PRIUS-тэй хүн заавал унш

34019c751036126d3d924b10675daef62819889dПриус машиныг Тоёота корпораци 1997 оноос анх үйлдвэрлэсэн. Приус 10 гэж нэрлэдэг анхны загвараа 2001 он хүртэл үйлдвэрлэсэн. Прис 11-ийг 2001-2003 онуудад, хоёр дахь хувилбар болох Приус 20-ийг 2003-2009 онуудад үйлдвэрлээд. 2009 оноо гурав дахь үеийн Приус 30-ийг үйлдвэрлэж байна. Приус 20 загварыг 2005-2009 онуудад Хятадад үйлдвэрлэсэн байжээ.

Цахилгаан болон бензинээр давхар ажилладаг автомашиныг эрлийз машин гэж нэрлэдэг байна. Тухайлбал, Монголд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа автомашин бол Toyota Prius юм. Prius-г өвөл асахдаа муу гэж мэтээр жолооч нар ярилцдаг. Энэ нь манай улсын эрс тэс уур амьсгалаас гадна эрлийз машиныг арчлах тал дээр жолооч нарын мэдлэг тааруу, мөн амжиргааны түвшинтэй холбоотой жолооч бүр дулаан гражид автомашинаа тавиад байх нөхцөл бололцоо муу зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг нь тодорхой юм. Ингээд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа Toyota Prius-г сонгон авч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг зорилоо.

– HYBRID машины тухай?

– Hybrid гэдэг бол Монголоор орчуулах аваас Эрлийз гэсэн үг юм. Яг энэ утгаараа машин дээр бууна. Өөрөөр хэлбэл та бидний сайн мэддэг дотоод шаталтат хөдөлгүүр болон цахилгаан моторыг хослуулан ажилладаг тээврийн хэрэгслийг Hybrid Vehicle гэж нэрлэдэг. Ингэснээр эдийн засгийн үр ашигтайгаас гадна байгаль орчинд хор хөнөөл багатай тээврийн хэрэгсэл бий болж байгаа юм. Мэдээж эрлийз учраас түлш бага хэрэглэдэг.

– PRIUS-ийг цахилгаанд залгах ёстой юу?

– Хэзээ ч залгах шаардлагагүй. Prius нь өөрийнхөө батарейг өөрөө цэнэглэж чаддаг. Тэрээр шаардлагатай үедээ бензин мотороороо ажиллах бөгөөд энэ үед генератор цахилгаан үүсгэн батарейгаа цэнэглэнэ. Тэгэхээр жолооч хүн батарейны маань цэнэг дуусах вий гэж санаа зовох хэрэггүй.

– PRIUS нь ямар түлш хэрэглэдэг вэ?

– Prius нь 91 болон 92 октантай бензинээр ажилладаг мотортой. Өөрөөр хэлбэл манай оронд элбэг байдаг АИ-92 бензинээр ажиллана.

2012-toyota-prius_100332154_l– PRIUS хэрэглэснээр хэр их бензин хэмнэх вэ?

– Prius нь хамгийн их идлээ гэхэд л 100 км-т 5 литр бензин хэрэглэдэг. Хэмнэж явбал 4.4 литр хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. Энэ бол Prius-ийн хэмжээний машинд хангалттай үзүүлэлт юм. Тэгэхээр хот дотор явдаг хүмүүст бол 4.7 литр гэж ойлгоход буруудахгүй. Унаж заншсан бусад машинтай харьцуулахад явалт, жолоодлого хэр вэ? Prius нь автомат араатай таны унаж дадсан машинаас ялгагдах зүйл огт байхгүй. Тэр тусмаа явж байгаа үедээ ямар ч ялгаагүй. Харин онцгой зүйл нь зогсолтын горим болон удаан явж байгаа үед л анзаарагдана. Өөрөөр хэлбэл түгжрэлд орчихсон нормалдаад зогсож байхад дотоод шаталтын хөдөлгүүр унтрах бөгөөд цахилгаан мотор ажиллагаанд орно. Цахилгаан мотор ажиллаж байгаа үед машин тань ямар ч чичиргээ, моторын чимээ эргэлтгүй болох учир машин тань унтарчихсан юм шиг санагддаг. Энэ үед шинэхэн жолооч машинаа унтарчихлаа гэж санан асаах гэж оролддог юм. Улаанбаатар хот шиг түгжрэл ихтэй, богинохон замуудтай үед Prius үнэхээр тохирсон машин юм. Жижигхэн боловч боломжийн хүчтэй цахилгаан мотороор машин тань ажиллах нь байна шүү дээ. Түүнчлэн Pri¬us-ийн дотоод шаталтын мотор нь 1500cc багтаамжтай боловч цахилгаан моторын хүчийг нэмбэл 2.4 литрийн багтаамжтай мотортой тэнцэх хүч гаргах ажээ. Иймд хүч сайтай, хурдтай боловч хэмнэлттэй гэдэг нь ойлгомжтой болж байна.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ

