Эрүүл мэнд

March, 2015

  • 3 March

    15 минутын тархины дасгалжуулалт

    Амьдралынхаа өдөр бүрийг аз жаргалтай, инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөхийг хүсдэггүй хүн байдаг гэж үү? Гэвч бүх зүйл хүслээр болох нь үгүй. Гэнэт л ажил төрөл, найз нөхөд гээд эргэн тойрны бүх зүйл орвонгоороо эргэж орхино. Энэ бүхний эцэст бид уурлаж бухимдсан, сэтгэл санаагаар унасан хүн л болж хувирдаг. Мөн бухимдал нь дараа дараагийн азгүйтлийг дуудан авчрах нь бий. Харин эдгээрээс …

  • 2 March

    Эрэгтэйчүүдэд бас цэвэршилтийн үе гэж бий

    Ерөнхий Цэвэршилт буюу тодруулбал бие махбодын физиологийн насны өөрчлөлт явагддаг цэвэршилтийн үе нь эрэгтэй эмэгтэй хvн бvрийн  амьдралын жам ёсны үе шат юм. Ялгаа нь зєвхєн энэ єєрчлєлт нь эрэгтэй хүнд эмэгтэй хvнээс хожуу, 50-60 насанд аажмаар явагддаг. Энэ vеэр эр бэлгийн үндсэн даавар болох тестостероны тvвшин буурснаас болж бэлгийн идэвх аажмаар буурдаг. Шалтгаан Нас ахих үед эрэгтэй хvний тархины чухал хэсгvvдийн …

  • 2 March

    “WI-FI” эрчүүдийг үргүй болгодог

    Орчин үед хүн бүр ухаалаг гар утастай болж, тэр хэрээр интернэт орчны хамрах хүрээ тэлж хүүхэд болон өсвөр насныхан гар утаснаас салахаа больсон нь эрдэмтдийн санааг зовоосоор байгаа билээ. Монголд нийслэлийн төв гудамжууд, тэр дундаа олон хүний хөл болсон Чингисийн талбай, их сургуулийн гудамжинд үнэгүй “Wi-Fi”-тай болж, автобус тэр дундаа хүний тайван сууж хооллох ёстой ресторан хүртэл “Wi-Fi”-тай болсон. Гудамж, …

  • 2 March

    Түрүү булчирхайн үрэвслээс сэргийлэх цогц дасгал

    Түрүү булчирхайн үрэвслээс сэргийлэх цогц дасгал БЗХӨ тусаж байсан, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэдэг, суугаа ажил эрхэлдэг, байнга даарч хөрдөг эрчүүдийн дийлэнх нь 30 гараад ирэхээрээ түрүү булчирхайн үрэвсэл гээч тун таагүй зүйлтэй тулгардаг. Гэвч зарим эрчүүд түрүү булчирхай гэж сонсож байсан болохоос ямар үүрэгтэй, юунд хэрэгтэйг нь нэг их сайн гадарладаггүй. Тэгэхээр эхлээд түрүү булчирхай гэгч зүйл эр хүний бие …

  • 2 March

    Өдөрт нэг л өндөг ид

    Өндөг хүний биед ямар нөлөө үзүүлдэг тухай олон төрлийн судалгаа хийхэд үр дүн нь бүгд сайн гарсан байдаг. Тухайлбал, 2003 онд Британийн Эрүүл мэндийн сэтгүүлээс  явуулсан судалгаанд 115 мянган насанд хүрсэн хүн оролцож, 14 жилийн турш өдөрт нэг өндөг идсэн байна. Үр дүн нь мэдээж сайн гарсан. Тэгвэл өнгөрсөн онд европын хоол тэжээлийн сэтгүүлээс явуулсан судалгаанд 30 эрүүл чийрэг эрэгтэйг …

  • 1 March

    Тамхи татдаг эмэгтэйчүүд хурдан хөгширдөг

    Тамхи нь хүний биед олон талын сөрөг нөлөө үзүүлдэг. Ялангуяа эмэгтэй хүн тамхи татах нь бие эрхтэнд нь муу гэдгийг эмч нар хэлдэг. Иймд эмэгтэйчүүдийг тамхинаас гарахыг зөвлөж байна. Хэрэв тамхийг хаяж чадвал эрүүл мэнд, гоо сайхан нь төгс болох билээ. Тамхинаас гарсан эмэгтэйчүүдэд залуужих явц нь илүүтэй мэдрэгддэг гэнэ. Тамхинаас гараад 10 cap болоход эмэгтэй хүний нүүрний арьс илүү …

February, 2015

  • 27 February

    Хэрхэн жирэмслэх вэ?

    Жирэмсэн болох нь хорвоо дээр хамгийн амархан зүйлсийн нэг мэт санагдаж болох боловч зарим хүмүүсийн хувьд тийм биш юм. Хэрэв  жирэмсэн болохгүй байгаа бол зөвхөн та биш олон хосууд сар болон жилээр жирэмсэн болохоор оролдож байдгийг ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь эмэгтэй хүний өндгөн эс гадагшлах үеийн ойролцоо бэлгийн харьцаанд орохийг зөвлөдөг байна.Зарим хосууд анх удаа бэлгийн харьцаанд оронгуутаа жирэмсэн болдог …

