Боловсрол

February, 2024

  • 29 February

    Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

    Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Уг мэдээллийг үндэслэн Засгийн газрын хуралдаанаас хаваржилт хүндэрсэн бүс нутагт аймгийн Засаг даргын саналыг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн III улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай зохицуулалт хийж, сурагчдын улирлын амралтын хугацааг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судалж шийдвэрлэхийг салбарын сайд Л.Энх-Амгаланд даалгалаа. Цаашид орон нутагт сурагчдын амралтыг …

  • 16 February

    ‘’Парламентын судалгаа шинжилгээ’’ эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хүлээн авч байна

    Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг ‘’ПАРЛАМЕНТЫН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ’’ эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2024 оны VIII дугаарт эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч байна. Энэ дугаарт Үндсэн хуулийн шинэчлэл, парламентат ёсны хөгжил төлөвшил, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төр, эрх зүйн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх бодлогын шийдлийн хувилбаруудыг тодорхойлсон эрдэм шинжилгээний өгүүллүүдийг хэвлэн нийтлэнэ. Бүтээлд тавигдах нийтлэг шаардлага: …

  • 15 February

    Тайваний Боловсролын яамнаас 13 оюутанд тэтгэлэг олгохоор боллоо

    Тайваний Боловсролын яамнаас 2024 оны хичээлийн жилд 13 Монгол оюутанд тэтгэлэг олгохоор боллоо. Тайваньд бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах оюутан бүрд дараах байдлаар тэтгэлэг олгоно. Тэтгэлгийн тухай: Сургалтын төлбөр ба бусад зардал: Тэтгэлэгт хамрагдах оюутнуудын сургалтын төлбөр болон бусад зардлын дээд хязгаар нь 40,000 Тайвань доллар /цаашид NTD гэх/ байх ба тус тэтгэлгийн хэмжээг Тайваний засгийн газраас олгоно. Хэрэв 40,000 …

  • 15 February

    Ой тогтоолтын спортын төрлөөр багш, шавь хоёр Гиннесийн дээд амжилт тогтоолоо

    Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар болон түүний шавь С.Чингим нар ой тогтоолтын төрлөөр гиннесийн амжилт тогтоолоо. Тодруулбал, Ой тогтоолтын Simon тоглоомыг харахгүйгээр буюу нүдээ боож зөвхөн хөг сонсоод алдаагүй дарж тоглох төрөлд тамирчин С.Чингим 276 даралт (23 үе), Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар 325 даралт (25 үе)-ыг тус тус алдаагүй санаснаар Гиннесийн дээд амжилтын эзэд боллоо. Даралт тус …

January, 2024

  • 26 January

    ЕБС-ийн дотуур байрны нэг хүүхдийн зардал 350 мянгаас 2 сая боллоо

    Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 1 дүгээр сарын 25-ны ээлжит хуралдаанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хувьсах зардлын дундаж хэмжээ, аргачлалыг шинэчлэн баталлаа. Энэхүү тогтоол батлагдсанаар өмнөх Засгийн газрын 2022 оны 91 дүгээр тогтоол хүчингүй боллоо. Шинэчилсэн журамд дараах өөрчлөлтүүд орж байна. Монгол Улсын Засгийн газраас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан. Хувьсах зардлын …

  • 25 January

    Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

    Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 18-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Тус өргөтгөлийн барилга нь 3 давхар, зоорийн давхраас бүрдэх бөгөөд төв байртай хүзүүвчээр холбогдсон, гал тогоо, хоолны заал, 10 анги, олон нийтийн зориулалттай өрөө, авто …

  • 8 January

    АШУҮИС-ийн хоёр багш Япон улсад докторантурт суралцахаар боллоо

    Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Япон улсын Жичи анагаах ухааны их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Зүрх судлалын тэнхимийн багш Н.Бат-Эрдэнэ,  Био-Анагаахын хүрээлэнгийн судлаач Т. Сувд нар Жичи анагаах ухааны сургуулиас зарлагдсан төгсөлтийн сургалтын сонгон шалгаруулалтад тэнцэж, Япон улсад докторантурт суралцахаар боллоо.  Тэтгэлэгт хамрагдаж, Япон Улсыг зорихоор болсон багш, судлаачдыг АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж  хүлээн авч …

  • 2 January

    Докторын дараах судалгаанд БШУ-ны сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгов

    Боловсрол, шинжлэх ухааны сайдын докторын дараах судалгаанд  сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох тушаал гарсан. 2023-2024 оны сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох төсөл, төсөл хэрэгжүүлэгч докторын нэрс тодорч шагналаа гардан авлаа. Төсөл тус бүрийг 10 сая төгрөгөөр санхүүжүүлж байгаа юм. Инновацийн тэтгэлэг хүртсэн төсөл болон төсөл хэрэгжүүлэгч докторын нэрс:  Монгол Улсын их сургууль, доктор Ж.Болдбаатар – Малын гаралтай үс ноосноос кератин …

December, 2023

  • 22 December

    Төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд амжилттай оролцсон багш, сурагчдад баяр хүргэлээ

    Бүгд Найрамдах Чех Улсын Усти над Лабем хотноо 2023 оны 11 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын “Virtuosi per musica di pianoforte” 56 дахь уралдаан болсон. Энэхүү уралдаанд эх орноо төлөөлж амжилттай оролцсон Монгол Улсын Консерваторийн /МУК/ Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш сурагчдыг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр хүлээн авч уулзан баяр …

November, 2023

  • 5 November

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-д суралцаж буй оюутнуудтай уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсад суралцаж буй монгол оюутнуудтай уулзлаа. Одоогоор Монгол Улсаас БНСВУ-д нийт 34 монгол оюутан суралцаж буй бөгөөд үүний 11 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд суралцаж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч оюутнуудад хандан хэлсэн үгэндээ, БНСВУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад хийж буй …

October, 2023

  • 31 October

    БШУЯ:Канад улсын техник, мэргэжлийн боловсролын холбоотой хамтран ажиллана

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Канад Улсын Техник, мэргэжлийн боловсролын холбоо /Colleges and Institutes Canada/-ны Дэд ерөнхийлөгч Алан Ройг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Л.Энх-Амгалан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд манай улс 40 гаруй мянган нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хэрэгцээ шаардлагатай байгаа талаар хэлж хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Дэд ерөнхийлөгч …

September, 2023

  • 11 September

    Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад урамшуулал гардуулав

    Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид болон сурагчдаа  амжилттай бэлтгэсэн олимпиадыг зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэрэмжит урамшууллаа гардууллаа. Олон улсын олимпиадын алтан медальтныг 11 сая, мөнгөн медальтныг 7 сая, хүрэл медальтныг 4 сая, тусгай байрын эзнийг 1 сая төгрөгийн шагнал дагалдаж байна. Мөн сурагчдаа амжилттай бэлтгэсэн Монголын олимпиад зохион байгуулах хороо тус бүрийг 10 сая төгрөгөөр …

  • 6 September

    Олон улсын Мэдээлэл зүйн олимпиадаас Монголын 3 сурагч хүрэл медаль хүртлээ

    Олон улсын Мэдээлэл зүйн 35 дугаар олимпиад 8-р сарын 28-ны өдрөөс 9-р сарын 04-ний өдрүүдэд Унгар улсын Szeged хотод амжилттай зохион байгуулагдлаа. Мэдээлэл зүйн 35 дугаар олимпиадад нийт 87 орны 351 оролцогч 2 өдөрт нийт 6 бодлого бодож, оюун ухаанаа уралдууллаа. Энэ жилийн хувьд нийт оролцогчдоос: 333.5 – 580.0 хүртэл оноо авсан 30 сурагч алт медаль 230.0 – 328.5 хүртэл …

  • 4 September

    Засгийн газар:2024 оноос багш нарыг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулна

    Монгол Улсын Засгийн газар есдүгээр сарын 1-ний өдөр ээлжит бус хуралдаан зарлаж, багш бэлтгэх, багшийн тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтоол гаргалаа. 1.         Сургалтын байгууллагад суурилсан болон аймаг, бүс, үндэсний түвшний багшийн хөгжлийг дэмжих төвүүд байгуулж, үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажиллах; 2.         Дээд боловсролын сургалтын байгууллагын багш бэлтгэх тогтолцооны хүрээнд төрийн өмчийн их, дээд …

  • 4 September

    “Боловсролд ээлтэй“ зургаан Засаг даргыг нэрлэжээ

    Боловсрол, шинжлэх ухааны яамнаас боловсролд ээлтэй зургаан Засаг даргыг нэрлэлээ. Боловсрол, шинжлэх ухааны яам “Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран дэлхийн хэмжээний чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг хүүхэд бүрийн өмнө нээж өгөхийг зорьж байгаа билээ. Энэ боломжийг бүрдүүлэхэд цахим сургалтын ач холбогдол их юм. Хувьсан өөрчлөгдөж буй боловсролын үзэл санааг дэмжин, чанарын шинэчлэлийг манлайлан ажиллаж аймгийнхаа хэмжээнд бүх багш нарыг …