Урлаг

December, 2023

  • 28 December

    “Монголын Их Хааны Элч” олон улсын бүжгийн зөвлөл БНХАУ-ын “Ган Лунг” ОУ-ын бүжгийн зөвлөлтэй хамтран ажиллахаар боллоо

    Монгол улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш БНХАУ-аас дэвшүүлэн тавьсан “Нэг бүс-Нэг зам санаачилга”-ын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хамтран ажиллах, харилцан ашигтай байж хамтдаа ашиг хүртэх” гэсэн 3 зарчим, мөн “Энхтайванч, аюулгүй байдал ба соёл иргэншил” гэсэн Даян дэлхийн 3 санаачилгыг онцлон дэвшүүлсэн байдаг. Уг харилцаа улам өргөжин тэлж хоёр орны соёл, спортын салбарын харилцаа, хамтын ажиллагааг …

  • 26 December

    Дуучин Д.Отгонжаргалд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээнэ

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуйн салбарт өндөр амжилт үзүүлсэн хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагнадаг уламжлалтай. Тэгвэл энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Отгонжаргалд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээхээр болжээ. Дуучин …

  • 15 December

    “3 охин” хамтлаг “Шинэ жил”, “Өвлийн хайрын дуу”, “Цаснаас түрүүлж үнсээч” дуунуудаа шинэчлэн дуулжээ

    Шинэ он гарахад нийт 16 хоног үлдлээ. Шинэ жилийн баярт зориулан олон уран бүтээлчид шинэ уран бүтээлээрээ сонсогчдодоо бэлэг бариад байна. Тэгвэл “3 охин” хамтлаг “Шинэ жил”, “Өвлийн хайрын дуу”, “Цаснаас түрүүлж үнсээч” дуунуудаа шинэчлэн дуулж, сонсогчдын хүртээл болголоо. “Шинэ жил” Шив шинэхэн цагаахан цас Шинэ өглөөтэй учран золголоо Ширхэг ширхгээр хаялан орсоор Шинэхэн хосуудын сэтгэлийг мялаасан   Өнтэй өвлийн …

  • 13 December

    “Хархорум” олон улсын кино наадмын “Шилдэг уран сайхны кино”-гоор “Эргэж ирэхгүй намар” кино тодорлоо

    Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Хархорум” Олон улсын кино наадам Улаанбаатар хотноо энэ сарын 7-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн кино наадмыг Соёлын яам болон Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, Кино гүүр хөгжлийн холбоо НҮТББ, ЗГХЭГ-ын дэргэдэх Хүний эрхийн үндэсний хороо, Хүний эрхийн Үндэсний комисс болон бусад байгууллагууд хамтран зохион байгуулсан юм. Наадмын …

  • 11 December

    “Ахмад үеийн арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

    Улсын драмын эрдмийн театрын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийнхээ алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор Соёл урлагийн их сургууль, Монголын театрын музейтэй хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд жил бүр зохион байгуулагддаг театрын мэргэжлийн судлаач, эрдэмтэн, ахмад уран бүтээлчдийн “Ахмад үеийн …

  • 5 December

    “Хархорум” олон улсын кино наадамд 9 орны 14 кино өрсөлдөж байна

    Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, Кино гүүр хөгжлийн холбоо НҮТББ нар хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг 12 дугаар сарын 07-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Монголын кино урлагийн салбарт гадаадын уран бүтээлчдийн анхаарлыг хандуулах, хамтран ажиллах, дотоодын кино үйлдвэрлэлийг олон улсын жишигт хүргэх зорилгыг хэрэгжүүлэхэд “ХАРХОРУМ” олон улсын кино наадмын үйл ажиллагаа томоохон түлхэц болох зорилготой зохион …

  • 4 December

    “Монгол хаан” жүжиг Лондон хотын Колизей театрт 14 хоног тоглогдлоо

    Монгол Улсын Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжиг Лондон хотын Уэст Эндийн (West End) Колизей театрт Б.Баатарын шинэчилсэн найруулга “Монгол хаан” нэртэйгээр 11 дүгээр сарын 17-ноос 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд нийт 14 хоногийн турш 17 удаа амжилттай тоглогдлоо. Монгол Улсын түүх соёл,  язгуур урлаг,  жүжигчид, уран бүтээлчдийн ур чадварыг гайхуулан бишрүүлж нийт 40 мянган хүнд …

  • 4 December

    Жүжигчин Б.Одгэрэл олон улсын театрын наадмаас “Шүүгчдийн нэрэмжит”шагнал хүртлээ