  • 27 February

    Хүүхдийнхээ хөлийг хүйтэн байлгах нь эрүүл мэндэд нь сайн

    Манай монголчууд шинэхэн төрсөн хүүхдээ төрснөөс нь эхлээд халуун зун ч байсан бөөцийлж өсгөөд байдаг нь ажиглагддаг. Ялангуяа хөлийг нь бүр их бэгнэдгийг хэн ч мэднэ. Тэгвэл Японы эмч нар иргэддээ “Хүүхдийг нэг сар хүртэл өөртэйгөө адилхан хувцасла, нэг сартайгаас нь хойш өөрөөсөө нэг цамцаар нимгэн хувцасла, хөлийг нь бүү бэгнэ” гэж зөвлөдөг. Яагаад ингэж бидний өсч хүмүүжснээс эсрэгээр зөвлөөд …

  • 27 February

    Хоол идсэний дараа усанд орох хэрэггүй

    Өнөөдөр бид зөв хооллох талаар их ярьдаг болсон хэдий ч хоол идсэнийхээ дараа хэрхэн зөв шингээх арга учраа олдоггүй аж. Тухайлбал xоол идсэний дараа тамхи татахад нэг дор 10 янжуур татсантай адил хор хөнөөл бие организмд учирдаг байна. Энэ нь хорт хавдар тусах өндөр эрсдэлд хүргэдэг гэнэ. Үүгээр зогсохгүй хоол идсэний дараа бидний эрүүл мэндэд олон хүчин зүйлс нөлөөлдөг аж. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг зөвлөж байгаагаар бол, Хоол …

  • 27 February

    Уруулаа их будах нь үхэлд ч хүргэж мэднэ

    Ихэнхи эмэгтэйчүүд гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүй байж чаддаггүй. Эмэгтэйчүүд маань гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхдээ түүний сөрөг нөлөөний талаар огт бодож үздэггүй. Тэгвэл эмэгтэйчүүдийн өдөр тутам хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд ямар хор уршигтай болох талаар энэхүү мэдээллээс харах болно. 1. Уруулын будаг The Washington Post хэвлэл дээр уруулын будагны 400 гаруй үйлдвэрүүд будаг хийхдээ хар тугалга ашигладаг хэмээн мэдээлжээ. Энэхүү хар …

  • 26 February

    Цистит буюу давсагны үрэвслийг эмчлэх арга

    Цистит буюу нянгийн гаралтай давсагны үрэвслийг дарах олон аргуудыг бид бүсгүйчүүддээ зориулан нийтлэж байсан. Харин энэ удаад нянгийн гаралтай энэ хурц үрэвслийг хэрхэн ардын аргаар эмчлэх тухайд хүргэж байна. -Аяга бүлээн сүүнд хусны давирхайгаас 5-10 дусааж сайн хутгаад өдөрт 3 удаа юм идэхээсээ өмнө стаканы 1/3-ээр ууна. Курс эмчилгээ нь нэг сар. -Шээхэд чинэрч өвддөг бол өргөст хэмхийн үрийг нунтаглаж, …

  • 24 February

    Хорхойтой шүд амь настай холбоотой

    Амны эрүүл мэндийг муу сахих нь зүрхний өвчин тусах эрсдэлийг нэмдэг гэсэн яриа эртнээс гарч байсан ч хараахан нотлоогүй байсан юм. Харин хорхойтсон шүд болон буйлны өвчнөөс үүдэлтэй нян цасаар дамжин хүний биеээр тархаж, цус нөжирч, улмаар зүрхний өвчний эхлэлийг тавьдаг болохыг Британийн их сургуулийн амны хөндийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд тогтоожээ. Шигдээс, цус харвалт зэрэг зүрхний өвчнөөр Британид л гэхэд …

  • 24 February

    Эрэгтэйчүүдийн өртөх магадлал өндөр өвчлөлүүд

    Эрчүүдийн эрүүл мэнд муудах нь тэдний хайхрамжгүй зангаас ихээхэн шалтгаалдаг. Мөн нас ахих хирээр эрэгтэйчүүдийн биеийн физиологи ямар онцлог шинж чанартай байдаг талаарх мэдээлэл хомсдлын улмаас эрчүүдийн эрүүл мэндэд  тохиолдож болзошгүй эмгэгийн эрсдлээс урьдчилан сэргийлж чадалгүй хүнд хэлбэрийн өвчлөлтэй тулгарах тохиолдол элбэг байдаг байна. Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол эмчид хандах нь харьцангуй бага бөгөөд эрүүл мэндээ үл хайхран ажилласаар зөвхөн хүнд …

  • 22 February

    Женнифер Энистоны тураах коктейль

    Холливудын од Женнифер Энистон 45 нас хүрсэн ч гоолиг бие галбиртай байдаг нууцаа дэлгэлээ. Тэрбээр өглөө бүр онцгой коктейль уудаг аж. Женнифер Энистоны коктейль: -6 ширхэг өргөст хэмх -3 ширхэг улаан лууван /түүхий/ -2 багц бууцай -бөөрөнхий байцаа -шинэ сармис эсвэл цагаан гаа -1 ширхэг лууван -цоохор майлзын иш -гоньд Бүх ногоог шүүс шахагч аппаратад хийж, шүүсийг авна. Дээр нь …

  • 22 February

    Нойр, зүүд гэж юу вэ?

    Нойр бол хүнд зайлшгүй хэрэгтэй зүйл. Гэхдээ зүүд гэж чухам юу вэ гэдгийг тэр бүр сайн мэдэхгүй. Энэ асуултад эрдэмтэд хүртэл бүрэн дүүрэн хариулж чадахгүй байгаа. Бид яагаад унтдаг, яагаад унтдаггүй, хүн нойргүйгээр яагаад амьдарч чаддаггүй зэрэг асуултын хариуг одоо болтол хайсаар л байна. Эдгээр асуултад онолын үүднээс олон тайлбар, хариулт өгөхийг оролдож байгаа бөгөөд бас үнэний хувь бий билээ. …