Орон нутаг

October, 2015

  • 23 October

    Дорнод аймагт газар олголт замбараагүй, хяналтын тогтолцоо сул байна

    Засгийн газрын 2010 оны 97 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Халх гол суманд атаршсан 30 мян.га талбайг зориулалтын дагуу үйлдвэрлэлийн эргэлтэнд оруулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгууллахыг даалгасан байдаг. Гэтэл орон нутгийн мэдээллийн санд бүртгэгдсэнээр   Халх гол сум нь 51 мян.га газрыг  газар тариалан, 36 мян.га газрыг эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар олгосон байна. Харин  сансрын хиймэл дагуулаар авсан …

  • 23 October

    Хөвсгөл аймагт сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг үргэлжлүүлж байна

    Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Эмтийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15км-т/ айлын хуриманд очсон нутгийн иргэн Б /21 настай, эрэгтэй/ 2015.10.17-ны өдрийн 01:00 цагийн орчим согтуу гарч яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 2015.10.21-ний өдрийн 10:56 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тус сумын Цагдаагийн хэсгийн 2 албан хаагч, 1 автомашин, …

  • 23 October

    Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж байна

    Баянхонгор аймагт зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангуулахаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших, үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгийн нөхцөл үүссэн үед хариу арга хэмжээ авах чадварыг эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, иргэдэд …

  • 21 October

    Ховдын онцгой байдлын албан хаагчид орон сууцны түлхүүрээ гардлаа

    “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд Ховд аймгийн Онцгой байдлын газар “Орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэн 16 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулан хүлээн авч, албан хаагчдад түлхүүрийг нь гардууллаа. 16 айлын орон сууцны барилгын гүйцэтгэгчээр “Баганат Ховд” ХХК ажилласан бөгөөд орон сууцны 1м2 –ын үнийг 850 мянган төгрөг байхаар тооцжээ. Албан хаагчид …

  • 19 October

    Ховд аймагт “Икэлийн эгшиглэн” уралдаан болно

    Зорилго: Ховд аймгийн олон ястан, баруун Монгол түмнийхээ давтагдашгүй өв соёл, ардын уламжлалт урлагийг дэмжих, сурталчлах, хүүхэд залуус, хойч үедээ өвлүүлэн үлдээх, тэдний авьяас чадварыг нээн илрүүлэх, ардын авьяастнуудыг төрүүлж, урамшуулан дэмжих зорилгоор “Ихэлийн эгшиглэн” шилдэг морин хуурч шалгаруулах 10 дахь уралдааныг зохион байгуулж байна. Уралдаанаар шилдэг морин хуурч, шилдэг цуурчин, товшуурчин, доомборчин зэрэг язгуур урлагийн зэмсэгийн төрөл болон бий …

  • 19 October

    Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сүхбаатар аймгууд онлайн хурал хийлээ

    Төрийн ордны “Нээлттэй сонсголын танхим”-д  өнөөдөр /2015.10.19/ Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сүхбаатар аймгууд онлайнаар холбогдон дүрст хурлыг зохион байгууллаа. Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд дунд хугацааны үнэлгээ хийхээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх Пол Ван Хүүф Монгол Улсад ажиллаж байгаа билээ. Төслийн хүрээнд төлөөлөгчдийн, …

  • 19 October

    Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийг бэхжүүлэх” төслийн гэрээ байгууллаа

    Монгол улсын “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх зорилтыг тусгаж энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд “Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийг бэхжүүлэх” 2015-2019 онуудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн билээ. Төслийн зорилго нь Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр ханган, эмч мэргэжилтэн нарыг сургах замаар баруун бүсийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад оршино. …

  • 17 October

    Архигүй, тамхигүй Ховдчууд хөтөлбөрийн хүрээнд хэлэлцүүлэг хийв

    Архигүй, тамхигүй Ховдчууд хөтөлбөр нь 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн 154 дүгээр тогтоолоор батлагдсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ард иргэдэд архи, тамхины хор хөнөөлийг сурталчилах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, эрүүл, зөв аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд 2015 оны 10-р сарын 16-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хурлын их танхимд хэлэлцүүлэг …

  • 17 October

    Засаг дарга нь байгаль хамгаалагчидтайгаа нийлэн хүрэн баавгай агнаж байгаад баригдлаа

    2015.10.12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутагт, хилийн бүсэд орших байглийн үзэсгэлэнт “Ёлт” гэдэг газраас Алтай сумын байгаль хамгаалагч Б, “Ёлтын тусгай хамгаалалттай газрын улсын байцаагч С, Алтай сумын 3 дугаар багийн засаг дарга Ш нар тус сумын иргэд болох М, С, Д нарын хамт бүлэглэн нэн ховор амьтан болох хүрэн баавгай агнасан байна. Тэднийг ХХЕГ-ын хилийн 0165 дугаар ангийн …