    Египет улсын соёлын сайдын ивээл доор зохион байгуулсан “Шарм Эл-Шейх” олон улсын театрын наадамд жүжигчин Б.Одгэрэл амжилттай оролцож, “Шүүгчдийн нэрэмжит шагнал” хүртжээ. Дэлхийн 57 орны 413 бүтээлээс бүрэн хэмжээний театрын бүтээлийн төрөлд 81, гудамжны театрын төрөлд 40, моно драмын төрөлд 31 буюу нийт 152 бүтээл шалгарсны нэг нь Монголын уран бүтээлчдийн “Галт шувуу” нэг хүний жүжиг байсан бөгөөд олон улсын …

November, 2023

  • 28 November

    Соёлын яамнаас Creativehub.mn-г санаачлан бүтээлээ

    Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 чиглэлийн уран бүтээлч, ААН-үүдийг холбох, хамтран уран бүтээл туурвих боломжийг бүрдүүлсэн https://creativehub.mn/ дижитал систем  нээлтээ хийлээ. https://creativehub.mn/ дижитал системийн нээлтэд Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал тэргүүтэй албаны төлөөлөл болон уран бүтээлчид оролцож үг хэллээ. Нээлтийн үеэр Соёлын сайд Ч.Номин “Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”-д Соёлын бүтээлч үйлдвэрлэл, үндэсний үнэт зүйлийг бүтээх, …

  • 28 November

    “Гамлет” жүжиг IPTV-ийн видео санд байршлаа

    Дэлхийн сонгодог урлагийн ноён оргил болсон “Гамлет”-ыг УДЭТ-ын тайзнаа 1979 онд, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Галсанжав найруулан тавьж, Гамлетын дүрд Ардын жүжигчин Г.Жамсранжав тоглож байв.  Тэгвэл энэ алдарт жүжгийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар 2012 онд дахин найруулж, гол дүрд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ тэргүүтэй уран бүтээлчид тоглосон юм. Тэгвэл “Цахим театр” төслийн …

  • 27 November

    “Чингис хаан” одонт, Морин хуурын чуулга Шанхай хотноо “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулав

    Монгол Улсын Ардын Их Хурлаас Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын Симфони оркестрын их танхимд толилуулав. Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул …

  • 27 November

    Өсвөрийн хийл хөгжимчдийн олон улсын нээлттэй V уралдаан боллоо

    Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулагддаг “ӨСВӨРИЙН ХИЙЛ ХӨГЖИМЧДИЙН ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ V УРАЛДААН” 2023 оны 11-р сарын 24-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус уралдаанд Ерөнхий боловсролын 5-17 насны 109 хүүхэд нас, насны ангиллаар Улаанбаатар хот, орон нутаг, Бразил улсаас ирж оролцсон байна.

  • 24 November

    Чингис хаан одонт, Морин хуурын чуулга БНХАУ-ын Шанхай хотод тоглоно

    Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан Чингис хаан одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын симфони оркестрын их танхимд толилуулах гэж байна. Монгол үндэстний үнэлэмж цогц арга хэмжээний чухал зорилтын нэг нь уламжлалт өв, соёл, …

  • 24 November

    Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Соёлын сайд О.Б.Любимоватай уулзаж, Ноён уулын олдворуудыг буцаан авахаар ярилцлаа

    Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Санкт Петербург хотноо зохион байгуулагдсан “Олон улсын соёлын есдүгээр форум”-д оролцох үеэрээ ОХУ-ын Соёлын сайд О.Б.Любимоватай уулзаж Ноён уулын олдворуудыг буцаан авах асуудал болон соёлын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов. Монгол Улсын Соёлын яамнаас дэлхийд тархсан Монгол Соёлын өв хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд ОХУ-д хадгалагдаж байгаа Монголын соёл, баримтат өв, түүхийн эх сурвалж, архивын баримт, …

  • 21 November

    Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг С.Хөвсгөл, Х.Байыт, С.Дамдиндорж нар хүртлээ

    Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 401 дүгээр тогтоолоор “Шилдэг зохиол, бүтээл туурвиж Монголын утга зохиолын хөгжил, ард түмнээ соён гийгүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан зохиолч, яруу найрагч, орчуулагч, шүүмжлэгч нарт болон Монголын уран зохиолыг гадаадад сурталчлахад тодорхой хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журам”-ыг шинэчлэн баталж, шилдэг бүтээлд тавигдах шалгуур үзүүлэлтийг болон дагалдах мөнгөн урамшууллыг …