Онцолсон

July, 2025

  • 9 July

    Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээвэр богино чиглэлдээ үнэ төлбөргүй үйлчилнэ

     Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийт 139 чиглэлд 975 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана. Иргэдэд нээлттэй гурван зогсоол буюу Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолтой уялдуулан долоодугаар сарын 11, 12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл Мишээл сити, Дүнжингарав худалдааны төвөөс богино эргэлтийн хоёр чиглэлд 8 автобус, Давааны зөрлөгөөс Хүй 7 худаг /Морь барианы газар/, Авто зогсоолоос Хүй …

  • 9 July

    Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ

    Засгийн газрын гадаад зээл тусламжийн төслүүдийн үр ашиг, бүтээмжийг сайжруулахын тулд төслүүдийг нэгтгэх, орон тоо, бүтцийг шинэчлэх, урсгал зардлыг бууруулах зэрэг арга хэмжээ авах  Засгийн газрын тогтоол гарлаа. Төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий албанд 474 ажилтан ажиллаж байна. Эдгээр төсөл, хөтөлбөрийн урсгал зардалд 2023-2024 онд 57 тэрбум төгрөг зарцуулсан бол 2025 онд 29,7 тэрбум төгрөг батлагдсан байна. Засгийн газрын …

  • 9 July

    Нарүхито:Хоёр орны харилцаа Монголын хөх тэнгэр мэт өндрөөс өндөрт мөнхөд өргөжин хөгжөөсэй гэж хүсэж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-гийн төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа.   Төрийн хүндэтгэлийн зоогт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нарын хэлсэн үгийг хүргэж …

  • 8 July

    Унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны долдугаар сарын 7-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Ерөнхий сайдын албан даалгаварт ард иргэдийн саналыг авна “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын төслийг өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. Албан даалгаврыг боловсруулахдаа салбарын яамд, зарим мэргэжлийн …

  • 7 July

    Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Монгол Улсад уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ зориулан, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт байгаль …

  • 7 July

    Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, дархан хилийг магтан дуулсан олон арван уран бүтээл туурвин, үндэсний соёл уламжлал, монгол ахуйг залуу …

  • 3 July

    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ

    Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50\50 өр, орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нартай уулзаж ярилцлаа. Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд …

  • 2 July

    Засгийн газрын агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн чиг үүрэг, бүтэц, орон тоог цөөлнө

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долдугаар сарын 2-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Засгийн газраас дэвшүүлсэн төрийн өмчит компаниудын бүтцийг оновчтой тогтоож засаглалыг сайжруулах зорилтын хүрээнд эрчим хүчний салбарын тасралтгүй, аюулгүй, найдвартай ажиллагааг хангуулах, салбарын төрийн өмчит компаниудын зардлыг бууруулах, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах замаар үр ашгийг дээшлүүлэх зорилгоор …

  • 2 July

    НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид “Хүүхэд хамгаалал”-ын чиглэлээр НОБГ, НЦУГ-тай хамтран ажиллана

    Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Сэмжидмаа, Б.Мягмар нарын санаачилгаар амралт, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг ахуйн осол гэмтлээс сэргийлэх, эцэг, эх асран хамгаалагчдыг зөвлөмж, мэдээллээр хангах, зам тээврийн осол, хэрэг зөрчилд холбогдох эрсдэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран “Хүүхэд хамгааллын”  нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд энэ сарын 01-ний өдөр НЦУГ-ын хурлын …

  • 2 July

    3×3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 3×3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмнээ эв нэгдэлд хөтөлж, эх орноо олон улсад сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулж, түүхэн амжилт гаргасан тул Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгож байгаагаа онцлоод 2028 оны олимпод өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа …

  • 2 July

    3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад Гавьяат тамирчин цол хүртээлээ. Гавьяат тамирчин цолоор: Монгол Улсын 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн ахлагч Мөнхсайханы Цэрэнлхам, Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Онолбаатарын Хулан, Монгол Улсын …

  • 1 July

    Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тасалбарыг enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ

    Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна. Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Тэрбээр баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн …

  • 1 July

    Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалт улс орон даяар эхэллээ

    Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас улаанбурхан өвчний эсрэг “Хаалга бүхэнд хүрч, хүүхэд бүрийг хамгаалъя” уриатай нөхөн дархлаажуулалтын өдөрлөгийг улс орон даяар эхлүүллээ. Өдөрлөгийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-ын төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газрын хувьд халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, хохирлыг …

June, 2025