Баруун аймаг

November, 2013

  • 9 November

    Ховд аймаг: Аймгийн цагдаагийн газрын мэдээлэл

    Хамтарсан байгууллагууд согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт явуулав. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтэс, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газрын ажилтнуудын хамтаар Жаргалант суманд согтууруулах ундаагаар үйлчилдэг 89 аж ахуйн нэгжид үзлэг шалгалт хийлээ. Энэ үеэр холбогдох …

  • 8 November

    Увс аймгийн 90 хувьд ашиглалт болон хайгуулын лиценз олгожээ

           Ашигт малтмалын газраас гаргасан тооцоогоор Увс аймаг болон хил залгаа зарим аймгийн газар нутгийг оролцуулаад  нийт 1.480.786 га газарт лиценз олгосон байгаа аж. Увс аймаг нь 19 сумтай бөгөөд үүнээс одоогийн байдлаар 17 сумын 177 газарт 156 ашиглалт болон хайгуулын лиценз олгосон байна. Тодруулбал, Бөхмөрөн суманд 17, Давстад 11, Завхан, Зүүнговьд гурав, Зүүнхангайд 10, Малчинд хоёр, Наранбулагт 16, Өлгийд …

October, 2013

  • 28 October

    Өлзийт сумыг нүүлгэн шилжүүлнэ

    Өвөрхангай аймгийн аймгийн төвөөс 92 км зайд Агуйт хэмээх газар орших Өлзийт сумыг хүн ам, мал ахуйтай нь хамт нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Тодруулбал, далайн түвшнээс дээш 2000 метрт орших тус сумын төв нь цэвдэгтэй газарт байдаг тул өвөлдөө цас их орж, маш хүйтэрч малын тоо толгой ихээр хорогддог байна. Тиймээс сумын захиргаа болон ИТХ-аас иргэдийнхээ дунд сумын төвөө нүүлгэх санал …

  • 22 October

    Хөвсгөлд нохой журамлан, саатуулах байр ашиглалтанд оржээ

    Дан ганц нийслэл хот төдийгүй, хөдөө орон нутагт ч золбин ноходын асуудал толгойны өвчин болоод байгаа билээ. Тэгвэл Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод анх удаа нохой журамлан, саатуулах байр гээчийг ашиглалтанд оруулаад байгаа аж. Энэ нь золбин нохой устгах үеэр эзэнтэй нохойг андуурч устгах, хүн урж гэмтээхээс сэргийлэх, иргэдийг нохойгоо хашаанаасаа  гаргадаггүй болгох зорилготой ажил юм байна. Тус байрны ажилчид гудамж …

  • 12 October

    Ховдын засаг дарга хоёр орлогчтой болжээ

    Удаан хугацаанд яригдсан Ховд аймгийн Засаг даргын орлогч өнгөрсөн баасан гарагт ажлаа хүлээн авчээ. Энэ асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулж, батлуулсан байна. Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор Дуут сумын харьяат, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Чимэдийн Чинбатыг томилох аймгийн Засаг даргын захирамж гаргажээ. Тэргүүлэгчдийн хурлын шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Ховд аймаг Үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, дэд бүтцийн асуудал …

  • 9 October

    Шороон болон цасан шуурга шуурна

    Өнөөдөр зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, маргааш баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, нөгөөдөр баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, энэ сарын 13-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно. Салхи өнөөдөр Алтайн уулсаар, маргааш баруун зүгийн нутгаар, энэ сарын 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурах юм байна. …

September, 2013

  • 16 September

    9 настай охиныг хүчиндсэн эрийг энгийн дэглэмтэй ангид ял эдлүүлэхээр болжээ

    Өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр 9 настай Б охиныг биеэ хамгаалах чадваргүйг нь далимдуулан хүчиндсэн онц ноцтой хэрэг Завхан аймгийн Улиастай суманд гарсан билээ. Тэгвэл эл хэргийн холбогдох шүүх хурал Завхан аймгийн сум дундын I шүүхэд 9-р сарын 11-ний өдөр болж охиныг хүчирхийлсэн гэмт этгээд болох Н-д 10 жилийн хорих ялыг, энгийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ. Гэмт этгээд …

  • 11 September

    Алслагдсан суманд бүсийн форум боллоо

    Сумдын эмнэлгийг Эрүүл мэндийн төв болгон өөрчилсөн нь нийт хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсролыг түлхүү олгох, зөв зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөн өрнүүлэх зэрэг нийгмийн эрүүл мэндийн талаар  далайцтай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаардах боллоо. Үүнтэй уялдуулан Ховд аймгийн Мөнххайрхан суманд “Хүүхэд – Нийгмийн эрүүл мэнд” сэдэвт Баруун бүсийн форум болж өнгөрлөө. Форумыг …

