Урлаг

August, 2015

  • 19 August

    Сэтгэлийг тань догдлуулж, дурсамжийг тань сэдрээх үдэш айсуй

    20 зууны сүүлчээр Монголын хөгжмийн ертөнцөд  цоо шинэ өнгө төрхийг бий болгон, цахиур хагалан гарч ирсэн Хип-Хоп хамтлаг бол мэдээж “Люмино” билээ. Анх 1998 онд байгуулагдахдаа 5 хүний бүрэлдэхүүнтэй байсан тус хамтлагт 2000 он гэхэд өнөөдрийн бүрэлдэхүүн болох Д.Тэмүүжин (MCBEATZ), Д.Анхбаатар (Skitzo, CUTHBERTH), Б.Батхишиг (Baji) нар тунж үлдсэн юм. 2000 онд “Бүтэлгүй хайр” дуугаа дүрсжүүлэн фенүүдийнхээ хүртээл болгож байсан тус хамтлаг өнөөдөр …

  • 18 August

    МУГЖ Б.Сарантуяа – “Сэтгэлийн Вальс” /Шинэ уран бүтээл/

     МУГЖ Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа өөрийн цоо шинэ уран бүтээл болох “Сэтгэлийн вальс” дуугаараа сонсогч фенүүдтэйгээ учиран золгож байна. Түүний шинэ уран бүтээл “Сэтгэлийн вальс” дууны үгийг МУ-ын төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичиж аяыг хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц зохиосон байна. Ингээд сонсогчиддоо под хатагтайн шинэхэн уран бүтээлийг хүргэж байна.

  • 18 August

    Дуучин, продюссер Ж.Энхбаяр: “Би амлсан ёсоороо уран бүтээлдээ эргэн орсон”

    Хэдэн жилийн өмнө “Ах минь шоронд байхад би инээгээд дуулж явж чадахгүй ээ” хэмээн мэдэгдэж урлагаас хөндийрсөн дуучин “Глоб”-ын Ж.Энхбаяр саяхан “Ах минь наранд гарсан болхоор би дуугаа дуулна” гэж мэдэгдэж байсан. Тэгвэл тэр амлсан ёсоороо хүн бүрийн хэдийнээ сайн мэддэг, амандаа аялах дуртай нэгэн сайхан дуугаа шинэчлэн дуулж клипээ гаргасан нь хит болж эхэллээ. Түүнтэй таарсанаа ашиглаад цөөхөн хэдэн …

  • 18 August

    Топ Э.Одгэрэлийн дараагийн “дүр”

    Нэрнийхээ өмнө “мөнхийн залуу” гэх тодотголыг байнга бичүүлж байдаг Э.Одгэрэлийг танихгүй хүн үгүй. Тэрбээр анх 1988 онд “Гоёл” наадмын гуравдугаар байрын шагналыг хүртэж бүтэн жил “Залуучуудын соёлын төв”-өөс зохиогдох бүх арга хэмжээнд үнэгүй орох эрхийн бичгээр шагнуулж байсан гэдэг. Үүнийхээ дараа жил нь “Монголын сайхан бүсгүй” буюу анхны “Монголын мисс” улсын уралдааныг зохион байгуулахад тэрбээр тэргүүн байрыг Н.Мөнхцэцэгт алдан, “Мөнгөн эрдэнэ” шагналын …

  • 17 August

    Шинэ клип: Мөнхийн реп хамтлагийн “Хэлэх үг”

    Монголын хип хоп урлагт чамгүй олон жил зүтгэж, өөрсдийн давтагдашгүй хэв маягийг бий болгосон “Мөнхийн реп” хамтлаг шинэ уран бүтээлээ толилуулж байна. “Хэлэх үг” дууны үгийг Мega B, Аяыг Лхагва бичжээ. Дашрамд дуулгахад, “Мөнхийн реп” “Crocus Event Hall”-д ирэх сарын 4-нд  “Hit songs” шоу тоглолтоо хийхээр товоо зарласан гэдгийг дуулгая.   www.Urlag.mn

