Оддын амьдрал

July, 2013

  • 19 July

    Максим Галкин, Алла Пугачевагийн араар тавьжээ

     Алдарт хосууд болох Алла Пугачева болон Максим Галкин нар дунд маш ширүүн хэрүүл болжээ. Учир нь залуухан нөхөр Максим Галкин нь Аллаг мэхэлж нууц амрагтай болсон байна. Тодруулбал, Максим Галкин Хайрков хотоос гаралтай, одоогоор Москва хотод амьдарч буй  залуухан загвар өмсөгч бүсгүйтэй чөлөөт цагаа өнгөрөөх болсон аж. Тэр ч бүү хэл эл үйлдлээ хэнээс ч нуухаа больсон бөгөөд бүсгүйн тухай сэтгүүлчдэд хүртэл …

  • 18 July

    Дооёогийн “Кино шиг амьдрал”

     DOZ интертайнментийн захирал, найруулагч Ш.Доржсүрэн буюу Дооёо нэгэн шинэ киноны зураг авалтаа эхлүүлжээ. Энэ удаад тус кино группынхэн Вьетнам улсад “Кино шиг амьдрал” хэмээх УСК-г бүтээхээр ажиллаж байгаа аж. Киноны гол дүрд “Хэцүү анги”, “Миний муу аав” кинонуудад тоглосон UBS телевизийн хөтлөгч Э.Уянга, залуу жүжигчин  н.Батхишиг нар тоглож байгаа гэнэ. Мөн DOZ-ийн кино бүрт тоглодог жүжигчин А.Мөнгөнзул болон Дооёо ч дүр …

  • 18 July

    Бионсигийн охин аавтайгаа дэндүү адилхан болсоор

    Дуучин Бионси болон реппер Жэй-Зи, тэдний бяцхан гүнж Блү Аяви нар өчигдөр Торонто хотноо өдрийн хоолонд оржээ. Тэднийг зоогийн газраас гарах үед шүтэн бишрэгчид нь болоод хэвлэлийнхэн бүчсэн байна. Харин тэд бүгд бяцхан охин аавтайгаа дэндүү адилхан байгааг өхөөрдөн ярьцгааж байжээ. Тэр хөмсгөө зангидаж байгаа нь хүртэл адилхан юм гээч… М.Сониуч

  • 18 July

    Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар ихрүүдээр бүл нэмлээ

     МУХБ, МУГТ Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар саяхан ихэр хүүхэдтэй болж, бүл нэмжээ. Тодруулбал,   О.Гүндэгмаа наадмын өмнөхөн ихэр хүү, охин төрүүлсэн байна. Тэрээр АНУ-д нярайлсан бөгөөд ихрүүд болон ээжийнх нь бие сайн байгаа аж. Бээжингийн олимпийн дараа Х.Ховор-Эрдэнэ хэмээх хөөрхөн хүүтэй болсон хосууд ийнхүү Лондонгийн олимпийн дараа ихэр хүүхэдтэй боллоо. Монголын үрс мянга түм болтугай! Г.Сонор

  • 17 July

    Н.Энхбаярын Батшугарынх охинтой болжээ

      МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарын гэргий нярайлж охинтой болсон байна. Э.Батшугарын эхнэр Т.Даариймаа АНУ-д нярайлж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг өвөө болгожээ. Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар эхнэрийгээ асарахаар Монгол, АНУ-ын хооронд ирж очин байгаа ажээ. Ugluu.mn

  • 17 July

    Риана алтан буутай болжээ

    Дуучин Рианнагийн алтан буу түүний олон мянган шүтэн бишрэгчдийнх нь анхаарлыг татаж байна. Гэхдээ энэ буу таны бодож байгаа шиг буу биш бөгөөд ердөө л түүний чихэнд зүүлттэй байгаа ээмэгнүүд юм. Хуучны гар бууны загвар бүхий овор ихтэй эл алтан ээмэг тун удахгүй хамгийн эрэлттэй болох нь тодорхой. Мөн түүнд буун кулон бүхий хүзүүний зүүлт байдаг юм. М.Сониуч

  • 17 July

    ЖеЛо аргагүй л хөгширчээ

    Алдарт дуучин Женнифер Лопез хэдий 40 гарсан ч насандаа баймгүй залуу харагддаг. Гэтэл сүүлийн үед түүний хөгширч байгаа нь аргагүй мэдэгдэх болжээ. Учир нь тэрээр өнгөрсөн ням гаригт “Hyde Park”-т болсон тоглолтын үеэр дуулж, өндөрт үсрэхэд Желогийн гэдэсний арьс нь унжиж, хүзүү суга болоод гарны арьс нь маш их үрчлээтсэн болох нь гэрэл зурагчдын дуранд буужээ. М.Сониуч

  • 16 July

    Лэди Гагад юу тохиолдох нь энэ вэ?

    Гадаадын шар хэвлэлүүдээр “Бурхан минь, Лэди Гагад юу тохиолдох нь энэ вэ?” гэсэн гарчиг бүхий мэдээллүүд цацагдах болжээ. Учир нь урт гоолиг хөл, нарийхан бэлхүүс гаж хувцаслалтаараа гайхагддаг дуучин бүсгүй маань маш тарган болж утга учиргүй “загварын золиос” мэт харагдах болсон байна. Ингээд түүний аймшигтай таргалж буй биеийг харуулж байна. Одоо Өмнө нь М.Сониуч

  • 16 July

    Рианна бикинитэй дэлгүүр хэсжээ

     25 настай дуучин Рианна өнгөрсөн баасан гаригт бикинитэй /усны хувцас/ дэлгүүр хэсж олныг гайхшруулжээ. Тодруулбал, Монте-Карло хотноо хийсэн тоглолтынхоо дараа өглөө эрт хар өнгийн силк болон торон материал хослосон усны хувцастай дэлгүүр хэссэн байна. Түүний өмссөн бикини нь дизайнер М.Цинкийн урлал байсан ажээ. Сонирхуулахад, Риана эл шуугианыхаа өмнөхөн тоглолтынхоо үеэр дотоожгүй тайзан дээр гарч дуу дуулсан билээ. М.Сониуч

  • 15 July

    Б.Болор гишүүн “Бөхбилэгт” дэвжээний тэргүүний ажлаа өгнө

     Үндэсний их баяр нааадмын Хүчит бөхийн барилдаан үзүүштэй, шинэ аваргатай сайхан наадам болж өндөрлөлөө. Наадмын барилдаан сайхан болсон ч хүчит бөхчүүдээ санаанд гартал амжилтанд хүргэж чадаагүй бөхийн дэвжээний тэргүүнүүд хариуцлага хүлээх тухай яриач гараад байна. Тухайлбал Архангай аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Болор, Архангайн “Бөхбилэгт” дэвжээний тэргүүнээр ажилладаг юм байна. Тэрээр дэвжээний бөхчүүд амжилт гаргаагүйн хариуцлагыг өөрөө үүрэхээр шийдсэн гэнэ. …

  • 15 July

    Аварга Г.Эрхэмбаярын амжилтыг Сэлэнгийн улс төрчид хуваалцлаа

     Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмаар хүчит бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол Улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж аварга цол хүртээд байна. Түүнийг баяр наадамд түрүүлсэн орой нутгийн бөхчүүд, улс төр, бизнесийн хүрээнийхэн цуглаж баярыг нь хуваалцсан байна. Аваргийнд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Н.Номтойбаяр нар зочилж баяр хүргэжээ. Мөн “Ноёд” группийн …

  • 10 July

    Нелсон Мандела сэхээнд оржээ

     Өдгөө 94 настай, ӨАБНУ-ын ерөнхийлөгч асан, эрх чөлөө, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тууштай тэмцэгч Нелсон Манделагийн биеийн байдал өчигдөр эрс муудаж, сэхээнд орсон байна. Эмч нар түүнд залгасан амьсгалын аппаратыг салгах шаардлагатай гэдгийг гэр бүлийнхэнд нь мэдэгдсэн байгаа аж. Учир нь тэрээр өнгөрсөн хоёр сарын турш аппарат залгуулж өдийг хүрсэн тул уушиг нь ачааллаа дийлэхгүй болсон гэнэ. Нелсон Мандела …

  • 9 July

    Николь Шерзингэр, Льюис Хэмилтон нар эргэж нийлэх үү?

     Алдарт дуучин Николь Шерзингэр болон найз залуу нисгэгч  Льюис Хэмилтон нар салжээ. Гэхдээ хосууд өмнөх салалтынхаа адил бие биедээ зарцуулах цаг зав хомс гэсэн шалтгаанаас болж хоёр тийш болсон аж.  Тиймээс тэдний шүтэн бишрэгчид хосуудыг тун удалгүй буцаж нийлнэ хэмээн найдаж байгаа юм. Хосууд 2008 оноос эхлэн үерхэж эхэлсэн бөгөөд саяхан таван жилийн ойгоо тэмдэглэж, удахгүй хуримын зар тараах тухай …

  • 6 July

    Драмын гурав хамтлаг байгуулжээ

    Нэг хэсэг Драмын дөрөв гэж ярьдаг байсан бол өдгөө Драмын гурав хэмээн ярих болсон. Тэгвэл драмын гурав буюу жүжигчин У.Уранчимэг, Д.Ганцэцэг А.Ганчимэг нар хамтран хамтлаг байгуулжээ. Тодруулбал, жүжигчин бүсгүйчүүд хамтран тоглож буй “Зэрлэг цэцэгсийн  хүлэмж” нэртэй уран сайхны киноогоо өөрсдийн G.U.G  гэх уран бүтээлийн нэгдлээр хийж байгаа юм байна. Тэд өөрсдийнхөө нэрний эхний үсгээр хамтлагаа нэрлэсэн ажээ. Т.Анир ugluu.mn

  • 5 July

    Ким болон Кени нар охиныхоо зургийг 2,3 сая еврогоор үнэлжээ

    Ким болон Кени нар бяцхан охинд Норт Вест хэмээх өвөрмөц нэр өгч олныг гайхашруулсан. Тэгвэл тэд энэ удаад бяцхан охиныхоо зургыг Австралийн нэгэн сэтгүүлд  2,3 сая еврогоор үнэлсэн байна. Одоогоор Норт Вестийн зургийг тийм өндөр үнэр авах эсэхээ хэвлэлүүд хараахан шийдэж амжаагүй байгаа тул бяцхан охины царайг олон нийт хэзээ харах нь тодорхойгүй болжээ. Юутай ч Ким болон Кени нарын …