Жүжигчин Б.Мишээл хөтлөгч Анхаагаас салсан шалтгаанаа тайлбарлажээ –

88eb2db1fc4a0f42originalСургуулиа ч төгсөж амжаагүй хэрнээ кино дэлгэцийн цөөнгүй хэдэн дүрээрээ үзэгч олны танил болсон залуу жүжигчин Б.Мишээлийг авьяаслаг, ирээдүйтэй нэгэн гэж урлагийнхан үнэлдэг. Царайлаг бүсгүйн хайрыг татаж, хэдэн сарын турш романтик болзоогоор уярааж явсан жүжигчин, хөтлөгч Б.Анхбаяр арван насаар дүүмэд амрагтаа хаягдаад удаагүй байгаа.

Өнгөрсөн жилийн хавар дотно харилцаандаа цэг тавьсан ч, “Давхар цохилт” кинонд хамтдаа тоглосон олны танил хосууд маань чухам юуны учир хоёр тийшээ болсныг хэн ч мэдээгүй. Тэгвэл жүжигчин Б.Мишээл энэ тухай анхлан ам нээж, нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Анхаа бид хоёрын харилцаа аль хэдийнэ төгсгөл болсон. Хайр дурлал гэхээсээ илүүтэй одоо хэн, хэн маань уран бүтээл болон хичээл сурлагадаа анхаарах шаардлагатай байна. Надад үнэндээ элдэв юманд хошуу дүрсэн далдгар залуучууд таалагддаггүй” хэмээн тайлбарлажээ.

Түүнийхээр, хэтэрхий гэмээр хэлэмгий үгтэй хөтлөгч эрийн зан байдал төдийгүй олны танил бүсгүйчүүдтэй байнга шахуу нэр холбогддог элдэв хочноос нь багагүй залхсан гэдэг. Тиймдээ ч мань эрийн нэрийг сэтэр мэт “зүүж” явахыг хүсээгүй тул саяхнаас шинэхэн найз залуутай болж, олны яриаг намжаахад хүргээд байгаа гэнэ лээ.

Эх сурвалж: www.photonews.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …