Боловсрол

May, 2019

  • 30 May

    ЕБС-ийн бага ангийн сурагчид үдийн хоолтой боллоо

    УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 77.1 хувийн саналаар баталлаа. Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 1-5 дугаар ангийн сурагчид үдийн цай бус үдийн хоол иддэг болох юм. Цаашлаад 2024 он гэхэд Ерөнхий боловсролын …

  • 27 May

    Элсэлтийн шалгалт зургадугаар сарын 17-20-нд болно

    Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын онлайн бүртгэлийг www.eec.mn цахим хуудсаар явуулж дууссан билээ. Элсэлтийн шалгалт 2019 оны зургадугаар сарын 17-20-нд болно. 1. Математикийн хичээлийн блюпринт ТАТАХ 2. Монгол хэлний хичээлийн блюпринт ТАТАХ 3. Нийгэм судлал хичээлийн блюпринт ТАТАХ 4. Англи хэлний хичээлийн блюпринт ТАТАХ 5. Орос хэлний хичээлийн блюпринт ТАТАХ 6. Газар зүйн хичээлийн блюпринт ТАТАХ 7. …

  • 27 May

    Ё.Баатарбилэг: Манайд цэцэрлэгийн багшид 33 хүүхэд, бага ангийн багшид 30 хүүхэд ногдож байна

    “Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь” хэсэгт НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Бээжин дэх салбарын захирал Мариелза Оливэйра,  Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг нар илтгэл тавилаа. Хуралдаанд “Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьсан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын боловсролын үйлчилгээний хүртээмж, сургалтын орчин …

  • 27 May

    Суралцахуйн зорилтыг багасгаж, гэрийн даалгаврыг бууруулна

    “Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулга, суралцахуйн удирдамжийг сайжруулсан үр дүн” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ням гарагт зохион байгуулж, хот, хөдөөгийн 120 гаруй багш, боловсролын салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид оролцлоо. Сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг сайжруулж, багш, сурагчдын ачааллыг бууруулахын тулд 1-12 дугаар ангид заадаг 4221 суралцахуйн зорилт буюу шинэ мэдлэг, чадвар, хандлагын …

  • 27 May

    Зургаан настнуудын бүртгэл өнөөдөр дуусна

    Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл  тавдугаар сарын 13-наас эхэлсэн. Бүртгэл 14 хоног үргэлжилж, өнөөдөр дуусч байгаа. Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид 2013  оны нэгдүгээр сарын 1-нээс мөн оны  арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн  бүх хүүхдийг элсүүлэх юм байна. Харин таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй гэнэ. Хамран сургах тойргийн хүүхдүүдийг …

  • 27 May

    84 дүгээр сургуулийн сурагчдын байгуулсан “BEE” клуб “Сурагч энтерпренэр танхим” байгуулах санхүүжилт авчээ

    Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн сурагчид санаачлан “BEE” клубийг 2018 оны 10-р сарын 4 нд байгуулжээ. “BEE” клубийн сурагчид үе тэнгийнхэндээ хувь хүний хөгжил, ирээдүйн мэдлэг боловсролд зориулсан үйл ажиллагаа явуулах клубыг байгуулж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсаар байна. Тэгвэл “BEE” клубийн сурагч хүүхдүүд “Таван богд” ХХК-ийн ЕБС-уудын дунд зарласан “Мэдлэгтэй дэвтэр” төслийн уралдаанд “Хувь хүний хөгжлийн танхим” төслөөрөө амжилттай …

  • 24 May

    Хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх аяны хүрээнд сургуулийн эмч нарт сургалт зохион байгууллаа

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Нийслэлийн боловсролын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, “Цахиур Төмөр” компанитай хамтран “Хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” аяныг зохион байгуулж байна. Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын тоо олон, нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ бага байгаа нь агаар дуслын замаар халдварладаг өвчлөл нэмэгдэх эрсдэл бий болгож байна. Аяны хүрээнд улсын болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын …

  • 23 May

    Чингэлтэй дүүрэг нэгдүгээр ангид элсэгчдийг цахимаар бүртгэж байна

    Чингэлтэй дүүрэгт 2019-2020 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 3852 орчим элсэгч бүртгэнэ. Энэ жил тус дүүрэг нь төрийн өмчийн ерөнхий боловсролын 5, 17, 23, 24, 37, 39, 47, 50, 57, 61, 72, 117, 138, 139, 140 зэрэг нийт 15 сургуулийн 1-р ангийн элсэлтийг цахимаар 2019 оны 05 дугаар сарын 13-27-ны  өдрүүдэд зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 1-р ангид цахимаар …

  • 23 May

    Сурагчдын зуны амралт зургадугаар сарын 1-нээс эхэлнэ

    2018-2019 оны хичээлийн жил дуусаж, сурагчдын зуны амралт эхлэх гэж байна. БСШУСЯ-наас гаргасан хуваарь ёсоор I-II ангийн сурагчид 6 дугаар сарын 1-нээс амарч эхэлнэ. Харин III-V ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 8-наас амрах бол VI-XII ангийнхан 6 дугаар сарын 15-наас эхлэн амарна.Хөдөө, орон нутгийн сурагчдын амралт нийслэлийнхтэй ижил байх юм байна.

  • 21 May

    30 гаруй цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлжээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтынхаа талаар өнөөдөр /2019.5.21/ мэдээлэл хийлээ. Нийслэлд 600 гаруй төрийн болон төрийн бус цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Шалгалтаар СӨБ-ын байгууллага буюу цэцэрлэгүүдэд нийтлэг хэд хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал шалгалтад хамрагдсан 32 цэцэрлэг сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага хангахгүй байна. Мөн цэцэрлэгүүдийн 28 нь буюу 25 хувь …

  • 16 May

    Японд суралцах хүсэлтэй оюутнуудаас авах сорилын бүртгэлийн хугацаа сунгагдлаа

    Монгол Япон хоёр орны засгийн газрын гэрээ хэлэлцээрийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Японы Үндэсний технологийн коллеж болон инженер, технологийн чиглэлээр Японы их сургуулиудад суралцах хүсэлтэй ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг ТӨСЛИЙН СОРИЛД бүртгэж байна. Монгол Улсын инженерчлэлийн салбарт бодит хувь нэмэр оруулах зорилгоор Япон Улсад 1000 хүнийг инженерийн чиглэлээр сургах …

  • 15 May

    Тусгай хэрэгцээт боловсролын салбарт Унгар улстай хамтран ажиллана

    Нийслэлийн 55 дугаар тусгай сургуулийн захирал Монгол Улсын Гавьяат Багш Ч.Ганбилэг сургуулийн багш нарын хамт Унгар улсын Будапешт хотод ажиллаж байна. Тэд Унгар улсын ” Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сан”, ЭЛТЭ Их сургуулийн салбар сургууль болох “Тусгай хэрэгцээт боловсролын факультет”, аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн сургууль”, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль дээр очиж танилцан, уулзалт хийж, багш мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцлоо. Мөн Унгар улсын төр засгаас …

  • 14 May

    Д.Сарангэрэл: Сүрьеэгээр өвчилсөн сурагчдад эмчилгээ хийж байна

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн эцэг эхчүүд тус сургуулийн захиргаа, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийнхэнд шаардлага хүргүүлжээ.  Учир нь тус сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагджээ. Иймээс нэн яаралтай тус сургуулийг хааж, шаардлагатай арга хэмжээ авахыг эцэг эхчүүдийн зүгээс шаардаж байгаа юм байна. Анх 2017 онд 15 дугаар сургуулийн биеийн тамирын багш сүрьеэ өвчний оноштойгоор эмчилгээ хийлгэж …

  • 14 May

    Чингэлтэй дүүрэгт нэгдүгээр ангид элсэгчдийг цахимаар бүртгэнэ

    Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас Улаанбаатар хот дахь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн талаар  өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг “Нийслэлийн ЕБС-д хамран сургах тойргийг Нийслэлийн Боловсролын газрын даргын А44 тушаалаар баталсны дагуу бүртгэлийг хийж байна. Нэгдүгээр ангийн элсэлтийг тавдугаар сарын 13-27-нд зохион байгуулна.Энэ жил зургаан настай 38,232 хүүхэд элсэнэ.Энэ …

  • 13 May

    “Бяцхан Мисс-2019” Улсын уралдаант тэмцээний “Оюунлаг Бяцхан мисс”-ээр М.Анхмаа тодорлоо

    “Бяцхан мисс” Олон Улсын хүүхдийн байгууллагаас жил бүр уламжил болгон зохион байгуулдаг ирээдүйн, тайз, дэлгэцийн урлагийн оддыг төрүүлэх зорилготой “Бяцхан Мисс-2019” Улсын уралдаант тэмцээний 17 удаагийн Гала тоглолт энэ сарын 24-нд Монголын Хүүхдийн Ордны их танхимд зохион байгуулагдах гэж байна. Энэ хүрээнд “Бяцхан Мисс-2019” Улсын уралдаант тэмцээний шилдэг оролцогчдын дунд “Оюунлаг бяцхан мисс” тодруулах зорилготой танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг өнөөдөр …