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгт 2019 оны 06 дугаар …

  • 11 September

    Дорнод аймаг дахь “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны тэргүүнээр М.Бадамсүрэн сонгогдлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн “Монгол цэргийн нэгдсэн холбоо” нь үндэсний хэмжээний, мөн нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хуулийг дээдэлж, улс төр, шашнаас ангид, олон нийтэд ил тод байх зарчмуудыг тууштай баримтлан ажилладаг холбоо юм. “Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо” нь Монгол Улсын бүх аймагт салбар холбоогоо байгуулах ажлыг эхлүүлж Удирдах Зөвлөлийн гишүүн бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэг …

  • 11 September

    Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгов

    Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 05 дугаар сарын 03-ны 45 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн  үнэлгээний тайланг хүлээн авч дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус Мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрх”-ийн гэрчилгээг зургаан байгууллагад олгохоор болсон. Тэгвэл  тэдгээр байгууллагуудад гурван жилийн хугацаатай “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ …

  • 11 September

    Монгол улсын 40.000 иргэний хувийн мэдээлэл хятадын гэмт бүлэглэлийн гарт орсон гэв үү

     Манай иргэдийн дунд элдэв янзын сүлжээнд итгэх итгэл нэлээд өндөр байдаг. Учир нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зальт этгээдүүдийн санаархал, наад нарийн учрыг нь мэдэхгүйгээр сүлжээнд элсэж, эцэстээ залилан, луйварын золиос болж хохирох явдал цөөнгүй гардаг. Сүүлийн үед олны анхаарлыг татсан Chinese digital currency буюу цахим мөнгөний гүйлгээний “CDC” төслийн талаар мэдээлэл гарах болсон. Энэ нь мөн л …

  • 11 September

    Гадаадын иргэн орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор бүртгүүлнэ

    Монгол Улсад оршин суугч болон түр ирэгч, хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэдэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг сурталчилан таниулах чиглэлээр цуврал тодруулга ярилцлагыг бэлтгэн хүргэж байна. Энэ удаад Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Н. Дуламсүрэнгээс гадаадын иргэдийн бүртгэлийн журмын талаар тодруулснаа хүргэе. -Гадаадын иргэд ямар төрлийн зөрчил нийтлэг гаргадаг вэ? -Гадаадын иргэн, харьяатын газар нь Гадаадын …