”Сонгодог өгүүллэгийн дээжис-2” хэвлэгдэн гарлаа

1ab8d7dfdaaee760bigМонголын Орчуулагчдын Эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаан”-д оролцогсдын шилдэг бүтээл бүхий “Сонгодог өгүүллэгийн дээжис-2” өгүүллэгийн түүвэр хэвлэгдэн гарлаа. Сар шинийн өмнөхөн хэвлэгдэн гарч буй энэхүү номонд Харуки Мураками, А.П.Чехов, Чарльз Диккенс, Элис Мүнро, Р.Акүтагава, Эрнест Хэмингуэй, Габриэл Гарсиа Маркес, Ги дө Мопассан нарын дэлхийд алдартай томоохон зохиолчдын өгүүллэгүүд орсон байна.

Энэхүү уралдаанд урьд өмнө монгол хэл дээр орчуулагдаж байгаагүй 40 гаруй өгүүллэгийг 32 залуу орчуулагчдаас ирүүлсэн аж. Тэдгээрээс 19 орчуулагчийн 29 өгүүллэгийг уг номонд багтаажээ. Шинэ номын нээлт өнөөдөр болсон бөгөөд орчуулсан өгүүллэг нь багтсан номыг МОЭ-ийн ерөнхийлөгч О.Чинбаяр залуу орчуулагчдад гардуулсан байна. Мөн үеэр МОЭ-ийн ерөнхийлөгч асан Го.Аким, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Д.Нямаа тэргүүтэй манай үе үеийн ахмад орчуулагч, зохиолчид энэ үеэр залуу орчуулагч нартай чин сэтгэлийн яриа өрнүүлж, мэргэжлийн үнэтэй зөвлөгөөг харамгүй хайрлажээ.
08a2420fbd69d1dfbig a31eb4468f932025big
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …