Орон нутаг

March, 2016

  • 22 March

    “Дарханы хөгжил – Олон улсын эдийн засгийн форум” болоход 6 хоног үлдлээ

    Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар “ДАРХАНЫ ХӨГЖИЛ- ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН  ФОРУМ” – ыг 3 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна. Тус форум нь аймгийн эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, аж үйлдвэр,  хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, хот байгуулалт,  санхүү, үл хөдлөх хөрөнгө, худалдаа, эрүүл мэнд, боловсрол зэрэг олон салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, талуудын эрх ашигт …

  • 21 March

    Улсын хэмжээнд шийдэл олж чаддаггүй асуудлыг Архангайчууд бүрэн шийджээ

      Манай улсын хэмжээнд тулгамдаж буй асуудлын нэг сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ. Ер нь хүрэлцээ муугаас болоод л хүүхдүүд өнөөдөр хохирогч болчихоод байна . Жил бүрийн намар хот, хөдөөгүй  хүүх­дээ цэцэрлэгт өгөх гэ­сэн эцэг, эхчүүд цэцэрлэгийн үүд сахин хонон өнжин дугаар­ла­даг нь “жам” болж хувираад буй. Энэ асуудлыг шийдэж чадалгүй олон жилийг ардаа орхижээ. Тэр дун­даа захын дүүргүүдэд энэ асуудал авлигын …

  • 19 March

    Хээрийн түймэрт 40 бог мал өртжээ

    Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн Лагийн хоолой гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 17-нд аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу ОБ-ын 12 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 40 ажилтан, Хилийн цэргийн дугаар ангийн отрядуудаас 36 алба хаагч гарч нийт 108 хүн ажиллан 18-ны 06:00 цагийн үед түймрийг цурманд оруулсан …

  • 18 March

    Дарханд ОХУ-ын 12 объект байдаг

    Энэ сарын 16-ны өдөр аймгийн удирдлагууд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын “Хилийн чанадад байгаа, төрийн өмчийг удирдах газар”-ын 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг хүлээн авч уулзав. Тус уулзалтаар Дархан сумын 4, 5 дугаар багт байрлах Шүүхийн байр, 3, 4, 6 дугаар байр, Жигүүр цогцолбор сургуулийн байр зэрэг ОХУ-ын өмчийн 12 объектуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг  Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргээс шилжүүлэн, шинэчлэн бүртгэх, эдгээр объектуудын ашиглалтын газрыг нарийвчлан тогтоох, улмаар 3, 4 …

  • 18 March

    Хаврын Хөдөлмөрийн яармаг боллоо

    Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, холбогдох хууль тогтоомжуудыг сурталчлах, иргэдэд мэдээлэл хүргэх, сул чөлөөтэй ажлын байранд ажилгүй иргэдийг бүртгэх зуучлах зорилгоор Хөдөлмөрийн яармаг, үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнийг жил бүр аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтсээс хамтран зохион байгуулдаг билээ.Хөдөлмөрийн яармагийн тухайд өмнөх жилүүдэд 300 гаруй ажлын байрны захиалга ирдэг байсан бол энэ удаад 70 гаруй ажлын байрны захиалга ирээд байна. Энэ нь улс орны эдийн засаг хямарсан уул уурхай барилгын компаниудын …

  • 17 March

    Ховд аймаг: “Багшийн хөгжил” сэдэвт илтгэлийн тэмцээн боллоо

    Ховд аймагт сургалтын үйл ажиллагаа явуулдаг “Ховд хөгжил” политектикийн дээд сургуулийн сургалтын алба, нийгмийн ухааны багш нар хамтран “Багшийн хөгжил” сэдэвт илтгэлийн  уралдааныг амжилттай зохион байгууллаа. Тус уралдаанд  нийт 25 багш оролцсоноос 1-р байрыг Эдийн засгийн багш Бу.Энхтуяа, 2-р байрыг Монгол хэл, уран зохиолын багш Ш.Батцэцэг, 3-р байрыг Газар тариалангийн багш Д.Энхгэрэл тус тус эзлэв. Идэвхтэй оролцож илтгэл тавьсан нийт …

  • 17 March

    Богд сумд чоно элбэгшжээ

    Баянхонгор аймгийн Богд суманд чоно элбэгшин, тэмээ, адуу, үхэр, ботго тором зэргийг барьж, малчдын хэдэн малаас хомсолж байгааг нутгийн иргэдээс мэдээллээ. Монголын хоолой, Хөврийн хаяа, Бор овооны тал, Ар гурван гол, Орог нуурын ай саваар чоно нутагшиж байгааг малчид ярьж байна. Анчин Т.Бямбаагийн хэлж буйгаар “Нийтдээ 30 гаруй боохой тэмээний нутгийг дамнан гүйж малчдыг амраахаа байлаа. Хэд гурвыг намналаа ч хүч хүрэхгүй байна” …

