Нийгэм

June, 2020

  • 18 June

    Булган аймагт гарсан гурван түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

    Он гарсаар 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай зэрэг 14 аймгийн 60 суманд нийт 97 удаагийн ой, хээрийн түймэр гарсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар  7204 /га/ ой,  206.239 /га/ хээр буюу  нийт 213.443 …

  • 18 June

    “Ухаалаг хотын жишиг загвар боловсруулах нь” хэлэлцүүлэг боллоо

    “Залуу судлаачдыг дэмжих сан” Төрийн Бус Байгууллага нь  7 хоног бүр тэнхимийн хэлэлцүүлэг зохион байгуулдаг уламжлалтай ажээ. Энэ удаа “Ухаалаг хотын жишиг загвар боловсруулах нь” судалгааны явцын хэлэлцүүлгийг  зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар оролцсон юм. “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ болон “ТУС Солюшн” ХХК хамтран 2020 …

  • 18 June

    Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 17-ны өдөр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг утсаар зохион байгууллаа. Иргэд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утаснуудад холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авсан бөгөөд нийт 4 өмгөөлөгч, 125 иргэнд …

  • 18 June

    Хотын даргын захирамжаар хэрэгжүүлж буй стандарт амжилттай мөрдөгдөж байна

    Улаанбаатар хотын иргэдийн амьдрах эрүүл орчинг бүрдүүлэхэд хотын хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалт, тохижилтод стандартын хэрэгжилтийг сайжруулах нь нэн чухал асуудал болсон. Иймд хотын стандартын баримт бичгийг бий болгож, мөрдүүлэх зорилгоор Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2020.04.06-ны өдрийн “Хотын стандартын баримт бичгийг мөрдүүлэх тухай” А/456 дугаар …

  • 18 June

    Дурсгалын зоосны үнэ шинэчлэгдэж, онлайнаар худалдаалж байна

    Монголбанк төлбөрийн хэрэгсэл, дурсгалын зоос судлаач, цуглуулагч, сонирхогчдын цуглуулгыг дэмжиж, бэлэг дурсгалын зориулалтаар худалдаалж байгаа дурсгалын алтан зоос, мөнгөн зоос, алтан гулдмайн үнийг шинэчлэн тогтоогоод байна. Иймд Монголбанкнаас гаргаж буй дурсгалын зооснуудыг онлайнаар худалдаж байгаа бөгөөд холбогдох мэдээллийг coin.mongolbank.mn цахим хуудсанд байршууллаа. Алтан зоос, алтан гулдмайн талаарх нэмэлт мэдээллийг Эрдэнэсийн сангийн 11-329677 дугаарын утсанд хандаж авна уу. Мөн худалдаанд шинээр …

  • 18 June

    Д. Нямхүү: Алтанбулаг боомтоор орж ирсэн дөрвөн тээврийн жолоочид халдвар илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр”Зургадугаар сарын 17-нд гурван лабораторид нийт 363 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 359 тохиолдолд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн дөрвөн тээврийн жолоочид халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс нь 33, 36, 40, 59 настай Беларусь улсын иргэд. Тэднийг ХӨСҮТ-рүү эмчилгээнд татан авчирч байна. Зургадугаар сарын 17-нд тусгай үүргийн онгоцоор …

  • 18 June

    БНСУ-аас өнөөдөр 269 иргэн эх орондоо ирнэ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:43 цагт Улаанбаатараас хөөрлөө. Тус нислэгээр  269 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html http://credit-n.ru/offers-zaim/oneclickmoney-zaim-na-kartu.html http://credit-n.ru/calc.html

  • 18 June

    Хууль бусаар загас барьсан иргэдийг илрүүлэн шалгаж байна

    Бат-Өлзий сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид сум, орон нутгийн байгаль хамгаалагч нартай хамтран Улсын тусгай хамгаалалт бүхий “Орхон” голын ай сав газраар хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Хяналт шалгалтаар Орхон, Улиастайн голоос зэвэг загас 78 ширхэг, хадран загас 54 ширхэгийг барьсан иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажлыг явуулж байна. Дээрх иргэдийн хууль бус үйлдэл нь …

  • 18 June

    Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хүчирхийллийн гэрч, хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төв нээлтээ хийлээ

    Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар хүүхдийн эсрэг хүчирхийллийн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах 14 түр хамгаалах байр, 18 нэг цэгийн үйлчилгээний төв ажилладаг. Тэгвэл Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Хүчирхийллийн гэрч, хохирогчдод үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төв байгуулагдаж, нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн …

  • 18 June

    Ялалтын 75 жилийн ойн цэргийн параданд Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцоно

    Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадыг 6 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард гаргасан билээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгугийн урилгаар Улаан талбайд болох Ялалтын баярын цэргийн параданд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын Агаар-сансарын хүчний “Ил-76” онгоцоор Москва хотноо хүрэлцэн ирлээ. Энэ жилийн …

  • 18 June

    Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохиог шинээр таван байршилд суурилуулжээ

    Явган зорчигчийн хөдөлгөөн багатай, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал ихтэй байдаг газруудад хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио бүхий явган зорчигчийн ногоон гэрэл асаах хүсэлт гаргах товчлуурыг шинээр суурилуулжээ. Үүнд: Чингэлтэйн өргөн чөлөө, 5-н буудлын гарц Цагдаагийн академийн өргөн чөлөө, Амгалан авто вокзалын урд гарц Гачууртын зам, 62-р цэцэрлэгийн урд гарц Нийслэл хүрээ өргөн чөлөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд гарц Дарь-Эхийн гудамж, 102-р …

  • 17 June

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор 257 иргэн эх орондоо ирлээ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:48 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 257 иргэн эх орондоо ирж байна. Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 40, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 57, жирэмсэн болон асран хамгаалагчтай 4, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 68, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 88 хүн байна. Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, …

  • 17 June

    “Хогоор бүү хорло” аянд NCD Group нэгдлээ

    ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл Экологийн цагдаагийн албанаас хэрэгжүүлж байгаа Хогоор бүү хорло аянд NCD Group нэгдэж байна. NCD Group :Бид Байгальд ээлтэй Барилгын хог хаягдлын …

  • 17 June

    Хотын даргын “Бяртай” шийдвэр сахал Эрдэнэбилэг ууртай байна

    ХХБ-ны Эрдэнэбилэг ууртай  ууртай байна. Яагаад гэж  үү?  Учир  нь  Төрийн ордон, Төв талбайн чанх урд эзэмшиж байсан газрыг  нь нийслэл буцааж аваад, орчин  үеийн  хотуудын стандартад  нийцсэн усан оргилуур  бүхий  нийтийн  эзэмшлийн  талбай  болгочихсон болохоор.   Угтаа бол  уг газрыг өөрийн болгож авахдаа орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний төв барина гэж амлаж байжээ.  Харамсалтай нь …

  • 17 June

    Монгол орны 4G сүлжээ орсон хаанаас ч ГЭР ДҮҮРЭН үйлчилгээг авдаг боллоо

    Гэр интернэт болон ДДЭШ хосолсон ГЭР ДҮҮРЭН үйлчилгээ нэвтэрснээр Moнгол орны xaaнаас ч 4G сүлжээ нэвтэрсэн бүх сум суурин газар, хотын захын дүүргүүд, зуслан, лагарийн бүсүүдээс өндөр хурдны интернэтэд холбогдож, телевизийн олон сувгийг хүлээн авч, Дэлхийн шилдэг кино контентуудыг гэртээ үзэх бүрэн боломжтой болоод байна. Та яг одоо гэртээ ГЭР ДҮҮРЭН үйлчилгээг сонгох гэж байгаа бол таны заавал мэдэх дараах …