August, 2013

  • 30 August

    Арвайхээр хотын шинэ төлөвлөлтийг дэмжинэ

    Өвөрхангай аймгийн “Шинэ Арвайхээр” орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус аймагт ажиллах үеэрээ танилцаад уг төлөвлөлтийг дэмжихээ илэрхийллээ. Орон сууцны энэ хорооллын цахилгаан, дулаан, цэвэр усны шугамын зураг төслийг боловсруулснаа аймгийн удирдлага танилцуулаад дэд бүтцийг нь хийх хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгуулах саналтай байгаагаа хэллээ. Шинэчлэлийн Засгийн газар аймгийн төв бүрийг хот болгох зорилт тавьсан. …

  • 27 August

    Боомтой малын мах жижиглэнгээр худалдаалагджээ

      Увс аймгийн Тэс сумын 11-р багийн иргэн 3 хоног халуурсны эцэст эмнэлэгт үзүүлэхэд боом өвчнөөр халдварласан нь тодорхой болсон байна. Өвчтөний биеийн байдал хүнд байгаа аж. Албаныхан тус иргэнийг 8 хоногийн өмнө адуу өвчихдөө боом өвчнөөр өвчилсөн байх магадлалтай гэж үзжээ. Харин өвчилсөн адууны мах Улаангом хотод орж зах дээр жижиглэнгээр худалдаалагдсан байна. Бас хиамны цехүүдэд ч тараагдсан гэдгийг …

  • 27 August

    Галзуу чоно гурван хүн барьжээ

    Өнгөрсөн ням гаригт шөнийн 04:00 цагийн орчим Увс аймгийн Тэс сумын нутагт, галзуу чоно айлын хотонд орж гурван хүнийг барьжээ. Чононд бариулсан гурван иргэнийг аймгийн нэгд­сэн эм­­нэлэгт авчран эмч­­­лүүлж байгаа бөгөөд нэг­­­­нийх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Гэсэн ч амь насанд нь аюулгүй болохыг эмч нар мэдэгдсэн байна. Харин галзуу чонын хувьд Тэс сумаас гаргасан ажлын хэсгийнхэн чоныг устгасан …

  • 19 August

    Улсын сайн малчин ФРОНТ Э.БАДАМ

     ФРОНТ Э.БАДАМ (1908-1985)   Дөрвөд далай хан аймгийн баруун гарын Бишрэлт гүнгийн хошуунд 23,000 толгой малтай Дүүдээ баян гэж байжээ. Тэрийн өөрийн хоёр хүү болох Мягмар, Баян-Очир нарт малаа түм түмээр нь хувааж өгчээ. Мягмарын эхнэр Бадам бол бидний сайн мэдэх “Фронт Бадам” юм. Энэ удмынхны олон сайхан дурсамж бий. Түүний нэг нь: 1941 оны зун цаг. Ардын хувьсгалын 20 …

July, 2013

  • 31 July

    Орон нутгийн ард иргэд кино театртай боллоо

     ССАЖЯ-наас “Соёлын төв-чанартай үйлчилгээ-III” улсын уралдаанд амжилттай оролцсон дүүрэг, аймаг, сумдын Соёлын төвд кино үзвэрийн жишиг цэг байгуулахаар  тус яамны сайдын тушаалаар “Синема оф саунд” ХХК-тай гэрээ байгуулан, 11 аймгийн 18 сумын соёлын төв, нийслэлийн хоёр дүүргийн соёлын ордонд тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Тус яам нь Төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор орон нутгийн ард иргэдэд соёл, урлагийн арга хэмжээ, соёлын …

  • 26 July

    Увс, Ховд, Баян-Өлгийн цахилгааныг хязгаарлажээ

    Увс, Ховд, Баян-Өлгий  аймгуудын цахилгааныг хязгаарлаж эхэлжээ. Дээрх аймгууд цахилгааны хэрэгцээгээ ОХУ-аас хангадаг ба хойд хөрш цахилгааны шугам сүлжээндээ засвар хийж байгаатай холбоотойгоор хязгаарлалт хийж байгаа ажээ. Ховд аймгийн цахилгааныг өглөө 06-22.00 хүртэл хязгаарлаж байгаа учраас Дөргөний усан цахилгаан станцаас цахилгаан авч байгаа юм байна. Гурван аймгийн цахилгааны хязгаарлалт өнөөдрөөс дуусгавар болно. Ugluu.mn Т.Түвшин

  • 17 July

    Баян-Өлгий аймагт шүлхий өвчин гарчээ

     Баян-Өлгий аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул онц байдал зарлажээ. Тодруулбал, шүлхийн голомтод 1,2,4,6 дугаар багийн Хол агаш,  Сарыбастау, Хуй Үй, ямаат, Ирмэгт, Үзийн Аша, Улаанхус сумын Харнуур багтсан бөгөөд нийт 567 малчин өрхийн 2506 иргэн, 83976 толгой мал байгаа аж. Эдгээр малаас 1181-ийг тусгаарлаж, 944 малыг устгалд оруулжээ. Одоогийн байдлаар аймгийн нийт 1,9500,00 гаруй малыг бүрэн үзлэгт …