  • 15 October

    Түүхэнд тод мөртэй Төмөрбулагчууд

    Эрчимийн хөндлөн хөх нуруунд нар мандахыг харах шиг сайхан зүйл энэ ертөнцөд үгүй гэж би хаана ч бардамхан хэлнэ. Битүү ногоон хөвчид хөнжилрөн хургасан хөлгүй цагаан манан нойрмогдуу балчир адил тунирхангуй өндийж, хөвөн цагаан үүлстэй зүс зүг ижилсэн нүүдэллэж, нарны шаргал туяагаар гоёсон уулсын цац их орой сүм дуганы алтан ганжир лугаа гялалзана. Түргэн урсгалт уулын голын боргио харгиа чих …

  • 14 October

    “Чэйл эмнэлэг”-ийн төлөөлөл Ховд аймагт ажиллаж байна

    Солонгос улсын эмэгтэйчүүдийн “Чэйл эмнэлэг”-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна. “Чэйл эмнэлэг”-ийн дэд ерөнхийлөгч Tae Kyeong Kim, Нөхөн үржихүй ба үйргүйдлийн эмч Son il Pyo, менежер SuJin Lee, Ж.Нармандах нарыг аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Жаргалант сумын ИТХ-ын дарга Н.Энхтөр, БОЭТ-ийн дарга Т.Баяртогтох, Жаргалант сумын Засаг даргын орлогч Б.Батсүх, ИТХ-ын төлөөлөгч Д.Цээпил болон холбогдох албан тушаалтнууд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар …

  • 14 October

    Архангай аймгийн удирдах албан тушаалтнууд ажилтнаа зодож гэмтээжээ

    Сүүлийн үед төрийн албаны танхайрал нийгэмд нэлээдгүй шүүмжлэлийг дагуулаад байна. Хамгийн саяхны жишээ гэхэд Төв аймгийн Баянчандмань сумын удирдлагуудад зодуулсан гэх бүсгүй ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж буй. Мөн цагдаагийн албан хаагч нар архины халуунд нэгнийхээ алтан аминд хүрсэн гэх харуусам мэдээ нийгмийг цочруулсан. Тэгвэл Архангай аймгийн ЗДТГ-ын холбогдох удирдах албан тушаалтнууд ажилтнаа зодож гэмтээсэн талаар “Архангайн мэдээ” фэйсбүүк хуудсанд тавигдсан байна. Тус …

  • 13 October

    Орхон аймагт сэтгэцийн эмгэгтэй 1350 орчим иргэн байна

    “Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих дэлхийн өдөр”-ийг Орхон аймаг “Сэтгэцийн өвчтэй иргэний нэр төрийг хамгаалах” сэдвийн хүрээнд тэмдэглэлээ. Бүсийн оношилгоо, эмчилгээний төв жил бүрийн аравдугаар сарын арванд уг өдрийг тэмдэглэж сэтгэцийн эрүүл мэндийн талаар сургалт, сурталчилгаа явуулдаг юм. Үүний хүрээнд сэтгэцийн эмгэгтэй өвчтөний ар гэрийхнийг зөвлөгөө, мэдээллээр хангаж харин эмч нарт ийм төрлийн өвчтөнийг ялгаварлахгүй байхад анхаарах сургалт хийлээ. Мөн Өрхийн …

  • 12 October

    Алтай суманд шүлхий гарчээ

    Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багийн Тошин гэдэг газарт нутаглаж буй иргэн А, Ж нарын мал шүлхий өвчнөөр өвчилжээ. Тодруулбал, дээрх айлуудын долоон мал өвчилж, улмаар энэ сарын 02-нд өвчилсөн малаас дээж авч аймгийн Мал эмнэлгийн тасгийн лабораторид шинжилгээ хийлгэхэд шүлхий өвчний шинж тэмдэг байж болзошгүй тул очсон Ажлын хэсэг сэжигтэй бүсийн малд үзлэг хийсэн байна. Гэтэл 175 толгой малаас …

  • 12 October

    Ховд их сургуулийн Солонгос хэл, соёлын төвийн нээлт болов

    Ховд их сургууль гадаад харилцааны ажлын хүрээнд БНСУ-тай 10 гаруй жилийн хугацаанд шинжлэх ухаан, боловсролын төдийгүй төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. Үүний нэг нь Халлим Соншим сургууль юм. Тус сургуультай хийсэн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ХИС-ийн суралцагчид төдийгүй орон нутгийн ард иргэдийн солонгос хэлний хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн ХИС-ийн дэргэдэх Солонгос хэл, соёлын төв …