Холбоотой мэдээлэл
14 Comments
  1. zochin says

    5gj hudlaa shal hudal

  2. зочин says

    МОНГОЛООР НЭГ БОЛЛОО. ДЭЭР НЬ УНАСАН ЖОЛООЧ НАР НЬ БҮГД СОЕЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГТЭЙ ГЭЖ БАЙГАА. ККК

  3. sak says

    Сайн мэдэхгүй байж битгий худлаа юм бичиж бай.хэрэгтэй мэдээлэл юу ч алга.Өвөл бол хамгийн сайн асдаг машин.100км өвөлдөө 7-10; зундаа 4-7 иддэг ш дээ.

  4. аөөө says

    Miniix l law 7 idej bga

  5. tsaaz says

    miniih fruss 10 uvul 10 zun 7 shuluun zamd 5iddeg yum ba lee bi 3 n jil unaj b.a sain mashin shuu uvul asalt saitai

  6. Иргэн says

    Өвөл асуудалгүй асдаг. Бензин идэлт удсанаасаа болж байгаа юм. Дээр нь би СТА биш.

  7. zochin says

    дотоод шаталтын хөдөлгүүр, бензин хөдөлгүүр 2 чинь ялгаатай шүүдээ нөхөр сэтгүүлч ээ!!!

  8. ina says

    er ni eronhii medeelel bn. Suuliin uyiin prius 220 -d zalgan tsenegledeg bolson. Mun uvul bol 10-11 zun 6-8 idne l dee

  9. Anonymous says

    dotood shataltiin xudulgvvr gdeg chn delxii deer yvj bgaa bvx mashinii xudulgvvriig xelj bgaan benzin xudulgvvr ylgaatai gechjee yuch medexgvi patsaan

  10. yabraa says

    Uruul gatsaad bdg ym bishuu bs tulsan gazar zutgej chadhgui ym bnle ontsgui ym bishuu.ugui yu,

  11. sain says

    minii mashin uwul 7-8, zun 4-5 iddeg. 2008 oniix. ugsuur zamd muu gedeg ni vnen xii erged bdag ternees uur asuufalgvi sain mashin

  12. төрөө says

    минийх 30 мөртөө 10 иддэг харин түгжрэлд л ёстой иддэггүй ер нь шулуунд 12-13 иддэг хүмүүс бие биенээ даапалдаг юм уу 5 7 л иддэг гэж өөрсддөө иддэггүй тэрэгтэй

  13. huyagaa says

    2005 – 2009 oniih ni hujaad uildwerlegdsen gesen ug uu. hemnelt baga zardlaar hoosen gesen ug uu

  14. бат says

    Приус-20 бол маш сайн асдаг. Зундаа 5-6,5л өвөлдөө 10-11л/100 км иддэг юм. Үйлдвэрлэгчээс 4,7л/100км гэж тогтоосон гэдэг бол үнэн. Шинэ машин тууш замд 80 км цагийн хурдтай хааз багатай явбал үүндээ хүрнэ. Бид хуучин машинд, том өргөн дугуй тавиад шороон замаар их явдаг учраас 5-7л бол хангалттай тоо шүү.

Reply To huyagaa
Cancel Reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.