  • 17 August

    Хамгийн их хүлээлтийг үүсгээд байгаа 2016 онд нээлтээ хийх кинонууд

    Кино урлаг бол хүн төрөлхтний бий болгож, бүтээсэн олон үнэт зүйлсээс хамгийн гайхалтай нь билээ. Бид амьдралаас ухаарч, ойлгож чаддаггүй зарим зүйлийг кинонуудаас мэдэж авдаг нь нууц биш юм. Кино ертөнц сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа энэ үед нээлтээ хийж буй кино бүр үзэгч биднийг кино урлагийн гайхамшгаар амьсгалуулж байгаа билээ. Тэгвэл бид та бүхэндээ үзэгчдийн дунд хамгийн их хүлээлттэй …

  • 17 August

    Дуучин Ж.Энхбаяр “Аав минь чамайг хараад баярлана даа…” дуугаа шинэчлэн дуулжээ /шинэ клип/

    Нэгэн үе “Аав минь чамайг хараад баярлана даа….”,” Зүүдний дагина”, ”Бид бүжиглэх дуртай” зэрэг өөрийн гэсэн өнгө аястай дуунуудаараа олныг  баясгаж явсан дуучин Ж.Энхбаяр уран бүтээлдээ эргэн оржээ. Хүн бүрийн сэтгэлд хоногшсон “Аав минь чамайг хараад баярлана даа” дуугаа шинэчлэн “Миний хайрын дуу” нэртэй болгон хүргэж байна. Тухайн үедээ л хүн бүрийн аманд аялагдаж явсан энэхүү уран бүтээл нь одоо …

  • 17 August

    “Монгол дуу дэлхийд” дууны уралдаан зарлажээ

    “МОНГОЛ ДУУ ДЭЛХИЙД” ДУУНЫ УРАЛДААНЫ УДИРДАМЖ Нэг. “Уралдаан зохион байгуулах үндэслэл Монголчууд бидэнд өвөг дээдсээс уламжлагдан ирсэн уртын болон ардын дуунаас эхтэй орчин цагийн дуу хуурын асар их өв сан бий. Өнөөдөр дэлхийн сонгодог дуурийг чадварлагаар дуулж олон улсад гайхуулж буй монгол уран бүтээлч, тухайн үндэстэн болоод дэлхийд алдартай дуучдын урын санг эх хэл дээр нь гайхалтай дуулах авьяаслаг хүүхэд залуус …

  • 15 August

    Жүжигчин Ц.Цэрэнболд “өөдгүй” эр хүн болжээ

    Таны өмнө гэнэтийн, тааварлаагүй зовлон золгон ирэхэд, сөрж гарахаас өөр замгүй болсон үед та асуудлыг хэрхэн шийдэх вэ . . . Улаан театр , Хас форм кино студи хамтран бүтээсэн “Дүр эсгэгчид” УСК-ны зураг авалт дуусч удахгүй үзэгчдийн хүртээл болох аж. Тус киноны гол агуулга нь зовлон хэлж биш, хийсэж ирдэг бөгөөд нөхөд нэртэй ч таныг сульдаж унахад, инээж байгаад шоглоход …

  • 14 August

    Гурван хүүхдийн ээж болсон топ модель Д.Пүрэвсүрэн уран бүтээлдээ эргэн оржээ

    Загварын ертөнцийнхөн дундаа хамгийн их дуулиан шуугиантай,олон нийтийн анхаарал дунд байдаг нь топ модель Д.Пүрэвсүрэн. Анх арван жилээ төгсмөгцөө алтны магнатын цайг чанаж, үрийн зулай үнэрлэсэн ч удалгүй хоёр тийш болсон. Үүнээс хойш олон залуустай нэр холбогдож байсан ч хоёр дахь амьдралаа Б.Ганбаяр гэх уул уурхайн копаний захиралтай эхлүүлж өдгөө гурван хүүхдийн ээж болж загварын тайз болоод кино ертөнцөөс хөндийрөөд …

  • 14 August

    “Рэкетир 2” киноны дууг GEE, Real Desant нар хамтран дуулжээ

    Найман жилийн өмнө Казахстаны кино урлагт үзэгчдийг байлдан дагуулж, ашиг орлогоор тэргүүлсэн  Рэкетир уран сайхны киног та бүхэн үзсэн биз ээ. Тэгвэл уг бүтээлийн хоёрдугаар анги тун удахгүй  Монголын үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тэгвэл энэхүү киноны дууг Реппэр GEE, Real Desant нар хамтран дуулжээ. Клипийг “Хас медиа” энтертайментэд бүтээж бөгөөд удахгүй цацагдах гэнэ. Дашрамд дуулгахад, Монголынхоо кино урлагийг гадны зах зээл дээр гаргах …

  • 13 August

    “Рэкетир 2” киноны албан ёсны трэйлэр цацагдлаа

    Хуучны орос “школа” гэж бид ярих дуртай. Тэндээс төрөн гарсан, түүнийгээ нутагшуулж чадсан уран бүтээлүүд Казахстаны кино урлагт чамгүй олон бий. Үүний нэг нь найруулагч Аханом Сатаевымийн одоогоос найман жилийн өмнө үзэгчдэд хүргэсэн Рэкетир уран сайхны кино. Тэгвэл тун удахгүй уг киноны хоёрдугаар анги орчин үеийн төрхийг агуулан дэлгэцнээ гарч эхлэх гэж байна. Киноны өмнөх анги үзэгчдийг байлдан дагуулж чадсан …

  • 13 August

    Х.Бадамгэрэл “Top model international 2015” тэмцээнд оролцоно

    Ливан улсын Бейрут хотноо ирэх сарын13-19-нд зохион байгуулах “Top model international 2015” тэмцээнд Монгол Улс анх удаа оролцохоор болжээ. Тус тэмцээнд “Дэлхийн мисс-2014”-т эх орноо төлөөлөн оролцож байсан топ модель Т.Батцэцэг, 2009 оны “Miss Mongolia” тэмцээний ялагч Х.Бадамгэрэл, Азийн модель Э.Энхтүвшин, шилдэг загвар өмсөгч Б.Билгүүн нар улсаа төлөөлөн оролцохоор болсон байна. www.unen.mn

  • 12 August

    Кино ертөнцөд нэгэн шинэ баг тэсрэлт хийх нь

    “ТВ коктейль”-ийн цоглог залуус, найруулагч Ж.Сэнгэдорж, жүжигчин А.Баттүшиг нар хамтран “Sun”  pictures-ийг байгуулсан байна. Хамгийн сүүлд “Омарын эрэлд” гарсан  Өөскө, Цоомоо, Аюуш нар найруулагч Ж.Сэнгэдоржтой хамтран “Хоёр ертөнцийн буудал” сэтгэлгээний драмын жүжгийг бүтээн үзэгчдийг байлдан дагуулж байсан нь саяхан. Тэгвэл энэ удаад дахин шинэ уран бүтээлийн ажилд орсон ажээ.  Ж.Сэнгэдоржийн найруулсан “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Адам”, “Бодлын хулгайч”,” Ларьдма”, “Үргээлэг” …

  • 12 August

    Өнөөдрийн үзвэр: “Гамлет” жүжиг

    Их Британийн алдарт “Globe” театрын уран бүтээлчид өнөөдөр Монголын тайзнаа “Гамлет” жүжгийг тоглох гэж байна. Уран бүтээлчид энэхүү жүжгийг Англи хэл дээр шинэчилсэн найруулгаар Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнөөдөр буюу наймдугаар сарын 12-ны 19.00 цагаас тоглох юм. Уильям Шекспирээр овоглодог Globe театрын уран бүтээлчид дэлхийн 205 орноор аялан тоглож байгаа бөгөөд одоогоор 115 орны үзэгчдэд тус сод бүтээлийг толилуулжээ. …