  • 17 March

    Дорнод аймагт марш тактикийн тэмцээн боллоо

    Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагч нар бие бялдар, албаны бэлэн байдал, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон Марш тактикийн тэмцээнээ Зэвсэгт хүчний 327-р ангийн буудлагын сургалтын талбайд зохион явууллаа. Тэмцээнд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдал, Цагдаагийн албаны нийт 11 салаа оролцсон юм. Гир өргөх, АКМ …

  • 16 March

    Хууль зүйн сайд баруун аймгуудад ажиллаж, хилчдээ эргэлээ

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хил хамгаалах ерөнхий газрын дарга болон албаны бусад хүмүүсийн хамт 2015 оны гуравдугаар сарын 12-15-ны өдрүүдэд Увс, Баян-Өлгий аймагт ажиллалаа. Энэ үеэр тус аймгуудын нутаг дахь хилийн 0245, 0285, 0165 дугаар ангиуд болон зарим салбар, мөн хилийн боомтод ажиллаж, улсын хил хамгаалалт, албаны үйл ажиллагаа, хууль тогтоомж, яам командлалаас өгсөн үүргийн …

  • 16 March

    Түмэнцогт сум бүсийн шилдэг сум болжээ

    Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр 2009 оноос эхлэн бүсийн Тэргүүний сум шалгаруулах журам батлагдсан. Хоёр жил тутам шалгаруулдаг зүүн бүсийн Шилдэг сумаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум шалгарлаа. Хэнтий аймгийн Батноров, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумд өрсөлдсөнөөс Түмэнцогт сум 106 оноогоор тэргүүлсэн байна. Батноров сум 75, Хөлөнбуйр сум 72 оноо авчээ. Бүсийн Шилдэг сумыг 19 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг бөгөөд …

  • 16 March

    Хонинд кесеров хагалгаа хийжээ

    Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3-р багийн малчин Г.Батсүхийн хээлтэй хонь иврээд хээл нь хүндрээд байна гэсэн дуудлагын дагуу ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн халдвартын их эмч Ё.Гэрэлт-Одоор ахлуулсан малын эмч нарын баг очиж кесеров хагалгаа хийж, 4 ихэр хургыг эсэн мэнд гардан авчээ. 4 ихэр хурга нь малчин Г.Батсүхийн бичин жилийн анхны төл юм байна. Уг хонь өмнө нь 3 удаа …

  • 15 March

    100-гаас доош малтай өрхүүдэд 55 сая төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлнэ

    Японы Хүүхдийг ивээх сангаас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Онгон, Түвшинширээ, Сүхбаатар, Асгат, Дарьганга, Наран сумын 200-аас доош малтай өрхүүдэд 125 тонн малын тэжээл болон 100-аас доош малтай өрхүүдэд 55 сая төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлнэ. Дараах зурагт Японы Хүүхдийг ивээх сангаас Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурьт хүргүүлсэн баримт бичгийг дэлгэрүүлж нийтлэв.

  • 14 March

    Т.Банзрагч: Монгол гэрт яаж сайхан амьдрахыг харуулна

    erdenetinfo.mn – сайтаас  зөвшөөрөлтэйгээр авч нийтлэв “Амжилтын замнал” /Road to success/ булангийн эхний дугаараа уншигч танд хүргэж буйдаа баяртай байна. Анхны зочноороо бид олон нийтийн сүлжээнд “гоё хашаатай” гэж алдаршсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Авто тээврийн байгууллагын жолооч Т.Банзрагчийг урилаа. Өөрийн амьдралын хэв маягийг “Амжилт” хэмээн тодорхойлж буй эгэл даруухан атлаа хөдөлмөрч залуутай зорилго, мөрөөдөл, амьдралыг үзэх үзлийн талаар ярилцсаныг маань …

  • 14 March

    Өмнөговь: Аймгийн АН-ынханд таалагдаагүй “тэмээ”

    Дээрх зурган дээрх тэмээнүүдийг АН болон Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраад таалагдаагүй тул уралдаан тэмцээнд оруулаагүй аж. Иймд нэг мянга гаруй км замыг туулан зорьж ирсэн тэмээчид гомдол тээн Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын үүдэнд эсэргүүцэл илэрхийлэн жагсаж байна. Баянхонгор, Дорноговь аймгаас ирсэн тэдгээр тэмээ болон тэмээчид нь АН-ын гишүүн биш байсанд  учир нь оршиж байгаа аж. Тиймээс Өмнөговь …

  • 14 March

    Аймгуудын удирдлагууд цахим хуралд оролцлоо

     Энэ удаагийн цахим хурал Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, дэд дарга Г.Ганболд нар оролцож, аймгийн удирдлагуудад мэдээлэл өгчээ. Мөн Нийслэлийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын …